• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Очирбат: 2020 он гэхэд вирусын тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНУ-д албан ёсны айлчлал хийсэн УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтан, тус улсад айлчлахдаа олон чухал ажлуудыг амжуулаад иржээ. Төрийн нарийн бичгийн даргатай айлчлалын үеэр амжуулсан ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе. 
 
-УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтан АНУ-д 10 хоногийн айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын явцад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан нэлээд томоохон хөтөлбөрийн хүрээнд асуудлаа шийдээд ирсэн гэж сонслоо. Энэ талаараа яриач?
-Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлэгч улсын тоонд ороод байна. Үүний гол шалтгаан нь C, B, D вирусын тархалт Монгол Улсад өндөр байгаатай холбоотой. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, эрдэм шинжилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АНУ-ын Стэнфордын их сургууль болон Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар элэгний В вирусын архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний D вирусын давхар халдвартай болохыг судлан тогтоосон.
 
Энэхүү судалгааны үр дүн элэг судлалын чиглэлээр дэлхийд хамгийн нэр хүндтэй, алдарт “Хепатологи” сэтгүүлд 2016 оны арваннэгдүгээр сард гарсан. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй “Journal of Viral Hepatites” гэдэг сэтгүүлд 2017 оны хоёрдугаар сард хэвлүүлсэн монгол эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнгээр 400 гаруй мянган хүн элэгний C, B, D вирусын архаг халдвартай тухай дурьдсан байна билээ. Элэгний архаг вирусын тархалт өндөр байгаа нь элэгний хорт хавдар, нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлэхэд хүргээд байгаа юм. Ердөө гуравхан сая хүн амтай, түүнийх нь 400 гаруй мянган хүн элэгний вирусын халдвартай байна гээд бодохоор маш өндөр үзүүлэлт гарах нь аргагүй. Дээр дурьдсан вирусын халдвартай 400 гаруй мянган хүний 150 мянга нь С вирустай бол 150 мянга нь В вирустай байна.
 
В вирустай хүмүүсийн 60 орчим хувьд нь D вирус давхар байгаа. Ерөнхийдөө элэгний D вирус нь хүний элгэнд тусдаг хепатитын вирусын хамгийн хүнд хэлбэр бөгөөд элэгний хатуурал, элэгний хорт хавдарт хамгийн хурдан хүргэдэг маш аюултай вирус юм. Тиймээс МАН болон шинээр байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд вирусын тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо байгаа 400 гаруй мянган вирустай хүмүүсийг эмчилнэ. Элэгний вирусын өвчлөлийн талаар дорвитой арга хэмжээ авсан улс орны тоонд орно гээд үүрэг амлалт авчихсан.
 
Тэгээд би сая УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, АНУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр АНУ-ын алдарт Стэнфордын их сургууль дээр эрдэмтэдтэй уулзалт хийж, илтгэл тавилаа. Стэнфордын их сургуулийн хамгийн анхны байгууламжуудын нэг болох Синна холлын Окимото хурлын танхимд болсон энэхүү уулзалтад таван орны төрийн нарийн бичгийн даргатай зэрэгцэх албан тушаалтнууд болон тус сургуулийн элэг, эрүүл мэндийн чиглэлийн доктор, профессор, том том эрдэмтэд оролцлоо. Энэхүү уулзалт, зөвлөгөөнд миний бие Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, элэгний С вирусын эмчилгээний үр дүнгийн талаар илтгэл тавьсан.
...Хуучин бол элэгний С, В вирустай хүн маш өндөр үнэтэй тариа хийлгэдэг. Тэр тариагаа зургаан сарын турш хийлгэдэг байлаа. Тэр тариаг хийлгэж байх хугацаандаа үс нь унадаг, бие нь хөхөрдөг, турдаг, эцдэг, бүр тариагаа хийлгэж байхдаа амиа хорлодог байсан бол эдүгээ шал өөр болчихсон. Харвони эмийг уугаад л С вирусаас салах боломжтой болсон. Энэ эмийг оруулж ирж байгаа хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын буянаар Монголын олон мянган хүн С вирусаасаа салж байгаа. С вирустай хүмүүсийн эм уугаад эдгэж байгаа нь 98 хувьтай гарсан. Дэлхийн жишгээсээ бүр давсан...
Илтгэлдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад хууль болгож, батлаад иргэддээ эм авахад нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлж байгааг дурьдсан. Ерөнхийдөө С вирустай иргэдийн 98 хувь нь эдгэрэлттэй байгааг сонсоод тэдгээр эрдэмтэд үнэхээр сайшаалтай хандаж байсан. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбартаа үнэхээр том ажлуудыг хийж байна. Жишиг улс болоход үнэхээр дөхсөн байна. Эрдэмтэд нь Монголд очиж, элэгний вирусын эсрэг ийм сайн туршлагатай явж байгаа, элэгний эмчилгээг дэмжиж, хууль болгон баталж байгаа, эм авах гэж буй иргэддээ эрүүл мэндийн даатгалын сангаас 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, тэдэнд тулгарч буй санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөлж байгааг сонсоод АНУ-ын эрдэмтэд маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байсан.
 
Мөн гурван сая хүнтэй улс хүмүүсээ оношлогоонд хамруулчихдаг, төр засгаас нь эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг ийм улс оронтой хамтарч ажиллахад таатай байна гэсэн.
 
-Тэгэхээр цаашид элэгний вирусыг устгах тал дээр хамтарч ажиллах саналууд нэлээд иржээ дээ? 
-Айлчлалын үеэр АНУ-ын Калифорни мужийн Фостер хотод байрлах “Гилеад Сайнс”  компанийн төв байранд тус компанийн Корпораци болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Грейг Альтон, Хүртээмж хөтөлбөр болон хөгжиж буй орнуудын зах зээлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Клифорд Самуэль, тус хөтөлбөрийн стратегийг хариуцсан дэд захирал Ахмед Афифи, үйл ажиллагаа хариуцсан захирал Элизабет Циликунос нартай уулзлаа.
 
Грейг Альтон бол олон улсын хэмжээнд хэрэгжиж буй хүртээмж хөтөлбөрийн нөлөө бүхий албан тушаалтан бөгөөд түүний санаачилсан ажлын хүрээнд Монгол Улсад софосбувир/ ледипасфир эм асар хямдралтай үнээр орж ирэх үндэс суурь тавигдсан юм. Хуучин бол элэгний С, В вирустай хүн маш өндөр үнэтэй тариа хийлгэдэг. Тэр тариагаа зургаан сарын турш хийлгэдэг байлаа. Тэр тариаг хийлгэж байх хугацаандаа үс нь унадаг, бие нь хөхөрдөг, турдаг, эцдэг, бүр тариагаа хийлгэж байхдаа амиа хорлодог байсан бол эдүгээ шал өөр болчихсон. Харвони эмийг уугаад л С вирусаас салах боломжтой болсон. Энэ эмийг оруулж ирж байгаа хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын буянаар Монголын олон мянган хүн С вирусаасаа салж байгаа.
 
С вирустай хүмүүсийн эм уугаад эдгэж байгаа нь 98 хувьтай гарсан. Дэлхийн жишгээсээ бүр давсан. Дээрээс нь манай Засгийн газар  бүх эмэнд нь 85 ам.долларын хөнгөлөлт үзүүлж байгаа.  Энэ бол үнэхээр том ажил. Уулзалтын хүрээнд бид “Гилеад Сайнс” компанитай гурван чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан. Тодруулбал, элэгний С вирусын халдвартай эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын дунд уг вирусын голомтыг устгах, тэднийг эмчилж эдгээх талаар санал тавьсан. Учир нь эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилтнууд маань ажлаа хийж байх үедээ хүний цустай хутгалдаад, вирусын халдвар авсан байдаг. Одоогоор элэгний вирусын халдвартай 48 мянган ажилтан, албан хаагчид байгаагаас 5000 нь элэгний С вирусын архаг халдвартай байна.
 
Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг эрүүлжүүлэх зорилгоор 5000 хүн тун буюу 15 мянган хайрцаг эмийг хандивлах, дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан. Бидний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж өгөхөөр болсон. Ингээд бидний явсан ажлын эхлэл амжилттай байж, эрүүл мэндийн салбарынхаа 5000 хүнийг аврах, эрүүлжүүлэх, эмчлэх тал дээр том ажил бүтээж ирлээ.
 
Учир нь эмч, эмнэлгийн ажилтнууд маань эрүүл саруул байж эргээд иргэддээ тусламж үзүүлж, эмчилнэ шүү дээ. Тэгэхээр бид энэ салбарынхаа асуудлыг шийдэх тал дээр том алхам хийлээ гэж үзэж байна. Мөн Монгол Улсын ЭМЯ-наас нийт хүн амыг В, С вирусын шинжилгээнд хамруулах тал дээр “Гилеад Сайнс” компанитай хамтран ажиллах талаар санал тавьсан. Энэ чиглэлээр Амстердамд болох Европын холбооны Элэгний эмгэг судлалын холбооны хурал, Олон улсын элэгний конгрессийн үеэр дахин уулзалт хийж,  хамтын ажиллагаагаа илүү тодруулахаар болсон. Үүнээс гадна Монгол Улс элэгний С вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй софосбувир/ ледипасфир эмийг эх орондоо үйлдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцоход энэхүү эмийг үйлдвэрлэх эрх авсан компаниудтай нарийвчлан ярилцаад эргэж хариу хэлнэ гэдгээ Грейг Альтон илэрхийлсэн. Ийнхүү дээр дурьдсан хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлье гэсэн Монголын талын хүсэлтийг “Гилеад Сайнс” компанийн тал нааштайгаар хүлээн авсан.
 
Тиймээс монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тал дээр онцгой анхаарч, өндөр үйлчлэлтэй эмийг Монголд авчирч,  дэмжлэг туслалцаа үзүүлж, олон хүнийг аварч байгаа буянтай үйлсэд нь талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Грейг Альтоныг Монголд албан ёсоор айлчлахыг урьсан. 
 
-Стэнфордын их сургуулийн эрдэмтэн элэгний хорт хавдрыг эмчлэх асуудал дээр дэвшилттэй алхам хийсэн гэж сонссон. Та айлчлалынхаа үеэр тэр хүнтэй уулзаж чадсан уу? 
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, бүр устгах зорилт тавьсан. Түүнчлэн элэгний В,С вирусын эсрэг маш өндөр үр дүнтэй эмчилгээнүүд Монголын эрүүл мэндийн салбарын эмчилгээний практикт нэвтэрсэн хэдий ч элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ хангалттай бус байгаа. Өөрөөр хэлбэл, элэгний анхдагч хорт хавдраар Монголд жилд дунджаар 1800-2000 орчим хүн оношлогдож, эдгээрийн 80 орчим хувь нь жил хүрэхгүй хугацаанд өвчнийхөө улмаас нас барж байгаа тун харамсалтай тоо баримт байгаа.
 
Ийм учраас бид элэгний В, D вирусын эсрэг эмчилгээг шинээр нээн илрүүлсэн Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри Гленнтэй уулзаж, ярилцсан. Тэрбээр хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ хамтран Айгер био Фармацевтикал компанийг байгуулсан бөгөөд түүний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаа гэж ярьж байсан. Тодруулбал, Турк улсын Анкарагийн их сургуульд түүний шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилсэн нь үр дүнгээ өгч байгааг дурьдаж байсан.
 
Тиймээс Монгол Улсад энэхүү шинэ эмчилгээг нэн даруй нэвтрүүлж, элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүстээ боломж олгох талаар профессор Жефритэй ярилцаж, түүний лабораторитой танилцсан. Уулзалтын үр дүнд Монгол Улсад энэхүү шинэ эмчилгээг хурдан хугацаанд нэвтрүүлэхээр санал нэгдэж, хамтран ажиллах талаар илүү нухацтай ярилцах нь зүйтэй хэмээн тогтсон. Профессор Жефри ирэх дөрөвдүгээр сарын 03-нд манай улсад айлчилна.
 
Тэр үеэрээ элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээний талаар Засгийн газар, УИХ-тай албан ёсоор, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцах юм. Үүнээс гадна бид Айгер био Фармацевтикал компанийн ерөнхийлөгч, доктор Дэвид А.Коритой уулзаж, тус компанийн хөгжүүлж буй Сарсар буюу Ланофармид эмийн клиникийн судалгааг Монгол Улсад оруулах нэн тэргүүний шаардлага байгааг дуулгаж, санал тавьсан. Доктор Дэвид А.Кори АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, БНГУ-ын Хановирын их сургуулийн Анагаах ухааны хүрээлэн, Турк улсын Анкарагийн их сургууль зэрэг газруудад явагдаж буй клиникийн судалгааг танилцуулж, Олон улсын дөрөв дэх төвийг Монгол Улсад нээхээр хурдацтай ажиллаж байгаагаа бидэнд мэдээлсэн.
 
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг буюу FDA энэхүү судалгааны протоколыг хянаж байгаа бөгөөд энэхүү судалгааны үр дүн тун удахгүй гарч, Монголд Олон улсын дөрөв дэх төв нээгдэж, элэгний В, D вирусын давхар халдвартай иргэд маань энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдах боломж ойртлоо. Манай улсын В, D вирусын давхар халдвартай иргэд энэхүү судалгааны талаар маш сайн мэддэг юм байна лээ. Энэ асуудлын талаар ярилцаж, зөвшилцлөө гэхэд маш олон хүн утсаар ярьж, хэзээ ирэхийг нь асууж байсан.
 
-Таны яриаг сонсч байхад 15-аас дээш насны бүх хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах тухай дурьдагдлаа. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амыг хамарсан нэлээд том ажил болох нь дээ?
-Тийм ээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд бид эрт илрүүлгийн ажлыг хийхээр болсон. Одоогийн байдлаар бид элэгний вирустай хүмүүсийг 400-430 мянга гэж тооцож байгаа боловч яг үнэндээ үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Тиймээс 15 наснаас дээш насны  хүмүүсийг эрт илрүүлэгт хамруулж, албан ёсны шинжилгээгээр тогтоох ёстой гэдэг шийдэлд хүрсэн юм. Засгийн газраас элэгний С вирустай хүмүүст 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд, эмийг нь хямдруулаад өгчихөж байна. Түүнчлэн энэ ажилд зөвхөн төрийг хараад суугаад байж болохгүй. Тиймээс төрийн болон ТББ, олон нийтийн оролцоог хангах тал дээр олон талт арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа.
 
Бид сая АНУ-ын Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан хүмүүстэй уулзалт хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд нарийн бичгийн дарга Стив Смит судалгаанд суурилсан бодлого гаргаж, хөтөлбөрийнхөө үр дүнг хэмжиж байгаа нь маш зөв зүйтэй хэмээн сайшааж, энэ чиглэлд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, сургах, харилцан туршлага солилцох тал дээр ч хамтарч ажиллахаар болсон. 
 
-Сүүлийн үед С вирусын эсрэг 3D эмчилгээ гарсан гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Бид сая айлчлалын хүрээнд АНУ-ын томоохон эмийн үйлдвэрлэгч компаниудын нэг болох “Аббвие” компанийнхантай уулзсан. Тус компани нь элэгний С вирусын эсрэг 3D буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн, дэлхийн 176 оронд салбартай, дэлхий даяар 28 мянган хүнийг ажлын байраар хангадаг шинжлэх ухаанд үндэслэгдсэн дэлхийн хамгийн том биофармасептикал компаниудын нэг юм. Энэхүү компанийн гаргасан 3D эмчилгээ нь С вирусын эсрэг маш өндөр үр дүнтэй бөгөөд энэхүү эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 98-аас дээш хувь нь гурван сарын дотор бүрэн эдгэрдэг гэсэн.
 
Бид тус компанийн Элэгний С вирусын эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал Фернандо Татч болон албаны бусад хүмүүстэй уулзсан. Энэхүү эмчилгээг Монголд нэвтрүүлэх, бусад үйл ажиллагаанууд дээр хамтрах хүсэлтээ тавьсан. Түүнчлэн Амстердам хотноо болох хурлын үеэр дахин уулзаж, ярилцах байх. Үүнээс гадна бид “Женентох” компанийн дэд ерөнхийлөгч Карло Брагнотой уулзаж, хавдар судлалын чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсон.
 
Түүнчлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн талаар “Аллейд Телесис” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас судаллаа. Энэ компани нь Япон улсын 3000 гаруй эмнэлгээс 1000 орчмынх нь мэдээлэл технологийн сүлжээг ханган нийлүүлж, сүлжээг байнгын үйл ажиллагаатай байлгахыг бүрэн хариуцаж ажилладаг олон жилийн туршлагатай юм билээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал Такаёши Ошима Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цахим эрүүл мэндийн системийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.  
 
-Ирэх сард Нидерландын Амстердам хотноо ирэх сард “Олон улсын элэгний конгресс” болох юм билээ. Энэ хуралд манайхаас оролцох уу?
-“Олон улсын элэгний конгресс”-д маш олон орны төлөөлөгчид оролцоно. Их том үйл ажиллагаа болох юм билээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсыг оролцож, улсынхаа ололт амжилттын талаар, Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар, хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудынхаа талаар илтгэл тавиач гэдэг урилгыг өгсөн. Тиймээс Монгол Улсаа төлөөлж, оролцох нь зөв гэж бодож байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Олон улс бразил махнаас...
“Харийн амьтан” мэт хүүхэд...

Д.Очирбат: 2020 он гэхэд вирусын тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Энхцэцэг 2017-03-23

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах