• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нам, албан тушаалд өгдөг мөнгөнөөсөө эх орондоо хандивлана уу

Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралын сүүдэр  биднийг дайрахуйд  импортын бараа бүтээгдэхүүнээс  бүрэн хамааралтай, уул уурхайгаас өөр экспортгүй  жижиг улс чинь тэр дороо л  өвдөг сөхөрдөг  юм байна. Банкныхаа зээлийг арайхийж давдаг байсан иргэд эдүгээ гудамжны өнцөгт орших хүнсний жижиг мухлагтаа өр тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Удахгүй цагаан сар болно. Өртэй гээд хоосон сууж байхгүй л байх. 

Өр зээлээ нэг гараараа төлөөд дахин нөгөө гараараа зээл, өр тавиад ч болов шинэлэх биз. Өмнө нь эцэг, эхдээ боломжоороо нэмэр болж, ууцыг нь ч болов худалдаж аваад өгчихдөг байсан юм.  Энэ жил ч сарвайгаад зогсох 20 мянган төгрөгөө авч үлдэж чадаж байвал их юм болох нь шиг байна.  Ийм бодол хөврөхүйд иргэд төдийгүй хөрөнгө бэлтэй хүмүүс Засгийн газартаа хандив өгч байгаа сураг  чих дэлсч, цахим ертөнцөөр хэн хэчнээн  төгрөг  хандивласан тухай мэдээлэл гарч эхэллээ.

Энэ нь нийгмийг хоёр, гурав талцуулж, ёстой л хэн мэргэн санаа гаргах тухайд уралцаж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ 30 мянган ам, доллар хандивласан гэх юм. Нүүрээ гаргаад хэлснээрээ Б.Дэлгэрсайхан үнэн ярьсан байх. Харин Д.Бат-Эрдэнэ олны нүдэн дээр дуугараагүй болохоор үнэн эсэхийг бүү мэд.

Эл мэдээллийг уншсан зарим нь хандив өргөгчдийг “Энэ цагийн эх орончид” хэмээн  магтан сайшааж байхад нөгөө талд өгсөн хандивыг нь голж, элдвээр хэлж сууна. Хэсэг нөхөд “Солонгосын ард түмэн ээмэг, бөгжөө тайлаад өгч байсан юм гэнэ лээ.  Бид  нэг өдрийн  цалингаа хандивлаж яагаад болохгүй  гэж”  гэцгээн бусдыгаа уриалж сүйд болж байхад “Манайх ямар Солонгос шиг дайнд ороод ядарсан биш хэдэн авилгачид, оффшорчид улсаа хямраагаа биз дээ. Тэдний өрийг ард түмэн төлөх юм уу, горьд” хэмээн эсэргүүцэх нь цөөнгүй. 

Үнэндээ цаг нь ирвэл ээмэг, бөгж байтугай  халуун амь бүлээн цус, хүү, охиноо илгээх сэтгэл зүрх бидэнд бий.  Гэвч  өнөөгийн нөхцөл байдлыг Солонгостой харьцуулж үл болно гэдэг нэгийг бодогдуулах. Монгол Улсад  дайн болоогүй, газар хөдөлж, гамшигт нэрвэгдээгүй. Гагцхүү цадаж ханахыг үл мэдэх хэдхэн хүн л улсын эдийн засгийг ийм байдалд оруулсан бус уу.  Хатуу хэлэхэд, төрөөс төрсөн тэрбумтнууд төрийн дансыг улайлгаж  орхисон биз дээ. Тэд яагаад таг дуугүй байна.

Баялаг бүтээх нэрийн дор гаднаас орж ирсэн зээл тусламжийн ихэнхийг нь залгиж орхисон  зарим компанийн захирлуудын  гараа сунгах цаг үе бус уу.  Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк болон бусад санхүүгийн эх үүсвэрээс орж ирсэн  мөнгө хэний гараар орсон юм бэ. Эгэл жирийн иргэд орон сууцны найман хувийн зээл авах гэж  үйл тамаа үздэг байтал орж ирснийг нь Засгийн газраар баталгаа гаргуулан байж хувааж авчи­хаад төлөх болохоороо төр, засаг ард түмэндээ нял­зай­чих­даг нөхдийн өмнөөс ядарсан ард бид өр төлмөөргүй байна.

Бас хүүхдийнхээ хоолны мөн­гө­нөөс илүүчилж, хандив өр­гөх хүсэл хэн хүнд ч байхгүй ээ. Бид Б.Дэлгэрсайхан шиг Сэлэнгийн Ерөө сумын нутаг, Минжийн хангайн салбар уул­сын нэг сүрлэг Хандгайт уулыг тал болтол нь талхлан нурааж, уутлан Хятад руу гаргаж цөм баяжаагүй. Хэрэв түүн шиг баяжсан бол 100 бус тэрбум төгрөг бариад зогсч байх байсан юм. Тэр тэрбумыг өгсөн бол хэн ч гоочлохгүй байж мэднэ. Бид бас Ажнайн Д.Бат-Эрдэнэ шиг Монголын ард түмний шимийг нь хүртэх учиртай газрын баялаг нүүрсийг экспортлож, зөөж баяжаагүй. Үнэндээ  бидэнд  улстөржиж, намдаа хандив өргөн албан тушаал  худалдаж авах мөнгө байхгүй.

Харин намдаа хандив өргөн албан тушаалд томилогдсон гэх сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлагийн дарга нар, төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлууд, аймаг нийслэл, дүүргийн газар хэлт­сийн дарга нараасаа эх орондоо хандив өргөнө үү гэж уриалмаар байна. Сайд болох гэж 400 саяыг өгдөг цаг өнгөрч хэдэн тэрбум хүрсэн тухай хэвлэлээр хангалттай л бичиж байна. Улстөрчид УИХ-ын сон­гуульд нэг бус гурав дөрвөн тэр­бум төгрөг зарцуулдгийг бид мэднэ. Нам, намын удирд­лагадаа 20, 200 саяыг  атгуулж чадсан нь яам, тамгын газрын газар, хэлтсийн дарга болдог нь нууц биш болсон биз дээ.

МАН албан тушаалын томилгооноос 60 тэрбумыг босгоно гэж ярьсан нь үүнийг баталгаажуулсан хэрэг гэж хэн хүнгүй ярьж байна. Тэд бас нэгийг бодоосой. Саяхан болж өнгөрсөн АН-ын даргын сунгаанд тус бүрнээ 250 саяыг төлсөн нэр дэвшигчид 25 сая төгрөг бариад зогсч байвал нэр төрийн хэрэг бус уу. Түүнчлэн сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг албан тушаалтнууд яагаад чэмээгүй байна вэ. Өнөө төрийн монополь компаниуд хаачив. Гэхдээ тэдний ажилчид бус эзэд нь хандив өргөх ёстой санагдана.

Тэд баялаг бүтээгээгүй, төрийн өмчийг өөрийн болгож чадсан учраас өдөж буй хэрэг.  Тэр бүү хэл, тэр их өрнөөс хуваалцчихаад Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлт эдэлсэн  “Монполимет” тэргүүтэй 22 компани хамгийн түрүүнд дуугарч, ард түмэндээ үүрүүлэх гэж шоудаад байгаа ачаанаас өөрсдөө үүрчихэд л Монгол Улсын эдийн засгийг аврах хандив нь болох бус уу. Ингэвэл ард түмэн өөрөөр хандах болох юм шүү.

Үнэндээ улсаа бодохул хандив өгчихмөөр байвч, авлигачид оффшорчдыг санахаар, улс орныг минь хэн ийм байдалд оруулсан билээ гэж бодохоор горьд гээд сууж баймаар байна хэмээн хэн хүнгүй ярьж, ард түмэн ч толгой нь эргэчихсэн мэт байна даа. Дээр цухас дурдсан МАН-ын шоу битгий байгаасай гэсэн нь улсдаа хандив өгөөч гэж албан ёсоор төр засаг ард түмэнд хандаагүй байгаа, зарим албаны хүний яриагаар Монголын төр ард түмнээсээ хандив гуйхаар дор орчихоогүй байгаа гэх юм. Ядаж газрын баялаг алт бий гэсэн дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.02.01)
НӨАТ-ын баримтаа шалгаж аваарай

Нам, албан тушаалд өгдөг мөнгөнөөсөө эх орондоо хандивлана уу

Чулуунцэцэг 2017-02-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нам, албан тушаалд өгдөг мөнгөнөөсөө эх орондоо хандивлана уу

Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралын сүүдэр  биднийг дайрахуйд  импортын бараа бүтээгдэхүүнээс  бүрэн хамааралтай, уул уурхайгаас өөр экспортгүй  жижиг улс чинь тэр дороо л  өвдөг сөхөрдөг  юм байна. Банкныхаа зээлийг арайхийж давдаг байсан иргэд эдүгээ гудамжны өнцөгт орших хүнсний жижиг мухлагтаа өр тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Удахгүй цагаан сар болно. Өртэй гээд хоосон сууж байхгүй л байх. 

Өр зээлээ нэг гараараа төлөөд дахин нөгөө гараараа зээл, өр тавиад ч болов шинэлэх биз. Өмнө нь эцэг, эхдээ боломжоороо нэмэр болж, ууцыг нь ч болов худалдаж аваад өгчихдөг байсан юм.  Энэ жил ч сарвайгаад зогсох 20 мянган төгрөгөө авч үлдэж чадаж байвал их юм болох нь шиг байна.  Ийм бодол хөврөхүйд иргэд төдийгүй хөрөнгө бэлтэй хүмүүс Засгийн газартаа хандив өгч байгаа сураг  чих дэлсч, цахим ертөнцөөр хэн хэчнээн  төгрөг  хандивласан тухай мэдээлэл гарч эхэллээ.

Энэ нь нийгмийг хоёр, гурав талцуулж, ёстой л хэн мэргэн санаа гаргах тухайд уралцаж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ 30 мянган ам, доллар хандивласан гэх юм. Нүүрээ гаргаад хэлснээрээ Б.Дэлгэрсайхан үнэн ярьсан байх. Харин Д.Бат-Эрдэнэ олны нүдэн дээр дуугараагүй болохоор үнэн эсэхийг бүү мэд.

Эл мэдээллийг уншсан зарим нь хандив өргөгчдийг “Энэ цагийн эх орончид” хэмээн  магтан сайшааж байхад нөгөө талд өгсөн хандивыг нь голж, элдвээр хэлж сууна. Хэсэг нөхөд “Солонгосын ард түмэн ээмэг, бөгжөө тайлаад өгч байсан юм гэнэ лээ.  Бид  нэг өдрийн  цалингаа хандивлаж яагаад болохгүй  гэж”  гэцгээн бусдыгаа уриалж сүйд болж байхад “Манайх ямар Солонгос шиг дайнд ороод ядарсан биш хэдэн авилгачид, оффшорчид улсаа хямраагаа биз дээ. Тэдний өрийг ард түмэн төлөх юм уу, горьд” хэмээн эсэргүүцэх нь цөөнгүй. 

Үнэндээ цаг нь ирвэл ээмэг, бөгж байтугай  халуун амь бүлээн цус, хүү, охиноо илгээх сэтгэл зүрх бидэнд бий.  Гэвч  өнөөгийн нөхцөл байдлыг Солонгостой харьцуулж үл болно гэдэг нэгийг бодогдуулах. Монгол Улсад  дайн болоогүй, газар хөдөлж, гамшигт нэрвэгдээгүй. Гагцхүү цадаж ханахыг үл мэдэх хэдхэн хүн л улсын эдийн засгийг ийм байдалд оруулсан бус уу.  Хатуу хэлэхэд, төрөөс төрсөн тэрбумтнууд төрийн дансыг улайлгаж  орхисон биз дээ. Тэд яагаад таг дуугүй байна.

Баялаг бүтээх нэрийн дор гаднаас орж ирсэн зээл тусламжийн ихэнхийг нь залгиж орхисон  зарим компанийн захирлуудын  гараа сунгах цаг үе бус уу.  Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк болон бусад санхүүгийн эх үүсвэрээс орж ирсэн  мөнгө хэний гараар орсон юм бэ. Эгэл жирийн иргэд орон сууцны найман хувийн зээл авах гэж  үйл тамаа үздэг байтал орж ирснийг нь Засгийн газраар баталгаа гаргуулан байж хувааж авчи­хаад төлөх болохоороо төр, засаг ард түмэндээ нял­зай­чих­даг нөхдийн өмнөөс ядарсан ард бид өр төлмөөргүй байна.

Бас хүүхдийнхээ хоолны мөн­гө­нөөс илүүчилж, хандив өр­гөх хүсэл хэн хүнд ч байхгүй ээ. Бид Б.Дэлгэрсайхан шиг Сэлэнгийн Ерөө сумын нутаг, Минжийн хангайн салбар уул­сын нэг сүрлэг Хандгайт уулыг тал болтол нь талхлан нурааж, уутлан Хятад руу гаргаж цөм баяжаагүй. Хэрэв түүн шиг баяжсан бол 100 бус тэрбум төгрөг бариад зогсч байх байсан юм. Тэр тэрбумыг өгсөн бол хэн ч гоочлохгүй байж мэднэ. Бид бас Ажнайн Д.Бат-Эрдэнэ шиг Монголын ард түмний шимийг нь хүртэх учиртай газрын баялаг нүүрсийг экспортлож, зөөж баяжаагүй. Үнэндээ  бидэнд  улстөржиж, намдаа хандив өргөн албан тушаал  худалдаж авах мөнгө байхгүй.

Харин намдаа хандив өргөн албан тушаалд томилогдсон гэх сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлагийн дарга нар, төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлууд, аймаг нийслэл, дүүргийн газар хэлт­сийн дарга нараасаа эх орондоо хандив өргөнө үү гэж уриалмаар байна. Сайд болох гэж 400 саяыг өгдөг цаг өнгөрч хэдэн тэрбум хүрсэн тухай хэвлэлээр хангалттай л бичиж байна. Улстөрчид УИХ-ын сон­гуульд нэг бус гурав дөрвөн тэр­бум төгрөг зарцуулдгийг бид мэднэ. Нам, намын удирд­лагадаа 20, 200 саяыг  атгуулж чадсан нь яам, тамгын газрын газар, хэлтсийн дарга болдог нь нууц биш болсон биз дээ.

МАН албан тушаалын томилгооноос 60 тэрбумыг босгоно гэж ярьсан нь үүнийг баталгаажуулсан хэрэг гэж хэн хүнгүй ярьж байна. Тэд бас нэгийг бодоосой. Саяхан болж өнгөрсөн АН-ын даргын сунгаанд тус бүрнээ 250 саяыг төлсөн нэр дэвшигчид 25 сая төгрөг бариад зогсч байвал нэр төрийн хэрэг бус уу. Түүнчлэн сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг албан тушаалтнууд яагаад чэмээгүй байна вэ. Өнөө төрийн монополь компаниуд хаачив. Гэхдээ тэдний ажилчид бус эзэд нь хандив өргөх ёстой санагдана.

Тэд баялаг бүтээгээгүй, төрийн өмчийг өөрийн болгож чадсан учраас өдөж буй хэрэг.  Тэр бүү хэл, тэр их өрнөөс хуваалцчихаад Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлт эдэлсэн  “Монполимет” тэргүүтэй 22 компани хамгийн түрүүнд дуугарч, ард түмэндээ үүрүүлэх гэж шоудаад байгаа ачаанаас өөрсдөө үүрчихэд л Монгол Улсын эдийн засгийг аврах хандив нь болох бус уу. Ингэвэл ард түмэн өөрөөр хандах болох юм шүү.

Үнэндээ улсаа бодохул хандив өгчихмөөр байвч, авлигачид оффшорчдыг санахаар, улс орныг минь хэн ийм байдалд оруулсан билээ гэж бодохоор горьд гээд сууж баймаар байна хэмээн хэн хүнгүй ярьж, ард түмэн ч толгой нь эргэчихсэн мэт байна даа. Дээр цухас дурдсан МАН-ын шоу битгий байгаасай гэсэн нь улсдаа хандив өгөөч гэж албан ёсоор төр засаг ард түмэнд хандаагүй байгаа, зарим албаны хүний яриагаар Монголын төр ард түмнээсээ хандив гуйхаар дор орчихоогүй байгаа гэх юм. Ядаж газрын баялаг алт бий гэсэн дээ.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
41 минутын өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

43 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

44 минутын өмнө өмнө

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

50 минутын өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

52 минутын өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

55 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

23 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах