• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ээлжит сонгуулийн явцыг гадныхан ингэж дүгнэжээ

Монголчууд ердөө найм хоногийн дараа төрийн хууль тогтоох дээд байгууллагын төлөөллөө сонгох Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа шинэ хуульд заасан ёсоор 18 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 11-ний өдөр албан ёсоор эхэлсэн билээ. 12 нам, гурван эвсэл, бие даагчдаас бүрдсэн нийтдээ 498 нэр дэвшигч  улс орон даяар сурталчилгаагаа эхлүүлж, цахим ертөнцөөр инээмсэглэн зогсох нэр дэвшигчдийн зураг хөглөрөх аж. Нэг намын тогтолцоот хоёр том гүрний дунд орших атлаа “Ардчиллын баян бүрд” хэмээх том тодотголыг  дэлхийд нэртэй улстөрчөөс сонссон Монгол Улсын парламентын бүх нийтийн сонгууль жилээс жилд л олон улсын анхаарлыг илүүтэй татдаг. Улсын хууль тогтоох байгууллагад дараагийн дөрвөн жил суух төлөөлөл сонгогдох мөч ойртох тусам гадны хэвлэл Монголыг илүүтэй анхаарч буйг ч энд дурьдах хэрэгтэй болов уу. Тиймээс ид дундаа өрнөж буй сонгуулийн сурталчилгааны явцыг гадны хэвлэлд хэрхэн мэдээлснийг уншигчиддаа сонирхуулахаар тоймоллоо. 
 
Сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй байж болзошгүй 
 
Британийн Колумбын их сур­гуу­лийн профессор Жулиан Диеркес Монгол дахь сонгуу­лийн уур амьсгалын талаарх нийт­­лэл бичжээ. Түүний таа­маг­­лаж буйгаар  энэ удаагийн пар­ла­мен­тын сонгуулийн ирц зарим бүс нутагт 50 хувьдаа хүрэхгүй байж болзошгүй гэнэ. Профессорын бичсэн нийтлэл “Улс төрийн байдал” болон “Хар ба цагаан пиар” гэх дэд гарчигтай байв. Эхний хэсгийн бичвэрт “Би Монголын улс төрийн намууд улс орны ирээдүйнхээ төлөө хэвлэн нийтэлж, улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг иргэддээ олгохгүй байгаад харамсч байна.
 
Намуудын мөрийн хөтөлбөр нь тодорхой бус байх бөгөөд  ялсны дараах албан тушаал болоод хувийн ашиг сонирхлыг тэд илүүд үзсэн байгаа юм. Үүнийг сонгуулийн сурталчилгаа нь ч улам баталж байх шиг. Тэд өөрсдийн хүсэл эрмэлзлэлээ илүүтэй тайлбарлаж, ерөнхий нөхцөлтэй цөөхөн хэдэн бодлогыг тусгасан байх аж. Гэхдээ яг юуг  хэрэгжүүлэх нь үндсэндээ бүрхэг. Үүний оронд нэр дэвшигч нь ямар мэргэжилтэй вэ гэдгийг илүү сурталчилж, харин өрсөлдөгчийнхөө хувийн зан араншинг зэмлэсэн байдалтай.
 
Ардчилсан нам Засгийн газраас уул уурхайн талаарх баримтлах бодлогод  итгэхийг иргэддээ уриалж байхад, МАН эсрэгээрээ Монгол Улсын нийт өрийн тухай ярьж явна. Сүүлийн үед гарсан  хамгийн том сурталчилгаа нь Таван толгойн хувьцааг Засгийн газар эргүүлэн худалдан авах асуудал байв. Энэ бол “Сайн уу сонгогчид оо. Бид танд мөнгө өгье” гэсэн популист үзлийн хамгийн тод жишээ байлаа. Энэ мэт баталгаагүй улс төрийн бодлого сонгогчдод эргэлзээ төрүүлж байна” гэж бичсэн байна. Мөн “Хар ба саарал пиар” гэх  хэсэгт эмэгтэй гишүүдийн квотын тухай өөрийн байр сууриа илэрхийлсэн байв.
 
“Хамгийн их шуугиан тарьж, мэтгэлцсэн сэдэв нь  нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг тамхи татаж, согтуурхсан бичлэг байв. Энэ мэтгэлцээний хэмжүүр нь үнэндээ  харамсал төрүүлэхээр. Эмэгтэй гишүүдийн нэг байсан учраас түүнийг архи ууж тамхи татсанаар нь түлхэж буй нь тэр. Эмэгтэй нэр дэвшигчдийг улс төрийн намууд илэрхий хүлээн авахгүй байна.  МАН нэр дэвшигчдийнхээ 20 хувьд  эмэгтэй хүн  нэр дэвшүүлнэ хэмээн албан ёсны твиттертээ жиргэсэн байсан ч, тэдний дунд эмэгтэйчүүд бараг харагдахгүй байна...” хэмээжээ.  
 
Сонгогчид улс төрийн хүчинд итгэхгүй байна 
 
“www.pnp.ru” сайтнаа сэтгүүлч Валерий Октябрев мөн л энэ сарын 29-ний өдөр орон даяар зохион байгуулагдах сонгуулийн үйл явцын талаар мэдээлжээ. Үүнд “УИХ-ын 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч гээд нийтдээ 498 хүн нэр дэвшч байна. Тодруулбал, эрх баригч Ардчилсан намаас 76, МАН-аас 76, МАХН-аас 71, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас 44 хүн нэр дэвшчээ.
 
Сонгуульд олонхи болсон нэр дэвшигчид дөрвөн жилийн хугацаанд нэг танхим бүхий парламентыг бүрдүүлдэг. Сонгуулийн ирц 50 хувиас илүү байх тохиолдолд сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөр гэж үздэг. Сонгуулийн шинэ хуулийн дагуу улс төрийн намын сурталчилгаа 18 хоногийн өмнө эхэлдэг байна.
 
Хамгийн сүүлийн 2012 оны сонгуульд Ардчилсан намын 44 нэр дэвшигч ялалт байгуулж, эвслийн Засгийн газар байгуулсан. “Сант марал” судалгааны байгууллагын явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эрх баригч Ардчилсан намыг дэмжигчдийн хувьд 11 байсан бол  сөрөг хүчин МАН-ын дэмжигчдийн хувь 13  байх аж. Ямартай ч, судалгааны дүн сонгогчдын 80 орчим хувь нь аль ч улс төрийн хүчинд итгэхгүй байгааг харуулж байна” гэжээ. 
 
Олон улсын ажиглагчид сонгуулиас хоёр сарын  дараа эцсийн тайлангаа гаргана 
 
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цахим хуудаснаа манай улсын парламентын сонгуулийн үйл явцыг ажиглах гадаадын ажиглагчдын талаарх мэдээллийг нийтэлсэн байна.  
 
Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн парламентын сонгуульд ажиллах хүсэлтийг 300 орчим ажиглагч тус байгууллагад гаргажээ. Үүнээс сонгуулийн асуудлаар мэргэшсэн 20 гаруй орны 180 гаруй ажиглагч манай улсын өнцөг булан бүрт байрлаж, санал хураалтын явц, санал тооллогын явц, үр дүн зэрэгт хөндлөнгөөс ажиглалт болоод дүн шинжилгээг хийх аж.
 
Тэд сонгуулийн өдрийн маргааш урьдчилсан дүнгээ танилцуулах бөгөөд улмаар хоёр сарын дараа эцсийн тайлангаа танилцуулах юм байна. 2012 онд Монгол Улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад элссэнээс хойш нэг удаа гадны ажиглагчид сонгуульд ажиллажээ. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль байсан аж. 
 
“Аsiarussia.ru” С.Жавхлангийн сурталчилгааг онцлов 
 
Үндсэрхэг үзлээрээ үеийн залуус хийгээд урлагийн тогоон дотроо тод ялгардаг дуучин С.Жавхлан УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшч буй. Энэ сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаандаа С.Жавхлан тун чиг өвөрмөц арга хэрэглэж буй нь цахим хуудаснаа нийтлэгдсэн байдаг. Тэгвэл оросын “Аsiarussia.ru” сайт түүний сурталчилгааг энэ удаа онцолжээ.  
 
Тус мэдээлэлд “...УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшч буй нэрт дуучин С.Жавхлан сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ. Гэхдээ дэлхий дахинаа даяарчлагдсан өнөөгийн нийгэмд маш содон аргыг хэрэглэсэн байх юм. “Хамаг Монгол” төсөл хэрэгжүүлсэн гэдгээрээ тэрбээр манай уншигчдад  илүүтэй танигдсан. Сүүлийн үед дуучин залуу улс төрийг илүүтэй сонирхох болсон бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард Чингисийн талбайд үсээ хусч байсан удаатай.
 
Энэ явдлаа тэрбээр эх орондоо хайртай гэдгээ харуулж,  үнэнч байхаа тангараглаж буйн илэрхийлэл хэмээн тайлбарласан байдаг.  Мөн УИХ-ын 76 гишүүнийг шүүмжилсэн юм. Тэгвэл энэ удаа С.Жавхлан өөрөө УИХ-ын  76 гишүүний нэг болохыг хүсч, тун өвөрмөц аргаар ухуулга сурталчилгаагаа эхлүүлэв” гэжээ.  Тус мэдээний дор дуучин эрийн фэйсбүүк дэх зургууд мөн нийтлэгдсэн байх бөгөөд уншигчид нь янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Хүүхдийн сонгодог бүжгийн...
Үерийн 51 дуудлага иржээ

Ээлжит сонгуулийн явцыг гадныхан ингэж дүгнэжээ

Даваахүү 2016-06-22

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах