• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2026.05.13) орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Д.Рэгдэл, Ж.Золжаргал нар оролцов.

Байнгын хорооны дарга О.Номинчимэг орон сууцны захиалгаас болж хохирсон иргэд, айл өрхийн тоо маш их болж, асуудал ихээхэн хүндэрсэн байгааг дурдаж, Байнгын хороонд сүүлийн гурван сарын хугацаанд 600 гаруй иргэн, иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагаас бичгээр, мөн 10 гаруй иргэнээс цахим шуудангаар, дөрвөн иргэн 11-11 төвд биеэр ирж өргөдөл, гомдол гаргасныг танилцуулав. Эдгээр иргэд болон төлөөллийн байгууллагуудын өргөдөл “Авес Гранд” ХХК, “Басмаа Констракшн” ХХК, “Марч Констракшн” ХХК, “Сэд дэвжих” ХХК, “Алаг хайрхан бугат” ХХК, “Гэзэгийн худаг” ХХК, “Грийн ресурс “ХХК, “Азийн барилга групп”, “Ти Эй Ди И Констракшн”, “Эрхэт Монгол” ХХК, “Зиндаа Констракшн” ХХК, “Эпик Эра” ХХК, “Андын Зам” ХХК гэсэн 10 аж ахуйн нэгжийн орон сууцны барилгын төслүүдэд хамаарч буйг нэрлэлээ. Эдгээрийн дээр анх захиалга авахдаа “Төгс-орд капитал” гэх нэртэй байсан компанийн нэмэх ёстой гэдгийг “Ток Тоун” хотхон төсөлд захиалга өгч хохирсон иргэдийн төлөөллөөс хэлж байлаа.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч оны 12 дугаар сард энэ асуудалд анхаарч ажиллахаа зарлаж, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны хуульчидтай уулзалт зохион байгуулж, хууль, эрх зүйн ямар гарц, гаргалгаа байгааг ярилцсан байна. Өмгөөлөгчид энэ төрлийн хэрэг маргаан дээр ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлж, эрх зүйн орчны бүрэн бус байдал, хэрэг маргаан нь шийдэгдэхгүй удааширч, олон жилээр ужгирч буй болон иргэд аргаа барж, цөхөрч байгаа зэргийг баримт, нотолгоотой ярьж, гарц, гаргалгаа юу болох талаар ч саналаа хэлжээ.

Мөн Байнгын хорооноос энэ оны гуравдугаар сард Хот байгуулалт, орон сууцжуулалтын болон Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжийн албан тушаалтнуудыг оролцуулан санал, солилцох уулзалт хийсний дээр Байнгын хоронд иргэдээс ирүүлсэн 600 гаруй өргөдлийг нэгтгэн дүгнэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, хөрөнгө оруулалт хийсэн иргэний хооронд үүсэж буй маргааныг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тогтоох,  холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, мөн иргэдэд дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх тухай албан бичгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлжээ. Энэ талаар ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт дээрх 600 гаруй өргөдөл, гомдлын нэгтгэлтэй хамт мөн хүргүүлсэн байна. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож хэлэлцжээ.

Эдгээр уулзалт, хуралдаануудаас барилга, орон сууц, газрын харилцааны хууль, эрх зүйн орчин маш их цоорхойтой, зохицуулалт, хяналт дулимаг явж ирсэн нь энэ салбарт залилангийн гэмт хэрэг үйлдэх таатай нөхцлийг бий болгосон байна гэсэн гол дүгнэлт гарч байгааг Байнгын хорооны дарга О.Номичимэг онцлов. Хуулийн зохицуулалт, хяналт сул учир иргэдийг залилан мэхлэх, давхардуулан зарах, захиалгыг гэрээгээр иргэдээс авсан мөнгө, хөрөнгийг хариуцлагагүй зарцуулах зэрэг гэмт үйлдлийг хэсэг бүлэг нь хийсэн бол зарим нь Ковид19 цар тахлын хөл хорио зэрэг нийгэм, эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдлаас болж хямралд орж үйл ажиллагаа нь зогссон байна гэдгийг тэрбээр танилцуулаад, Байнгын хороо энэ асуудалтай холбоотой авах арга хэмжээнийхээ чиглэлийг хоёр ангилж, нэгдүгээрт цаашид ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна гэлээ.

Орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн нөхцөл байдал олон янз, гарц, шийдэл нь ч харилцан адилгүй байгаа нь тэдний өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээгээр тодорхой болж буй учир сайтар ярилцах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Хууль зүй, дотоод хэргийн яамд, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатайг Байнгын хорооны дарга тайлбарлаад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд дуусаагүй барилгуудыг хэрхэн гүйцээж дуусгах, үүнд яамнаас ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг мэдээллээ. Тус ажлын хэсэг зургадугаар сарын 01-нд санал дүгнэлтээ танилцуулах ажээ.

Уулзалтад хохирсон иргэдийн төлөөлөл оролцож, тэдний нөхцөл байдал ямар болоод байгааг ярьж, шийдэл, гаргалгааны талаар бодол саналаа илэрхийлэв. Иргэн Ш.Солонго “Марч Констракшн” ХХК Поларис 3 хотхоны төсөлд захиалга өгөөд долоон жил болж байгаагаа хэлж, энэ хугацаанд нийт 72 сая төгрөгөөр байр түрээслэн амьдарч байгаагаа ярив. Хохирогчид захиалгын гэрээ байгуулсан компаниудынхаа араас хөөцөлдсөөр бүр дийлэхээ болиод энэ оны дөрөвдүгээр сард нийтийн тайван жагсаал зохион байгуулсан байна. Мөн барилгын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, шүүх, цагдаа гээд яваагүй газар, уулзаагүй хүн үлдээгүй гэдгээ хэлж, хохирогчдын нөхцөл байдалд анхаарал хандуулахгүй бол тэсэж тэвчихийн аргагүй болж байгааг сануулж байлаа. Иргэн Б.Дашбат орон сууцны захиалагчид хохирол хүлээгээд зогсохгүй түүнийгээ барагдуулж чадахгүй, орон байртай болох анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй яваа энэ асуудал газрын маргаан, төсөл хэрэгжүүлэгчдийн зээл, барьцааны харилцаа, төслийн захиалагч, гүйцэтгэгч компаниудын хоорондын маргаан, мөн компанийн бүртгэл, мэдээлэл ил тод биш, нууц байдаг, түүнчлэн гүйцэтгэгч компаниудтайгаа бартерийн гэрээ байгуулдаг, иргэд, захиалагчдыг хохироож байгаа үйлдэлд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй зэрэг олон шалтгаанаас үүдэж буйг нэрлэж байв.

Сэд дэвжих ХХК-гаас болж хохирсон иргэдийг төлөөлж буй иргэн М.Амарсанаа, 2020-2022 онд захиалга өгсөн иргэд тухайн үеийн ханшаар 30-50 сая төгрөг өгөөд хохирсон. Өнөөдрийн байдлаар 57 иргэн иргэний шүүхэд хандаж хохирол, төлбөрөө тогтоолгоод авсан. Цаана нь 90 орчим иргэд хохирлоо барагдуулж чадаагүй хэвээр байна гээд шүүхээр иргэдэд анх захиалга хийсэн мөнгөн дүнг барагдуулах шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар нэг өрөө байранд ч хүрэхээргүй болсон байдаг гэдгийг онцлов. Байр сууцаа хүлээж дийлэлгүй, хохирол зардлаа төлүүлж амжилгүй бурхны орныг зорьсон улс ч цөөнгүй гэдгийг тэр ярьж байлаа. Хохирогч иргэдийн үндсэн хэрэгцээ нь орон байр учир шүүхээр шийдүүлж мөнгөө буцааж авах нь гол зорилго биш гэдгийг тэрбээр хэлсэн юм. Иргэдийн алдагдсан боломжийг төр анхаарч, энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаагаа дурдаж, энэ талаар Сингапур, БНСУ, БНХАУ, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зэрэг улсуудад хэрхэн шийдвэрлэж, эрх зүйг ямар орчин бүрдүүлсэн туршлагыг судалснаа хуваалцав. Хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн орон сууцын төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж дуусгах вэ, үүний тулд хэрхэн шинэ хөрөнгө оруулагч бий болгох вэ, банкны болон даатгалын системтэй яаж холбох вэ гэдгийг шийдвэрлэх ёстой гэсэн саналыг тэрбээр хэллээ.

Энэ мэтчилэн хохирогч иргэд үгээ хэлж, хууль, шүүхийн байгууллагын шийдвэр, түүний гүйцэтгэл болон бусад асуудлаар асуулт тавьж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамдын Мөрдөн шалгах алба, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын болон Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газар, Дахин төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын холбогдох хүмүүс оролцсон юм. Албаны хүмүүс хууль тогтоомжийн хүрээнд иргэдийн хохирлын асуудлыг ямар шүүхээр хэрхэн шийдвэрлэх, шийдвэр тогтоол ямар агуулгаар гарах магадлалтай, түүний гүйцэтгэлийн хуудас яаж бичигдэж, хэрхэн барагдуулах болох барилга, орон сууцны зөвшөөрөл, хяналтын талаар дэлгэрэнгүй харицлт өгсөн юм.

Өнөөдрийн уулзалт хохирогч иргэдийн санал, гомдлыг сонсох, тэдгээрийг судалж шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, иргэдийн нөхцөл байдал болон эрх зүйн орчны талаарх ойлголтыг нэгтгэхэд чиглэж байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаад, нийгэмд хавтгайрчихсан байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзалтад оролцогчдын саналыг тусган Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Л.Энх-Амгалан: Монгол хүний...
Газрын тосны үйлдвэрийн бүтээн...

Орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Kuzmo 2026-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах