• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ өнөөдөр үдээс хойш 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүнээс өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин илтгэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, 72 гишүүн дэмжлээ. Эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн уг төсөлд сурагчдын “Үдийн хоол”-ны амт, чанар, ханган нийлүүлэлтийг хэрхэн тусгасныг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тодруулахад, тусдаа зохицуулалттай учраас энэ төсөлд тусгаагүй гэсэн хариу өгөв. 

Харин хүүхдэд зориулсан хоол, хүнсийг дан дотоодоос бэлтгэх бодлого баримталж буйг хууль санаачлагч гишүүн М.Мандхай тайлбарлалаа. Хүнс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах бодлого, өөрсдийн аяга, тавгаа хэрэглэж хэвших асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, мах, махан бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай УИХ-ын гишүүн П.Наранбаяр хөндөж асуусан юм.

Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжиж, улмаар хуралдаанаараа нууц санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн байна.

Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, СЕХ-ны гишүүд нь угаасаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийллээ. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариуллаа. 

Гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх нууц санал хураалтыг түр хойшлуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хийж, санал, дүгнэлт ирүүлжээ. Зарчмын зөрүүтэй 73 санал гаргасан хэмээн УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал илтгэв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Ж.Галбадрах, нар асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдааныг даргалж, зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй 61 санал тус бүрээр санал хураасан. Саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн учраас дараачийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэв.

Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төслөө өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлснийг ийнхүү хэлэлцэв. Уг төсөлд Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгож өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр тусгасан байна. Сүхбаатар аймаг дахь 940 газар зүйн нэрийг батлах, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засаж залруулан геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх ажээ. Ирэх онд багтаан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгах юм байна. Ингэснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалж хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой. Зарчмын зөрүүтэй 7 санал ирүүлснийг нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн, Засгийн газраас энэ онд 2026 оны 06 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр тэтгэврийн шинэчлэлийн реформоо илтгэв. Өнөөдөр мөрдөж буй тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоо орлогоороо зарлагаа бүрэн нөхөхгүй хэмжээнд хүрсэн. Тэтгэврийн санд жилээс жилд улсын төсвөөс олгох санхүүжилт өсөж байгаа гэв. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол ирээдүйд хүндрэл үүсэж, хойч үедээ өр үлдээх гашуун үнэнтэй тулгарах эрсдэлтэй. 

Тэтгэвэр бол хүний хөдөлмөрийн шударга үнэлэмж байх ёстой. Энэ нь зөвхөн ахмадуудын асуудал бус, шимтгэл төлөгч хүн бүрийн, олон талт, гурван цагийн хэлхээг холбосон, тооцоо, судалгаатай тогтолцоо байх учиртай. Цөөн хэсэг нь их хувь нэмэр оруулж, бага хувь нэмэр оруулсан нь ихийг хүртэж байгаа шударга бус байдлыг арилгана. Тэтгэвэр халамж биш, даатгал, ирээдүйн орлогын баталгаа, хөдөлмөрийн хөлсний хуримтлал, хөрөнгө гэж хууль санаачлагч онцолсон бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, А.Ариунзаяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асууж, үг хэлсэн. Тэд цаг үеэ олсон чухал төслийг дэмжихээ илэрхийлж, мөн нийгмээр хэлэлцэх боломж олгохгүйгээр, яаравчлан хэлэлцэж байна гэж шүүмжлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулахдаа, олон жил шимтгэл төлсөн хүнд тэтгэврийн хэмжээ өндөр тогтоох, хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг бий болгох, хагас хуримтлалын сан үүсгэнэ гэсэн юм. Төслийг дэмжсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат илэрхийллээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн найм дахь асуудал нь Засгийн газар өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байв. Энэхүү анхдагч хуулийн төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан хэмээн Т.Аубакир сайд танилцуулсан. УИХ-ын Байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн санал, дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, П.Ганзориг, Ц.Мөнхтуяа нар асууж, байр суурь илэрхийлсэн. Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа 29.1 мянган тэтгэвэр авагч тэтгэврийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөнө гэж хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь ахмад настны бодит орлого нэмэгдүүлж, ажил олгогчийн ачааллыг бууруулах, хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалт сайжрах зэрэг эерэг талтай. Ажлын хэсгүүдийг нэгтгэх саналтай гэв. УИХ-ын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар төслийг дэмжиж үг хэлсэн. Үүний дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн, Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус явууллаа. Эдгээр хуулийн төслүүдийг дэмжих эсэх санал хураалтыг Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим...
Ерөнхийлөгчийн санаачилгаар...

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Kuzmo 2026-06-19

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

16 цагийн өмнө өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

16 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

16 цагийн өмнө өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

18 цагийн өмнө өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

19 цагийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

19 цагийн өмнө өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

19 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

19 цагийн өмнө өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

19 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2026-07-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

2026-07-28 өмнө

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

19 цагийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах