• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.   Гэвч 44 хууль баталж, дөрвөн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн отгон чуулганы үйл ажиллагаа нэг л жигдрэхгүй байсаар дуусах төлөвтэй.  УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын чуулган ажлын 75 хоногт хуралдаад хаана.  Гэвч энэ жил сонгуулийн жил учраас парламент сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ажлаа амжуулаад хөшгөө хаана гэсэн үг.   Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 10-нд эхэлнэ. Тэгэхээр энэ төрийн түшээдэд хугацаа тун бага үлдсэн байна. Юун 44 хууль баталж, дөрвөн сонсгол зохион байгуулах вэ гэсээр л дуусах болов уу.

Парламент дахь бүлгийн хуралдаанууд сүүлийн гурван долоо хоногт цуцлагдсан. Байнгын хороод гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар мөн л гурван долоо хоног хуралдаагүй. Нэгдсэн чуулганыг энэ долоо хоногт бүрэн завсарлуулчихлаа.  УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу байгуулагдсан сонсгол зохион байгуулах чиг үүрэг бүхий түр хороонууд ч мөн гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байна. Аргаа барахдаа парламентын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Хөдөөнөөс сонгогдсон гишүүдээс  орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа.  Үүнийг харгалзан үзээд бүх хуулиа баталчихвал чуулганыг завсарлуулж магадгүй.  Сонгууль ойртсон энэ  үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас "төгөлдөр хуурдах" гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд байдаг юм билээ. Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан" гэж байв.  УИХ-ын даргын дээрх байр сууринаас харвал парламент хуулийн хугацаагаа дуусгахгүйгээр өндөрлөж  магадгүй байна.  Чуулган завсарлахтай зэрэгцэн Хянан шалгах түр хорооны сонсголуудыг цуцлах асуудал яригдана. 

44 хууль

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд баталсан. Тус тогтоолд дараах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. Одоогоор эдгээр хуулиас 3-4 хуулийг нь эцэслэн баталж, зарим нь хэлэлцүүлгийн шатанд ч шилжээгүй байна.

1. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

8. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

12. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

13. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17.  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

20. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

22. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

23. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24. "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

26. "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл

/Шинэчилсэн найруулга/;

28. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

29. Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

30. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

31. Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

32. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

33. Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

34. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

35. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

36. Цусны донорын тухай хуулийн төсөл;

37. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

38. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

39. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

40. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

41. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/-ыг тус тус батална. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
ХУРААХ
"The Mongolz" баг тэмцээнээ...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

БАТСАЙХАН 2024-05-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

3 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

3 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

3 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

3 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

3 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

14 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

14 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

14 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах