• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний бөхийнхний “дайн” хэдий болтол үргэлжлэх вэ

Сенсаацийн эргэн тойронд

Монголын Үндэсний бөхийн холбоо гэж нэг дампуу газар байгаа. Холбооны тэргүүн Р.Нямдорж гэдэг нөхөр сүүлийн хэдэн жилд утгаар нь “самарч” буй. Жил болгон 1-2 бөхийг допингийн асуудалд орооцолдлоо хэмээн зарлаж, буцаагаад өөрийнхөө булхайг дэлгүүлж байгаа. Энэ жил ч допингийн асуудал дахин сөхөгдсөн. Гэхдээ  хоёр залуу бөхийн нэрийг зарласан нь эргээд асуудал болсон. Мөнгөгүйг нь унагалаа гэдэг яриа одоо болтол дуусаагүй л байна. Цаашлаад УИХ-ын гишүүн А.Сүхбат цолны найрааны асуудлыг ярьж, бүр үнийн дүнгийг нь зарлачихаад байгаа. Энэ мэтээр Үндэсний бөхийн “дайн” үргэлжилсээр. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа энэ асуудлыг онцолж байгаа юм.

Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрЧээ

2016.10.26: Наадмын дараагаас эхлээд л допингийн шинжилгээ гээд бөөн юм болдог. Энэ жил ч гэсэн асуудал үүссэн. Энэ талаар цахим сайтууд “ Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.

Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай, Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь хүргүүлсэн.

Үндэсний бөхийн холбоо болон дээрхи хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны аравдугаар сарын 11-ны өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ” хэмээн мэдээлсэн юм.

Н.Батсуурь: Допингийн хариугаа биЧгээр авмаар байна

2016.10.27:  Допингийн асуудал сөхөгдсөнөөс авахуулаад олон хүн байр сууриа илэрхийлж, янз бүрээр тайлбарлаж эхэлсэн. Түүний нэг нь Улсын арслан Н.Батсуурь. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж байр сууриа илэрхийлсэн юм.  Тодруулбал,  “Энэ допингийн асуудлыг хүмүүст ил тод байлгамаар байна. 32 бөх шинжилгээ өгсөн, хоёр хүнээс допинг илэрсэн байна. Гэтэл нөгөө 30 хүний тоонд би бас байгаа. Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Жил бүр л ийм байна, илэрсэн, илрээгүй гэдэг. Энэ асуудлыг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байна. Бичгээр хариугаа авмаар байна шүү дээ. Бусад бөхчүүд ч гэсэн энэ асуудалд нэгдэх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө Монгол Бөхийн холбоо ажилламаар байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

А.СҮхбат: Сум, аймгийн цолыг 5-50 саЯаар авдаг болжээ

2016.12.07: Монголын Үндэсний бөхийн холбооны “Их эе” хуралдах тов гарахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хэсэг хүмүүс хэвлэлийнхэнд хандаж, байр сууриа илэрхийлсэн.

Тэр дундаа А.Сүхбат аварга цолны найраа ямар үнэ өртөгтэй болсон талаар ч хэлсэн юм. Тэрбээр “Би Монгол улсын дархан аварга хүн. Миний бие Монголын ард түмэнд өртэй хүн гэж бодож явдаг. Эрийн гурван наадам биднийг хүн болгосон. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явж байна. Р.Нямдорж гуайд хандаж хэлэхэд,  одоо та болоо юм биш үү.

Таны хувьд хууль бусаар Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр явлаа. Хангалттай биш үү. Хэдэн жил бөхийг самрах гээд байгаа юм бэ. Таниар удирдуулья гэсэн, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд байхгүй байна. Монгол бөх цэвэр ариун байна гэдэг бол Монголын төр цэвэр ариун байх учиртай. Ийм бодол өөрийн эрхгүй гарч байна. Сум орон нутгаар явж байхад үндэсний бөхтэй холбоотой олон гомдол гаргадаг. Аймаг, сумын наадам хүртэл найраатай болжээ. Сумын заан болоход тав, аймгийн арслан болоход 50, улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай болжээ” хэмээсэн юм.

Д.Данзан: Анхны допинг 2002 онд А.СҮхбатаас илэрснийг батална

2016.12.09: А.Сүхбат аварга тэргүүтэй хэсэг хүмүүс хурал хийсний дараа Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд хэвлэлийнхэнд хандаж, өөрсдийгөө өмөөрсөн. Тэр хурлын үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Допингийг яагаад дэлхий дахинд хориглодог гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Спортын шударга байдал, тамирчны эрүүл мэнд, генийн удмын асуудал хөндөгдөнө. Монгол үндэсний бөхөд 1999 оноос допингийн шинжилгээг авч эхэлсэн.  2002 онд анх удаа наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илэрсэн. 2003 онд допингийн асуудлыг хуулиндаа оруулсан.  2002 онд анх допингийн зөрчил гаргасан бөх бол аварга А.Сүхбат.

Тухайн үед МҮБХ-ны тэргүүлэгчид түүнд ямар хариуцлага тооцуулах талаар  хуралдаж байхад шүүхээс манай хуралдааныг зогсоох захирамжийг А.Сүхбат өөрөө барьж орж ирсэн. Тэгээд тэр хүн улс даяар дуулиан тарьж, өөрт нь арга хэмжээ тооцох боломжид нөлөөлсөн.

Тэрнээс хойш нэлээд олон бөхөөс допинг илэрсэн. Энэ нь анх А.Сүхбатад хариуцлага тооцоогүйгээс болсон гэсэн үг. Үндэсний бөхчүүдээс допингийн зөрчил гаргасан анхны хүн нь А.Сүхбат гэдгийг би өнөөдөр албан ёсоор хэлье. Шинжилгээний хариу Өмнөд Солонгосын лабораторид хадгалагдаж байгаа. Бид допингийн эсрэг арга хэмжээг авч байгаа. Шат дараатай зүйлс төлөвлөсөн.  А.Сүхбат үндэсний бөхийн аварга цолтой хүн байтлаа “Сумын заан болоход таван сая, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол 500 сая болсон” гэж ярьсан байна билээ.

Үүгээрээ тэр өнөөдөр хүч, бяр, ухаанаа уралдуулан барилдаж байгаа бүх бөхчүүдийг гутаан доромжилж, хавтгайруулан гүжирдэж байна” хэмээсэн юм.

Р.НЯмдорж: Д.Данзан бид хоЁр ажлаа ӨгнӨ

2016.12.09: Мөн хурлын үеэр Р.Нямдорж тэргүүн “2017 оны хоёрдугаар улиралд буюу тавдугаар сард багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтооно. МҮБХ-ны ээлжит их эеийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, удирдлагаа сонгоно. Би ажлаа өгнө.

Манай бөхчүүдийн 60 хувь намайг дахиад ажиллуулах хүсэлтэй байгаа. Гэхдээ одоо миний хувьд болно. 1988 онд монгол бөхийн өнөөдрийн төвшинд хүргэх төсөөллөө нийтлэл болгон бичиж байлаа. Бодит байдал дээр биелэлээ олсон. Д.Данзан бид хоёр ажлаа өгнө. Өөр хийх ажил олон байна. Бид хоёр эрдэм номын улс.

Харин миний ажлыг авсан хүн цаашид хугацаагүй байж болохгүй. Р.Нямдорж, Д.Данзан нарын баг 26 жил болсноор Монгол бөх хожсон. Тэргүүнээ дөрөв, найман жилээр солиод явсан бол Монгол бөх өнөөдрийн амжилтад хүрэхгүй байх байсан. Нэгэнт монгол бөхийн хөгжлийг тодорхой түвшинд хүргэчихсэн учраас дөрөв, найман жилээр солигдох ёстой” хэмээсэн юм.

Сэтгүүлчийн өнцөг

БӨХИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ

Монгол бөхийн дэвжээ ариун байх ёстой. Шударга өрсөлдөх хэрэгтэй гэх мэт гоё үгсийг сүүлийн хэдэн жил бөхтэй холбоотой бүхний амнаас л сонслоо. Өнөө хулгай ч л хугайчийг бариарай гэж хашгирдаг гэдэгтэй адилхан юм уу даа, янз нь. Тэр цол авахдаа тэрэнд тэдэн төгрөг өгч гэнэ ээ. Ингэж ч цол худалдаж авсан юм байх гэсэн явган яриа дүүрэн л байдаг. Гэхдээ Монголын ард түмэн бөхөө дээдэлдэг, хүндэлдэг учраас арай үгүй байх гэж санасаар, итгэсээр явсан. Гэтэл цолны найраа бүр мөнгөн дүнтэй нь хэлээд өгчихлөө, А.Сүхбат аварга. Хэдэн жилийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ч гэсэн нэгэн ярилцлагадаа найраатай холбоотой асуудлаар ам алдаж байсныг санаж байна. Дээрээс нь допингийн асуудал ч гэсэн эргэлзээтэй болчихлоо.

Зарим нэг хүмүүс бухимдаад, мөнгөгүй, залуу бөхчүүдийг допингийн асуудалд орооцолдуулж, цолыг, чимгийг нь хураадаг гэж бичээд, яриад байгаа нь ч үнэний ортой ч юм шиг болчихлоо. Одоо тэгвэл хууль хяналтын байгууллага, АТГ-т гомдол гаргаад, шалгуулах цаг болчихсон юм биш үү. Хэрвээ үнэхээр л шударга ёсыг хүсч байвал шалгуулаад, үнэн мөнийг нь тогтоолгоод, буруутай бол шүүгээд, тогтоогдвол хориод явах хэрэгтэй байх.

Гадны орнуудад томоохон тэмцээн уралдаанаа авлига, хээл хахуул, наймаалцах асуудалд орооцолдуулахгүйн тулд олон арга хэмжээ авдаг. Байнга шалгадаг, хэрвээ баригдвал эрхийг нь хасдаг. Харин манайд бол бие бие рүүгээ дайраад л өнгөрдөг. А.Сүхбат аварга хэчнээн жил бөхөөр барилдсан билээ. Монгол Улсын Дархан аварга цолтой хүн. Тэр хүн бөхийн “гал тогоо”-нд хэчнээн жил чанагдсан билээ дээ.

Цолны найраа байдгийг хамгийн сайн мэдэх нэгэн. Тэгээд ч үнэ ханшийг нь ч сайн мэдэх учиртай. Харин түүний мэдэгдлийн хариуд Бөхийн холбооныхон юу гэв. Зүгээр л нийт бөхчүүдийн нэр хүндийг унагалаа гэсэн шалдир булдир хэрүүлийн шинжтэй үг хэлээд л өнгөрлөө. Тэд үгүйсгэж чадахгүй шахуу байна. Тийм болохоор АТГ-т хэн нэгэн нь өгөөд, гомдол гаргаад, шалгуулах цаг болсон. Тэр жил Улсын арслан Х.Мөнхбаатарыг допингийн асуудалд орооцолдуулахад юу боллоо доо.

Р.Нямдорж тэргүүний хүү Н.Ганбаатар гарьдад унаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөгүйн төлөө допингийн хэрэг гаргаж ирсэн гээд л арслан баахан гомдоллоо биз дээ. Тэгэхээр найраа бол байгаа, бүр хавтгайрчихлаа. Наадмаар бид улсын цолтой хэдэн том бөхийн найруулсан “жүжиг”-ийг л үзэж байгаа шүү дээ.

Чи тэрэнд тэгж уна, би тэдийг авна гэсэн “жүжиг”. Би мэдээд хэлсэн юм биш, А.Сүхбат аварга ингэж яриад байгаа шүү.  Нөгөө талаар Д.Данзан гэдэг хүн А.Сүхбат аваргыг 2002 онд допинг хэрэглэснийг мэдсээр байж нуун дарагдуулсан юм биш үү. Эсвэл холбооны но-той асуудлыг ярихаар сөргүүлж тавьж байгаа явган хэрүүл юм уу. Үнэхээр А.Сүхбат аварга 2002 онд допинг хэрэглэж байсан бол шалгаж тогтоох ёстой биз дээ.

Тэгээд тогтоогдвол дараа дараачийн арга хэмжээг авах хэрэгтэй. Зүгээр л ингэж хэвлэлээр булайгаа дэлгэлцэж яана аа. Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтэй хүмүүс 20 жил Бөхийн холбоог самарчихаад одоо ажлаа өгнө гэнэ. Өгөх ч ёстой байх. Гэхдээ дараагийн хүмүүс нь удаан сууж болохгүй, дөрвөн жилээр солигд энэ тэр гээд ярьчихсан байгаа юм аа, бас. Өөрөө болохоор ханатлаа сууж болдог бусад нь болохоор болдоггүй юм уу.

Ерөөс яаж ч бодсон Монголын Үндэсний бөхийн холбоо гэдэг энэ газарт хамгийн адгийн, муу муухай бүхэн үүрэлчихсэн. Тэгээд хэвлэлээр тэрнийгээ уудлалцаж, булайгаа чирээд л.  Энэ хүмүүс ажлаа өгөх ч яамай. Түүнээс нь өмнө сайтар шалгаад, бүгдийг нь илрүүлээд, Монгол бөхийг цэвэр ариун болгочих газар Монголд байгаа юу. Шалгуулахаар гомдол гаргаад, асуудлыг шийдэлцчих хүн байна уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
П.Нүрзэд: Шинэчилсэн бүртгэлд...
Мисс А.Баярцэцэг шилдэг 11-т...

Үндэсний бөхийнхний “дайн” хэдий болтол үргэлжлэх вэ

Пунцагболд 2016-12-19

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

20 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

20 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

20 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

20 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

20 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

20 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах