• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар чамгүй олон асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор ард түмний амьдралд ойр, хөрсөн дээр буусан шийдвэрүүдийг баталсан нь онцлох үйл явдал байлаа. Энэ дунд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төсөл, ахмад настанд олгох “Насны хишиг”, хүүхэд харах үйлчилгээний тухай асуудал гэх зэрэг шийдвэрээ хүлээсэн олон асуудал багтсан юм. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай  хуулийн төслүүдийг ч хэлэлцэж эхлээд буй. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцлох нэгэн үйл явдал болсон нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан юм. Ингээд дээрх асуудлын хүрээнд хэн юу хэлсэн талаар “Хэн юу хэлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

С.Чинзориг: Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй

/УИХ-ын гишүүн/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэт­гэ­вэр, тэтгэмжийн тухай хуульд нэ­мэлт өөрч­лөлт оруулах, Малчин, ху­виа­раа хө­дөл­мөр эрхлэгчийн тэтгэв­рийн даат­га­лын шимт­гэ­лийн нөхөн төлүүлэх ту­хай  хуу­лийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байгаа.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачилсан юм. Тэрбээр “Хууль санаачлах эрхийнхээ дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулаад, Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барьсан.

Эдгээр хуулийн төсөл байнгын хороогоор, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр дөрвөн багц асуудлыг шийдвэрлэхээр тооцож байгаа. Даатгалд хамрагдсан хэлбэрээсээ хамаараад, хүүхэд асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүд ялгавартай тэтгэмж авдаг хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ асарсных тэтгэмжийг цалингаасаа 100 хувь авдаг. Харин сайн дураараа даатгалд хамрагдсан ээжүүд цалингаасаа 75 хувь авдаг.

Тиймээс нэгэнт хүүхэд төрүүлээд, асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүдэд даатгалд хэрхэн хамрагдсан гэх хэлбэрээсээ үл хамаараад 100 хувь тэтгэмжээ авдаг болох нь зүйтэй гэсэн зохицуулалт оруулж өгсөн. Хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл нь буюу цэцэрлэгт хамрагдах хүртэл нь ээжүүд гэртээ хардаг.

Гэтэл энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалддаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ээжүүдийн тэтгэмжтэй байх хугацааны буюу найман сарын шимтгэл төлөгдөөд, үлдсэн нь тасардаг. Үүнээс болж үлдсэн хоёр жилийн шимтгэл тасарч ээжүүд хохирч байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байхаар тусгасан. Түүнчлэн ээжүүдтэй холбоотой өөр нэг зохицуулалт нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх асуудал юм.

Одоо үйлчилж байгаа хуулиар дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг 50 настай тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрдөг. Энэ бол ээжүүдийн нийгмийн хамгааллыг шийдсэн чухал хууль. Гэхдээ ээжүүд 50 настай тэтгэвэрт гарчихаар ажилласан жил нь бага тооцогдоод тэтгэвэрт гарахдаа бага тэтгэвэр тогтоолгодог дутагдалтай тал бий.

Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжид улсад ажилласан нийгмийн даатгал төлсөн жил дээр нь зургаан жил нэмэгдээд, тухайн ээж тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ өндөр тогтоолгох боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн үг” хэмээн хуулийн төслөө тайлбарлажээ.

Г.Өнөрбаяр: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 11, 12 сард 1.7 тэрбум төгрөг олгоно

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга/

УИХ-ын дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Хүүхэд харах үйлчилгээний талаархи асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанаар ч энэхүү асуудлыг хэлэлцэн төсвийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөг нэмсэн юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр “Хүүхэд харах үйлчилгээний хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан. Гэвч хугацаа нь хойшилж, дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл манай яамны зүгээс ажлын хэсэг гаргаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудыг шалгасан. Одоогийн байдлаар 2557 иргэнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгосон. Үүнээс 1206 нь энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 6553 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа.

Мөн улсын хэмжээнд 875 Хүүхэд харах үйлчилгээний газар ажиллаж байна. Энэ онд Хүүхэд харах үйлчилгээнд 10328 хүүхэд хамрагдана гэж тооцоод улсын төсөвт 10.6 тэрбум төгрөг суулгасан. Гэвч Хүүхэд харах үйлчилгээ удааширч, дөрөвдүгээр сараас эхэлсэн учраас төсвийн тодотголоор 5.5 тэрбум төгрөг нь хасагдсан. Харин өнгөрсөн 9, 10 дугаар сарын санхүүжилтэд 2.8 тэрбум төгрөг олгосон.

Тэгвэл 11, 12 дугаар сарын санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгоно гэж тооцсон байгаа. Улсын хэмжээнд 1206 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч байгаагийн 609 нь нийслэлд байна. 6553 хүүхдийн 3000 орчим нь нийслэлд байгаа юм. Ерөнхий мэдээлэл өгөхөд ийм байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Н.Алтанхуяг: Зүгээр хараад сууж чадахгүй болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдсэн

/Монгол Улсын Ерөнхий сайд асан/

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол миний хувь улстөрчийн шийдвэр. Би Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд Монголын нийгмийн өнөөдрийн байдлыг, манай Засгийн газраас хойших үйл ажиллагааг хараад зүгээр сууж, тэвчиж чадахгүй боллоо.

Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж бодоогүй байсан. Улс орны нөхцөл, дураараа авирлаж байгаа үйл ажиллагаа, хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамталдаг байдлыг хараад сууж чадахгүй. УИХ-д байхдаа би үгээ хэлж, тэмцдэг байсан. Эд бохир аргаар манай Засгийн газрыг унагаасан. Манай Засгийн газар унасан гол шалтгаан хоёр жил болсны дараа улам тод харагдаж байгаа.

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголдоо, ард түмэндээ  ашиггүй олон үйлдлийг хийхгүй гэж эсэргүүцсэн. Тэглээ гэж манай Засгийн газрыг огцруулсан. Тиймээс АН шинэчлэгдэж, өөрчлөгдөх ёстой. Гэхдээ АН-ын, ардчиллын гол тулгуурыг хэн ингэж нурааж хаяв гэдгийг гаргаж, ойлголцох ёстой.

Тэр чиглэлээр манай намынхан ажиллаж байх шиг байна. Дүрэм, дарга хоёрыг өөрчилсөнөөр намаа шинэчиллээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн толгой, үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс гарч ирж удирдана гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай хүмүүс байх ёстой. Хэн нэгний утсан хүүхэлдэй АН-ын дарга байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
М.Нямжаргал: Монголчууд Азид...
Цахилгааны шөнийн тарифыг...

Хэн, юу хэлэв

Энхцэцэг 2016-11-11

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

7 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

7 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

7 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

8 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

10 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

10 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

10 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

10 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах