• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн удирдагчид Д.Трампын ялалтыг юу гэж дүгнэв

Д.Трамп Пенсилванид ялалт байгуулсныхаа дараа иргэд сонгогчид өөрийн дэмжигчид болон сонгуулийн компанит ажлын багийнхандаа ялалтаа зарласан өдрүүд өнгөрч байна.  Тэрээр Флоридад дэмжигчдэдээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “Намайг АНУ-ын 47 болон 45 дахь ерөнхийлөгчөөр сонгосон Америкийн ард түмэн та бүхэндээ талархлаа илэрхийлэхийг хүсэж байна гээд АНУ-д болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг бид засаж, залруулна бид улс орноо эмчилнэ.  Америкийн ард түмэн бидэнд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй, маш хүчтэй дэмжлэгийг болон үзүүллээ.  Бүгд найрамдахчууд АНУ-ын Сенатын танхимд дахин хяналтаа тогтоолоо. Энэ бол гайхалтай зүйл. Энэ цаг үе бол АНУ-ын алтан үе байх болно” гэжээ.  Мөн өчигдөр дэлхий улс орнуудын удирдагчид нийгмийн сүлжээгээр дамжуулж Д.Трамп баяр хүргэсээр байв.  Мөн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “АНУ-ын ард түмэн улс орны удирдах эрхээ хэрэгжүүллээ. Та бүхэн биднийг сонгосон явдал та бүхэндээ талархаж, мөн та нараараа бахархаж байна. Бид удахгүй иргэддээ ачийг нь хариулна. Та бүхэндээ сайн ажлын байр та бүхний хүссэн бүхнийг чинь хийхийн төлөө бид ажиллана. АНУ-ын ирээдүй өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү сайн сайхан, аюулгүй, гэрэл гэгээтэй байна” гэдгээ олон улсад ч илэрхийлсээр байсан юм.

Трампын ялалтыг Израилийн Ерөнхий сайд Натаняаху “Гайхалтай түүхэн эргэн ирэлт боллоо” гэж дүгнэсэн байна. Харин Италийн Ерөнхий сайд Жоржиа Меланий Трампад хувиасаа болон Италийн Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн том эргэн ирэлт” байлаа гээд Трампад баяр хүргэж байгааг илэрхийлж, “Дэлхий дахинд маш их хэрэгтэй ялалт” байлаа гэж өөрийн олон нийтийн сүлжээгээрээ дамжуулж мэдээлжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Ерөнхийлөгч Дональд Трампт баяр хүргэе. Дөрвөн жилийн турш хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлэв.

Охайо мужийн сенатор АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ж.Д.Вэнс “Ноён Ерөнхийлөгч, тантай хамт энэ гайхалтай аялалд оролцохыг зөвшөөрсөнд тань талархаж байна. Надад итгэл хүлээлгэсэнд танд баярлалаа, бид Америкийн Нэгдсэн Улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн эргэлтийн гэрч боллоо гэж бодож байна” гэж Вэнс хэлжээ.

БНХАУ АНУ-ын сонгуулийн үр дүнг хүндэтгэж, Дональд Трампыг ялалт байгуулсанд нь баяр хүргэж өчигдөр өглөө баярын цахилгаан илгээсэн байна.  Хятад, Америк хамтран ажиллавал хоёр талдаа ашигтай байж, харин зөрчилдөж сөргөлдвөл хоёулаа хохирно гэдгийг түүх харуулсан гэдгийг баярын цахилгаандаа сануулсан байна.

ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Трампад нэг сайн чанар бий. Тэр бизнесмэн хүн учраас  тэнэг тойрон хүрээлэгчид, мөнгө угаадаг буяны нэртэй хуурамч төслүүд, үндэстэн дамнасан мөнгө угаадаг цадаж ханадаггүй байгууллагуудын үр ашиггүй хэдэн тэрбумаар нь цацдаг байдалд дүргүй. Тэр нь бидэнд их ашигтай”  гэж өөрийн Telegram хуудсандаа мэдээлжээ.

Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “Ерөнхийлөгч Трампыг ялалт байгуулсанд баяр хүргэж, ирэх жилүүдэд түүнтэй нягт хамтран ажиллаж чадна гэдэгтээ өндөр итгэлтэй байгаагаа илэрхийлж, Вашингтон нь Их Британийн ойрын холбоотны хувиар энхтайван, эрх чөлөө, ардчилал, худалдаа зэрэг нийтлэг үнэт зүйлсээ хамгаалахын тулд нягт хамтран ажиллаж чадна” гэжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Трампын манлайлал дахин манай холбоог хүчирхэг байлгах түлхүүр болно. Би түүнтэй дахин хамтран ажиллаж, НАТО-гоор дамжуулан энх тайвныг бэхжүүлнэ гэдэгтээ найдаж байна” гэв.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын холбоо болон АНУ бол зүгээр нэг холбоотон биш. Бид 800 сая иргэнийг нэгтгэсэн, жинхэнэ түншлэл дээр тогтсон холбоотой. Тиймээс Атлантын далайг дамнасан хүчирхэг холбооныхоо төлөө хамтдаа ажиллацгаая” гэж хэлжээ.

Хамгийн сонирхол татахуйц нь Украины ерөнхийлөгч В.Зеленскийн баярын мэндчилгээ байсан гэж хэлж болно. Учир нь сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Трамп “Дайныг санхүүжүүлэхгүй, Украинд үнэгүй зэвсэг өгөхгүй” гэх утга бүхий илтгэл тавьж байсан юм. Үүний дагуу олон улсын шинжээчид төдийгүй Киевийн удирдлагууд Трампийн дараагийн алхмаас эмээж байв.

Зеленский “X” платформ дээр Дональд Трампт баяр хүргэсэн тухайгаа нийтэлсэн. Үүнд “Дональд Трампийн шийдэмгий удирдлага дор АНУ хүчирхэг эрин зуунд ойртох болно. Түүний хүчирхэг байдлаар дамжуулан энх тайвныг дэлхий дахинд тогтоох болсонд би талархаж байна. Яг энэ зүйл л Украинд энх тайвныг бий болгож чадна. Үүнийг хамтран бий болгож чадна гэж найдаж байна” гэжээ.

ТРАМПЫН ЯЛАЛТААС ШАЛТГААЛЖ АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД ДЭЭР ХУВЬЦААНЫ ХАНШ ОГЦОМ ӨСЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп дөрвөн жилийн дараа дахин сонгогдох өндөр магадлалтай болж эхэлсэнтэй холбоотой лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн биржүүд дээрх гол арилжааны индексүүд огцом өссөн билээ.  Тухайлбал,  Dow Jones, S&P 500 болон Nasdaq-ийн индексүүд тус бүрдээ өссөн.  Хөрөнгийн биржийн өсөлтийн гол шалтгаан нь Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хөрөнгө оруулагчид нарт татварыг бууруулж, төрийн хяналт шалгалт, зохицуулалтыг сулруулна ингэснээр АНУ-ын дотоодод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Иймээс хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч нарын итгэл сэргэсэн нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнийг Хятадад айлчлах...
Цас орж, ихэнх нутгаар салхи...

Дэлхийн удирдагчид Д.Трампын ялалтыг юу гэж дүгнэв

Kuzmo 2024-11-08

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

11 цагийн өмнө өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

11 цагийн өмнө өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

12 цагийн өмнө өмнө

KOICA – ийн төсөл үр дүнгээ танилцууллаа

12 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

1 өдрийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

1 өдрийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

2 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2026-09-03 өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2026-09-03 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

САНАЛ БОЛГОХ
1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах