• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Танилц: МАН, АН-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр

Монголчууд Үндсэн хуулиар олгодсон төрийн эрх барих эрхээ эдлэхэд зургаахан хоногийн хугацаа үлдээд байна. Тодруулбал, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээ сонгох хугацаа энэ сарын 29-нд тохиож буй юм. Монгол түмэн энэ өдөр ирэх дөрвөн жилд хэн гэгч улс төрийн хүчин, улстөрчид итгэх вэ гэдгээ шийдэх түүхэн хариуцлагатай цаг мөч тохиож буй учраас “ММ” энэ удаагийн дугаартаа иргэдийн мэдлэгт нэмэр болох үүднээс намуудын мөрийн хөтөлбөрийг тоймлов. Мэдээж ардчилсан сонгууль явуулж эхэлсэн 25 жилийн хугацаанд улс төрийн хоёр томоохон хүчин болох МАН, эсвэл АН олонхийг бүрдүүлж төрийн эрхийг барьж ирсэн бөгөөд энэ удаад ч сонголт энэхүү жишгээс хол зөрөхгүй. Тэр дундаа МАН, АН гэсэн хоёр том улс төрийн хүчинд иргэдийн дийлэнх нь хуваагдсан учраас хоёр улс төрийн хүчний аль нэг нь төрийн эрх барьж, Засгийн газар, УИХ-ыг бүрдүүлэх учиртай билээ. Тэр ч утгаараа энэ удаагийн дугаарт хоёр том намын мөрийн хөтөлбөрийг тоймлов. Мөрийн хөтөлбөр гэдэг бүх талын асуудлыг тусгах учиртай. 
 
Эдийн засаг, нийгмийн бодлого, халамж, мөнгө санхүү, уул уурхай гээд өнөөгийн нийгэмд яригдаж буй сэдэв бүхнийг хамарч байж л мөрийн хөтөлбөр болно. Хэдийгээр улс төрийн намуудын эрх барих хугацаа дөрвөн жилээр хэмжигддэг ч дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа нэгбүрчлэн бичиж, иргэддээ тайлагнаж байж л мөрийн хөтөлбөр биелэлээ олох юм. Монгол Улс өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар бүх нам эвслийн төлөөллөөс оролцсон Хөгжлийн хөтөлбөрийг баталсан юм. 
 
Тэгвэл улс төрийн намууд энэхүү хөтөлбөрт уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртай. Тэр ч утгаараа хэн нь илүү мөнгөний амлалт өгсөн бэ гэхээс илүүтэй хэн нь амьдралд илүү нийцтэй бодлого боловсруулах вэ гэдэг л чухал. МАН-ын мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь ажиглахад зүүний чиглэлийн нам гэдэг утгаараа нийгмийн халамжийг илүүтэй анхаарчээ. 107 заалт бүхий мөрийн хөтөлбөр товч бөгөөд тодорхой, мөнгө өгнө, цалин тэтгэвэр нэмнэ гэсэн утга агуулгатай.
 
Харин АН-ын хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнөхөн бүх аймаг, сум дүүргээр явж судалгаа хийсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө барьж орж буй. Найман жилээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрөө өнөө жилийн сонгуулиар барьж орохдоо өмнөх хийсэн ажлаа үргэлжлүүлэх, эсвэл хийж эхлэх ажлаа төлөвлөсөн хэт нүсэр болжээ. АН-ын мөрийн хөтөлбөр нь таван  бүлэг, 15 салбараар хуваасан 418 заалт бүхий мөрийн хөтөлбөр болжээ. Том, том бодлогын ерөнхий уриа шинжтэй уриалга, амлалт гэхээс илүү уншигчдын амьдралд хамгийн ойрхон цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, оюутны төлбөр, малчдын урамшуулал, эхчүүдийн тэтгэмж гэсэн цөөхөн хэдэн заалтыг л энэ удаад тоймлохыг чухалчилсан юм. 
 
МАНАН-ын мөнгөний амлалт 
 
МАН-ын хувьд жил бүр цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөрт тусгажээ. Хатуухан хэлэхэд өмнөх л үе шаттай нэмнэ гэсэн ерөнхий амлалтаас хэтрэхгүй. Инфляци, эдийн засгийн нөхцөл боломжийг тооцохгүйгээр жил бүр үе шаттай нэмэх боломж тэр болгон байхгүй. Тэгвэл АН-ын хувьд инфляцийн төвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн заалт оруулсан аж. Гэвч Монгол Улсын эдийн засаг жил ирэх тусам муудаж, гадаад хөрөнгө оруулалт багасч буй энэ үед цалин нэмэх тухай яриа бараг л мөрөөдөл төдий байгаа нь худлаа биш.
 
Цаашид эдийн засгаа эрүүлжүүлж, уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гарч чадахгүй л бол хоёр намын цалин нэмэх тухай амлалт хоёулаа л цаасан дээрх амлалт болоод өнгөрөх нь тодорхой байгаа юм. Тэгвэл тэтгэвэр нэмэх тухай асуудлаар МАН-ын бүлэг жил бүр нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах мөн ахмадууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрхзүйн орчин бүрдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана хэмээн амалжээ.
 
Харин АН-ын тухайд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэмэх тухай болон хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгоно хэмээжээ. Мөн АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилж батлуулсан бөгөөд энэ нь нас барсан нэгнийхээ тэтгэврийг үлдэж хоцорсон хөгшин нь авах боломжтой хуулийн төсөл юм.  Тэдэн төгрөгөөр нэмнэ гэсэн амлалт өгч болохгүй учраас хоёр намын тухайд адилхан ерөнхий зүйлийг амласан аж. Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх тухай амлалтад МАН орлого багатай иргэдээ дэмжих, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгасан бол АН-ынхан мөн л өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн заажээ.
 
Үндэсний статистикийн газраас өгч буй мэдээллээр дундаж амьдралтай иргэдийн өрхийн орлого 300-500 мянгад хэлбэлзэж буй. Тэгвэл хоёр намын өгсөн амлалтаар энэ орлого нэг сая хүртэл төгрөг болох нь ээ. Дараагийн мөнгөтэй холбоотой амлалт бол хүүхдэд олгож буй халамж. Анх Л.Гүндалай гишүүний санаачилж байсан “Хүүхэд бүрт-10000” амлалт өдгөө намуудын хамгийн гол санал авах амлалт болж хувирсан. Жил жилийн сонгуулиар энэ амлалт бага зэрэг өөрчлөгддөг ч өнөө жил мөн л амлалтын нэг гол концепц болж оржээ.
 
МАН хүүхдийн мөнгийг хэвийн олгохоо амласан бол, АН ч мөн адилхан хүүхдийн мөнгийг олгох эрхзүйн орчныг өөрчлөхгүй хэмээн тусгажээ. Цэцэрлэгийн хүртээмжийн тухайд МАН "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэж заасан аж. Харин АН-ын тухайд цэцэрлэгийн асуудлыг илүү бодитой буюу хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, гэрийн сургалт өргөтгөх, мэргэжлийн ажиллах хүчнийг улс төрөөс хараат байлгах, сургууль цэцэрлэгийн байр нэмэх зэрэг заалтуудыг тусгажээ. 
 
Оюутан, малчны талаар АН-ын бодлого илүүтэй таалагдаж байна 
 
Харин оюутнуудад чиглэсэн бодлогын тухайд АН-ынхан өнөөдөр хэрэгжүүлж буй бодлогоо үргэлжлүүлэх гэнэ. Тодруулбал, сонгуулийн өмнөхөн хэрэгжиж эхэлсэн “Сайн оюутан” хөтөлбөр буюу оюутны сургалтын төлбөрийн зээл хэрэгжүүлэх бол МАН-ын мөрийн хөтөлбөрт энэхүү оюутны зээлийг “Боловсролын зээлийн сан” байгуулж шийднэ хэмээн оруулжээ. Мөн АН-ынхан дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд оюутан суралцуулж буй бодлогоо үргэлжлүүлж тоог нь нэмэхээ амлажээ. Мөн Японы 1000 инженер хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ амласан байна. Харин МАН-ынхан оюутнуудын цагаар ажиллах боломжийг хангахаас гадна, төрийн өмчийн сургуулиуд төрийнхөө өмчит л байх эрхзүйн орчныг бүрдүүлэх амлалт өгсөн байна.
 
Үүнээс гадна  АН-ынхан залуусыг ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэх гэнэ.  Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг МАН мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох юм байна. 70 хүртэл хувийн тэтгэмж авдаг одоогийн тогтолцоог өөрчилж цалингаа бүтэн, тэтгэмжээ 100 хувь авах боломж олгох юм. Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлэх гэнэ. Ингэснээр ажил хийнэ гэлгүйгээр хүүхдээ харангаа сар бүр гар дээрээ цалингаа авч болох билээ. Харин АН хүүхэд хардаг, удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ажуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг тус тус хэрэгжүүлэхээр болжээ.
 
Халамжийн тухайд АН тодорхой заалт тусгаагүй бөгөөд өнөөх л шинэчлэл гэсэн ерөнхий зүйл заалтаар ам хаажээ. Гэтэл өнөөдрийн нийгэмд эхчүүдийн асуудал хамгийн чухалд тооцогдож буй бөгөөд хүн амаа өсгөх гэвэл эхчүүдийнхээ халамжийг нэмэх, бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлага юу юунаас чухал байгаа юм. Малчдын тухайд гэвэл Ардын намынхан малчдын хүүхдийг зургаан настайд нь биш 7, 8 настайд нь сургуульд оруулж болохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Мөн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах гэх мэтчилэн малчдад тулгардаг олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.  
 
Мөн “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлэхийн зэрэгцээ “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин АН-ын тухайд хөдөө аж ахуйн чиглэлээр тун ч дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөр тусгажээ. Тодруулбал, “Сайн малчин” хөтөлбөрөө үргэлжлүүлж малчдын амьжиргааны төвшинг баталгаажуулж, үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн орон нутагтаа амьдрах боломжийг хангах, шилмэл үүлдэрийн малыг өсгөж үржүүлэх, малын удмын сангийн цогцолбор байгуулах, малын эмийн болон био бэлдмэлийн үйлдвэр байгуулах зэрэг заалт тусгажээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Барилгын ослын улмаас зургаан...
30 саяын хохирлыг хэн төлөх вэ

Танилц: МАН, АН-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр

Өнөртогтох 2016-06-23

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах