• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2026.03.30) Улсын Их Хурлын 30 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ. Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.  

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн гүйцэтгэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хамтарсан хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлттэй баталсан талаар мэдээлэлдээ илтгэсэн юм. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу, мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнг, 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан хяналт-шинжилгээ хийсэн хэмээв.

Тус шинжилгээгээр бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны  зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийхэд, тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн  59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн юм.

Харин Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 25 дугаар тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хуулийн хугацаанд нийцлийн аудитыг гүйцэтгэн тайланг холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн илтгэсэн юм. Төрийн аудитын байгууллагаас улсын хөгжлийн бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлийн зургаан шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62.0 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай үнэлжээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт зорилтот түвшиндээ хүрээгүй, хариуцагч байгууллагын зохион байгуулалт хамтын ажиллагаа хангалтгүй, шалгуур үзүүлэлтээр батлагдсан индексийг тогтоогоогүй, статистик тоон үзүүлэлт гараагүй, мэдээллийг тараах хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зарим асуудлыг үнэлэх боломжгүй байлаа хэмээн Ерөнхий аудитор танилцууллаа. Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж, салбар хоорондын уялдааг нэгтгэн удирдах шаардлагыг заасан боловч шалгуур үзүүлэлт оновчгүй, хэмжих нэгж уялдаагүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, алдаатай тодорхойлсон зэрэг төлөвлөлтийн алдаа, зөрчлүүд давтагдсаар байгааг Та бүхний анхааралд хүргэж байна гэв.

Түүнчлэн улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 7,336.4 тэрбум төгрөг зарцуулсан нь батлагдсан төсвийн 37.9 хувийг эзэлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний 4,463.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу судалгаа, шинжилгээнд суурилан урьдчилсан үнэлгээ хийж, төлөвлөх шаардлагатайг С.Магнайсүрэн аудитор илтгэлдээ онцоллоо.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдад хоёр зөвлөмж, улсын төсвийг хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэх талаар Сангийн сайдад нэг зөвлөмж, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагналтыг сайжруулах чиглэлээр тус бүр гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргээ үр нөлөөтэй болгох чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 зөвлөмж, нийт долоон зөвлөмжийг хүргүүлсэн талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгын дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Уянга, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Үндэсний аудитын газраас хариулахдаа, төрийн байгууллагуудад хандаж, төлөвлөлтөө эхнээсээ зөв хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн хэмээн танилцууллаа. Харин үнэлгээ багатай дүгнэлт авсан газруудын тухайд ямар нэг барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг бүрэн ашиглалтад оруулаагүй бол үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд учир дутагдалтай байдал үүсдэг. Тооцох, эс тооцох хэцүү болдог гэсэн хариултыг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр өгсөн. Тусгай зөвшөөрөл авах, барилгын гүйцэтгэл 80 хувиас дээш байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт нь төсөв тавигдахгүй байх зэргээр саад тушаа болж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар үг хэлэв. Тэд улсын хөгжлийн талаарх тайлагналтын байдал жилийн өмнөхтэй ижил нөхцөл байдалтай, дээрдсэн зүйлгүй байна хэмээн шүүмжиллээ. Цаашид жил бүрээр хөгжлийн төлөвлөгөөг батлах шаардлагатай эсэх, нэгэнтээ таван жилээр төлөвлөгдсөн атал жил бүр авч хэлэлцэх нь учир дутагдалтай талаар мөн хөндсөн юм.

Ийнхүү хэлэлцээд, байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
ХУРААХ
Монгол Улсын 3х3 шигшээ багуудын...
Мэргэжлийн боловсрол, сургалтын...

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Kuzmo 2026-03-30

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

9 цагийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

9 цагийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

15 цагийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

16 цагийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

16 цагийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

16 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-02 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах