• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бичин жилийн өвөл бяд шалгаж эхэллээ

Сенсаацийн эргэн тойронд

Шадар сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Улсын Онцгой комиссын хуралдаан энэ сарын 16-нд болж, сүүлийн хэд хоногт орсон их хэмжээний цас нийт нутгийн 30 гаруй хувийг хамарч,  өвөлжилт хүндэрч болзошгүй болсон талаар мэдээлсэн. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна хэмээн онцлохын зэрэгцээ Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөвтэйг мэдээлсэн. Бүр зарим газраар -42-47 хэм хүрч, Сибирийн хүйтэн уур амьсгал орж ирж буй талаар ч анхааруулсан. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа цаг агаарын байдал, орон нутгийн нөхцөл байдлын талаар бэлтгэлээ.

Шуурхай мэдээ: Сэрэмжлүүлэг

2016.11.18: Цас их орсны улмаас цаг агаарын байдал хүндэрч энэ сарын 18-ны өдрийн 17:30 цагийн байдлаар Улаанбаатараас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлд их хэмжээний цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул онц шаардлагагүй тохиолдолд дээр дурьдсан чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав.

Зарим аймгуудаас гарах зам хаалттай байна

2016.11.19: 2016 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр, 00:30 цаг: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд хальтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Үүнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаалаа. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Зарим сум зудын байдалд орлоо

2016.11.20: Ховд аймгийн Булган суманд энэ сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цас үргэлжлэн орсны улсаас тус сум зудын байдалд оржээ. Энэ нөхцөл байдлыг давж гарахаар сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсээд байгаа аж. Тус сумын удирдлагууд аймгийнхаа онцгой комисст хүсэлт тавьж, сурагчдын хичээлийг долоон хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулсан байна.

Мөн тус суманд үүссэн нөхцөл байдал сумын дотоод хүчин чадлаас давсан учир өвс тэжээлийн асуудалд анхаарах, үүнээс үүдэн малчид малаа цөөлөхөөр нядалгаанд оруулж байгаа учир малын махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах, айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй байгааг харгалзаж Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж айл өрхийг нүүрсээр хангах, цасанд боогдсон мал хүнийг татаж авахад шаардагдах шатахууны асуудлыг шийдэх, хүн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдлагууд Улсын онцгой байдлын комист хүсэлт гаргажээ.

Улаанбаатар, Дарханы хооронд рэйлбус зорчиж байна

2016.11.20: Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас хөдөө, орон нутгийн авто замуудад хальтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал муу байна. Гэхдээ одоогоор зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цас үргэлжлэн орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд орон нутгийн автозамд зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сануулахын зэрэгцээ дээрх нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулсан гэдгийг “Улаанбаатар Төмөр зам” компаниас мэдээллээ. Түүнчлэн хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Цасанд боогдсон иргэдийг аврахаар ажиллаж байна

2016.11.20: ОБЕГ-аас энэ сарын 19-ний шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна. Үүнд, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашины шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, цасанд боогдсон иргэдийг олжээ. Иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд хоёр гэр барьж хонож байсан аж.

Мөн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлагын онцгой байдлынхан ажиллаж, иргэдийг эсэн мэнд гэрт нь хүргэсэн байна. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын цахилгаан станцын хажууд автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагын дагуу аврах ангийнхан ажиллаж, иргэн Д-ийн “Соната-6” загварын автомашин цасанд суусан байсныг гарган аюулгүй болгожээ

Сэтгүүлчийн өнцөг

Сэрэмжлүүлгийн дуут дохиог онцгой үед л ашиглая

Өнгөрсөн хэд хоног орсон цас ёстой л нэг өвлийг мэдрүүлж байна даа. Ойрын хэдэн жилд ийм их хэмжээгээр орсон цас хараагүй нийслэлчүүд эхнээсээ шалгалтад бүдэрч, цасаа цэвэрлэж чадахгүйд хүрчихээд аргаа бараад сууж байна. Замын нөхцөл байдал хүндэрч, хэдэн тээврийн хэрэгсэл нь мөлхөх шахам хөдөлгөөнд ороцож, зарим нэг нь машинаа зогсоож хүчрэхгүй осол гаргасаар л байна. Нийслэлд нэг иймэрхүү дүр зурагтай хэдэн өдрийг өнгөрөөлөө.

Харин хөдөө, орон нутагт бол бүр ярих ч юм алга. Зарим зам даваа хаагдаж, хэд хэдэн аймгийн сумдад зудын байдал нүүрлэж, олон хүн тээврийн хэрэгсэлтэйгээ цасанд сууж, осгох шахсан дуудлагууд Онцгой байдлынханд ирсээр л байгаа талаар мэдээлж байна. Үнэндээ цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын хэд хоног хүйтний эрч чангарч, зарим газраар -42-47 хэм хүрч, Сибирийн хүйтэн уур амьсгал орж ирж буй талаар ч анхааруулж буй.

Тиймээс ч Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ОБЕГ-ын ажлын хэсгүүд аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Мөн аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хийж, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлыг хэлэлцүүлж, улсын нөөцийн салбартай танилцан, аймгийн Засаг дарга нарт зөвлөмж өгч эхэлжээ.

Мөн малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж байгаа гэнэ. Ерөнхийдөө хэдэн өдөр дараалан орсон их цаснаар бичин жилийн өвөл хатуу болох талаар энд тэндгүй л ярьж буй. Өнөө хэдэн малчид маань ч цас зуданд хэдэн малаа алдчихгүйн тулд турь бяд муутай хэдэн хонь, үхрээ янзалж, хот руу зүглэж, хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлээд байгаа сурагтай.

Бас манайхны зарим хэнэггүй нөхдүүд үзэгдэх орчин муу, хальтиргаа гулгаа ихэссэн, зам даваа хаагдсан талаар ЗЦГ, онцгой байдлынхныг сэрэмжлүүлсээр атал тоож байгаа ч юмгүй эвдрэлтэй тээврийн хэрэгслээ унаад л энд тэнд төөрөөд, цасанд суугаад л амь нас, эд хөрөнгийг минь авар гэж уйлан донгодох нь ихэсч байна.

Сэрэмжлүүлж сануулж, нийслэлээс орох, гарах замыг нь хүртэл хаачихаад байхад хулгайн замаар гарч давхиад л ийм байдалд хүрчихээд байгаа хүмүүсийг юу гэх вэ. Ийм л хэнэггүй, ухамсаргүй нөхдөөс болж, онцгой байдлынхан ачааллаа дийлэхгүй өдөр шөнөгүй ажиллаж, улсын өч төчнөөн хөрөнгө мөнгө урсаж байна. Угтаа бол цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай л мэдээлж байгаа.

Гэтэл энэ бүх сэрэмжлүүлэг хүмүүст хүрэхээ больчихжээ. Дээхэн үед цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ явахаар нэг л сүрдэм, аймаар дуут дохио телевиз, радиогоор эхэлж явдаг байсан даа. Тэр дуут дохиог сонссон л бол холын замд явдаг тээврийн жолооч нар хүртэл хуваариа өөрчилж, цаг агаарын байдлыг харзнадаг байсан юмдаг.

Гэтэл өнөөх дуут дохио нь өнөөдөр үнэтэй брэнд дэлгүүрийн хямдралыг сурталчилж эхэлснээр үнэ цэнээ алдаж, хүмүүс ч тоохоо больчихжээ. Угтаа бол сэрэмжлүүлгийн дуут дохиог онцгой үед л ашигладаг биз дээ. Яагаад хувийн нэг дэлгүүрийн хямдралын сурталчилгаанд тэр онцгой үед ашиглах ёстой дуут дохиог ашиглуулаад байгаа юм бэ. Цаг агаарын онцгой нөхцөл байдлыг мэдээлэх үед тэр дуут дохиог явууллаа гэхэд хүмүүс тэр дэлгүүрийн сурталчилгааг л явж байна гээд тоолгүй өнгөрч, сувгаа солих магадлал өндөр байна. Тиймээс онцгой үед ашиглах ёстой зүйлээ өөр газарт ашиглуулахыг хориглохыг санал болгож байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй...
Деррик Рөүзийн дамжуулалтаар...

Бичин жилийн өвөл бяд шалгаж эхэллээ

Энхцэцэг 2016-11-21

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах