• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийг их хүлээж байжээ

Нийслэл хотын утаа, хөрсний бохирдлыг гэр хорооллынхон л бий болгож байна гэх хатуухан шүүмжлэл хаа нэгтээ хэвлэлийн хуудаснаа бичигдсэн байх нь бий. Хотын хүн амын 65 орчим хувийг хамрах “G” хорооллынхон ч бурууд бүлтэлзэн, өөрсдөө хордох хэдий ч,  хананаасаа цэвэр, халуун усаа авчихдаг дулаанхан  байранд ая тухтай амьдрахыг тэрүүхэндээ хүсэмжлэх авч санхүүгийн боломж  амьдралын төвшингөөс хамаараад тэр бүр санаснаар болдоггүй байсан цаг саяхан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн удирдлагууд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэх нөр их ажлыг санаачлан хэрэгжүүлсний дүнд зуу зуун айл яндангаасаа салж, “G” хорооллынхон төчнөөн тооны өрхөөр цөөрсөн билээ. Тэд ингээд зогссонгүй. Гэр хорооллын хамгийн их бохирдолттой цэгт амьдарч буй иргэддээ анхаарал хандуулж, Засгийн газраас “Сайн хашаа”-ны эзэнд зээл олгож, амьдрах орчноо сайжруулахад нь анхаарч эхэлсэн байдаг. Тэгвэл сантехникийн хамгийн сайн шийдэл хэмээн мэргэжилтнүүдэд ихээхэн үнэлэгдэж буй тус хөтөлбөрийн талаарх үнэн бодит мэдээллийг өгөхөөр  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга С.Очирбат, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нар  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Бэлх орчмын гэр хороололд амьдрах Д.Дэжидгүнчингийнд зочилсон юм. 
 
“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжихийг чих тавин хүлээж буй өрхийн нэгээхэн төлөөлөл нь тэднийх. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Ойчид -1” гэх гудамжинд оршин суух энэ айлын эзэгтэйг Д.Шагдардаш гэдэг. Тэднийх 2000 оноос тэнд суурьшсан гэнэ. Тэд ч холбогдох албаныхнаас хэрэгтэй гэсэн бүхий л мэдээллээ авч байлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Харин өнөөдрийн энэ өнцгөөс харахад, иргэдийн оролцоо дутмаг байгаа нь анзаарагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд компанитай газраа орон сууцаар солино гэсэн гэрээ байгуулахаас өөр оролцоогүй байсан. Иргэдийн оролцоог дээшлүүлж байж л гэр хороололд жинхэнэ том бүтээн байгуулалтыг хийх юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Энэ утгаараа Засгийн газарт асуудал тавьж, Засгийн газар “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. 
 
“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудалд зориулж нэг айлд 15 сая хүртэлх төгрөгийг зээлээр өгөхөөр болсон. Үүний 50 хувийг улсын болон хотын төсвөөс хариуцаж, үлдсэн 50 хувийг тухайн айл 20 жилийн хугацаанд төлөхөөр зохицуулсан юм. Зээл авсан айл өрхийн хувьд 15 сая төгрөг авсан бол 7.5 саяыг, 10 сая төгрөг авсан бол таван саяыг л буцааж төлнө гэсэн үг. Ингэж төлөхдөө мөн эхний хоёр жил ямар ч төлбөр төлөхгүй учраас санхүүгийн аливаа дарамтад орохгүй гэж ойлгож байгаа” хэмээн тайлбарлалаа.  Түүнчлэн, иргэд тус хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн маш том орон зай бий болж байгааг сануулж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу. 
 
Нэг сумаар хоёр биш бүр “гурван туулай” буудах  бизнесийн супер санааг тэрбээр дурьдаж байв. Түүний хэлж буйгаар “Сайн хашаа” хөтөлбөрт дангаараа бус, 100, 200-аараа нэгдэн нөхөрлөл болж иргэд өөрсдөө барилгын салбарт хүч үзэн, ажил орлоготой болохоос гадна, хөрсний бохирдолгүй дулаан байрандаа ая тухтай амьдран, тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжтай болох гурван том боломж бий аж. Д.Баттулга хэлэхдээ,  “Хөтөлбөрт 200 айл нэгдлээ гэж бодъё. 200 айл хоорондоо тохироод нэгдвэл гурван тэрбум төгрөгтэй болно. Түүний 1.5 тэрбумыг төр даана. Нэг ёсондоо дэд бүтцээ шинэчлэх зорилгоор гурван тэрбум төгрөгтэй болчихоор цахилгаан, дулаан, бохир, цэвэр усныхаа асуудлыг бүрэн шийдчих боломжтой болно гэсэн үг.
 
Нөгөөтэйгүүр 200 айл нэгдсэнээр тэдний газар дунджаар 6-7 га талбайг эзэлнэ. Улаанбаатар хотод ийм том хэмжээний сул газар гэж одоо байхгүй болсон. Дэд бүтцээ татчихсан 6-7 га газрыг тэгвэл банкинд барьцаалаад зээл авахад нэлээд хэдэн тэрбум төгрөг болно. Тэр мөнгөөрөө иргэд хашааны газар дээрээ орон сууц барих боломжтой юм. Ямар компаниар бариулахаа өөрсдөө сонгож, өөрсдөө хяналт тавиад явна. Ингээд 200 айл орон сууцандаа орсны дараа цаана нь мэдээж сул байрууд үлдэж таарна. Харин тэр илүү гарсан байруудыг түрээсийн орон сууц болгож нийслэлээс худалдаж авч болно. Үгүй гэвэл орон сууцны эзэд өөрсдөө Засгийн газрын таван  хувийн зээлд хамруулаад өгчихөж болно шүү дээ. Ингээд борлуулсан мөнгөнийхөө нэг хэсгээр эргээд банкны зээлээ төлчихнө. Харин үлдсэн хэсэг нь газрын эзэн 200 айл өрхийн хуримтлал болж үлдэх юм. 
 
Нэг ёсондоо иргэдэд бизнес санал болгож байна” гэлээ. Тус айлын эзэгтэй Д.Шагдардаш, мөн хорооны иргэн Ц.Байгальмаа нар түүний яриаг анхааралтай сонсч, сонирхсон асуултаа ч асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.  Найрсаг зантай, ажилч хичээнгүй гэдэг нь хэнд ч тод харагдах Д.Шагдардаш эгч  хөтөлбөрийн талаар “Хувь хүмүүс төвийн дулааны шугамд холбож өгье гэдэг л юм. Гэхдээ үнэ өртөгийг нь дийлдэггүй. Харин “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжиж, мөрөөдөл минь биелэх нь  хэмээн баярлаж сууна. Улс өдөр ирэх тусам хөгжиж байгаа ч, байранд орох өдий байна даа гэж боддог байлаа. Гудамжныхаа айл өрхүүдтэй зөвлөлдөж, дэд бүтцийн шугамаа татаад,  мөнгө үлдвэл байшингаа дулаалчихдаг юм билүү гэж бодож байна. Гэхдээ хараахан шийдээгүй. Өрхүүдтэйгээ ярилцана. Сантехникийн шугам нь ердөө гурван буудлын цаана бий. Өмчийн хашааны газартай л бол хэн ч хамрагдаж болох юм билээ. 
 
Үүнээс гадна авсан зээлийнхээ 50 хувийг 20 жилийн хугацаанд төлнө.  Сантехникийн асуудлаа шийдчихвэл, зээлээ дор нь дарна шүү дээ.  Долоо, найман  сая төгрөгөөр сайхан амьдрах боломжтой болох нь байна шүү дээ. Хөгшин болохоор нүүрс түлээндээ явах,  усаа зөөх жаахан хүндрэлтэй байдаг юм” гэж хуучиллаа. Дашрамд дурьдахад, инженерийн хамгийн сайн шийдэл болох уг хөтөлбөрт  хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргах юм байна. 
 
Улмаар сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцох шаардлага хангасан компаниас сонголтоо хийж, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх ажээ.  Энэ бол түүхэндээ анх удаа хийгдэх гэж буй ажил юм. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2.4, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3.5, халаалтын асуудлыг шийдэхэд дөрвөн сая төгрөг буюу нийт 9.9 сая төгрөг хэрэгтэй гэжээ. Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний хоёр жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулах аж. Хамгийн гол нь өөрийн өмчлөлийн хашаандаа, дассан сурсан газартаа амьдрахдаа гал түлж, гадаа бие засахгүй болох нь. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
30 саяын хохирлыг хэн төлөх вэ
Итали, Бельги хэсгээ тэргүүлж,...

Иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийг их хүлээж байжээ

Даваахүү 2016-06-23

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах