• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан хэдэн асуулт асууя. Нэгд, мөнгө угаах гэмт хэрэг гэж байна. Эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэхийн тулд татвартай холбоотой асуудлаас эхэлдэг. Энэ харилцааг олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу. Эдийн засгийн харилцааг маш их улстөржүүлдэг. Улстөрчид бизнес эрхлэгчдийн дансыг хааж, хууль хүчний байгууллагуудаар дамжуулан мэдэгдэл, мэдээллийг сонгуулийн үеэр их хийдэг. Татварын байгууллагыг ашигладаг. Улс төрийн зорилгоос хамгаалах ямар зохицуулалт хийсэн бэ?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:

-Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 байсныг 400 сая болгох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсэг дээр буцаагаад 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Үндсэн шалтгаан нь татвараас зайлсхийдэг, нуун дарагдуулах боломж бий болох юм байна гэж үзсэн. Яагаад вэ гэхээр, чөлөөт бүсүүдээс архи тамхи онцгой  татвартай бүтээгдэхүүнүүдийг баяр болгоны өмнө зохион байгуулалттайгаар улс орон даяар зардаг. Тэрийгээ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг нь авдаг. Энэ нь эргээд НӨАТ биш онцгой албан татвар, бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалт гээд олон асуудлыг хөндөнө. НӨАТ өөрөө бүртгэлийн систем болохоор алдагдах юм байна. Татварын тогтолцоонд сөрөг үр дагавар авч ирэх юм байна гэж үзээд 50 сая төгрөгийн босго хэвээр байлгах санал оруулж ирж байна. Хоёрт, өнгөрсөн 2023, 2024 онд ААН-үүдийн данс хаах асуудлууд тавигддаг байсан. Жишээлбэл, "Монполимет"  компанийн дансыг сонгуулийн үеэр хааж байсан. Одоо шинэ хуулиар данс хаахыг хориглож, тодорхой хэмжээний татвар авч, компани үйл ажиллагаагаа явуулах боломж бүхий мөнгийг нь үлдээдэг болгож байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

-Эцсийн хэлэлцүүлэг учраас зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй байдаг. Бид 64 гишүүнээрээ батлах нь ээ. Олон нийтэд үр дүн нь юу байна вэ гэдгийг Х.Ганхуяг ахлагчаас хүсч байна. Багц хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Данс хаана, гэхдээ 30 хувийн үлдэгдлийг нь үлдээх юм байна. Энийгээ тодорхой хэлж өгөөч. НӨАТ-ын босгыг 50 сая хэвээр үлдээх юм байна. Орон сууц борлуулалтын хоёр хувийн татварыг цуцалж байгаа гэж байна лээ. Анхны орон сууц бөгөөд таваас доошгүй жил амьдарсан орон сууцны татвараа чөлөөлж байгааг хэлэх шаардлагатай байна. Мөн шаталсан татвартай холбоотойгоор хэдэн хувийн татвар тавигдаж байна вэ?

 -Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктаар нэмэгдэхээр тооцоолж байна. Өрхийн орлого гурван хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. Татварын багц хуулиар ХХОАТ хоёр шатлалаар нэмэгдсэн. Нэгд, 0-792 мянган төгрөгийн орлоготой бол тэг хувийн татвар ногдоно. Энэ нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин 792-2 сая төгрөгийн орлого дээр нэг хувийн татвар төлөх заалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Зарим нь зөвхөн хоёр сая төгрөгийн орлоготой иргэдэд үйлчилнэ гэж ташаа ойлгож байна. Бүх иргэдийн гар дээр ирж байгаа орлого нэмэгдэнэ гэсэн үг. ААНОАТ дээр 15 хувийн шатлал орж ирж байгаа. Уул уурхайн бус компаниудын орлогыг хамгаалж, 10-25 хувиар өсдөг байсныг 15 болгож байгаа юм. Мөн ААНОАТ-ын 22.9 заалт дээр Азийн наадмын спортын төрлийг нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа. НӨАТ-ын хуульд НӨАТ төлөх хугацааг нь хойшлуулж байгаа. НӨАТ-ын тайлан гаргаж, шууд татварын өртэй байдаг байсан бол хоёр сарын дотор компанийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвар төлөх боломж бүрдэнэ. Эргэлтийн хөрөнгөд эерэг дүн гарч, зээл авах шаардлагагүй болно. Мөн тендерт ороход өртэй гэдэг байдал харьцангуй багасна. Хувь хүний орлогын албан татвар дээр анхны орон сууцаа тусгай хамгаалалттай газар дээр биш л бол зарвал хоёр хувийн татвараас хөнгөлөх өөрчлөлт оруулж байгаа. ААН-үүдийн дансыг шууд хаахгүй 70/30 хувьтай үлдээдэг болно.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Оюутолгой 2013 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж, орлого олж эхэлснээр нэг ч маргаангүй жил байхгүй. Нэг ч маргаан эцэслэгдээгүй байна. Тэр татварыг нь төлсөн юм шиг пи-ар хийж болохгүй. Тэр мөнгө арбитрын шийдвэр эцэслэгдэж байж Монголын талд очих эсэхийг шийднэ. Засгийн газар тэр мөнгийг үрж болохгүй мөнгө.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Энэ олон жил даамжирсан татварын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр албаныхан мэдээлэл өгөх хэрэгтэй. Үл ойлголцлыг үнэн мэдээлэл өгөхгүй байгаагаас үүсдэг.

ТЕГ-ын дарга Б.Цогтнаран:

-Оюутолгой компанид татварын албанаас 2009-2022 оныг дуустал нийт зургаан удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Мөн 2013-2020 оныг дуустал 2018, 2020, 2023 онд хийсэн татварын актуудын төлбөрийг төлсөн ч татварын маргааныг өнөөдөр арбитрын шүүхээр хэлэлцээд явж байна. Бүрэн эцэслэн шийдэгдээгүй байна. Харин 2026 оны хувьд 2021-2022 оны татварын үйл ажиллагаанд шалгалт хийж, тодорхой төлбөр тавигдаж төлсөн ч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Үс засуулвал эд, мал арвижна
“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим...

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

БАТСАЙХАН 2026-06-19

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

16 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах