• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Луугийн хүчнээс эмээхийн учир

(Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй)

Иргэн Б.Мэдрээ.

Өмнөтгөл:

“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн

  сургаалийг зорин байж сануулж, бодон байж сэрээхийг хүссэнд минь учир бий.

Аюулгүйн эхний алхмыг болгоомж хэмээн оношилдог. Тэгвэл чухам юунаас, яагаад болгоомжлох ёстой вэ? Бидний өмнө аюул тийм ойрхон байгаа гэж үү? Асуултын хариултыг, болгоомж хүсэн учирласан шалтгаанаа Танд ойлгомжтой хэлбэрээр, тайлбарлан хүргэхийг хичээлээ, Та мэргэн оюундаа тунгаана уу!

Ирээдүйн нөлөө ба тусгал

Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх хүчтэй салбар юу вэ? Мэдээж Гадаадын банкны салбар (ГБС) манай улсад үйл ажиллагаа явуулах, эсэх тухай юм. Тэр тусмаа хаяа зэргэлдээ хэт хүчирхэг хөрш улсын банкны салбар орж ирвэл зөв зохистой биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой гэдгийг юун түрүүнд бодоорой. Богино хугацаанд биш юм гэхэд алс хэтдээ.

Таагүй үр дагаврыг товч дурдая, 1-рт, манай үндэсний банкууд томоохон хэмжээнд өрсөлдөх чадваргүй байна. 2-рт,  хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын чанартай зээл олгодог. Энэ ч утгаараа “сорчлох ажиллагаа” шууд өрнөнө. “Сорчилно” гэдэг нь, манай жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэй тухайн улсын санхүүжилтээр өндийж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрөхийг хэлээд буй хэрэг. 3-рт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан автоматаар өснө. 4-рт, энэ бүгдийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байна. Ийм таагүй дүгнэлтээр угтвар ивж, хардан болгоомжлоод буйд минь олон шалтгаан бий.

Монгол Улс ГБС-ыг оруулж ирэхэд бэлэн биш байна, өнөөдөр. Юуны өмнө банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодьтой бодлого хэрэгжүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай байна. Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал.

Монгол Улсын банктай холбоотой 55 гаруй хуулийг энд заавал дурдмаар байна. Өө сэв ихтэй, дутуу дулимаг хуулиудыг Төв банкны болон бусад холбогдох яам, агентлагийн үе үеийн чадваргүй гэхээсээ илүүтэй улс орноо сэтгэл зүрхнээсээ хөгжүүлье гэсэн бодолгүй, сэтгэл муутай, онол муу мэддэг гэхээсээ хүнд сурталд автагдсан, бодит амьдрал дээр бизнес яаж хийдгийг ойлгодоггүй, туршлагагүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид тухайн үеийнхээ УИХ-ын гишүүдтэй нийлж, хамтран боловсруулж баталснаас үүдэлтэй. Үнэндээ бидний тулгамдсан асуудлын нэг нь энэ.

Харж, сэрэх, шийдвэрлэх учиртай асуудал нэг бус байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголд 12 арилжааны банк нэг салбарт яг ижил бизнесээр өрсөлдөж байна.

Ингэснээр аль алинаа хоосруулж (олсон нэг төгрөгийн орлогоо 12 хуваана гэсэн үг), хүчээ тарамдуулахаас цаашгүй. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж, цөөлөх талд ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Угтаа “Манай банкны салбарын бодит төрх мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал”.

Хамаарал

Юун түрүүнд, гаднын банкны Төлөөлөгчийн газрыг, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод ажиллуулах гэдгийн ялгааг тайлбарлая.

Төлөөлөгчийн газар: Толгой (төв) банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой судалгааны шинжтэй, төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаан дээр төвлөрдөг.

Салбар банк: Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, өөрийн улсынхаа холбогдох бизнесийн загвар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна (Бидэнд тун осолтой хэлбэр).

Охин компани: Дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана. Эндээс харахад бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг тодорхой байгаа биз.

Монголд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулсан банк гэвэл “Чингис хаан”. Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүртэл төрийн өмчлөлтэй банк уу, хувийнх уу, бүр цаашлаад хөрш улсынх уу, гуравдагч улсынх уу гээд олон зүйлийг хоршуулан тунгаан бодолцох ёстой.

Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд бусад аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид хийдгээ л хийнэ. Түүнээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох бүү хэл нөлөөлөх ч боломж бага.  

Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна бүгдийг онилж чадна. Тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт г. м. олон зүйл дээр дэмжих эсэх, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийдэг. Жишээ татъя. Уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд улирлын ажлууд байна. Тэнгэр  цаг агаарт тааруулан тохируулж, шийдэл шийдвэрээ даруй гаргахгүй бол шууд жил алддаг бизнес. Ийм бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлтээс гадна банкнаас зээл олгох уу, үгүй гэдэг шийдвэр хамааралтай.  

Банк хэн нэгний зээлийг хатуу шаардлагаар ганц долоо хоног уяхад л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөгөөнд нь эрсдэл үүсдэг.

Энэ бол аливаа бизнест чөдөр болдог нэг жишээ. Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес давтамжийг хоёр, гурван жил чөдөрлөж түвэг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд ар араасаа ханарна гэсэн үг.  

Гинжин хэлхээ  

Сүүлийн хэдэн  жилд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтын цаана найм болон зургаан хувийн зээлээр байртай болсон өрх хэдийнээ 100 мянгад хүрсэн. Энэ том ажилбарын маш чухал ач холбогдлыг иргэд үнэндээ мартчихдаг. Барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ энд хамаатай. Бүх үйл ажиллагаа мөнөөх найм, зургаан хувийн зээл гэх том хүчин зүйл дээр босч өндийж, амьсгалж байлаа. Төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг банкныхан ийнхүү бий болгосон юм.

Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол Улсын энэ үзүүлэлт муугүй. Бодоод үз дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгж Танд олдох болов уу. Хүртээмж сайн, боломж бололцоотой байгаагийн илрэл энэ. Гэтэл үүнийг сөрөг талаас нь харж, “зээлгүй хүн алга” хэмээн толгой сэгсрэн шогширдог нь харамсалтай. Нөгөө талыг харвал, зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн том асуудал байдаг нь гарцаагүй үнэн. Уг нь төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд, түргэн шийдвэрлэх шийдэл хангалттай бий.

Өрсөлдөөн

Зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах ямар шийдлүүд байж болох вэ. Нэн тэргүүнд, Арилжааны банкууд иргэдийн хугацаатай хадгаламжид жилийн 10 гаруй хувийн хүү төлдөг. Үүнийг УИХ, Монголбанкнаас буулгах бүрэн боломжтой.

Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг Харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд гурав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.2 № 21 (7763) дугаарыг захиалан уншина уу.

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Боловсрол
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
ХУРААХ
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр...
Нөөцийн махны өргөтгөсөн...

Луугийн хүчнээс эмээхийн учир

Kuzmo 2026-02-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

3 цагийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

3 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

3 цагийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

4 цагийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

5 цагийн өмнө өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

5 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

22 цагийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

1 өдрийн өмнө өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

1 өдрийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

2 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах