• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Францын сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцлээ

Б.ДАВАА

Францын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөв, тавдугаар сард болно. Тодруулбал, ирэх сарын 23-нд эхний шатны сонгуулийн санал хураалт болох бөгөөд хамгийн өндөр хувийн санал авсан нэр дэвшигчдийн хооронд шийдвэрлэх шатны сонгууль тавдугаар сарын 7-нд явагдах билээ. Тэгвэл сонгууль болоход сар орчим хугацаа үлдсэн энэ үед нэр дэвшигчдийн телевизийн халз мэтгэлцээн зохион байгуулагдлаа. Халз мэтгэлцээн орон нутгийн цагаар энэ сарын 20-нд болж, хэт барууны үзэл баримтлалт Үндэсний фронт намаас нэр дэвшиж буй Марин Ле Пен өрсөлдөгчийнхөө ширүүн дайралттай тулгарчээ. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн санал асуулгад нэлээд өндөр рейтингтэй яваа бөгөөд Европын холбооноос гарах, цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлана гэх амлалтыг мөрийн хөтөлбөрийнхөө гол заалт болгож буй юм.

Халз мэтгэлцээнийг “TF1” телевиз зохион байгуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй таван эрхмийг оролцуулж, өөр өөрсдийнх нь баримтлага бодлого чиглэлийнх нь талаар мэтгэлцүүлсэн байна. Улмаар оролцогсдын хоорондын мэтгэлцээн дүрвэгсэд, шашин шүтлэгийн асуудалд ширүүсчээ. Өмнөх Францын үе үеийн төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн хооронд энэ удаагийнх шиг ширүүн мэтгэлцээн болж байгаагүй гэдгийг “Франц пресс” мэдээллээ.

Энэ удаагийн үйл ажиллагаанд бие даан нэр дэвшигч Э.Макрон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Франсуа Фильон, Социалист намын Боловсролын сайд асан Бенойт Хамон, Зүүн жигүүрийн намын Жан Люк Меленчон, Үндэсний фронт намын Марин Ле Пен гэсэн таван эрхэм оролцжээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Гэхдээ мэтгэлцээнд улс төрийн жижиг хүчний зургаан төлөөллийг оролцуулаагүй байна. Мэтгэлцээний үеэр популист улстөрийн хүчин болох Үндэсний фронт намын нэр дэвшигч Марин Ле Пений дүрвэгсэд цагаачлалын эсрэг бодлогыг бусад нь эрс ширүүн шүүмжилж, хэд хэдэн удаа хатуухан дайралт хийгээд амжсан байна. Тухайлбал, Ле Пен “Терроризмын аюулаас улс эх орноо хамгаалахын тулд дүрвэгсдийн урсгалыг зогсоох ёстой” хэмээгээд, Франц дахь лалын шашны байгууллагын тоо нэмэгдэж, тус улсын аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг онцолжээ. Харин түүний байр суурийг Э.Макрон үгүйсгэж, “Ле Пен улс орныг хуваахыг хүсч байна” гэж шүүмжилсэн байна.

Мөн Ле Пен Францын эдийн засаг Германы ард бичигдэх болсон нь Европын холбооны өнөөгийн байдал болон еврог гүйлгээнд ашиглаж эхэлснээс шалтгаалсан гэжээ.

Францын иргэдийн дунд явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар ирэх дөрөвдүгээр сарын 23-ны өдөр явагдах эхний шатны сонгуулийн санал хураалтад Э.Макрон, Марин Ле Пен нар тэргүүлэх төлөв ажиглагджээ. Харин тавдугаар сард болох шийдвэрлэх шатны сонгуульд Макрон ялалт байгуулж, Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ судалгаанд оролцогсдын 40 орчим хувь нь хэнийг дэмжихээ хараахан шийдээгүй гэж хариулсан тул сонгууль хаашаа эргэхийг одоогоор таамаглах боломжгүй байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
ОУВС: Монголын татварын хувь ...
Газар хайсан иргэд амиараа...

Францын сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцлээ

Даваахүү 2017-03-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Францын сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцлээ

Б.ДАВАА

Францын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөв, тавдугаар сард болно. Тодруулбал, ирэх сарын 23-нд эхний шатны сонгуулийн санал хураалт болох бөгөөд хамгийн өндөр хувийн санал авсан нэр дэвшигчдийн хооронд шийдвэрлэх шатны сонгууль тавдугаар сарын 7-нд явагдах билээ. Тэгвэл сонгууль болоход сар орчим хугацаа үлдсэн энэ үед нэр дэвшигчдийн телевизийн халз мэтгэлцээн зохион байгуулагдлаа. Халз мэтгэлцээн орон нутгийн цагаар энэ сарын 20-нд болж, хэт барууны үзэл баримтлалт Үндэсний фронт намаас нэр дэвшиж буй Марин Ле Пен өрсөлдөгчийнхөө ширүүн дайралттай тулгарчээ. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн санал асуулгад нэлээд өндөр рейтингтэй яваа бөгөөд Европын холбооноос гарах, цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлана гэх амлалтыг мөрийн хөтөлбөрийнхөө гол заалт болгож буй юм.

Халз мэтгэлцээнийг “TF1” телевиз зохион байгуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй таван эрхмийг оролцуулж, өөр өөрсдийнх нь баримтлага бодлого чиглэлийнх нь талаар мэтгэлцүүлсэн байна. Улмаар оролцогсдын хоорондын мэтгэлцээн дүрвэгсэд, шашин шүтлэгийн асуудалд ширүүсчээ. Өмнөх Францын үе үеийн төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн хооронд энэ удаагийнх шиг ширүүн мэтгэлцээн болж байгаагүй гэдгийг “Франц пресс” мэдээллээ.

Энэ удаагийн үйл ажиллагаанд бие даан нэр дэвшигч Э.Макрон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Франсуа Фильон, Социалист намын Боловсролын сайд асан Бенойт Хамон, Зүүн жигүүрийн намын Жан Люк Меленчон, Үндэсний фронт намын Марин Ле Пен гэсэн таван эрхэм оролцжээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Гэхдээ мэтгэлцээнд улс төрийн жижиг хүчний зургаан төлөөллийг оролцуулаагүй байна. Мэтгэлцээний үеэр популист улстөрийн хүчин болох Үндэсний фронт намын нэр дэвшигч Марин Ле Пений дүрвэгсэд цагаачлалын эсрэг бодлогыг бусад нь эрс ширүүн шүүмжилж, хэд хэдэн удаа хатуухан дайралт хийгээд амжсан байна. Тухайлбал, Ле Пен “Терроризмын аюулаас улс эх орноо хамгаалахын тулд дүрвэгсдийн урсгалыг зогсоох ёстой” хэмээгээд, Франц дахь лалын шашны байгууллагын тоо нэмэгдэж, тус улсын аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг онцолжээ. Харин түүний байр суурийг Э.Макрон үгүйсгэж, “Ле Пен улс орныг хуваахыг хүсч байна” гэж шүүмжилсэн байна.

Мөн Ле Пен Францын эдийн засаг Германы ард бичигдэх болсон нь Европын холбооны өнөөгийн байдал болон еврог гүйлгээнд ашиглаж эхэлснээс шалтгаалсан гэжээ.

Францын иргэдийн дунд явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар ирэх дөрөвдүгээр сарын 23-ны өдөр явагдах эхний шатны сонгуулийн санал хураалтад Э.Макрон, Марин Ле Пен нар тэргүүлэх төлөв ажиглагджээ. Харин тавдугаар сард болох шийдвэрлэх шатны сонгуульд Макрон ялалт байгуулж, Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ судалгаанд оролцогсдын 40 орчим хувь нь хэнийг дэмжихээ хараахан шийдээгүй гэж хариулсан тул сонгууль хаашаа эргэхийг одоогоор таамаглах боломжгүй байна.

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

19 цагийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

19 цагийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

19 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

19 цагийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

19 цагийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

19 цагийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

19 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

20 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

1 өдрийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

1 өдрийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

1 өдрийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

1 өдрийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

САНАЛ БОЛГОХ
2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-18 өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2 өдрийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах