• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг дахин хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй асуудалд санал хураалт явууллаа. Улмаар тус хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх эсэхэд гишүүдийн саналыг хураасан юм. Санал хураалтад нийт 47 гишүүн оролцож, 36 гишүүний дэмжлэгтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлэгтээ шилжсэн. Үүний дараа үргэлжлүүлэн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн эхэнд ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулах хүсэлтийг УИХ-ын дэд даргад тавьсан. 
 
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Л.Энх-Амгалан “Пүрэвдорж гишүүн ээ, таны яриад байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ. Манай намаас хаалттай хэлэлцүүлье гэдэг санал гараагүй. Битгий улс төр яриад бай. Би чам шиг хашгарч, орилж ярьж чадна. Чи 2000 компани гэж ярилаа. Тэгсэн хэрнээ бидэнд шалгалтын дүн ирээгүй гэж ярьж байгаа чинь өөрийгөө эсэргүүцсэн гэсэн үг шүү дээ. 2000 компанийн ихэнх нь МАН-ынх гэх юм. Та нар гаргаад тогтоочихсон юм уу. УИХ бол шүүх танхим биш. Бидэнд материал хангалттай болсон. Өнөөдөр хэлэлцэх зүйл бол өөр асуудал. Хөгжлийн банкыг дүгнэх гэсэн асуудал биш. Та нарын УИХ-аар оруулалгүй Засгийн газар дээрээ том толгойлж шийдсэн асуудал чинь Хөгжлийн банкыг хүнд байдалд оруулчихлаа. Засгийн газраас гаргасан ажилчдыг мэргэжлийн биш, улстөржсөн гэх шалтгаанаар өөрсдөө улстөржүүлээд байх юм. Он гарахаас өмнө ямар арга хэмжээ авахаа л ярья гэж байна” гэв. 
 
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би зарчмын зүйлийг тодруулж асуумаар байна. Байнгын хороон дээр хаалттай хэлэлцсэн асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэх нь зөв үү. Нийт 1.5 тэрбум ам.доллар, 300 сая иен, 70 сая ам.долларын нийлүүлэлт хийсэн. Гэтэл яагаад ам.долларын ханш буухгүй байна аа. Би уг нь ам.долларыг нь хадгалж байгаад монгол мөнгө үйлдвэрлэсэн юм байх гэж бодсон. Тэр үйлдвэрлэсэн мөнгөөрөө эдийн засгаа сэргээнэ гэж бодож байлаа.
 
Хэдхэн арилжааны хэдэн банкуудад өгчихсөн юм байна лээ шүү дээ, тэр ам.доллараа.  Тэр ам.доллар хаана байна. Надад хэлээд өгөөч. 2012 оноос хойш орсон нийлүүлэлтээрээ 200-300 ам.доллар авсан байх.  Энэ янзаараа байвал бид ам.долларын ханшын савалгаанд орчихоод байна шүү.
 
Сүүлдээ аргаа барахдаа Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авах талаар ярьж байна. Ард түмнээ доромжилж байгаа юм шиг уучлалт гуйлаа гээд л солиотой юм хийсэн. Энэ асуудлыг илээр ярьвал ярья. Эсвэл далд ярина гэвэл та нараас нарийн тодруулж асуух зүйлүүд ч байна” гэсэн юм. 
 
Үүний дараа  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Байнгын хороо нууц хуралдаан хийгээгүй. Гишүүдээс санал гарч, хаалттай хуралдаан хийсэн. Нэг их нуух зүйл байхгүй. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө шийдье л гэж байгаа юм. Яах вэ, нарийн хаалттай ярилцмаар зүйлс бий. Уг нь Хөгжлийн банкны асуудлыг зөв шийдвэл сэргээх боломж байгаа. Гэхдээ гишүүд нэг их улстөржүүлээд ард иргэдэд Хөгжлийн банк гэж үнэхээр болохоо байчихсан банк юм шиг ойлгуулаад байна. Тиймээс хаалттай хэлэлцвэл яасан юм бэ. АНУ гэхэд 100 өдөр зогсоо зайгүй ажиллаж, хэлэлцсэний үр дүнд эдийн засгийн уналтаас гарсан. Тэгэхээр хаалттай хуралдах хэрэгтэй” гэв.
 
Гишүүд ийнхүү санал хэлсний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “Уг нь Хөгжлийн банкны асуудлыг ядаж сэхээнээс гаргах авах арга хэмжэээ авчихвал яасан юм. Өмнөх асуудлыг хэрүүлтэйгээ зууралдсаар байтал сэхээнээс ч гаргаж чадахааргүй болчих вий дээ. Бид ямар анх удаа хуралд сууж байгаа биш. Яах вэ, олонхийн бүлэгт нэг арга байна. Энэ заалтыг цаашид байлгаад байх юм уу. Үүнийг ярих боломж та нарт байгаа шүү” гэсэн юм. Үүний дараа Ардчилсан намаас гаргасан саналын дагуу Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулснаар өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ц.Нямдорж: Баасанхүү гишүүн ээ, ...
Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд...

Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг дахин хойшлууллаа

Батзаяа 2016-12-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг дахин хойшлууллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй асуудалд санал хураалт явууллаа. Улмаар тус хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх эсэхэд гишүүдийн саналыг хураасан юм. Санал хураалтад нийт 47 гишүүн оролцож, 36 гишүүний дэмжлэгтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлэгтээ шилжсэн. Үүний дараа үргэлжлүүлэн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн эхэнд ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулах хүсэлтийг УИХ-ын дэд даргад тавьсан. 
 
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Л.Энх-Амгалан “Пүрэвдорж гишүүн ээ, таны яриад байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ. Манай намаас хаалттай хэлэлцүүлье гэдэг санал гараагүй. Битгий улс төр яриад бай. Би чам шиг хашгарч, орилж ярьж чадна. Чи 2000 компани гэж ярилаа. Тэгсэн хэрнээ бидэнд шалгалтын дүн ирээгүй гэж ярьж байгаа чинь өөрийгөө эсэргүүцсэн гэсэн үг шүү дээ. 2000 компанийн ихэнх нь МАН-ынх гэх юм. Та нар гаргаад тогтоочихсон юм уу. УИХ бол шүүх танхим биш. Бидэнд материал хангалттай болсон. Өнөөдөр хэлэлцэх зүйл бол өөр асуудал. Хөгжлийн банкыг дүгнэх гэсэн асуудал биш. Та нарын УИХ-аар оруулалгүй Засгийн газар дээрээ том толгойлж шийдсэн асуудал чинь Хөгжлийн банкыг хүнд байдалд оруулчихлаа. Засгийн газраас гаргасан ажилчдыг мэргэжлийн биш, улстөржсөн гэх шалтгаанаар өөрсдөө улстөржүүлээд байх юм. Он гарахаас өмнө ямар арга хэмжээ авахаа л ярья гэж байна” гэв. 
 
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би зарчмын зүйлийг тодруулж асуумаар байна. Байнгын хороон дээр хаалттай хэлэлцсэн асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэх нь зөв үү. Нийт 1.5 тэрбум ам.доллар, 300 сая иен, 70 сая ам.долларын нийлүүлэлт хийсэн. Гэтэл яагаад ам.долларын ханш буухгүй байна аа. Би уг нь ам.долларыг нь хадгалж байгаад монгол мөнгө үйлдвэрлэсэн юм байх гэж бодсон. Тэр үйлдвэрлэсэн мөнгөөрөө эдийн засгаа сэргээнэ гэж бодож байлаа.
 
Хэдхэн арилжааны хэдэн банкуудад өгчихсөн юм байна лээ шүү дээ, тэр ам.доллараа.  Тэр ам.доллар хаана байна. Надад хэлээд өгөөч. 2012 оноос хойш орсон нийлүүлэлтээрээ 200-300 ам.доллар авсан байх.  Энэ янзаараа байвал бид ам.долларын ханшын савалгаанд орчихоод байна шүү.
 
Сүүлдээ аргаа барахдаа Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авах талаар ярьж байна. Ард түмнээ доромжилж байгаа юм шиг уучлалт гуйлаа гээд л солиотой юм хийсэн. Энэ асуудлыг илээр ярьвал ярья. Эсвэл далд ярина гэвэл та нараас нарийн тодруулж асуух зүйлүүд ч байна” гэсэн юм. 
 
Үүний дараа  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Байнгын хороо нууц хуралдаан хийгээгүй. Гишүүдээс санал гарч, хаалттай хуралдаан хийсэн. Нэг их нуух зүйл байхгүй. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө шийдье л гэж байгаа юм. Яах вэ, нарийн хаалттай ярилцмаар зүйлс бий. Уг нь Хөгжлийн банкны асуудлыг зөв шийдвэл сэргээх боломж байгаа. Гэхдээ гишүүд нэг их улстөржүүлээд ард иргэдэд Хөгжлийн банк гэж үнэхээр болохоо байчихсан банк юм шиг ойлгуулаад байна. Тиймээс хаалттай хэлэлцвэл яасан юм бэ. АНУ гэхэд 100 өдөр зогсоо зайгүй ажиллаж, хэлэлцсэний үр дүнд эдийн засгийн уналтаас гарсан. Тэгэхээр хаалттай хуралдах хэрэгтэй” гэв.
 
Гишүүд ийнхүү санал хэлсний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “Уг нь Хөгжлийн банкны асуудлыг ядаж сэхээнээс гаргах авах арга хэмжэээ авчихвал яасан юм. Өмнөх асуудлыг хэрүүлтэйгээ зууралдсаар байтал сэхээнээс ч гаргаж чадахааргүй болчих вий дээ. Бид ямар анх удаа хуралд сууж байгаа биш. Яах вэ, олонхийн бүлэгт нэг арга байна. Энэ заалтыг цаашид байлгаад байх юм уу. Үүнийг ярих боломж та нарт байгаа шүү” гэсэн юм. Үүний дараа Ардчилсан намаас гаргасан саналын дагуу Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулснаар өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

6 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

6 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

6 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

9 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

9 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

9 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

9 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах