• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эдийн засгаа солонгоруулж, их бүтээн байгуулалт өрнүүлсэн

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр гаднаас мөнгө орж ирдэг, эс бөгөөс зээл тусламж хэлбэрээр мөнгө татаж, түүнийгээ зорилтот бүлэгт зарцуулж аргацаасаар чамгүй олон жилийг үдсэн. Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эхэлж, Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхий дахиныг хамарсан их хямралыг түүртэлгүй давж чадсан хэмээн  “баярхаж” байсан ч энэ зөвхөн уул уурхайг чиглэсэн хэт их хөөсөрсөн хөрөнгө оруулалт байсан нь худлаа биш.

Харин эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэл цөөхөн хэдэн ноолуурын компаниар хэмжигдсэн, хэрэгцээт барааны 80 гаруй хувийг гаднаас импортоор оруулж ирдэг, үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс байсныг өөрчлөх том алхмыг Шинэчлэлийн Засгийн газар зоригтой эхлүүлсэн билээ. Тодруулбал, уул уурхайг түшиглэсэн цөөн хэдэн компаниас хэт хамааралтай болсон эдийн засгаа солонгоруулах, дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа аж үйлдвэржилтийг дэмжихийн тулд дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлыг шийдэхээр Монгол Улс өөрөө олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгож чадсан юм. Дэлхий банкны ангилал, зээлжих зэрэглэлээр санхүүжилт босгох шалгуурыг хангаж, таван тэрбум ам.долларын хөрөнгө босгох эрх авсан ч, эхний ээлжинд 1.5 тэрбумыг амжилттай босгож, Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц болон үйлдвэрлэлд зарцуулсан билээ. Улмаар гурван жилийн хугацаанд бондоор олон зуун төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бондын хөрөнгө оруулалтын үр дүнд 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болжээ.

Тэгвэл өчигдөр “Шангрилла” зочид буудалд Хөгжлийн банкнаас “Бондоор санхүүжсэн бүтээн байгуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг хэлэлцүүлэгт 20 гаруй томоохон төсөл хөтөлбөр болон Ноос ноолуур, арьс ширэн эдлэл,  Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, хэрэгжилтийг нэг бүрчлэн ярилцав. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр болон Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, бондын санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөр болох “Гудамж” төсөл, “Буянт-Ухаа 1, 2”, “Шинэ яармаг” хороолол, “Амгалан дулааны станц”, Дулааны III, IV цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, компани, албан байгууллагын удирдлагууд оролцлоо.

З.Энхболд: Бондоор иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болголоо

Өчигдрийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэв. Тэрбээр, “Дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ унаж эхлээд байсан 2012 онд бидний өмнө том сонголт тулгарсан юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээгээд зүгээр суух уу, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих уу гэдэг салаа замын бэлчир дээр бид ирж зогссон байв. Бид хямралыг сөрье, эдийн засгаа олон тулгууртай болгоё гэж бүтээн байгуулалтын замыг сонгосон.

Гол тулгуур баганыг Засгийн газрын бондоор босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадлаа. Бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болголоо” гэв. Харин Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр “2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдож, улмаар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт Монголын эдийн засагт хүндээр тусна гэдгийг урьдчилж тооцоолж байлаа. Тиймээс дэлхийн зах зээлд хөрөнгө босгож чадсан. Үүний үр дүнд нийслэлийн зам харгуй ямар болов. Хөдөө орон нутаг нийслэлтэйгээ холбогдож чадлаа.

Бондыг зөвхөн замд зарцуулсан юм биш. Эрчим хүчинд зарцууллаа. Цементийн үйлдвэр, төмөр зам, дулааны станцын өргөтгөлөөс гадна жижиг дунд үйлдвэрлэлээ хүртэл хөл дээр нь босгож чадлаа. Дандаа бүтээн байгуулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Олсон ашгаас эргэн төлөлт хийгдэнэ. 2017 оноос саадгүй эргэн төлөлт хийгдээд явна. Эхлээд бид үйлдвэрлэлээ дэмжих ёстой байсан. Тиймдээ ч бонд үйлдвэрлэл байгуулахад анхаарал хандуулж байсан. Тэгвэл одоо үйлдвэртэй болсны дараа борлуулалт хаана байна гэдэг асуудал гарна. Тиймээс борлуулалтыг дэмжих бодлого бас явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.  
 
Бондын бодит үр дүнгээс дурьдвал...

Бондыг гурван чиглэлээр зарцуулсан аж. Нэгдүгээрт, зам буюу дэд бүтэц. Хоёрдугаарт, санхүүжилтгүй гацсан томоохон төсөл хөтөлбөрүүд. Гуравдугаарт, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн гэдгийг Хөгжлийн банкны удирдлага онцолж байлаа. Н.Мөнхбат захирал “Бондын зарцуулалтын ерөнхий танилцуулга” илтгэлдээ “Социализмын үеэс хойш хийгдсэн анхны их бүтээн байгуулалт энэ удаад өөрсдөө хөрөнгөө босгож, үндэсний хөгжлийн бодлогын дагуу санхүүжилт хийгдэж, бүтээн байгуулалтыг гардан хийж чадсанаараа онцлог байлаа. Бондын санхүүжилтээс өмнө бид гадны шууд хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж гэсэн хоёр хэлбэрээр л санхүүжилт авдаг байсан. Гэвч энэ нь гадны компанийн хүссэн төсөлд зарцуулагдахаас биш дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чиглэсэн удаагүй.

Бондын бүтээн байгуулалтын үр дүнд олон улс дахь түүхий эдийн ханшаас хараат бус эдийн засгийн өсөлтийг суурь тавигдсан. Дотоодын үйлдвэрлэлд суурилсан тогтвортой хөгжил бий болж эдийн засгаа солонгоруулах эхлэлийг амжилттай тавилаа. Мөн монголчууд үйлдвэрлэгч болно. 60 гаруй мянган ажлын байр бий болж, дотоодын 1660 гаруй төслийг гүйцэтгэж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг ажиллуулав” хэмээв. Замыг 10 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийг таван жилийн хугацаатай бондоор санхүүжүүлжээ. Замын хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж үзээд 10 жилийн дараа үндсэн ашгаа өгч эхэлнэ гэж үзсэн учраас 2022 оноос замын хөрөнгө эргэн төлөгдөж эхлэх юм байна. Бондын зарцуулалтыг хувиар тооцоод үзвэл, 30 хувь улсын хэрэгжүүлж буй дэд бүтцийн төсөлд, харин үлдсэн 70 хувь нь хувийн хэвшлийн томоохон бүтээн байгуулалтыг дэмжих, хөрөнгө оруулахад чиглэгджээ.

Мөн дөрвөн жилийн хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар хөл дээрээ босч, хатуу хучилттай автозам 3.405 км-ээр нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсчээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар авто зам, инженерийн дэд бүтцийн төсөлд 1.39 их наяд төгрөг зарцуулж ажлын гүйцэтгэл нь 84 хувьтай гэж үнэлүүлсэн бол улсын томоохон төсөлд 1.95 их наяд төгрөг зарцуулж 87 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Харин хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 1.56 их наяд төгрөг зарцуулж, гүйцэтгэлийн хувь нь 71 хувьтай гарсан аж.  

Үйлдвэрлэгчдийн магнай тэнийж, там болсон зам толь болжээ

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан томоохон бүтээн байгуулалтаас онцолвол, бидний сайн мэдэх “Гудамж” төсөл байсан юм. “Гудамж” төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлжээ. Гурван жилийн хугацаанд сайн муугаар дуудуулж явсаар нийслэлээс гадна 21 аймагт амжилттай хэрэгжсэн байна. “Эр зоригийн тойрог” хэмээн нэрийддэг Саппорогийн уулзвараас эхлээд Сонсголонгийн гүүр, Богд уулын зам гэх мэт 28 уулзварыг шинэчилж, 20.4 км авто зам барьжээ.

Харин хөдөө орон нутагт 11 уулзвар шинэчилж, 12 км зам ашиглалтад өгсөн гэв. Өмнө хэлсэнчлэн, бондын мөнгө тэр чигээрээ гудамж, замын шинэчлэхэд зарцуулагдаагүй. “Гудамж” төсөлд 120.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас хүртэл талархал хүлээж, иргэдийн таашааж үзсэн энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ хүссэн үр дүнд хүрч чадаагүй гэдгээ “Гудамж” төслийн захирал Б.Батболд онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газрыг татан буулгаж  бондын мөнгийг төсөвт шилжүүлснээр он дамжсан төслүүдэд хөрөнгө оруулж, шинэ замуудын төслийг хэрэгсэхээ больсон байна.

Гэтэл хурдны зам барих, Гандангийн гудамжны шинэчлэл зэрэг хөрөнгийг нь шийдээд өгвөл хийхэд бэлэн төслүүд олон байгааг илтгэл тавихдаа нэгбүрчлэн тайлбарлав. Цементийн дотоод­ын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой МАК-ийн Хөх цавын цементийн үйлдвэр энэ оны хоёрдугаар хагаст бүрэн ажиллаж эхлэх аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 550 хүний ажлын байр бий болно гэсэн тооцоог гаргаж, мөн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд 90 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Уг төсөлд бондоос 109.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин бондоос 122.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Монцемент” төсөл орон нутагт 550 ажлын байр бий болгох бөгөөд төслийн хугацаанд 458.1 тэрбум төгрөгийн улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарсан гэдгийг “Монполимет” группийн Санхүү хариуцсан захирал н.Мөнхбат дуулгалаа.

Харин “Хөтөлийн цемент” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Туяа өмнө нь бүх цементийн үйлдвэр нийлээд 450 мянган тонн цемент үйлдвэрлэж байсныг бондын санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөтгөж чадсанаар дангаараа үйлдвэрлэж чаддаг болсноо онцлов. Тус компанийн хувьд 84.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Монгол Улсын жилийн цементийн хэрэглээ хоёр сая тонн. Хэрвээ бондоос санхүүжилт авсан эдгээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй гадагшаа экспортод гаргах боломж бүрдэх юм. 80 гаруй мянган иргэдийг орох оронтой болгох ТОСК-ийн “Буянт-Ухаа 1, 2”, “Шинэ яармаг” төсөлд 277.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Аж үйлдвэрийн яамаар дамжуулан хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн жижиг дунд үйлдвэрийн болон ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн төслүүд байгаа юм. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан 151 төсөлд 49 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ мэтээр иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит ажил болж чадсаныг оролцогчид таашааж, үндэсний үйлдвэрлэл сэргэж, там болсон зам толь болоход үр дүнгээ өгсөн бондын санхүүжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн үеэр бонд бодит бүтээн байгуулалт байж чадсан эсэх асуудлаар оролцогчид болон илтгэгчдийн байр суурийг сонслоо.

Н.Мөнхбат: Хэрэглээг дэмжсэн нэг ч санхүүжилт хийгээгүй

/Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал /

-2015 оны жилийн эцсийн байдлаар 5.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээлээс босголоо. Үүний 4.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээг санхүүжилтэд зориулт хөрөнгө оруулалт хийсэн. Бондоор хэрэглээг дэмжсэн нэг ч санхүүжилт хийгээгүй.

Улсын төсвийн урсгал зардлыг санхүүжүүлсэнгүй. Бид дотоодын эдийн засагт хуримтлал бий болгосон. Иргэд байр худалдаж авч байна, компаниуд үйлдвэр барьчихлаа. Энэ бол хуримтлал, ирээдүйд ашгаа өгнө. Улсын хувьд зам бариад байна гэдэг нь бас хуримтлал. Бонд бодит ажил хэрэг болоогүй гэдэг нь богино хугацааны л улстөржилт гэж хардаг. Иргэдэд бэлэн мөнгөөр тараачихсан бол шүүмжилж бололгүй яахав. Бидний ажил бол дунд болон урт хугацааны ажил. Манайд маш олон газраас шалгалт ордог. Аудитын газраас гүйцэтгэлийн аудит сард хоёр ордог. Олон улсын хараат бус аудит хагас жил болгон ордог. Таван жилийн хугацаанд бид ажлаа шалгууллаа. АТГ-аас хүртэл шалгадаг. Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр хяналт шалгалтын дор байдаг байгууллага.  Бүх хяналт шалгалтыг ямар нэг асуудалгүй давлаа.

УИХ-аас ажлын хэсэг орж ирээд олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөнд би хувьдаа харамсдаг. Гэхдээ хөрөнгө оруулалт нүдэн дээр нь харагдаж байгаа учраас иргэд бондоор юу бүтээж босгож байгааг ойлгодог болсон. Өмнө нь салатны навчаа хүртэл импортоор авдаг байлаа шүү дээ. Лааз үйлдвэрлэж чаддаггүй л байлаа. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа. ЖДҮ-ийг дэмжих төсөл арилжааны банкуудаар дамждаг учраас тэд шалгуураа өндөр тавьж, эргэн төлөлтөд ч анхаарал хандуулдаг. Эс тэгвээс банк өөрөө эрсдэл үүрнэ шүү дээ. Том төсөл хөтөлбөрүүд ч ашгаа өгч чадсан.

Н.Алтанхуяг: 15 сая төгрөгийн өр биш 2.6 сая төгрөгийн хуримтлал үүссэн

/УИХ-ын гишүүн, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан/

-Энэхүү бодит ажил хэрэг болж чадсан томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тиймдээ ч тун ч сэтгэл хөдөлсөн байдалтай илтгэл нэг бүрийг анхааралтай сонсч, улмаар залуу хүний зоригтой алхмаар сайн муугаар дуудуулж, энд тэнд дуудагдсан ч шантралгүй том ажлыг хийж яваа Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад онцгойлон баяр хүргэлээ.

Тэрбээр, “Бүтээн байгуулалтын ажлуудыг хараад сэтгэл хөдөлж байна. Өнгөрсөн хугацаанд их юм хийлээ. Цаашид ч хийгдэх байх. Бид иргэдээ орон сууцтай болголоо, 1600 гаруй компани хамтарч ажилласан.

Н.Мөнхбат гэж залуу боловсон хүчин гэхэд их зүйл хийсэн. Ажил хийж байхад энд тэнд муугаар бичиж эсвэл ээлжлэн дуудаад Л.Бондын мөнгөөр нэг иргэнд 15 сая төгрөгийн өр биш 2.6 сая төгрөгийн хуримтлал үүссэн. Өөрсдөө цементээ үйлдвэрлэж байна, аймгууд руу авто замаар холбогдчихлоо, аймаг суманд бүтээн байгуулалт явагдсаар байна. Төр орон сууц барина гэж юу байдаг юм гээд намайг Ерөнхий сайд байхад их шүүмжилсэн. Юм хийж байгаа хүмүүст баяр хүргэх хэрэгтэй. А.Гантулга даргад би баяр хүргэмээр байна. Тавантолгой уг нь их сайн явж байсан.

Гэтэл захирлыг нь шоронд хийчихсэн. Юм хийж байгаа хүмүүсийг л шорон гянданд хийгээд байх юм. Төрд ажиллаж байгаа хүмүүс айдастай байгааг нуугаад яахав. Их л үхээнц, үлбэгэр харагдах боллоо. Сайн муу хэлж л байг. Салхи ордоггүй жалга гэж юу байдаг юм. Хийж байгаа хүнд бол муу нэр ирнэ. Би бол өнгөрсөн хүн. Мөлхөж байгаа хүн унадаггүй, гүйж яваа хүн л унадаг. Битгий шантраарай” хэмээн зоригжуулахаа мартсангүй.

Ш.ГэрэлЧимэг: Ноос ноолуурын салбарт цоо шинэ Үйлдвэрлэл бий болсон

/Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга/

-Арьс шир, ноос ноолуурын салбарт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн ажил нэлээдгүй байгаа. Нийтдээ ноос ноолуурын салбарын 121 аж ахуйн нэгжид 385.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Эдгээр үйлдвэрүүд техник, технологио шинэчилж чадсан. Арьс ширний тухайд гэхэд л идээлсэн хөх ширээр жилдээ 12 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай болчихсон. Гүн боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн хийхэд зориулж таван сая арьс шир боловсруулах хүчин чадал байна. Ноос ноолуурын сүлжих хүчин чадал сайжирсан.

Энэ салбарт цоо шинэ үйлдвэрлэл бий болж чадлаа. Ноосны салбарт хамгийн том санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр авсан. Тоног төхөөрөмж авахад зарцуулсан. Маш том шинэчлэл хийж чадлаа. Азидаа анхдагч болсон том хэмжээний хүчин чадалтай хивс нэхэх тоног төхөөрөмж суурилагдсан байна. Тоо хэмжээ бага байгаа ч нэлээд олон оронд экспортод гараад эхэлчихлээ. Ноолуурын компаниуд цаашдаа хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

Ноолуурын ихэнх нь угааж самнасан байдлаар Хятад улс руу экспортод гарч байна. Бүтээгдэхүүний хувьд нэлээд олон улс руу гардаг. Энэ сарын 7-ноос эхлэн хэрэгжиж буй Япон улстай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортод гаргах үүд хаалга нээгдэж, үйлдвэрүүд ч бэлтгэлээ базааж байна. “Эко ноос” компани энэ намраас эхлээд бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргаж эхэлнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн хүүг хэрхэн тооцдог вэ
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд олгоод байна
Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд гэж юу вэ
МИК: Ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийслэл
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар...
Юнивишний барьцаанаас салмаар...

Эдийн засгаа солонгоруулж, их бүтээн байгуулалт өрнүүлсэн

Kuzmo 2016-06-10

ФОТО:

Сэдвүүд : #Тэрбум мод  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн хүүг хэрхэн тооцдог вэ
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд олгоод байна
Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд гэж юу вэ
МИК: Ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримт
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "ESL Pro League" тэмцээний эхний тоглолтоо ОХУ-ын "HOTU" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

МАН-ын даргыг Дээд шүүх шийдтэл Монголын төр тэсэх нь үү?!

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй

1 өдрийн өмнө өмнө

Монгол тамирчдын өвлийн олимпод өмсөх хувцас

2 өдрийн өмнө өмнө

"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Чуулган: Б.Энхбаярыг сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Монгол инженерүүдийн гүйцэтгэж буй төмөр зам логистикийн төв болж, автозамын түгжрэлийг бууруулах уу

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн хүүг хэрхэн тооцдог вэ

2 өдрийн өмнө өмнө

Төв аймагт алга болсон эрэгтэйн цогцсыг олсон

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв

2 өдрийн өмнө өмнө

Н.Тавинбэх:3-р станцаас хамаарсан эрчим хүчний доголдол байхгүй болсон

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр

2 өдрийн өмнө өмнө

Нарны Титэм барилгын “Ж” блокийг 1,960,014,738.00 төгрөгөөр худалдлаа

2025-10-01 өмнө

Б.Одбаяр:Яармаг-Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо

2025-10-01 өмнө

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг тохижуулж байна

2025-10-01 өмнө

"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина

2025-10-01 өмнө

Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

2025-10-01 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2025-10-01 өмнө

Филиппинд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2025-10-01 өмнө

Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй

САНАЛ БОЛГОХ
2025-09-27 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2025-09-27 өмнө

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

2025-09-27 өмнө

Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина

2025-09-27 өмнө

Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина

2025-09-27 өмнө

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

2025-09-27 өмнө

Өдөртөө 20-22 хэм дулаан байна

2025-09-30 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-09-29 өмнө

МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов

2025-09-29 өмнө

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

2025-09-30 өмнө

Өдөртөө 15-17 хэм дулаан байна

2025-09-30 өмнө

Хан-Уулын 18-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ

2025-09-29 өмнө

Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд гэж юу вэ

2025-09-30 өмнө

АН-ын дарга МАН-д хандаж албан шаардлага гаргав VS Д.Амарбаясгалангийн хариу мэдэгдэл

2025-09-30 өмнө

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц ашиглалтад орсноор....

2025-09-29 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2025-09-30 өмнө

Х.Нямбаатар:Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг жил бүр нэмнэ

2025-09-30 өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

2025-09-30 өмнө

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд олгоод байна

2025-09-29 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Тавинбэх:3-р станцаас хамаарсан эрчим хүчний доголдол байхгүй болсон

2025-10-01 өмнө

Б.Одбаяр:Яармаг-Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв

2025-10-01 өмнө

Нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр

2025-10-01 өмнө

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг тохижуулж байна

2025-09-29 өмнө

Сэлэнгэ, Дарханд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ

2025-10-01 өмнө

"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина

2025-10-01 өмнө

Өдөртөө 19-21 хэм дулаан байна

2025-09-30 өмнө

Х.Нямбаатар:Нийслэлийн өмчит компаниудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах