• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх: Хэн, хаана шатахууны нийлүүлэлтийг гацааж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт  Засгийн газрын зарим сайд нар болон  хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, үүрэг чиглэл өгчээ.  Тэрээр шатахууны нийлүүлэлтийн асуудалд гацаа үүсгэж байгаа асуудалд хатуу байр суурьтай байхаа илэрхийлсэн байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Би Киргизэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан. Уулзалтад холбогдох албан тушаалтнууд бүгд оролцсон.

Бид өмнө нь ч уулзаж байсан. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар байнга хөндөгддөг гол асуудлын нэг нь бензин, шатахууныг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тухай асуудал байдаг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Оросын тал энэ асуудалд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Өөрсдийнх нь дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч монгол анд нөхдийнхөө аюулгүй байдлыг хангах, бензин шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Хэлсэн амлалтаа зохих түвшинд хэрэгжүүлж байгаа. Мэдээж зарим үед тодорхой хэмжээний тасалдал гарсныг үгүйсгэхгүй. Энэ нь Оросын дотоод нөхцөл байдалтай холбоотой байсан.Хоёр улсын төрийн тэргүүний түвшинд ярилцсан шатахууны асуудал зохих түвшинд хэрэгжиж байгаа. Засгийн газар ч энэ асуудалд хүч чармайлт гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Бид том түвшинд тохиролцоонд хүрсэн бөгөөд нийлүүлэлт эхнээсээ нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Шаардлагатай бол би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин ярилцахад бэлэн байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэхийг оролдож, ард түмний зовлонгоор улс төр хийж, ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна. Энэ талаар тагнуулын байгууллагаас надад мэдээлэл өгсөн.

Төр, ард түмнийг хооронд нь хагаралдуулах, шатахууны асуудлаар улс төр хийхийг оролдож байгаа талаар үндэсний аюулгүй байдлын түвшинд мэдээлэл ирсэн учраас өнөөдөр энэ асуудлыг хөндөж байна. Хаана, хэн хууль бусаар шатахууны нийлүүлэлтийг гацааж, улс төрийн зорилгоор түгээлтийн ажилд саад учруулж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй. Та бүхэнд шаардлагатай бүхий л боломж бий. Дэлхий нийтээр амьдрал хүнд байна. Өрхийн орлогыг хамгаалж, ард иргэдийнхээ амьдралд тус дэм болох шаардлагатай. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон” гэлээ.

Замын үүд боомтыг уртасгасан цагаар ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирно

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлэв.

Мөн жил тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа.Хяналтын бүсүүдийн зай талбайн хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь ачаа тээврийн урсгалд зохиомол түгжрэл үүсгэж байна. Овор ихтэй бараатай тээврийн хэрэгслийг байрлуулах хяналтын тавцан,  мөн хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй. 2016 онд суудлын машин шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан.

Урсгал засвар, санхүүжилтгүй тул 2020 оноос хойш ажиллаагүй. Үүний улмаас тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ. Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар дахь ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь хугацаа алдаж, зардал өсгөж байна.

Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Ерөнхий сайд Н.Учрал “Уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох, Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагва сонгогдож, АН генсекээ чөлөөлөв

Өнгөрсөн баасан гарагт АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр­цогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж мэдэгдэлдээ "Намын гишүүдээс маш олон гомдол санал ирсэн. Тиймээс зарим намын хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Хэрэг эрхлэх газрын дарга буюу ЕНБД сонгууль зохион байгуулах ёстой ч бид шаардлага хүргүүлэхэд биелүүлэлгүй удаж, гишүүдийн гомдол саналыг хэлэлцэхгүй байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна" гэлээ.  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт эзгүй байгаа бөгөөд тэрээр  ICAPP-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байгаа юм. 

Тэгвэл энэхүү шийдвэрийг АН-ын зарим гишүүд хууль бус хэмээн эсэргүүцэж байна.  АН-ын ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн “С.Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын үндсэн дүрэмд ҮБХ-ны хурлаар шийднэ гэсэн байгаа. АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр” гэжээ. 

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнгөрсөн бямба гарагт болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан байна. Нийс­лэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тул­гамд­сан асуудалд тулгуурлан хөг­жүүлнэ гэжээ. Өмнөх дарга Х.Нямбаатарын хувьд тус хуралд цахимаар оролцож, хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан байна.

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж, тодруулна

МАН-ын удирдах ажилтны Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнд Дорноговь аймагт боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар илтгэл тавьж, намын шинэчлэл, гишүүдийн санал хүсэлт, 2027 оны бүс нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчийг намын анхан шатны байгуул­лага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцууллаа. Энэ хүрээнд Ерөн­хийлөг­чид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэр­гэдэх байгууллагуудаас санал авахаар төлөв­лөжээ.  Мөн Я.Содбаатар намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны бай­гуул­лагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрог дахь ажлыг сайж­руулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 213 (7955)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
“Сайншанд” агаарын навигацийн...
С.Амарсайхан: Иргэдээ даапаалж,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

БАТСАЙХАН 2026-11-09

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

15 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

16 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах