• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Өнөрбаяр: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 11, 12 сард 1.7 тэрбум төгрөг олгоно

УИХ-ын дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээний талаар ерөнхий мэдээлэл өгөөч. Улсын хэмжээнд хэчнээн хүн Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байна?

-Хүүхэд харах үйлчилгээний хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан. Гэвч хугацаа нь хойшилж, дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл манай яамны зүгээс ажлын хэсэг гаргаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудыг шалгасан. Одоогийн байдлаар 2557 иргэнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгосон. Үүнээс 1206 нь энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 6553 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа. Мөн улсын хэмжээнд 875 Хүүхэд харах үйлчилгээний газар ажиллаж байна.

Энэ онд Хүүхэд харах үйлчилгээнд 10328 хүүхэд хамрагдана гэж тооцоод улсын төсөвт 10.6 тэрбум төгрөг суулгасан. Гэвч Хүүхэд харах үйлчилгээ удааширч, дөрөвдүгээр сараас эхэлсэн учраас төсвийн тодотголоор 5.5 тэрбум төгрөг нь хасагдсан. Харин өнгөрсөн 9, 10 дугаар сарын санхүүжилтэд 2.8 тэрбум төгрөг олгосон. Тэгвэл 11, 12 дугаар сарын санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгоно гэж тооцсон байгаа. Улсын 1206 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч байгаагийн 609 нь нийслэлд байна. 6553 хүүхдийн 3000 орчим нь нийслэлд байгаа юм. Ерөнхий мэдээлэл өгөхөд ийм байна. 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-Ерөнхий сайдын зүгээс Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг шалгах чиглэлийг өгсөн. Түүнээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хүүхэд харах үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ, зохицуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болоод харьяа байгууллагууд нь хариуцах ёстой” гэснийг хэрэгжүүлэх үүднээс ХНХ-ийн сайдын тушаалаар өнгөрсөн аравдугаар сарын 20-26-ны хооронд шалгалт хийсэн.

Шалгалтыг нийслэлийн 6 дүүрэг, Хэнтий, Төв аймаг, Эрдэнэт, Дархан хотод хийлээ. Шалгалтыг Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага, хүүхдийн хоол хүнсэнд тавих шаардлага, үйлчилгээний байгууллагын гадаад, дотоод орчинд тавих шаардлага гэх мэт 7 асуудлын дагуу хийсэн. Санамсаргүй байдлаар сонгосон нийт 29 нэгж, 407 хүүхэд хамрагдсан. Энд 100 хүүхэд харагч ажиллаж байсны 91 нь сургалтад сууж, гэрчилгээгээ гардаж авсан байсан. Харин 9 нь зөвшөөрөлгүйгээр хүүхэд харж байсан. Нийт 29 нэгжийн 7 нь хуульд заасан тооноос илүү хүүхэд хамруулж байна. Харин гурав хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байсан.  29 нэгжийн 15 нь орон сууцанд, 14 нь хашаа байшинд Хүүхэд харах үйлчилгээ явуулж байна.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг оноогоор дүгнэвэл, стандартын 80 хувийг хангаж буй 11 нэгж байна. Харин 60 хувийг хангаж байгаа 14, 40 хувийг хангасан, 3, 20 хувийг хангаж байгаа нэг нэгж байгаа юм. Үүнээс үзвэл, шалгалтад хамрагдсан 29 нэгжийн 37 орчим хувь нь 80-аас дээш хувийн стандарт хангаж байна. Бусад нь бол стандартын шаардлага хангалт муу байна гэсэн үг.  

-Стандартын шаардлага хангалт муу байна гэлээ. Чухам ямар дутагдалтай зүйл байв?

-Хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу нэг хүүхэд харагчид оногдох  хүүхдийн тоо 5 байна гэж заасан. Гэтэл шалгалтад хамрагдсан Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид энэ тоог хэтрүүлсэн байсан. Харин нэг хүүхэд харагч нэгж дээд тал нь 15 хүүхэд харах эрхтэй гэж хуулинд тусгаж өгсөн. Тийм байтал зарим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газар 60 хүртэл хүүхдийг харж байгаа тохиолдол байна. Түүнээс гадна, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулинд 2 наснаас дээш хүүхдийг хамруулах ёстой гэж заасан. Гэтэл хоёроос доош насны хүүхэд харж буй зөрчил гарсан.

Мөн хүүхдүүдийг өглөө хүлээж авч, орой эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн тайлан тэмдэглэлийг огт хийгээгүй тохиолдлууд гарсан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид нь долоо хоногийн хоолны цэсийг эцэг, эхтэй зөвшилцсөний дагуу хэрэгжүүлэх ёстой гэж хуульд заасан. Энэ заалтын хэрэгжилт хангалттай биш байна. Мөн хүүхдийн хоолны чанар, стандарт, хадгалалтын стандарт зөрчигдөж байна гэж бид үзсэн. Түүнээс гадна хүүхдийн ой сойж, аяга тавганаас авахуулаад бүхий л зүйлийг стандартын дагуу ариутгах, зориулалтын газар хадгалах ажлыг ч сайн хийгээгүй зөрчил гарсан. Зарим хүүхэд харах үйлчилгээний байгууллагууд гадна талбайн стандартын шаардлагыг ч сайн хангаагүй байсан. 

Энэ дундаас хамгийн их зөрчигдөж байгаа нэг зүйл байгаа. Хүн амын хөгжлийн сайдын 2015 оны А 152 дугаар тушаал бий. Энэ тушаалын дагуу эцэг, эхээс авах хоолны болон нормитав зардлын дээд хэмжээг зааж өгсөн. Тэр нь дунджаар 70 орчим мянган төгрөг. Гэтэл зарим Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эцэг, эхчүүдээс 150 хүртэлх мянган төгрөг авсан байсан. Эцэг, эхчүүд хуулийн заалт, сайдын тушаалыг сайн мэдэхгүй болохоороо ингэж хохирч байгаа юм. Гэх мэт зөрчлүүд гарсан даа.

-Саар зүйл байгаа ч сайн нь бас бий байх. Стандартын шаардлагыг сайн хангасан газрууд байгаа биз дээ?

-Мэдээж сайн талууд олон байна. Зарим Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид гадна доторх тохижилтоо үнэхээр сайн хийсэн байсан. Мөн эцэг, эхчүүд Хүүхэд харах үйлчилгээ гэртэй нь ойрхон байгаад тун тааламжтай байдлаар хандаж байна. Түүнээс гадна, судалгаанд хамрагдсан эцэг, эхчүүд Хүүхэд харах үйлчилгээний хууль журам, стандартыг сайжруулаад, цаашид хэрэгжүүлэх боломжтой гэдэг санал өгсөн. Дээрээс нь тодорхой хэмжээнд шинээр ажлын байр гаргаж байна. Гэх мэт сайн талууд байгаа.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
М.Оюунчимэг: А.Цогцэцэг сайд аа,...
Роналдо шинэ гэрээ ёсоор...

Г.Өнөрбаяр: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 11, 12 сард 1.7 тэрбум төгрөг олгоно

Пунцагболд 2016-11-09

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах