• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төр түших 76 эрхэм түр үнэмлэхээ гардаж авлаа

УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд СЕХ-оос гишүүний түр үнэмлэхийг өнгөрөгч баасан гарагт гардууллаа. Энэ үеэр зарим гишүүний сэтгэгдлийг сонссон юм. УИХ-ын шинэ гишүүд энэ сарын 5-ны 11.00 цагт тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь эхлэх билээ.
Д.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулж ажиллана 
 
/Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшч сонгогдсон/ 
 
-Сонгуулийн үр дүн бидэнд дүгнэлт хийх их зүйл байгааг санууллаа. АН-ыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг ойлгож байгаа учраас намын даргадаа хурлаа яаралтай хийж намаа шинэчлэх цаг болжээ гэдгийг  хэлнэ. АН нийт иргэдийн 50 хувийн саналыг авсан. Үүнийг дандаа санаж явах хэрэгтэй.
 
Энэ удаагийн сонгууль мажоритар системээр явсан. 1996 оны салхи л дахин эргэж байна. Үнэмлэхүй олонхи болсон эрх баригчдад нэг зүйлийг дахин сануулъя. Ард түмний 50 хувийн санал ардчилагчдын талд байгаа шүү. Үүнийг өдөр бүр санаж яваарай. Бид УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй болж байх шиг байна. Энэ бүлэг маргаашаас эхлэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Энэ бол бидний хамгийн гол ажил. 
Ц.Цогзолмаа: Эхчүүд, хүүхдүүдийн төлөө 13 эмэгтэй гишүүн тууштай ажиллана 
 
/Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон/
 
-УИХ-ын 62 дугаар тойрог буюу Сүхбаатар, Багануур дүүргийн иргэдийнхээ саналыг авч УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаадаа туйлын их баяртай байна. Нөгөө талдаа ард түмний энэ том итгэлд ямар зүтгэлээр хариу өгөх вэ гэдэг хамгийн чухал.
 
Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдтэйгээ уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаад явж байсан шигээ дөрвөн жилийн турш иргэдтэйгээ ойрхон ажиллана. Ялангуяа миний сонгогдсон тойрог бол дандаа гэр хороолол. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдийн өмнө тулгамдаж буй цэвэр усны хангамж, гэрэлтүүлэг, замын асуудлыг шийднэ. Нийслэлийн төвийн гудамжийн замыг хийсэн атлаа гэр хорооллын дундах замыг тэр чигээр нь орхисон.
 
Нийслэлд амьдарч байгаа атлаа тоггүй байгаа асуудлыг шийдэх ёстой. Би НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар МАН-аас анх удаа 12 эмэгтэй УИХ-д сонгогдсонд баяртай байгаа. Энэ бол түүхэн амжилт. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүдийн асуудлаар бид тууштай ажиллах болно. 
О.Баасанхүү: Ардчиллыг хамгаалахын төлөө тууштай явна
 
/Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон/
 
-МАХН-аас нэр дэвшч сонгогдсоны хувьд намын дуу хоолойг хүргэнэ.  Ардчилалд аюул учирсан.
 
Энэ нь АН-ын лидер гэгдэх зарим этгээдүүдийн хоорондын зөрчлөөс хамаарч байна.  Сонгуулийн үеэр иргэдийн санал их савлалаа.
 
Тиймээс ардчиллыг хамгаалахын төлөө тууштай явна. Ардчилсан намыг хамгаална гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин МАН-ыг зөвд нь дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллана.
А.Сүхбат: Төрийг дампуурлаас гаргах ёстой  
 
/Төв аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдсон/ 
 
-Хамгийн том зорилго бол төрийг дампуурлаас гаргах. Ард түмнийхээ амьдарлыг дээшлүүлэх байна. Ер нь гэр хорооллын ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. Энэ хэцүү байдлыг яаж засч залруулах вэ л гэдэг байна. Хэцүү цаг үеийг яаж хамтдаа даван гарах эсэх талаар бодож байгаа. Манай намын мөрийн хөтөлбөр хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж байгаа. Харин би наадамд зодоглохгүй. Одоо би чинь багш хүн шүү дээ.
Н.Учрал: Түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ
 
/Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон/
 
-Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье.
 
Та бүгдийнхээ итгэлийг дааж, ярьснаа биелүүлэхийн зэрэгцээ намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн тус дүүргийн таван хорооны асуудлыг шийдвэрлэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ.
 
Мөн сонгуулийн үеэр намайг дэмжээгүй сонгогчид байгаа. Цаашид тэдгээр хүмүүсийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллана.
Н. Амарзаяа: Ард түмэн яллаа 
 
/Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон/ 
 
-СЕХ-ны тогтоол шийдвэрийн дагуу миний бие УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. Ард түмэн ялж, сонголт нь мэргэн байв.  Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж байна. Миний хувьд аймаг, орон нутгаа хөгжүүлэх, Монгол Улсын хууль тогтоох байгууллагын бодлого шийдвэрт ард түмний төлөөлөл болж сууж байгаа нь маш өндөр үүрэг хариуцлага гэж бодож байна. Ард түмэн дотроо ойр байсан миний хувьд орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана. Өмнөговь аймгийн хувьд мэдээж тулгамдсан асуудал их бий. Байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй, Монгол Улсын хэмжээний томоохон үүц газар. Гэвч иргэдийн амьдрал хүнд хэцүү байгаа учраас тэр талаар илүүтэй анхаарч ажиллана. МАН-ынхан үнэмлэхүй олонхи бүрдүүлснээр мөрийн хөтөлбөр маань 100 хувь хэрэгжих боломж бүрдлээ. МАН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй байдаг. Нийгмийн чиглэлд илүү анхаарсан учраас миний хувьд ч гэсэн мөрийн хөтөлбөр нэг бүрийн заалтыг нутгийнхаа хөрсөнд буулгаж, хүүхэд, залуус, эхчүүд, ахмадуудынхаа төлөө ажиллах болно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ ч бид анхаарч ажиллах учиртай. Иргэд манай намын мөрийн хөтөлбөрийг санал нэг дэмжиж, багаар нь ялуулсан явдалд талархаж байна. 
Г.Мөнхцэцэг: Утга зохиолын салбарыг хөгжүүлнэ 
 
/Говьсүмбэр аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон/
 
-12 дугаар тойрог бол хоёр аймгийн 11 сумыг хамарсан маш том тойрог. Энэ удаа ард түмэн маань итгэл хүлээлгэж, асар их хариуцлага үүрүүллээ. Итгэл даахуйц төрийн төлөөлөл байж, эрч хүчтэй ажиллах болно. Мөн миний ажиллаж ирсэн утга зохиолын салбар сүүлийн жилүүдэд унаж босч явна. Тиймээс салбарынхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. МАН-ын мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжинэ. Говьсүмбэр аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг нь намынхаа мөрийн хөтөлбөрөөр дамжуулж өөрчилнө. Говьсүмбэр аймагт монгол түмний соёлын салбарын гал голомт болж байсан Боржигон чуулга байдаг. Тэгвэл эргээд энэ чуулгыг хөгжүүлэх, өөрийн гэсэн орон байртай болгох талаар ажиллана гэж бодож байна. 
 
С.Жавхлан: Би нэг өдөр ч зүгээр суухгүй 
 
/Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон/
 
-Монголын тал нутаг, хамаг Монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг байгаа ах дүүс маань хүртэл чих тавин сонсч, намайг дэмжиж байлаа. Зөвхөн монголчууд биш. Хамаг монголчууд минь сонсч байлаа гэж хэлмээр байна. Надад итгэл хүлээлгэсэн тойргийн нийт түмэн олондоо маш их баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж, монгол сонгууль өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. С.Жавхлан ялаагүй. Монгол яллаа. Миний ярьж явдаг монгол ёс заншил яллаа. Мартагдаж байгаа соёл маань яллаа гэж хэлмээр байна. Энэ ялалт дахин олон зүйлийг ялах байх. Монголд асар их талцал үүсээд байна. Уулын ар, өврөөр нам, эвсэл, цэнхэр, улаанаараа талцаж байна. Тиймээс энэ муухай талцлыг оёж, эвцэлдүүлэх чиглэлийг барьж, ажиллах болно. Монголын төлөө бол бүгдтэй нь хамтарна. Ганцхан би ч биш бүгдийг нь дээл өмсгөнө. Монголын төлөө ярьж хуралдаж байгаа л бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаад хувцас өмсч, гадаадаас хөрөнгө оруулдаг атлаа Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Одоо жинхэнэ ядаргаа болно. Танай ярилцлагыг уншиж байгаа бол улстөрчид өө бүгдээрээ дээлээ өмсөнө өө гэж хэлье. Тангараг өргөх ёслол, цаашлаад хуралдаа ч монгол хувцсаа өмсөхгүй бол С.Жавхлан тэмцэнэ шүү.  Би УИХ-д суугаад зүгээр суухгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Ард түмнийхээ дунд явж ажиллана. Уран бүтээлээ ч орхихгүй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
ОХУ-ын нүүр хувиргагчид “Яг...
МАН-ынхаан хэлсэндээ хүрээрэй

Төр түших 76 эрхэм түр үнэмлэхээ гардаж авлаа

Өнөртогтох 2016-07-04

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

9 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

9 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

9 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

9 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

9 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

9 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

10 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах