• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

Засгийн газар бол парламентын засаглалтай улсын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллага юм. Парламент буюу УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хүрээнд ажлаа хийнэ. Өөрөөр хэлбэл, багийн тоглолтоор ажилладаг. Үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байхыг шаарддаг. Тиймдээ, “...Хэрвээ та олон нийтэд таалагдахуйц улс төр хийхийг хүсэж байгаа бол Засгийн газрын гишүүн байх хориотой” гэдэг улс төрийн анхан шатны санамжтай. Тиймээс, хэн нэгэн сайд нь багийн тоглолтоос гарч, ганцаараа тодорч, попорч болдоггүй онцлогтой.

Манайд, УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын эрх үүрэг нэмэгдсэн. Тэр утгаараа, өнөөгийн Засгийн газар Ерөнхий сайдын бодлогоор явах учиртай.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн зун бүрдүүлсэн Засгийн газрын зарим нэг сайд “жам ёс”-ноос хазайгаад явчих шиг боллоо. Явсаар, үг үйлдэл нь Засгийн газартаа, Ерөнхий сайддаа гай дуудах шинжтэй болоод явчихлаа. Тэр сайд бол мэдээж хэрэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд буюу уламжлалт нэршлээр Уул уурхайн сайд Г.Дамдинням юм.

УИХ-д анх удаа сонгогдоод, жилийн дараа Уул уурхайн сайд болно гэдэг бол улс төрийн том карьер мөнөөс мөн. Тиймээс, ингэж олдсон карьерыг хайрлаж явах учиртай юм, уг нь.

Тэгээд ч Г.Дамдиннямын тухайд улс төрийн цэвэр өрсөлдөөнөөр сайд болсон уу гэвэл үгүй л дээ. Улстөрчийн хувьд сайдын зиндаанд ханасан нэр, туршлага хараахан хурааж амжаагүй хүн байгаа юм. Дээрээс нь “жижиг сажиг” алдаа олонтой. УИХ-д сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудалд нэр холбогдсон. УИХ-ын гишүүн, тэр байтугай Уул уурхайн сайд болсноос нь хойш өнгөрсан намар сонгогдсон тойргийнх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн н.Алтантуяа хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөө суманд байдаг Хонгор нэртэй томоохон төмрийн хүдрийн нөөцтэй ордод Г.Дамдиннямын санаархал явж байгаа” хэмээн мэдээлж байв.

Мөн Ухаахудагийн хөрсийг хуулдаг компанитай холбоотой нь Уул уурхайн сайд болоход нь сөхөгдөж “...Энэ ашиг сонирхлын зөрчил мөн үү” гэж хүртэл яригдаж л байв. Гэсэн ч тэрээр сайдаар томилогдсон. Томилогдоод хагас жил орчим болж байна.

Энэ хооронд Ерөнхий сайддаа тээг болохуйц хоёр том асуудал тарьжээ. Бас, танхимын сайд нартайгаа таарахгүй ойр зуурын хэрүүл хийгээд болохыг больж байгаа бололтой.

Тодруулбал, Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-нд АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан. Сайд Г.Дамдиннямын танилцуулснаар АМНАТ-ийг биржийн үнээр тооцон хөнгөлж авах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ийн хөнгөлөлтийн автор нь Г.Дамдинням болсон. Тэрээр “...Жишиг үнээр АМНАТ тооцож, бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед компаниуд тэсч байсан ч, үнэ буурахад алдагдалд орж, үйл ажиллагаа доголдсон. Тиймээс бид бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжиж байна” гэж тайлбарласан.

Харин УИХ-ын нэр бүхий зарим гишүүн “...АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн хуульд нийцүүлэн шийдэх байсан. Гэтэл 30-40 цэцэрлэг барихтай дүйцэх 200 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжийг хаасан тогтоол баталсан. Энэ бол нүүрсний хулгайгаас ялгаагүй юм. АМНАТ-ийн сөхөж ярихад салбарын сайд нь “...Энэ удаад л өнгөрөөчих” гэж гуйж байна” гэж эсэргүүцсэн. Үүний дараахан АМНАТ-ийн энэ хөнгөлөлтөөс болоод Засгийн газрын огцруулах тухай хүртэл яригдаж, улмаар ажил хэрэг болох дөхсөн. Товчилбол, Засгийн газрынхаа “амь”-нд хүрэх шахсан. Ингээд байхад л сайд Г.Дамдинням “...АМНАТ-тэй холбоотой асуудал улстөржөөд гараад ирсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд, хуулийн дагуу явсан. “Энержи Ресурс” энэ тогтоолоор давуу байдал аваагүй” гэж гүрийсээр байсан. Харамсалтай нь, АМНАТ-ийн хөнгөлөлтийн гор өнөөдөр ч үргэлжилж байна. Учир нь, эдийн засагчид “...АМНАТ-ийн хөнгөлөлтөөс болж орлого тасраад байна” хэмээн дүгнээд эхэллээ. Үнэхээр ч сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсын төрийн сан хөмрөг цалингаас өөрийг санхүүжүүлэхээ үндсэндээ зогсоогоод байгаа юм. Үүнийг эх сурвалжууд янз бүрээр л тайлбарлаж байна. Гэхдээ, тэдний дундаас Монгол Улс уул уурхайгаас, тэр дундаа АМНАТ-өөс гол орлогоо олдог учраас сайд Г.Дамдиннямын санаачилсан хөнгөлөлт л нөлөөлөв бололтой.

Уул уурхайн сайд болгоны тулдаг нэг том асуудал бол шатахууны хомсдол байдаг. Г.Дамдинням ч хоёр сарын өмнөөс энэ бэрхшээлтэй туллаа. Гэвч, монголчууд хоёр сарын туршид шатахууны хомсдолд амьдарч, ШТС-т дугаарлаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Мань сайд байнга л “...Шатахууны нийлүүлэлт хэвийн байна”, “...Даваа гаригаас шатахуун хэвийн олгож эхэлнэ” гэх зэргээр хоёр сар л худлаа заллаа. Шатахуун импортлогчидтой уулзахаараа “...Ашгаа бодоод хомсдуулаад байгаа бол торгоно, хариуцлага тооцно” гэнэ. Гэвч, маргааш нь нөгөө л байхь байдгараа, шатахуунд дугаарласан амьдрал үргэлжилж байна. Хамгийн гол нь, Г.Дамдиннямаас өмнөх сайд нар ийм хомсолтой тулж, иргэдээс хатуу хөтүү үг сонсдог ч яаж ийгээд л арилгаж, хэвийн гольдролд нь оруулдаг байв. Яг үнэндээ, цар тахлын хэцүү үе, хойд хөршийн дайны эхэнд ч шатахуун ингэж тасарч хомсдож байгаагүй юм. Ерөөс, энэ бол сайд Г.Дамдиннямын менежмент муутайгийн л шинж гэхэд болно. Өөрөө хойд хөрш рүү, эсвэл өмнөд хөрш рүү холбогдож, ярьж хөөрөөд шатахууны нийлүүлэлтийг төрийн түвшинд шийдчих бололцоотой. Эс бөгөөс өнөөх хэдэн импортлогчидтойгоо хэл үгээ ололцвол тэд шатахууны хомсдол үүсгэхгүйгээ чадна. Анх НИК-ийг хувьчилснаас хойш л Монгол Улс шатахууны хувьд хойд хөршөөс илүүтэй шатахуун импортлогчдынхоо хараат болсон. Тэд 30 жил шатахуун зөөж, жижиглэн худалдаж байна. Тасарвал, хомсдвол хаанаас сэлбэхээ мэдэхтэйгээ болсон. Гэтэл, энэ Г.Дамдинням шатахуун нөөцлөх савных нь хэчнээн зуун тэрбум төгрөгийг шийдүүлж өгөөд байхад л шатахуун хомсдоод байгаа нь гайхмаар л байгаа юм. Г.Дамдинням шиг шатахуун импортлогчдод ингэж асуудлыг нь шийдэж байсан сайд байхгүй, бас Г.Дамдиннямын үе шиг шатахуун ийм удаан хомсдож байсан түүх үгүй юм. Сонин биш гэж үү.

Үүнээс гадна, сайд Г.Дамдинням нэг танхимд суугаа, өөрөөсөө нас, туршлагаар хэд дахин илүү сайд нартай мөчөөрхөлцөөд хэрэг алга. Цахим сүлжээнд гэнэт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг“...Манайх Уул уурхайн хоёр сайдтай болсон. Одоо Аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай Үүнд нь С.Бямбацогт “...Г.Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж байгаа. Би бас хариуцсан ажлаа хийж байгаа. Ямар нэг үл ойлголцол байхгүй. Зарим нэг ажил дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Эрдэнэс Монгол” компанитай захирлууд ажлаа уялдуулах тал дээр сул байж магадгүй. Үүнийг уялдуулах тал дээр бид анхаарна. ЗГХЭГ-ын дарга бол салбар хоорондын уялдааг хангах, зохицуулах үүрэгтэй” хэмээн хариулсан. Улс төрийн хүрээнд яригдсанаар тэд “Эрдэнэс Тавантолгой” юм уу, тиймэрхүү ач холбогдол өндөртэй, уул уурхайн компанийн удирдлагын томилгооноос болж муудсан бололтой юм.

Сайд Г.Дамдиннямын муудалцаж, хэрэлдсэн, бүр тодруулбал, эрх мэдэл булаалдсан сайд С.Бямбацогтоор тогтохгүй л дуулдаж байна. Тэр байтугай “…Уул уурхайн компаниуд Уул уурхайн сайдаасаа айгаад зугтдаг боллоо” гэсэн яриа хүртэл тарсан байх юм. Уг нь “...Улстөрч хүн ухаан, тулх хоёрыг чардайтал барьж байж олны итгэл, дэмжлэгийг авдаг номтой, жамтай” гэдгийг Г.Дамдинням ойлголгүй өнөөг хүрчэээ.

Нэг үгээр хэлбэл, сайд Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна. Гэвч, Засгийн газар, Г.Дамдинням хоёрын зам нийлэх салах ч яах вэ. Сайд явж л байдаг, ирж л байдаг. Харин тэдний хйисэн алдаа болгоных нь гайг жирийн иргэд үүрч, хэлмэгддэг. Энэ л муу байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
С.Наранцогт, М.Чинбат нарыг...
Шүүгч Л.Галбадарын “тангараг...

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

ДАМДИН-ОЧИР 2025-12-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

14 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

14 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

22 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

23 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

23 цагийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

23 цагийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

23 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

23 цагийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах