• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Цэнгэл: Кино урлагийг дэмжихгүй байна гэдэг маркетинггүй компаниас ялгаагүй

“Тэнгис” кино театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа.
 
-ОХУ-ын “Мөнгөн морь”  кино наадамд “Ээж” кино тун амжилттай оролцсон. “Тэнгис” кино театр  тус киноны дистрибьютерээр ажилласан шүү дээ. Кино наадмын сонин хачинаас манай уншигчдад  хуваалцахгүй юу?
-Кино наадам бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Уран сайхны болон богино хэмжээний, аймшгийн, фантастик гэх мэтээр ангилагддаг.  Иймээс нэг кино бүхий  л кино наадмуудад оролцох боломжтой гэж ойлговол өрөөсгөл болно. “Ээж” кино манай театрт өнгөрсөн зургадугаар сарын 6-нд нээлтээ хийсэн. Хэдийгээр наймдугаар сарын дунд үе хүртэл гарсан ч, амралт зугаалгын үе таарсан болохоор ч тэр үү, хүмүүст хүрч чадаагүй.
 
Гэхдээ тус киног олон улсын наадамд явуулсны дараа мэдээлэл нь хүмүүст хүрч, киног үзэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж эхэлсэн. “Ээж” кино аравдугаар сарын 26-28-ны хооронд ОХУ-ын Уфа хотод болсон “Мөнгөн морь” кино наадамд уригдаж оролцсон юм. Тус кино наадамд Монголын анхны уран бүтээл оролцсон нь энэ байлаа. Шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч,  МУГЖ Ж.Мэндбаяр “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн. Олон улсын кино наадмаас нэр зааж, том шагнал хүртсэн тохиолдол нэлээд олон жилийн дараа тохиож буй нь энэ л дээ.  Миний хувьд энэ удаагийн наадамд шүүгчээр бус, дистрибьютерийн үүргээр оролцсон. 
 
-Тус наадмыг дуусгаад л, Дэлхийн Азийн кино наадамд “Ээж” киног сойсон гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. “Мөнгөн морь” наадмыг дуусгаад л дараагийн тэмцээн рүүгээ хөдөлсөн.  АНУ-ын Лос Анжелес хотод Дэлхийн Азийн кино наадам зохион байгуулагдсан юм. Бид эхний наадмаа дуусгаад шууд л Лос-Анжелес руу нисч,  нисэх онгоцны буудалд газардмагцаа  л дараагийн тэмцээнээ зорьсон. Машиндаа  хувцсаа солиод л кино театр руу орж,  шүүгчдийн  асуултад  хариулж билээ. Тэнд байсан үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй байсныг энд дурьдах хэрэгтэй.
 
Энэ эмэгтэй жүжигчин  Монголд алдартай  юу, кино хэдий  хэрийн хөрөнгөөр бүтсэн бэ, зураглаачийн ажил хэр байв гэх мэт асуултыг надаас сонирхон асууж байсан. Учир нь ийм хэмжээний кино бүтээхэд маш их хэмжээний хөрөнгө зарцуулагддаг юм. Гэтэл монголчууд нэг сар бэлтгэлээ хангаж, нэг сар зураг авалтаа хийгээд, үндсэндээ гурван сарын дотор л киногоо хийдэг.  Тиймээс шүүгчид кино бүтсэн төсвийг сонсоод үнэхээр гайхаж байсан. “Та нарыг өндөр үзүүлэлт бүхий техник технологиор нь хангачихвал юуг ч хийж чадах авьяастай хүмүүс юм байна. Кино урлаг хөгжиж байгаа юм байна” гэж үнэлж байсан шүү.  
 
-Кино урлаг хөгжиж байгаа. Гэхдээ манай зах зээл хэт жижиг. Ер нь кино театрыг зорих үзэгчдийн тоо хэр байна вэ? 
-Монголын уран бүтээлчид жилдээ 30-40 кино хийдэг. Сард 3-4  кино нээлтээ хийж байна. Кино бүр харилцан адилгүй. Уран бүтээл, найруулагчийн чанар чансаа, тоглосон жүжигчдээсээ хамаараад  дэлгэцнээ амьдрах чадвар нь ч янз бүр. Ихэвчлэн театрт гарсан кино 4-5 сарын дараа IPTV буюу бидний хэлж заншсанаар Univision, Skymedia, Ddish-ийн кино сангуудад тавигддаг.  Монголын кино зах зээл маш  жижиг.
 
Жилдээ 3-4 уран бүтээл хийчихдэг хүн байхад,  2-3 жилдээ нэг даацтай бүтээл хийх уран бүтээлчид ч бий.  Тэднийг дэмжиж, хийсэн уран бүтээлд нь зах зээлд оршин тогтнох боломжийг олгож, дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд олон улсын кино наадмуудад оролцуулах шаардлага бий.  “Тэнгис” кино театрын хувьд Монголынхоо уран бүтээлчдээ илүүтэй  дэмжихийг эрмэлздэг. Мөн Элчин сайдын яамдуудтай хамтран олон улсын соёлын өдрүүдийг зохион байгуулдаг. Жил бүр “Улаанбаатар” кино наадмыг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Ирэх оны эхээр Японы соёлын өдрүүд “Тэнгис” кино театрт болно. Өмнө нь Франц, Солонгос, Турк, Колумбийн кино өдрүүдийг амжилттай зохион байгуулсан.  
Колумбийн кино өдрүүдийг БНСУ-д суух Элчин сайд нь Улаанбаатарт хүрэлцэн ирж, соёлоо сурталчилсан. Тэд кино өдөрлөгт ийм их ач холбогдол өгч байна.  Кино бол тухайн соёлыг хүмүүст таниулах хамгийн чухал зэвсэг. Тиймдээ ч киногоор дамжуулан соёлоо сурталчилснаар бид бусад орны соёл, хүмүүсийг ойлгож, үнэт зүйлийг нь хүндэтгэдэг болж байна. Нөгөө талаар, хамтран ажиллах боломж нээгдэхээс гадна, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.  Ний нуугүй хэлэхэд, гадаадын зарим улс оронд явж байхдаа манай Элчин сайдын яамд яагаад Монголынхоо уран бүтээлчдийн сор сор бүтээлүүдийг тухайн улс оронд гаргаж, түүх соёлоо түгээн дэлгэрүүлдэггүй юм бол гэж бодож, дотроо эмзэглэх үе байдаг.  
 
-Та үзэгчдийн кино театрт ирэх давтамж нэмэгдэж байгааг дээд дурьдсан. Магадгүй дахин дахин ирэх шалтгаан нь “Тэнгис” кино театрын зохион байгуулж буй үйл ажиллагаатай холбоотой байх?
-Кино театрт Холливудын  мундаг бүтээлүүд  байнга л гарч байдаг. Гэхдээ есдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл, манай кино теартын хамтран зохион байгуулсан Америк кино өдөрлөгийн үеэр маш өөр өнцөг харагдаж байсан. Тэдгээр киноноос тус орны бидний мэддэгээр өөр  өнгө төрхийг харж болох байлаа. Мэдээж манайх бизнесийн байгууллага. Хамтран ажиллах тодорхой нөхцлүүд бий. Гэхдээ түүнээс  илүүтэйгээр нийгэмд соёлоо түгээх, уран бүтээлчдийнхээ үзэл бодлыг гаргахын тулд дэмжиж, тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. 
 
-Кино уран бүтээлчид бор зүрхээрээ л яваа гэдэгтэй та санал нийлэх үү. Үнэндээ кино урлагийг дэмжихэд төр засгаас төдийлөн анхаараад байдаггүй.  Харин эсрэгээрээ кино театрууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ үүргийг хүлээж байна?
-Юуны түрүүнд урмын үг хайрласанд баярлалаа. Улс орон, төр засгийн хэмжээнд кино урлагаа дэмжихгүй байна гэдэг маркетингийн албагүй бизнесийн байгууллагаас ялгаагүй. Соёлоо сурталчилж, түгээн дэлгэрүүлж чадахгүй юм бол бидний юуг дэлхий нийт үнэлэх юм бэ. Лос-Анжелесийн Дэлхийн Азийн кино наадамд улс орны Соёлын сайд, Элчин сайдууд  нь оролцдог юм билээ. Энэ бол кино урлагт ямар их анхаарч байгаагийн илрэл юм.
...Монголын уран бүтээлчид жилдээ 30-40 кино хийдэг. Сард 3-4  кино нээлтээ хийж байна. Кино бүр харилцан адилгүй. Уран бүтээл, найруулагчийн чанар чансаа, тоглосон жүжигчдээсээ хамаараад  дэлгэцнээ амьдрах чадвар нь ч янз бүр...
Энэ дашрамд нэг зүйлд талархлаа илэрхийлмээр байна. Уфад болсон кино наадамд миний бие “Ээж” киноны продюссертэй хамт явсан.  Гэтэл Лос-Анжелест киногоо гаргах шаардлага гарч,  нэг хоногийн өмнө явах хэрэгтэй болсон юм. Тэгээд ОХУ-д суух Элчин сайдын яамныханд хандан  орчуулагч гаргаж өгөхийг хүссэн. Бидний хүсэлтийг хүлээн авч, орчуулагч явуулж өгсөнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Бидний хувьд анхны алхмаа хийлээ. Гэхдээ уран бүтээлч хувиараа бүтээлээ олон улсын наадамд сойно гэдэг тийм ч хялбархан бүтчих хэрэг биш. Тиймээс үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж,  жилдээ нэг уран бүтээлийг сонгон улсаа төлөөлүүлэн олон улсын тэмцээнүүдэд явуулдаг болчихвол сайн л байна. 
 
-Жилд 30-40 кино хийгддэг гэлээ. Танай театрт бүгд  гарч чадаж байна уу?
-Техникийн зарим үзүүлэлтийг хангаагүй цөөн уран бүтээлд татгалзсан хариу өгөх тохиолдол байлгүй яах вэ. Гэхдээ ихэнхийг нь  гаргахыг хичээдэг. Ингэхдээ насны хязгаар тогтооно.  Уг нь төрийн тусгай байгууллага үүнд хяналт тавих  ёстой ч,  манайд  хэдэн кино театрын менежерүүд  цугларч,  насны ангилал тогтоон  хэзээ гаргахаа шийддэг. Нэг талаар, асар том үүрэг хариуцлага бидэнд  ногдож байгаа юм шиг атлаа, нөгөө талаар Монголын үзэгчдэд юу үзүүлэх, эс үзүүлэхийг  ердөө тав, зургаан хүн л шийдэж байна. 
 
-Эцэст нь асуухад, кино урлагийн салбарт зүтгэж яваа уран бүтээлчдэд та юу хэлэх вэ?
-“Ээж” кино Энэтхэгийн Колкатад болсон олон улсын  кино наадамд сонгогдсон. Миний бие шүүгчээр уригдсан хэдий ч, оролцож амжсангүй. Ерөнхийдөө уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, өөрийн киногоо арилжааны, Монголын зах зээлд ханамжтай гэж бодож байвал үүгээр дуусгаж болох юм. Хэрэв тэгэж бодоогүй, киногоо дэлхий дахиныг дамнасан уран бүтээл болж чадна, үнэхээр сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа бол түүнийгээ урт наслуулаарай л гэж хэлмээр байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Дэлхийд өрсөлдөхүйц Монгол ур...
Хакүхо М.Даваажаргал 1000 дахь...

Д.Цэнгэл: Кино урлагийг дэмжихгүй байна гэдэг маркетинггүй компаниас ялгаагүй

Батзаяа 2016-11-16

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах