• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ынхан дахиад 20 жил лааз өшиглөх вий дээ

Ингэж дүгнэх баримт нотолгоо хангалттай гэдгийг уншигч авхай та мэдэж байгаа. 1990 онд Ардчилсан хувьсгалыг нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр хийсэн гэж бардамнадаг АН-ынхан яг л 90 жилийн түүхээрээ “гангарах”-аас өөрөөр ахиж дэвшдэггүй Ардын намаас ялгагдахгүй сул дорой улс төрийн хүчин болжээ. Ардчиллынхан хэдийгээр дотоод зөрчлөө ил гаргаж хэмлэлддэг ч нөгөө талаараа намаа шинэчилж, гишүүдээ зөв чиглүүлж, фракцийн зөрчлөө эвтэйхэн зохицуулж чаддаг нам байсан. Энэ нь ардчиллыг амьтай харагдуулдаг байсан нь үнэн.
 
Харин эдүгээ нэг фракцийн атганд бүрэн орж, “Шонхор” фракци ба бусад гэсэн зөрчил, маргаан туйлдаа хүрлээ. Оготны хамраас цус ч гаргалгүй хийсэн ардчилал өнөө цагт олон хүмүүсийн нулимс, хагацал, дэгсдүүлж хэлвэл цус үзсэн тэмцэл болж хувирсан байна. Дургүй хүргэсэн нэгэндээ ямар ч хамаагүй хэрэг тохож шоронд хийдэг гутамшигт явдал Ардчилсан нам эрх барьж байхад гарч байв. Улс төрийн тавцанд нөхөрлөж явсан нэгнийхээ араас торох юмгүй хутга дүрдэг нөхөд ч энэ намд дэндүү олон болсон нь харамсалтай. Идсэн уусан, Монгол Улсыг хаашаа хөтөлсөн талаар энэ удаад ярих нь илүүц биз.
 
Фракциудын дотоод зөрчлийн талаар ярих ч юм биш. Ах нарынх нь фракцийн зөрчил залуу үедээ хүртэл халдварлаж, нэг намын байранд суугаа атлаа өөр намаас орж ирсэн аятай нэгнээ чичилдэг, үзэн яддаг, тэрний энэний хүн хэмээн хардаж сэрддэг явдал хэрээс хэтэрчээ. Ардчилал нүүрээ нуусан дарангуйлал болон хувирчихаад байгаа юм. Хатуухан хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард сүр дуулиантай явуулсан АН-ын даргын сонгуулиас шинэчлэл огтхон ч үнэртээгүй.
 
Мөнгөтэй нэг нь суудал худалдаж авсан, хэн нь мөнгөтэйг харуулсан сонголт болсныг нуух юун. Засгийн газраа унагаж, намаа том ялагдалд хүргэсэн “Шонхор” фракци эрх мэдлээ улам зузаалж, хэзээ ч өндөрлөгөөс буухгүйн төлөө хийж болох бүх бузар булайг зохион байгуулсан дэндүү увайгүй үйл ажиллагаа болсон. Угтаа бол хариуцлага хүлээгээд, бүх эрх мэдлээс татгалзах учиртай нэг фракци бусдаас илүүгээр эрх мэдэлд шунаж тэмүүлсэн хуйвалдаан болж хувирсан юм.
 
Хамгийн гутамшигтай нь намын даргын сонгуульд оролцох шинэчилсэн гишүүдийн жагсаалт утга учраа алдаж, намын байранд бүртгэсэн гишүүдийн анкет дотроос маш олон гадаадын иргэдийн зурагтай, мөн фэйсбүүкийн зургийг нь ашигласан хэдэн мянган хуурамч анкет гарсныг намын дотоод асуудал хэмээн хав дарж орхисон юм билээ. Намын байранд бүрт­гүүл­сэн гишүүдийг сонгуульд орол­цуу­лах­гүй гэсэн шалтгаан нь ч үүн­тэй холбоотой байсан гэх. АН-ын түүхэн гэгдэх шинэчлэл, намын гишүүдийн шинэчилсэн бүрт­гэл ийм л хуудуутай замаар явагд­жээ. Ардчилсан нам шинэч­лэг­дэж, гишүүдийн нам болох нь бит­гий хэл “Шонхор”-ын эсрэг тэмц­лээ нэгтгэсэн бусад фракци бүлэг­лэ­лийн тулаан болон хувирчихлаа. 
 
“Мөнгөө төл эсвэл хэн ч биш бай” 
 
Шат шатанд тэмцэл нь туйлдаа хүрч, мөнгө төл эс бөгөөс хэн ч биш бай гэсэн бичигдээгүй хууль ч хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж, энэ намд. Ганцхан жишээ дурьдая. Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намынхан намын даргаа болон, сонгуулиас хойш дуулиан шуугиантай хэлэлцсэн намын Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн юм. Гэвч Улсын дээд шүүх Үндсэн дүрмийг нь Улс төрийн намын тухай хуульд нийцээгүй зүйл заалт агуулсан хэмээн бүртгэхээс татгалзаж, харин намын даргыг нь дүрмийн хүрээнд батламжилсан юм.
 
Бүхэл бүтэн 27 жилийн  түүхтэй, Монголын томоохон улс төрийн хүчний нэг атлаа Улс төрийн намын тухай хуулиа мэдэхгүй байв уу, эсвэл мэдсээр байж мэдээжийн зүйл хийсэн үү гэдэг нь сонин. Ямархуу зүйл заалт тусгасан болоод Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзав гэдэг нь ч сонирхол татах асуудал болж хувирчээ. Гэтэл дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн намын Үндсэн дүрмийг өнөө хэр жирийн гишүүддээ танилцуулаагүй юм билээ. Тиймээс АН-ын жирийн гишүүд Үндэсний зөвлөлдөх хороо /шинэчилсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо/-г хуралдуулахыг шаардаж эхэлжээ.
 
Жирийн гишүүд дээд шүүх бүртгэхээс татгалзсан Үндсэн дүрэмтэй танилцах, мөн сүүлийн долоон жилийн хугацаанд салхи ороогүй ҮЗХ-ны гишүүдээ шинэчлэх намын дотоод сонгуулийг хуулийн хүрээнд явуулах, дотоод сонгуульд өрсөл­дөж буй гишүүдэд тавьсан өндөр дэн­чинг ямар дүрмээр тавьсан эсэх талаар тодруулга авахыг хүс­чээ. Хоёрдугаарт, АН-ын дотоод сонгуульд өрсөлдөгчид Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд нийт зургаан сая төгрөг төлнө гэсэн намын дарга С.Эрдэнийн гаргасан тогтоол гишүүдийг нь бухимдуулж эхэл­жээ.
 
...Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээс харвал эдгээр тойрогт дандаа С.Эрдэнийн данстай хүмүүс байгаа юм билээ. Тиймдээ ч Үндэсний бодлогын хороонд орж, намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн эгэл жирийн гишүүдийн хүсэл дахиад л талаар өнгөрч байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр тойрч шинэчлэл ярьсан “эвтэй” таван нэр дэвшигчийн мөрөөдөл салхинд хийсч байна гэсэн үг. Ардчилсан нам гишүүдийн биш мөнгөтэй нэгний нам болно. Намын гишүүд зөвхөн мөрөөдөлтэйгээ дахиад 20 жил явна гэсэн үг. Уг нь одоо бол улс төрийн намууд сонгуулийн өмнө нэгдсэн зохион байгуулалтад орж хэдийнэ дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон байх ёстой юм...
 
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд болох намын дотоод сонгуулийн үеэр 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох учиртай. Ингэснээр өнөөх л улиг домог болтол ярьж буй нээлттэй, гишүүдийн нам болно хэмээн үзэж буй гэх. Харамсалтай нь энэхүү сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө төл гэсэн тогтоолыг С.Эрдэнэ вантан гаргажээ.
 
Өөрийнх нь өнөөдрийг хүртэл улс төрд явж ирсэн зарчим гэхэд ч хэтийдэхгүй. Намын даргын гаргасан тогтоол ёсоор АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигч гурван сая, Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая, дүүргийн намын хороонд 500 мянга, аймагт 120 мянга, сумын төвийн намын хороонд нэр дэвшч байгаа бол 12 мянган төгрөг тус тус төлөхөөр болжээ. Асуудал ингээд дуусахгүй. Нэр дэвшигчид дэнчингийн мөнгөнөөс гадна хураамж төлөх ёстой болсон нь жинхэнэ маргааны сэдэв болоод байгаа юм. Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд дэн­чин­гийн гурван саяас гадна дахиад гурван сая төгрөг байр­шуу­лах учиртай.
 
Нийслэлийн АН-ын дар­гад нэр дэвшч буй бол 90 сая, айм­гийн намын даргад өрсөлдөж буй бол 15 сая, дүүргийн намын дарга 20 сая төгрөгийг тус тус хураамж хэлбэрээр төлөх юм билээ. Эдгээр мөнгийг нэгтгэвэл намын дотоод сонгуулиас л 10 тэрбум төгрөг босгох дүр зураг харагдаж буй юм. Хэн мөнгөтэй нь орж ирдэг бичигдээгүй хуулийг АН-ынхан ч хэрэгжүүлэх нь тодорхой болжээ. Ардын намын албан тушаалаас босгох 60 тэрбумаас хол ялгарахгүй шийдвэрийг АН-ын дарга гаргасан нь Ардчилал хаа­шаа явж, юунд хүрэхээр тэмүүлж буйг хэлээд өгч байгаа бус уу. 
 
Өөрөө өөртэйгөө өрсөлдөх сонгууль болох уу 
 
Эрх мэдлээ алдахдаа улс төрийн намууд хөрөнгө мөнгөө ч давхар алддаг. Гэвч намын дотоод сонгууль зөвхөн мөнгө харсан, намын санхүүжилт босгох гэсэн увайгүй үйлдэл болж хувирвал АН-ын шинэчлэгдэх тухай мөрөөдөл зөвхөн цаасан дээр үлдэх нь тодорхой билээ. Хэн мөнгөтэй, ар талдаа татаастай нь эрх мэдэлд хүрч, эгэл жирийн гишүүдэд намын хаалга анай л хаалттай хэвээр үлдэнэ. Ийм дүр зураг ч хэдийнэ бий болчихоод байгаа гэнэ лээ. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөөх өрсөлдөөнд 511 хүн л өрсөлдөхөөр анкетаа хүргүүлээд байгаа аж. Нэг суудлын төлөө ядахдаа хоёр хүн өрсөлдөж байж шударга өрсөлдөөн болох учиртай. Харамсалтай нь дэнчин, хураамжийн дааж давах аргагүй мөнгө төлөх хүмүүс байхгүй учраас зарим тойрогт нэг л хүн өрсөлдөхөөр болжээ. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө гэсэн үг.
 
Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг тойрогт, Увс, Хэнтий аймагт хоёр тойрог, Орхон аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрвөн тойрогт нэг нэг нэр дэвшигч бүртгүүлсэн бол С.Эрвэнэ вангийн тойрог гэгдэх Баянгол дүүрэгт гурван тойрогт нэг нэг нэр дэвшигч бүртгүүлжээ. Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээс харвал эдгээр тойрогт дандаа С.Эрдэнийн данстай хүмүүс байгаа юм билээ. Тиймдээ ч Үндэсний бодлогын хороонд орж, намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн эгэл жирийн гишүүдийн хүсэл дахиад л талаар өнгөрч байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр тойрч шинэчлэл ярьсан “эвтэй” таван нэр дэвшигчийн мөрөөдөл салхинд хийсч байна гэсэн үг.
 
Ардчилсан нам гишүүдийн биш мөнгөтэй нэгний нам болно. Намын гишүүд зөвхөн мөрөөдөлтэйгээ дахиад 20 жил явна гэсэн үг. Уг нь одоо бол улс төрийн намууд сонгуулийн өмнө нэгдсэн зохион байгуулалтад орж хэдийнэ дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон байх ёстой юм. Ерөнхийлөгчийн сон­гууль хаяанд ирчихсэн энэ үед өр­сөл­дөгч намынхан нь нэгдсэн зохион байгуулалтад орж, нэр дэв­шиг­чээ хүртэл далдуур сойгоод эхэлчихсэн байгаа. Харам­сал­тай нь АН-ынхан дотоод хэрүүлээсээ өнөө хэр салаагүй, эрх мэдэл, албан тушаалын төлөө орондоо ч унтах завгүй олзлолдон тэмцэлдсээр.
 
Үр дүнд нь төрийн бүх эрх мэдэл нэг намд шилжиж, АН-ынхан дахиад улс төрийн тавцанд хэн ч биш болж, гудамжинд лааз өшиглөх нь цаг хугацааны л асуудал болчихлоо. Үүнийг ойлгоход заавал улс төр судлаач, эс бөгөөс мэргэн цэцэн байх шаардлагагүй. Ардчилсан намын өнөөдрийн дүр зураг л ирэх жилүүдэд энэ нам шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн улс төрийн хүчтэй өрсөлдөгч байх уу, эсвэл өвөр зуураа ясаа булаацалдаж, хэмлэлд­сээр дуусах уу гэдгийг харуулаад өгч байна. Ардчиллын нэр хүнд Баабар нийтлэлчийн оноож хэлсэнчлэн ёроолдоо хүртэл унаж байна даа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.03.19)
“Хятадын монгол” л биш шүү

АН-ынхан дахиад 20 жил лааз өшиглөх вий дээ

Өнөртогтох 2017-03-20

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

3 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

3 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

3 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

3 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

3 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

17 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

17 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

18 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах