• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

И Жэ Юү: Визийн шинэ журам энэ сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн

Манай улсын иргэд сүүлийн үед БНСУ-ыг зорих нь ихэссэн. Энэ жил тус улсад гэрээгээр ажиллах 8000 хүн бүртгэсэн хэдий ч 1500 иргэнийг шалгаруулж авна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна тус улсын виз олгох журамд өөрчлөлт орсон билээ. Тиймээс энэ талаар Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юү-тэй ярилцлаа.
 
-БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт орсон гэх мэдээлэл иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Ямар өөрчлөлт орсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-БНСУ-ын байнгын виз олгох журамд өөрчлөлт орж, шинэ журам энэ сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Нэгдүгээрт, БНСУ-д байнгын визгүй зорчих журамд өөрчлөлт оруулж, олон удаагийн визтэй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь таван жилийн хугацаатай виз бөгөөд нэг очихдоо БНСУ-д 30 хоногийн хугацаатай байна гэсэн үг юм. Элчин сайдын яамнаас энгийн визийг бодвол таван жилийн хугацаат визийг харьцангуй богино хугацаанд шийдвэрлэж өгч байгаа.
 
Таван жилийн хугацаат визийг авах иргэдэд тодорхой шаардлага бий. Тухайлбал, таван жилийн хугацаат визийг авах иргэд хоёр жилийн дотор БНСУ руу дөрвөөс дээш удаа зорчсон байх хэрэгтэй. Мөн нийт 10-аас дээш удаа зорчсон бөгөөд сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж, гарсан байх шаардлагатай юм. Түүнчлэн сүүлийн гурван жилийн туршид БНСУ-д хууль бусаар оршин суугаагүй, дотоод хууль журмыг нь чандлан сахисан байх ёстой.
 
Харин таван сая  вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд үүнд хамаарагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай улсын хилээр орж, гарч байгаа гадаадын иргэдийн бүртгэлийг хийхээс гадна Чэжү арлаар визгүй зорчсон болон БНСУ-ын хилээр дамжин өнгөрсөн иргэдийн тоог гаргаж, үүнд оруулж байгаа. Нэмж хэлэхэд, энэ нь зөвхөн Монгол болон БНСУ-ын хоорондын гэрээ хэлэлцээрийн дүнд гарсан шийдвэр биш юм.  Бусад бүх орнуудад энэхүү шинэ журам хамаарна. Ингэж өөрчлөх болсон шалтгаан нь 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн зорчигч онгоцонд суухаас өмнө гадаад иргэдийн мэдээллийг урьдчилан авсан байх шаардлагатай гэсэн журам хэрэгжиж эхэлнэ.
 
Гуравдагч улсаар дамжин, БНСУ руу орж ирж байгаа монгол иргэдэд богино хугацааны визийг олгож байгаа. Хэсэг хугацааны дараа Монголын Засгийн газартай нөхцөлтэйгөөр яриа хэлэлцээр хийнэ. Иймэрхүү виз удаан хугацаанд шалгагддаг. Тиймээс иргэдийг визгүй оруулахад чирэгдэлтэй байсан учир визтэй байх журмыг Хууль зүйн яамнаас гаргасан. Энэ нь террорист халдлагаас хамгаалах, тухайн иргэний паспорт хүчингүй болсныг хил дээр очоод мэдэх зэрэг эрсдлээс сэргийлнэ. Мөн визгүй зорчих иргэдийг хилээр оруулахад визтэй зорчигчдыг бодвол удаан хугацаанд чанга шалгадаг учраас шалгах хэсэгт чирэгдэл болох тохиолдлууд байсан. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан олон удаагийн визээ өөрчлөх шийдвэр гарсан. Зорчигч онгоцонд суухаас өмнө тухайн зорчигчийн мэдээллийг системээр дамжуулан авах боломжтой болж байгаа учраас иргэдэд ач холбогдол бүхий зөв журам гэж үзэж байгаа юм. Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих нөхцөл хангагдсан харин энгийн паспорттой иргэдэд хамаарахгүй.
 
Хоёрдугаарт, гуравдагч орноор дамжин өнгөрч буй монгол иргэдийг БНСУ-ын хилээр визгүй нэвтрүүлэхийг харьцангуй нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнө нь Европын найман орноор дамжин ирж байгаа иргэдийг визгүйгээр 30 хоногийн турш зорчуулдаг байсан бол одоо 30 орон болгож, нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна гэсэн үг.
 
-Танай Элчин сайдын яаманд монгол иргэд хэр их виз мэдүүлж байна вэ. Сүүлийн үед БНСУ руу виз мэдүүлэгчдийн тоо ихэссэнтэй холбогдуулан визний хариу олголтыг сунгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед БНСУ руу явах иргэдийн тоо эрчимтэй нэмэгдсэн. 2012, 2013, 2014 онд нийт виз мэдүүлэгчдийн тоо 33 мянга орчим байсан. Харин 2015 онд 55 мянган, 2016 онд 67 мянган иргэний виз мэдүүлгийн материал ирсэн. Өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл гэхэд өдөрт 600 гаруй хүн БНСУ-ын виз мэдүүлгийн газарт материал өгч байна. Энэ байдлаар цааш үргэлжилбэл энэ онд 100 мянган хүний визний материал орж ирэх хандлагатай байна. Виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан визний хариу олгох өдрийг сунгасан. Өмнө нь визний хариуг ажлын 7-10 хоногт олгодог байсан бол ажлын 15 хоногт хариу өгч байна. 
 
-Визний татгалзсан хариу ихэсч байгаа нь виз мэдүүлэгчдийн тоо ихэссэнтэй холбоотой юу?
-Виз мэдүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр визний татгалзсан хариу, хувь  өндөр гарч байгаа. 2015 онд визний татгалзсан хариу 15 хувьтай байсан бол 2016 онд 20 гаруй хувь боллоо. Тэгэхээр иргэдийн татгалзсан хариу авч байгаа гол шалтгаан нь гэвэл, өөрийн явах гэж буй зорилгыг буруу тодорхойлох, материалаа дутуу бүрдүүлж өгөх зэрэгтэй холбоотой. Монгол иргэд визний материал бүрдүүлэхдээ өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж, үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай байгаа юм. 
 
-БНСУ-д хууль бусаар оршин суудаг иргэд нэмэгдсэн гэсэн. Үүнтэй холбогдуулан виз олгох журам ч өөрчлөгдлөө. Тэгэхээр хуул бус үйлдлийг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сүүлийн жилүүдэд БНСУ-д харлаж буй иргэдийн тоо өсөх хандлагатай болсон. Дэлгэрэнгүй тайлбарлавал, 2014 онд Монгол Улсаас сард 10 орчим, жилд 130 хүн харласан. Гэвч энэ тоо 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэмэгдсэн. Энэ нь монгол иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчилсөнтэй холбоотой гэж бид харж байгаа. Өмнө нь 14 сая төгрөгийг визний хадгаламж болгон байршуулдаг байсныг найман сая, таван сая болгож бууруулсан. Визний нөхцөл хөнгөн болсон нь харлах хүмүүсийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон. 2015 оны дөрөвдүгээр сард визний нөхцөлийг хөнгөвчилснөөс хойш харласан хүмүүсийн тоо сард 200-300-гаар нэмэгдсэн.
 
2015 онд ойролцоогоор 1500 орчим хүн БНСУ руу хууль бусаар харласан бол 2016 онд 2000 орчим хүн харласан гэсэн судалгаа байна. Энэхүү харласан хүмүүсийн тоог он онд харьцуулж үзвэл 10 дахин өссөн. БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн сүүлийн үеийн тоон судалгааг харвал, 2016 оны арваннэгдүгээр сард 211, 2016 оны арванхоёрдугаар сард 213, 2017 оны нэгдүгээр сард 221 хүн харласан байгаа юм. Үүнээс болж виз олголтын хувь ч багасч байна. Манай Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо өдөрт 600-700 болж нэмэгдсэн. Тэгэхээр харлаж байгаа хүмүүсийн тоо үүнийг дагаад нэмэгдэж байна гэсэн үг.
 
Тиймээс бид виз олголт дээрээ чанга хандаж байгаа. Бусад улс дахь  БНСУ-ын Элчин сайдын яамтай харьцуулахад Монгол Улс хүн ам цөөтэй хэрнээ харласан хүмүүсийн тоогоороо эхний гуравт зайлшгүй жагсдаг. БНХАУ-ын Шинань, Чиндау муж болон  Монгол Улс эхний гуравт дээр доороо ороод жагсаж байдаг. Монгол Улсаас жилд 67 мянган хүн виз мэдүүлдэг бол БНХАУ-ын Шинань 100 мянга гаруй, Чиндау мужаас 400 мянга гаруй хүн виз мэдүүлдэг.
 
Өмнө нь монголчууд харлалтаараа нэгдүгээрт жагсаж байсан бол сүүлийн хоёр, гурван сараас арай гайгүй болсон. Үүнээс шалтгаалж Монгол Улс дахь Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг солонгос хүмүүс ачаалал ихтэй ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын иргэд виз мэдүүлгийн материал дутуу, зорилгоо буруу тодорхойлсон зэргээс шалтгаалан виз олголтын хувийг өсгөхөд хүндрэл гардаг. Үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь харлаж байгаа хүмүүс юм. Хууль бусаар амьдрах хүмүүсийн тоо ихсэх тусам виз олголтын тоо хувь буурч байна. Тиймээс бид хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоог бууруулахад анхаарч ажиллаж эхэлсэн. Иргэдийг харлуулахгүйн тулд хугацаандаа ирсэн хүмүүст тухай тухайн үед нь визийг нь сайн олгох, олон удаагийн визний нөхцөл хангасан хүмүүст аль болох л тэр визийг нь олгох тал дээр анхаарч ажиллана.
...Монгол Улсаас жилд 67 мянган хүн виз мэдүүлдэг бол БНХАУ-ын Шинань 100 мянга гаруй, Чиндау мужаас 400 мянга гаруй хүн виз мэдүүлдэг. Өмнө нь монголчууд харлалтаараа нэгдүгээрт жагсаж байсан бол сүүлийн хоёр, гурван сараас арай гайгүй болсон. Үүнээс шалтгаалж Монгол Улс дахь Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг солонгос хүмүүс ачаалал ихтэй ажиллаж байна... 
Хууль бусаар амьдрах иргэдийн тоог бууруулах нэг арга зам нь олон удаагийн виз гэж бид харсан. Тиймээс ч БНСУ-ын Засгийн газарт санал оруулж, энэ талаар ярилцаж байна. Мөн Монголын татварын төлөвлөсөн байдлаар эхний 20-т жагссан аж ахуйн нэгжийн ажилчдын материалыг виз мэдүүлгийн хөнгөвчилсөн нөхцөлд хамруулахаар болсон. Үүнийг 100 болгох зорилго тавин ажиллаж байна. Түүнээс гадна их, дээд сургууль төгссөн мэргэжлээрээ ажилладаг хүмүүст олон удаагийн виз олгохоор ярилцсан. Одоогийн байдлаар визний материал дээр гурван төрлийн санхүүгийн материал авч байна. Нийгмийн даатгал болон дансанд таван сая төгрөг байршуулах, эсвэл татварын нөхцөлөөр визинд ордог шүү дээ.
 
Тэгвэл тухайн хүний өөрийнх нь машин, байр гэх мэтчилэн бүх хөрөнгө нийлээд 300 сая төгрөгөөс дээш байвал визний хөнгөвчилсөн нөхцөлд хамруулахаар зохицуулсан. Тэгэхээр бид юун түрүүнд аль болох олон удаагийн виз олгох тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ талаар бид БНСУ-ын Хууль зүйн яамтай хэлэлцсэн. Одоогийн байдлаар хариу хүлээж байна. Нааштай хариу хэлнэ гэдэгт итгэж байна. 
 
-Хууль бусаар харласан иргэд маш их байна гэлээ. Эдгээр иргэдийн дунд эх орондоо ирэх хүсэлтэй ч хууль, дүрмээс шалтгаалж эх орондоо ирж чадахгүй хүмүүс байгаа байх. Тэр хүмүүст боломж байгаа юу?
-Энэ сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 31 хүртэл буюу гурван сарын хугацаатай хууль бусаар оршин суугаа иргэдийг өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирэх төлөвлөгөөчилсөн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Чэжүгийн нисэх онгоцны буудлаар өөрийн хүсэлтээр гаръя гэсэн хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд хамаатай үйл ажиллагаа юм.
 
Өөрийн хүсэлтийн дагуу зөвхөн Чэжүгийн нисэх онгоцны буудлаар гарах гадаадын хууль бус оршин суугчдад хамаатай. Гэхдээ хууль бусаар оршин суусан хугацаа нь гурван жилээс бага бол тухайн хүний Солонгосын хилээр нэвтрэх эрхийг хаахгүй. Мөн гурван жилээс дээш хугацаагаар оршин суусан бол хилээр нэвтрэх эрхийг зөвхөн нэг жилийн хугацаатайгаар хаахаар болсон. Зөвхөн Чэжүгийн нисэх онгоцны буудлаар л гарах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн нууцаар хил нэвтэрсэн, хуурамч болон бусдын паспорт ашигласан гадаадын иргэд орно.
 
Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдсон хүн үүнд хамаарахгүй. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах болсон нь учиртай. Чэжүд хууль бусаар оршин суудаг хүмүүс их байна. 11 орноос бусад бүх улсын иргэд Чэжүгээр дамжин БНСУ руу визгүй зорчиж байгаа юм. Хятад, Монгол зэрэг улсын иргэд зорчдог. Харин визтэй зорчдог 11 улсад Сири, Судан зэрэг улс багтдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Чэжүд хууль бусаар оршин суудаг иргэд эрс өссөн. Одоогийн байдлаар 7000 гаруй хүн Чэжүд хууль бусаар оршин сууж байна. 
 
-Виз сунгалтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар тохиолдолд сунгаж байна вэ?
-Виз сунгалтын хувьд урт хугацааны болон богино хугацааны гэсэн хоёр төрөлтэй байдаг. Богино хугацааны визийг сунгахдаа тухайн хүн ямар шалтгаантайгаас хамаарч, сунгадаг. Гэхдээ манайхаас олгодог  аяллын визийг тэр бүр сунгадаггүй. Ер нь богино хугацааны визийг тэр бүр сунгаад байдаггүй. Тухайн хүн ямар нэгэн онцгой шалтгаантай тохиолдолд сунгана. Тухайлбал, нислэг нь цуцлагдсан зэрэг шалтгааныг харгалзан үзэж сунгах эсэхийг шийддэг. 
 
-Өнгөрсөн жил 2800 гэрээт ажилтан авсан бол энэ жил 1500 гэрээт ажилтан авахаар болсон. Энэ юутай холбоотой вэ. Ер нь жилд хэчнээн гэрээт ажилтан авдаг вэ?
-Гэрээт ажилтны тоог жил бүр тухайн байгууллагаас тэдэн хүн авна гэсэн тоог явуулдаг. Энэ жилийн хувьд 53 мянган гадаадын ажиллах хүч авахаар болсон. Монгол Улсаас энэ жилийн хувьд 1700 хүнийг авна. Өнгөрсөн жил 2800 байсан бол энэ жил багассан. 2015 онд 1700 хүнийг авч байсан. Үүнийг тухайн хариуцсан Хөдөлмөрийн яам болон гадаадаас ажиллах хүч авах байгууллагууд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хэдэн ажилтан авах эсэхээ шийддэг юм. Энэ асуудал дээр ч гэсэн гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлэхийн тулд өмнө нь явсан ажилчид БНСУ-ын хууль дүрмийг зөрчихгүй, ажил олгогчдоо итгэл төрүүлэх хэрэгтэй.  
 
-Шинэ журам хэрэгжиж эхэлснээр гурван сарын виз огт олгогдохгүй гэж хүмүүс ойлгож байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Энгийн болон богино хугацааны виз олголт хэвийн хэрэгжиж байна. Үүн дээр нэмэгдээд визгүй зорчигчид урт хугацааны виз авна гэсэн нэмэлт заалт орж ирсэн. Түүнээс биш гурван сарын виз хэвийн олгогдож байгаа. Оюутны визнээс гадна олон төрлийн урт хугацааны виз бий. Хөрөнгө оруулагч, солонгост суралцах гэх мэтчилэн байдаг. Гэхдээ Элчин сайдын яамнаас олгодог урт хугацааны виз хязгаартай. Визийг хоёр аргаар мэдүүлж болдог. Нэгдүгээрт, Элчин сайдын яаманд, хоёрдугаарт Солонгосын иммигрэйшн дээр мэдүүлж болдог. Манай байгууллагад урт хугацааны виз мэдүүллээ гэж бодоход заавал тухайн материалыг төв рүүгээ явуулж шалгуулдаг. Тэгэхээр энэ нь шалгах хугацаа урт байдаг. Харин Солонгосоос виз олговол арай хялбар байдаг.
 
-БНСУ-д сургууль төгссөн монгол хүн буцаж явахад визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах боломжтой юу?
-Солонгост сургууль төгссөн хүмүүст визний хөнгөвчилсөн нөхцөлийг олгож байгаа. Санхүүгийн ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүйгээр сургууль төгссөн гэдгийг батлах дипломынхоо хуулбараар хамрагдаж болно. Солонгост сургууль төгссөн хүмүүст аль болох олон удаагийн виз олгохыг зорьж байна. 
 
-Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 5-6 жил нэг газраа тогтвор суурьшилтай ажилласан хүн Монголд ирсэн даруй виз мэдүүлж болох уу?
-5-6 жил ажиллаж байгаад ирсэн хүмүүс богино хугацааны аяллын виз мэдүүлэх боломжтой. Гэхдээ ямар зорилгоор явах, ирээд хэр удсан, Солонгос улсад байхдаа гэмт хэрэгт холбогдсон эсэхийг хардаг. 
 
-Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд бүртгэлийн хураамж гэж 24 ам.доллар төлдөг. Энэ мөнгө танай Элчин сайдын яаманд төвлөрдөг үү?
-Бүртгэлийн хураамжид авч байгаа 24 ам.долларыг Хөдөлмөрийн яамнаас асуух хэрэгтэй байх. Харин манайх визний хураамж гэж авдаг. Урт хугацаагаар зорчих хүмүүс визний хураамж төлдөг юм. Түүнийг буцааж олгодоггүй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
А.Меркель Д.Трамптай анх удаагаа...
С.Зоригийн хэргийн эргэлзээ

И Жэ Юү: Визийн шинэ журам энэ сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн

Батзаяа 2017-03-20

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

12 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

12 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

20 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

21 цагийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

21 цагийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

21 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

21 цагийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах