• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хувь хүний малыг тоолж, мөнгө үрэх хэрэг байна уу

Манай улсад ноёрхож байсан социализмын үе аль хэдийнэ ард хоцорч, 30 гаруй жил болсон ч өнгөрсөн нийгмийн зарим буглаа эдүгээг хүртэл төр засгийн бодлогод ч шигдсэн хэвээр буй. Түүний нэгээхэн жишээ гэвэл мал тооллогын ажил. Аль нэгдлийн үед л явуулдаг байсан мал тооллого одоо болтол явагдаж, жил бүр төсвөөс мөнгө зарцуулдаг.

Нэгэнт ардчилсан хувьсгал гарч эд хөрөнгө хувьд шилжсэнээс хойш тэр хувь малчны хөрөнгийг төсвөөс мөнгө гарган барин тоолох шаардлага байна уу. Яах вэ, малын хөлийн татвар авдаг бол ч тооллого явуулъя гэхсэн. Гэтэл ямар нэгэн татвар ч авсан юмгүй байж ёстой л өрөөлд ч хэрэггүй, өөрт ч ашиггүй ажлыг л ард түмний татварын мөнгөөр явуулж байх юм.

Тэртэй тэргүй улс орны эдийн засаг жинлүүрийн туухайн дээр дэнжигнэж байхад илүү зүйлд мөнгө зарлагадах хэрэг үнэндээ алга. Жил бүрийн арванхоёрдугаар сард мал тооллогын ажил эхэлдэг. Тэгвэл энэ жилийн мал тооллого өчигдөр орон даяар эхэлсэн.

Тооллогыг 10 хоногийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтдыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байх юм. Тооллогын комиссыг аймгийн Засаг дарга нар ахлаж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар явуулах юм байна.

Манай улс өнгөрсөн оны намар 65 сая гаруй мал тоолуулсан байдаг. Үүнээс өвөл хүнсэнд 10 сая орчмыг нь хэрэглэж, өвлын тооллогоор 56 сая болж байсан юм. Мал тооллогын дүнгээр  нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан байна хэмээх тоо баримтыг энэхүү нүсэр ажлын дүнд гаргадаг. Энэ тоо баримт хэнд хэрэгтэй юм бэ. Өнөөдөр бидний амьдралд бодит ашгаа өгч байгаа бил үү. Хатуухан хэлэхэд үгүй. Харин ч бидний өгсөн татварын мөнгө 10 хоногийн хугацаанд л агаарт хийсч, цацагдаж байна.

Нэг жишээ дурьдахад л, Дундговь аймагт тооллогын хяналтыг хийхэд 2.4 сая гаруй төгрөг шаардлагатай. Уг мөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон гэнэ. Баянхонгор аймагт бүр гурван сая гаруй төгрөгийг 2016 оныхоо төсөвт суулгасан байх жишээтэй.

Эндээс бяцхан тооцоо хийж үзье. Аймаг бүр 2-3 сая төгрөгийг мал, тэжээвэр амьтдыг тоолох ажилд зарцуулж байна гэвэл 42-63 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Улс оронд ч, хувь хүнд ч хэрэггүй ажлыг жил бүр олон сая төгрөг гарган хийж байхаар больсон нь дээр биз дээ. Энд улсын төсөв гэх сүрхий нэр явж байгаа хэдий ч цаана нь ард иргэдийн татварын мөнгө л явж байгаа шүү дээ, үнэндээ. Үүнийхээ оронд хүнээ тоолж, өрхийн амьжиргааны судалгаагаа хийгээсэй билээ. Монгол Улсын хүн амын 27.4 хувь нь ядуу амьдардаг гэсэн судалгаа бий.

Тодруулбал, сумтай харьцуулахад нэг сум дунджаар 4-5 мянган хүн амтай гэж үзвэл Монгол Улсын 160 сумтай тэнцэх хэмжээний иргэд ядуу амьдарч хоногийнхоо хоолыг өлмөн зэлмүүн залгуулж байна гээд хатуухан хэлчихвэл хэтийдэхгүй. Хотод ядуурлын үзүүлэлт хүн амын 23.2 хувьтай тэнцэж байсан бол хөдөөд 35 хувьтай тэнцэх дайны иргэн ядуу буюу өдөрт авах хоол хүнснийхээ илчлэгийг авч чадахгүй байгаа судалгаа байгаа юм.

Энэ мэтчилэн шийдлээ хүлээсэн тоо тоймшгүй олон асуудал буцалж байхад заавал мал, тэжээвэр амьтан тоолоход улсын төсвөөс 63 сая төгрөг гаргах хэрэггүй баймаар юм. Түүнийхээ оронд нэг иргэнийхээ хоол хүнсний илчлэгийг нэмэгдүүлэхэд, нэг залууг ажлын байртай болгоход, нэг хүүхдийг хичээлээ тараад гэрэлтэй гудамжаар гэртээ харихад зарцуулмаар юм даа. Яах вэ дээ, Мэргэжлийн Засгийн газар нэгэнт л хэрэггүй урсгал зардлуудаа танана гэсэн юм чинь энэ мэтчилэн улсын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулаад байгаа ажлуудаа зогсоочих хэрэгтэй шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Г.Сампил: Нүүдлийн мал аж...
Ц.Нямдорж: Хуулийн тогтвортой...

Хувь хүний малыг тоолж, мөнгө үрэх хэрэг байна уу

Батзаяа 2016-12-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хувь хүний малыг тоолж, мөнгө үрэх хэрэг байна уу

Манай улсад ноёрхож байсан социализмын үе аль хэдийнэ ард хоцорч, 30 гаруй жил болсон ч өнгөрсөн нийгмийн зарим буглаа эдүгээг хүртэл төр засгийн бодлогод ч шигдсэн хэвээр буй. Түүний нэгээхэн жишээ гэвэл мал тооллогын ажил. Аль нэгдлийн үед л явуулдаг байсан мал тооллого одоо болтол явагдаж, жил бүр төсвөөс мөнгө зарцуулдаг.

Нэгэнт ардчилсан хувьсгал гарч эд хөрөнгө хувьд шилжсэнээс хойш тэр хувь малчны хөрөнгийг төсвөөс мөнгө гарган барин тоолох шаардлага байна уу. Яах вэ, малын хөлийн татвар авдаг бол ч тооллого явуулъя гэхсэн. Гэтэл ямар нэгэн татвар ч авсан юмгүй байж ёстой л өрөөлд ч хэрэггүй, өөрт ч ашиггүй ажлыг л ард түмний татварын мөнгөөр явуулж байх юм.

Тэртэй тэргүй улс орны эдийн засаг жинлүүрийн туухайн дээр дэнжигнэж байхад илүү зүйлд мөнгө зарлагадах хэрэг үнэндээ алга. Жил бүрийн арванхоёрдугаар сард мал тооллогын ажил эхэлдэг. Тэгвэл энэ жилийн мал тооллого өчигдөр орон даяар эхэлсэн.

Тооллогыг 10 хоногийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтдыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байх юм. Тооллогын комиссыг аймгийн Засаг дарга нар ахлаж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар явуулах юм байна.

Манай улс өнгөрсөн оны намар 65 сая гаруй мал тоолуулсан байдаг. Үүнээс өвөл хүнсэнд 10 сая орчмыг нь хэрэглэж, өвлын тооллогоор 56 сая болж байсан юм. Мал тооллогын дүнгээр  нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан байна хэмээх тоо баримтыг энэхүү нүсэр ажлын дүнд гаргадаг. Энэ тоо баримт хэнд хэрэгтэй юм бэ. Өнөөдөр бидний амьдралд бодит ашгаа өгч байгаа бил үү. Хатуухан хэлэхэд үгүй. Харин ч бидний өгсөн татварын мөнгө 10 хоногийн хугацаанд л агаарт хийсч, цацагдаж байна.

Нэг жишээ дурьдахад л, Дундговь аймагт тооллогын хяналтыг хийхэд 2.4 сая гаруй төгрөг шаардлагатай. Уг мөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон гэнэ. Баянхонгор аймагт бүр гурван сая гаруй төгрөгийг 2016 оныхоо төсөвт суулгасан байх жишээтэй.

Эндээс бяцхан тооцоо хийж үзье. Аймаг бүр 2-3 сая төгрөгийг мал, тэжээвэр амьтдыг тоолох ажилд зарцуулж байна гэвэл 42-63 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Улс оронд ч, хувь хүнд ч хэрэггүй ажлыг жил бүр олон сая төгрөг гарган хийж байхаар больсон нь дээр биз дээ. Энд улсын төсөв гэх сүрхий нэр явж байгаа хэдий ч цаана нь ард иргэдийн татварын мөнгө л явж байгаа шүү дээ, үнэндээ. Үүнийхээ оронд хүнээ тоолж, өрхийн амьжиргааны судалгаагаа хийгээсэй билээ. Монгол Улсын хүн амын 27.4 хувь нь ядуу амьдардаг гэсэн судалгаа бий.

Тодруулбал, сумтай харьцуулахад нэг сум дунджаар 4-5 мянган хүн амтай гэж үзвэл Монгол Улсын 160 сумтай тэнцэх хэмжээний иргэд ядуу амьдарч хоногийнхоо хоолыг өлмөн зэлмүүн залгуулж байна гээд хатуухан хэлчихвэл хэтийдэхгүй. Хотод ядуурлын үзүүлэлт хүн амын 23.2 хувьтай тэнцэж байсан бол хөдөөд 35 хувьтай тэнцэх дайны иргэн ядуу буюу өдөрт авах хоол хүнснийхээ илчлэгийг авч чадахгүй байгаа судалгаа байгаа юм.

Энэ мэтчилэн шийдлээ хүлээсэн тоо тоймшгүй олон асуудал буцалж байхад заавал мал, тэжээвэр амьтан тоолоход улсын төсвөөс 63 сая төгрөг гаргах хэрэггүй баймаар юм. Түүнийхээ оронд нэг иргэнийхээ хоол хүнсний илчлэгийг нэмэгдүүлэхэд, нэг залууг ажлын байртай болгоход, нэг хүүхдийг хичээлээ тараад гэрэлтэй гудамжаар гэртээ харихад зарцуулмаар юм даа. Яах вэ дээ, Мэргэжлийн Засгийн газар нэгэнт л хэрэггүй урсгал зардлуудаа танана гэсэн юм чинь энэ мэтчилэн улсын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулаад байгаа ажлуудаа зогсоочих хэрэгтэй шүү дээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах