• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ....

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан. Хуулийг нь УИХ-аар үндсэндээ хэлэлцэж эхэлж байна. Гэтэл уг хууль шууд утгаараа “Ойгүй болъё” гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөлд ойн эсрэг, ойд дайсагнасан ноцтой заалтууд орчихсон. Уг нь, одоо мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулиар ой модыг хамгаалах, хянах, зохистой хэрэглэхийг зохицуулаад байдаг. Тэр утгаараа, Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хуулийн төсөл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж буйтай адилхан болсон. Гэхдээ батлахгүй, буцаах эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Б.Бат-Эрдэнэ өөрөө ч буцааж татах боломжтой.

Яагаад гэвэл:

Нэгдүгээрт, “...хамгаалалтын бүсийн ойд тусгай хамгаалалттай газар нутаг дах ой хамаарна” гээд хамгаалалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж ашиглаж болохоор заасан. Хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хуульд заасан дэглэмээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөхөөр оруулсан байна. Энэ нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг хийсэн төсөлд байгаагүй. Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөлд ч энэхүү “…хамгаалалтын бүсийн ойд явуулж болох үйл ажиллагаанд ойн дагалт баялаг түүж ашиглах” гэсэн зохицуулалт байгаагүй. Тэгснээ 2026 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төсөлд нь нэмэгдээд ороод ирсэн.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.2, 18.1 заалтад дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газраас байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг шууд хориглосон.

Дээрх заалт Ойн тухай хуулийн төсөлд орж ирснээр хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг хоёуланг нь мөрдөхөөр заасан нь зөрүүтэй байдлыг үүсгэчхэж байгаа юм. Тиймээс “…хамгаалалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж ашиглаж болно” гээд “…ашиглалтын бүсийн ойгоос ойн дагалт баялаг түүж бэлтгэж болно” гэж яагаад ашиглах, бэлтгэх гэж ялгаатай оруулсныг тодруулах шаардлага үүссэн.

Хоёрдугаарт, төслийн 44.2.4 заалтад “…Сум, сум дундын ойн анги бэлтгэх модны болон дагалт баялгийн нөөцийн хэмжээг тогтоосон хэмжээнд багтаан хуваарилах, хянах, тайлагнах эрхтэй” гэж оруулсан. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6.1, 8.1-ийн 1.29 болон БОУАӨС-ын 2025 оны А/354 дүгээр тогтоолоорбаталсан журмаар ойн дагалт баялаг ашиглах эрхийг жил бүр дуудлага худалдааны журмаар олгодог.

Энэ талаар 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг хийхэд танилцуулсан төслийн  28.4 заалтад “…дагалт баялгийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, квот, улирлынзохицуулалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох” тухай заасан байсан. Үүгээр сум дундын ойн ангийн чиг үүрэгт энэхүү хуваарилах эрх хэмжээ байгаагүй. Сүүлд өргөн барьсан хуулийн төсөлд ч эрхийн бичгийг хэрхэн олгох зохицуулалт байхгүй байгаа тул энэ заалтаар Сум, сум дундын ойн анги нөөц ашиглах эрхийн бичгийг олгохдоо өөрийн үзэмжээр хуваарилах боломжийг олгосон. Энэ нь мөн л одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн.

Гуравдугаарт, төслийн 33, 34 дүгээр зүйл заалтаар ойгоос мод бэлтгэхийг зориулалтаар ангилж, үйлдвэрлэлийн зориулалтаас бусад зориулалтаар бэлтгэхийг тусгай зөвшөөрөлгүй болгосон. Энэ маш ноцтой. Улмаар, хуулийн төслийн 33.1-т “…Сумын болон сум дундын ойн анги нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан хэмжээнд багтаан бэлтгэх модны нөөцийн хэмжээг дараах байдлаар хуваарилна” гэж заасан нь модыг хууль бусаар бэлтгэх боломжийг шууд олгож буй юм. Гэтэл одоогийн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.30 дэх заалтаар “Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан ойгоос мод бэлтгэхэд тусгай зөвшөөрөл олгоно” гээд заачихсан байдаг.

Дөрөвдүгээрт, хуулийн төслийн 29.3, 35.2, 41.1.2 дүгээр зүйл заалтад ойн дагалт баялаг ашиглахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Ойн газар, БОУАӨЯ гээд гурван субъект хязгаарлахаар заасан байна. Энэ зохицуулалт хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үед огт байгаагүй, 2026 оны зургадугаар сарын 8-нд өргөн барьсан төсөлд нь ороод ирсэн. Ингэж ашиглалтыг хязгаарлах эрх хэмжээг дөрвөн байгууллагад зэрэг олгохоор наад зах нь хүнд суртал бий болгох, тогтворгүй, тодорхойгүй нөхцөл бүрдүүлнэ. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулийн 12.1.1, 13.1.5 дугаар зүйл заалтаар Засгийн газар болон БОУАӨЯ л үүнийг хязгаарлах эрхтэй байдаг.

Тавдугаарт, хуулийн төслийн 12.5 12.9 48.1 48.4 дугаар зүйл заалтаар хот айл, ой бүхий нутгийн иргэн, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо, тэдгээрийн давуу эрхийн асуудлыг оруулж ирсэн. Үүгээр Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөлдөө “…ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг ойлголтуудыг оруулж, тэдний эрх, давуу эрх, түүнээс үүсэх, ойн эдийн засагт тэдний эрх, ашиг сонирхлыг харгалзана” гэх зэргээр тусгай эрхүүд оруулсан. Энэ нь шууд утгаарааМонгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай яригдана.

Үүнээс гадна хуулийн төслийн 53.6.4, 48.7 дугаар зүйл заалтаар “…ойжуулалтын сангийн хөрөнгө болон ойн ашиглалтын орлогоос тодорхой хэсгийг нөхөрлөлийн үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулах” тухай заасан байна. Гэтэл ой бүхий нутгийн иргэд, ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо зэрэг нэрийн цаана өөр ашиг сонирхол бүхий бүлэг этгээд нуугдах боломжтой. Дээрээс нь, энэ төсөлд ойг сэргээх хамгаалахад 100 хувь зарцуулах ёстой ойн ашиглалтын орлогыг ойгоос ашиг орлого олж байгаа иргэд, нөхөрлөлийг дэмжих нэрийдлээр зарцуулахаар тусгасан нь ойн ашиглалтын орлогыг байгальд өгөөжгүй, хяналтгүй зарцуулах боломжийг нээж өгч байгаа л хэрэг. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр Ойн тухай хуулиар иргэний ойг хамгаалах эрх, үүрэг, ойн нөхөрлөлийн эрх үүрэг, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг л зааж асуудлыг зөв зүйтэйгээр зохицуулчихсан байдаг.

Уг нь одоогийн мөрдөж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалт, Ойн тухай хуулийн 23.1 дэх хэсэг, БОУАӨС-ын 2025 оны А/354 дүгээр тогтоолоор баталсан журмаар ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу ойн мэргэжлийн байгууллага эрхлэх ёстойг заагаад өгчихсөн.

Ер нь бол, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ COP17 хурал, Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөн, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга зэргийг урдаа барин зүтгүүлж буй Ойн тухай хуулийн төсөлд дээрх байдлаар ойн эсрэг, ойд дайсагнасан олон зүйл заалтыг хулгайн байдлаар оруулжээ. Заримыг нь замын дундаас “буцааж татсан” явдал ч байна. Тухайлбал, төслийн 49.2-т ойн дагалт баялаг ашиглахад ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй байхаар заагаад байсан. Энэ нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд болсон хэлэлцүүлгийн үеэр төсөлд ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны талаарх жагсаалтад ойн дагалт баялаг ашиглах гэж байгаагүй. Гэтэл 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөлд “…ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх” гээд оруулчихсан.  орсон байсан. Харин 2026 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төслөөсөө хассан байдаг. Гэтэл ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих нь ойг ямар ч хяналтгүй ашиглах сөрөг нөхцөлийг бүрдүүлнэ. Ойг ашиглах үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй байснаараа энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хариуцлагажуулах, нөхөн сэргээлтэд төрөөс хяналт тавих боломжийг олгох, татвар хураамжаар дамжуулан төсвийн орлого бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх, түүхий эдийн хэлбэрээр шууд гадаадад гардаг урсгалыг багасгах, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон талаасаа эерэг үр дүнтэй байдаг.

Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ уг хуулийн төслийг боловсруулахаасаа эхлээд өргөн барих хүртлээ Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т “Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна” гэж заасан боловч батлагдсан буюу гарын үсэг зурж баталгаажуулсан үзэл баримтлал байхгүй. Гэтэл ном ёсоороо бол эхэлж үзэл баримтлалаа батлаад түүнд нийцүүлж хуулийн төслөө боловсруулдаг. Энэ мэтээр олон алдаа зөрчил Ойн тухай шинэ хуулийн төслийн боловсруулах, өргөн барих явцад гарсан.

Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь Ойн тухай хуулийн төслийг санаачлагч дээр өөрөөсөө гадна УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Бейсен нарыг “элсүүлж” чадсан байна. Гэтэл эд бүгдээрээ ойн эсрэг, ойд дайсагнасан хууль дэмжээд байхааргүй гишүүд байгаа юм. Тэд Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хуулийн төслийг бүрэн уншиж судлаагүй гэж найдъя. Учир нь сүүлийн үед УИХ-ын гишүүд хэн нэгнийхээ санаачилсан хууль дээр үзэл баримтлалын хэмжээнд дэмжиж, санаачлагч дээр хүч нэмж ордог явдал байх болсон. Түүний л нэг кэйс бололтой. Хэрэв тэд уншиж танилцсан бол ямар ч нөхцөлд “Ойн тухай хуулийн төслийн санаачлагч” хэмээн нэрээ оруулахгүй нь ойлгомжтой юм. Яагаад гэвэл Б.Бат-Эрдэнийн санаачлан зүтгүүлж буй Ойн тухай хуулийг дэмжих нь “ойн дайсан” хэмээн цоллогдоно. Улмаар, батлан гаргасан хуулиас болж Монголд заяагдсан багахан ой сүйрэл рүүгээ явах болно.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
“Уурхай биш, баялгаа удирдах...
Т.Даваадалайг цагдан хорих...

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ....

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл 2026-06-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах