• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ёс бус хэллэгтэй, хүүхдийн тодотголтой кинонд хяналт тавья

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийн нэг нь үзэж өссөн хүүхэлдэйн кино байдаг. Багачууд бүхэн тэрхүү үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлж, даган дуурайж, тухайн киноноос болох болохгүйн тухай сургамж авч өсдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд  манай дэлгэцнээ гарч буй хүүхэлдэйн кинонууд ёс бус хэллэгтэй болж, хүүхдэд буруу үлгэр жишээ үзүүлж, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаад эцэг эхчүүд санаа зовж байна. 

2-7 НАСАНД СУУСАН ДАДАЛ НАСАН ТУРШИЙН ХҮМҮҮЖИЛ БОЛДОГ

Манай орны хувьд хүүхэлдэйн киноны түүх нэлээд хожуу эхэлсэн байдаг. 1975 онд анх Ц.Зандраа, Б.Жадамба, Т.Отгонбаяр, Д.Балданпүрэв нар Т.Галсангийн зохиолоор “Өндөг” нэртэй нэг бүлэг зурмал хүүхэлдэйн киног бүтээжээ. Үүнээс хойш “Эрх цагаан ишиг”, “Арслан өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн”, “Цуутын цагаагч гүү” гээд богино хэмжээний хэдхэн кино хийсэн түүхтэй. Ингээд  үндсэндээ 1990-ээд оны шилжилтийн үед энэ салбар уналтад орсон гэж мэргэжилтнүүд үздэг. Харин яг энэ үед барууны хүүхэлдэйн кинонууд орж ирсэн нь бүтэлгүй муурыг чаддаг бяцхан хулганы түүх “Том Жерри”, ууртай чоныг хашраадаг сэргэлэн туулай “Ну погоди”. Монгол хүүхдүүд эдгээр киног шимтэн үзэж, сахилгагүй "Том" шиг муу зүйл хийж болохгүй, сэргэлэн туулай шиг хүн бүхэнд  туслах нь зөв гэдгийг харж, үлгэрлэж өссөн. Харин энэ цаг үед бидний хүүхдүүд хүүхэлдэйн киноны олон сонголттой болсон. Үүнийг дагаад хүүхдийн үзэх сонирхол, сониуч зангаар бизнес хийгчид л олширч байгаа нь тоогүй. Учир нь хэтэрхий задгай дүрслэл, ёс бус үг хэллэгтэй кинонууд шил, шилээ даран гарч, бидний хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсоор удлаа. Хүүхэлдэйн кино ямар үүрэгтэй тухай хүүхдийн зохиолч Ч.Гандуламаас асуухад “Хүүхдүүд 2-7 насандаа юмыг сониучирхаж, сурах хүсэл нь давамгайлж байдаг. Яг энэ үед нь гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн нөхөрлөлийн тухай үлгэр уншиж өгч, энэ сэдэв давамгайлсан хүүхэлдэйн киног үзүүлэх нь зөв. Үүнийг харсан хүүхдүүд яг л түүнийг бодит мэт хүлээж аваад аав, ээжийгээ хайрлах, найзуудаа гомдоохгүй байх ёстой гэсэн ухамсрыг олж авдаг. Энэ насанд суусан дадал насан туршийн хүмүүжил болох нь бий. Ялангуяа гаж үг хэллэггүй, сургасан, заасан, хайрласан агуулгатай үг хэллэгтэй кино үзүүлбэл зохистой” гэсэн юм. Бид кино урлаг хөгжиж байна, дэлхийд гарах гарц ойрхон байна, киногоор хүмүүжүүлье, хөгжүүлье гээд яриад, бичээд л байдаг. Гэтэл балчир наснаас нь үзэж өсөх үндэсний бүтээлээ мартаад уджээ. Зөвхөн 12-оос дээш насныханд зориулсан уран сайхны кино руу л хошуураад байдаг. Үнэндээ кино үзэх соёл, ойлголтыг балчир насанд нь суулгаж байж тэд кино урлагийг жинхэнэ утгаар нь ойлгож мэдрэх юм.

ОЛОН УЛСАД ХОРИГЛОСОН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУД МОНГОЛД ГАРСААР БАЙХ УУ

Сошиал орчинд нэгэн ээж хүүхэдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзсэн тухайгаа нийтлэжээ. Тэрээр “Амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзээд гайхширлаа. Дөнгөж 3-5 настай хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатрууд хоорондоо “Яадаг муу гөлөг вэ” гэж харилцах юм. Үүнийг үзэж суугаа хүүхэд хэрхэн хүүхэлдэйн киноноос зөв хүмүүжил олж авах вэ. Эдгээр зүй бус үг хэллэгтэй хүүхэлдэйн кинонд хяналт тавьдаг газар байна уу” гэжээ. Хүүхэд гэдэг аливаа зүйлийн толь байдаг. Үнэхээр гөлөг гэдэг үгтэй хүүхэлдэйн кино үзэж байгаа хүүхэд энэ үгийг хэлж болох юм байна, гоё үг гэсэн сэтгэхгүйгээр хүлээж авна. Үүнээс гадна олон улсад жил өнгөрөх тусам хүүхэлдэйн кино хүүхдийн хүмүүжилд чухал нөлөөтэй гэдгийг ухамсарлаж, эдгээр бүтээлд өндөр шалгуур тавих болжээ. Тиймээс ч хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, ёс бус үг хэллэгтэй хүүхэлдэйн киног гаргахыг хориглох болсон байна. Гэтэл тэдгээр кино манай телевизүүдээр ямар ч хяналтгүй цацагдаж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, “Sponge bob”. Энэ кино бидний хүүхдийн өдөр тутамдаа үздэг “Univision”-ийн хүүхэлдэйн киноны багцад байж л байдаг. Гэтэл хэдийнэ АНУ, Орос, Австрали гээд дэлхийн 100 гаруй оронд гаргахыг хориглосон байдаг юм байна. Шалтгаан нь бүдүүлэг үг хэллэгтэй. Тайлбар нь “Хүүхэлдэйн кино нь зан чанарын хувьд эерэг, эелдэг шинж чанарыг агуулах ёстой гэж үздэг. Харин энэхүү киноны бикини өмссөн дүрүүд болгон өөрийн гэсэн сөрөг шинж чанар агуулсан байдаг. Ихэнх орнууд ирээдүйн үеүүддээ ийм зан авир түгээхийг хүсдэггүй учраас хориглосон” гэжээ. Таны хүүхэд аварга ногоон мангасын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг “Шрек” хүүхэлдэйн кинонд дуртай юу. Тэгвэл энэхүү киноны хоёрдугаар ангийг Израйль улсад гаргахыг хоригложээ. Шалтгаан нь ёс бус хэллэг, олон нийтийн зүтгэлтнүүдийг доромжилсон гэж үзсэн байна.  Тиймээс тус хүүхэлдэйн киног Израйлийн бүх кино театруудад хориглосон байв. Энэхүү киноны  дуулиант үзэгдлийн нэг болох баатрууд нь “to bobbit” гэж хэлэх нь дүрийн биологийн эрхтнүүдийг таслахыг хүсч буйг илэрхийлсэн үг ажээ. Энэ үйл үг Жон Боббитын гэх гэр бүлд тохиолдсон ослоос үүдэлтэй бөгөөд Жонын эхнэр нь түүний эрхтнийг тасалсны дараа бий болжээ. Мөн энэхүү хүүхэлдэйнд Израилийн алдарт дуучныг шоглож байгаа хэсэг гардаг юм байна. Тиймээс энэ дууг дуулсан дуучин Дэвид Д’Ор энэхүү хошигнолд дургүйцлээ илэрхийлж, хүүхэлдэйн киноны зохиогчдыг шүүхэд өгсөн байдаг. Гэтэл манай хүүхдүүд “Шрек” хүүхэлдэйн кинонд ямар дуртай билээ. Дөрвөн настай хүүгийн ээж Б.Энх-саруулаас “Танай хүүхэд Шрек хүүхэлдэйн киног үздэг үү” гэж асуухад “Манай хүүгийн хамгийн дуртай киноны нэг. Зөвхөн хүү ч гэлтгүй бид гэр бүлээрээ үзэх дуртай” гэж хариулсан юм. 

ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГТЭЙ “PEPPA PIG”

Дээр дурдсан хүүхэлдэйн киноноос гадна “Том Жерри”, “Peppa pig”, “Доналд нугас”, “Gravity Falls”, “Looney Tunes”, “The Simpsons”, “Маша баавгай” гээд олон киног гаргахыг хориглосон байна. Шалтгаан нь бүгд ёс бус үг хэллэгтэй, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх агуулгатай гэж дүгнэсэн байдаг ажээ. Хятадын үзэл суртал  чанга. Үүнийг баталсан нэгэн үйл явдал болсон нь  “Peppa Pig” буюу “Пеппа тоорой” хүүхэлдэйн киног тус улсын “Douyin” буюу “YouTube”-тэй адилхан сайтаас устгасан явдал юм. Хятадын Засгийн газар энэхүү хүүхэлдэйг хүүхдийн хөгжил, хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж үзсэн гэнэ. Хэрэв хэн нэгэн "Peppa Pig" гэж бичээд хайвал ямар ч илэрц гарч ирэхээргүй болгосон ажээ. Хэдийгээр энэхүү киног бага насны хүүхдүүдэд зориулан хийсэн ч гол дүрийн баатар болох гахай нь хүүхдэд төдийгүй, насанд хүрэгчдэд хүртэл таалагддаг байжээ. Харин Хятадын Засгийн газар уг хүүхэлдэйн кинонд садар самуунд уруу татсан үзэгдлүүд бий хэмээн үзсэн байна. Гэтэл эдгээр бүх кино манай телевизүүдээр өдөр бүр цацагдаж, түүнийг нь хүүхдүүд үзэж, даган дуурайж байгаа нь харамсалтай. Тэгвэл манай улсад гарч буй хүүхэлдэйн кинонд хэн хяналт тавьдаг вэ. БШУЯ, ССАЖЗЯ уу. Эсвэл өнөөдөр монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн сувгууд уу. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар телевизүүдийн хувьд үзүүлэх нэвтрүүлэг, контентуудын төлөвлөгөөг урт хугацаагаар гаргадаг ажээ. Үүнд хүүхэлдэйн кинонууд ч багтдаг бөгөөд тэдгээр киног сонгохдоо ямар нэгэн шалгуур, цензур байдаггүй гэсэн юм. Үүнээс харахад Монголын хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хүүхэлдэйн киноны ёс бус үг хэллэг, агуулгад хяналт тавьдаг газар алга. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Шүүгчийн дотоод итгэлээс...
Нийслэлийн төсвийн хөрөнгө...

Ёс бус хэллэгтэй, хүүхдийн тодотголтой кинонд хяналт тавья

Kuzmo 2024-10-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах