• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

18 жил дарагдсан дуулиант хэргийг зургаа хоног хэлэлцэж, алх тасхийв

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд 24-25 жилийн ял оноолоо-

Ардчилсан хувьсгалын удир­дагч, төр, нийг­мийн нэрт зүт­гэл­тэн Санжаасүрэнгийн Зоригийн амийг зэр­лэ­гээр хө­нөө­сөн хэр­гийн эзэн хол­бог­догч ол­дох­гүй 18 жи­лийн турш улс­төр­жиж яв­саар өнөөд­рийг хүр­сэн би­лээ. Харин түү­ний эх­нэр Д.Булган бо­лон өөр хоёр хү­нийг барив­чилс­наас хойш С.Зоригийн үх­лийн хэ­рэг ил­рэх нь гэх таа­маг мэдээлэл цацагдаж эхэлсэн нь саяхан. Учир нь түүний эхнэр энэ хэргийн цорын ганц гэрч учраас тэр.
 
Хуулийн байгууллагын зүгээс албан ёсоор ямар хэрэгт холбог­дуулан шалгаж, хорьж байгаагаа тухайн үед мэдэгдээгүй. Тиймээс л үүнийг С.Зориг агсны хэрэгтэй холбон тайлбарлаж байсан хэрэг. Мөн өнгөрсөн хугацаанд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулан шалгах болсон нь ч олны анхаарлыг татсан.
 
Энэ мэт улс төрийн зорилго агуулсан, сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны хэрэг илэрсэн, эзэн холбогдогч нь тодорхой болсон мэтээр бичдэг байдлыг эцэс болгохоор анх удаа Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхийн шатанд шилжүүлсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар энэ хэргийг шүүхээр болж, нэг сарын хугацаанд хавтаст хэрэгтэйгээ танилцсан билээ. Дуулиант хэргийг шүүх хурал 18 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн. 
 
Анхны шүүх хурал 
 
2016.12.14
Шүүх хурал 10:00 цагт болохоор товлогдсон ч энэ цаг мөчид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна хэвлэл мэдээллийнхэн, шүүгдэгчдийн ар гэрийнхэн гээд хүмүүс өглөөний 08:00 цагаас цугларч эхлэв. Түүнчлэн улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын пост гаргаж, хорих анги руу явж буй иргэн, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж байсан юм.  Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээ мэдэгдсэн. Мөн шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан ч хурлын эхлэл болон төгсгөл хэсэгт камер, хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой гэж шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх хурлыг хаалттай явуулах тул утас, камер зэрэг бүх техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, шүүх хурал болох орчинд гар утасны сүлжээ барих боломжгүй байсан юм. Энэ хэрэгт яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан. Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэсэн мэдээлэлтэй байсан ч тэрбээр ирээгүй. 11:30 цагт шүүх хурал эхэлсэн. Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна. Мөн хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнх­төр, С.Оюунцэцэг, Д.Даш­дорж, Л.Энхсайхан, улсын ял­лаг­чаар Б.Батжаргал, Ж.Сандаг­сүрэн нар оролцож байна. Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн хол­богд­сон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үр­гэл­жилсэн юм. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргав. Дээрх хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзсэн тул шүүгдэгчдийн ар гэрийнхнийг хуралд оролцуулах боломжгүй хэмээсэн. Шүүх хурал эхлээд цаг гаруйхан хугацаа өнгөрсний дараа шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргаснаа хэлсэн юм. Өмгөөлөгчид шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах хүсэлт гаргаж, хавтаст хэрэгтэй танилцах боломжийг олгохыг хүссэн аж. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хурлыг долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 21-ний 11:00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор шийдвэрлэсэн. 
 
2 дахь шүүх хурал 
 
2016.12.21
Энэ өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна мөн л хамгаалалт гарч, шүүх хурал 10:50 цагт эхэлсэн. Түүнчлэн хэрэгт маш нууц зэрэглэлтэй материал хавсрагдаж буй учраас олон нийтэд мэдэгдэж болохгүй хэмээж, шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэхээр болж, хэргийн холбогдогчдоос бусдыг нь гаргав. Мөн шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч, сэжигтний ар гэрээс Б.Содномдаржаагийн эгч, гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хүмүүс оролцож байгаа гэсэн мэдээлэл тухайн үед гарч байв. Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч С.Оюунцэцэгийн даралт ихэссэн тул эмч нар ирж үзлэг хийлээ. Энэ өдөр улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулсан. Түүнчлэн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авал­гүй, сэжигтнүүдээс мэдүү­­лэг авснаар шүүх хурал үргэлжилсэн юм. 17:42 цагт С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгалан­баатар, Б.Содном­даржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтэн мэдүүлэг өгсний дараа энэ өдрийн шүүх хурал завсарлаж, 22-ны өдрийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна" гэж заасны дагуу шүүх хуралдааныг ийнхүү завсарлуулсан. 
 
3 дахь шүүх хурал 
 
2016.12.22
Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжлэв. Товлосон цагаасаа 20 минутаар хоцорч эхэлсэн энэ өдрийн шүүх хурал өмнөх өдрийнх шиг л хаалттай үргэлжилж, Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн гэрчээр мөн л оролцсон. Гэрч Г.Чулуунбатын тухайд хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож буй бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролц­сон нь тодорхойгүй бай­сан юм. Энэ өдөр шүүг­дэгч Ц.Амгаланбаатар, Б.Содном­даржаа, Т.Чимгээ нар дөрвөн цаг орчим мэдүүлэг өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авсан. Дундаа нэг цаг завсарласан энэ өдрийн шүүх хурал тасралтгүй үргэлжилсээр 22:00 цаг хүргэж, 23-ны 10:00 цагт үргэлжлэхээр болсон. 
 
4 дэх шүүх хурал 
 
2016.12.23
Энэ өдрийн шүүх хурал эхлэхэд, өмнөх өдөр нь 10 гаруй гэрчээс шүүх бүрэлдэхүүн мэдүүлэг авсан тухай мэдээлэл ирэв. Гэхдээ гэрчүүд яг хэн байсан, хэдэн хүн нь хохирогчийн ар гэрийг төлөөлсөн, хэд нь шүүгдэгчдийн талаас мэдүүлэг өгсөн бэ гэдгийг эх сурвалжууд хуулийн дагуу нууцалж байсан юм. Гэрчээр оролцож буй н.Давааням  шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралд гэрчээр оролцсон тухай мэдээлэл ил болсон. Мөн онцгой байдлын хоёр шинжээч, өөр шинжээчид ч шүүх хуралд оролцож буй гэв. Тэгэхдээ тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусан нь мөн л нууц. Өмнөх өдрүүдийнх шиг өнөөдөр ч шүүх хурлын хамгаалалт онцгой чанга байв. Энэ өдөр улсын яллагчид шүүх бүрэлдэхүүнд нотлох баримтыг харуулж, хөндлөнгийн шин­жээ­чид хэрэгт холбоотой барим­туудыг шинжлэн судал­санаа танилцуулсан. Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шинжилж буйг эх сурвалж мэдээллээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 22:00 цагаас хойш шүүн таслах ажиллагааг явуулах боломжгүй гэж заасан байдаг тул М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн ажлын цаг дууссан шалтгаанаар хурлыг завсарлууллаа. Хуулийн дагуу ажлын өдөр буюу 26-ны өдрийн 10.00 цагаас шүүх хурлыг үргэлжлүүлэн хуралдуулахаар болов. Эл өдөр 12 цагийн турш шүүх бүрэлдэхүүн 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн нотлох баримтыг шинжилсэн бөгөөд хэргийн нотлох баримтыг үргэлжлүүлэн шинжлэх шат руу шил­жүүлс­нийг эх сурвалж мэдээлэв. 
 
5 дахь шүүх хурал 
 
2016.12.26
Шүүх хурал энэ өдөр шүүмжлэлийн шатандаа оров. Энэ нь шүүх хурлын мэтгэлцээний шат эхэлсэн гэсэн үг юм. Тиймээс шүүгдэгч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны явцыг нарийвчлан заасан байдаг. Тодруулбал, али­ваа Шүүх хурал шүүхийн хэлэл­цүүлэг, шүүгдэгчийн мэдүү­лэг, хохирогчийн мэдүү­лэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинж­лэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай үргэлжилнэ. Тиймээс шүүх хурал үндсэндээ төгсгөлийн шатандаа орсон бөгөөд шүүгдэгчдийн үгийг сонссоноор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, танилцуулах юм. Энэ өдрийн 20:00 цагийн орчимд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содном­даржаа, Ц.Амгалан­баатар, Т.Чимгээ нарын үгийг сонсч дуу­саад, шүүх хурлыг 27-ны өдөр үргэлж­лүүлэх шийдвэр гаргав. 
 
6 дахь шүүх хурал 
 
2016.12.27
С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал өчигдөр 09:00 цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн үргэлж­лүүлэн зөвлөлдөж эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууссаны дараа тогтоолоо танилцуулах байв. 11:50 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаад онц хэрцгий харгис аргаар, захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхэд уруу татаж, гэмт хэрэгт татан оролцуулсан. Энэ хэргээ нуун далдлах зорилгоор бүлэглэн амь насаа хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хоёр ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих оноосон байна. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд хорихоор болсон байна. Харин шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусдын амь насыг хөнөөсөн үндэслэлээр 25 жилийн хорих ял оноолоо. Шүүх бүрэлдэхүүн прокуророос гаргасан яллах дүгнлэтийг хэвээр нь буюу  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар яллажээ. Харин шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд давж заалдана хэмээсэн юм. Шүүх хурал хаалттай болсон учраас одоогоор сэжиг таамаг л яригдаж байна. Шүүхийн шийдвэр албан байдлаар баталгаажин талуудад хүргэгд­сэнээс хойш хууль зүйн тайлбарууд гарах биз ээ. Ямартай ч 18 жил дарагдсан дуулиант хэргийг зургаа хоног хэлэлцэж, өчигдөр алх тасхийснээр өндөрлөлөө.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
Сайхан баярлаарай
Ц.Сэргэлэн: Хилийн хуулийг...

18 жил дарагдсан дуулиант хэргийг зургаа хоног хэлэлцэж, алх тасхийв

Энхцэцэг 2016-12-28

Сэдвүүд : #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

19 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

19 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

19 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

19 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

19 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

20 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах