• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчид яаралтай хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарын  давхиж очоод байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмнэлэг сувиллын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, эмийн үйлдвэрийн байшинг нурааж газрыг чөлөөлж авах зэрэг асуудлыг  хэлэлцэж шийдэх гэж байгаа юм байна.

ИТХ, түүний тэргүүлэгчид ч  яахав хотын даргынхаа хэлснээр үг дуугүй ёсчлоод одоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгаа элэгний эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчил, хураа, нураа гээд шийдвэр гаргаад өгчихдөг юм байж. Гэтэл үүний цаана Монгол Улсын Улсын дээд шүүхийн 2015 онд эцэслэн гаргасан шийдвэр байгааг ИТХ-ын гишүүд, тэргүүлэгчдэд хотын дарга хэлсэн, мэдээлэл өгсөн болов уу гэдэг сонин.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хөрөнгө оруулалт хийж, үр дүнгээр менежмент хийх хувьчлалын асуудал 2008 онд эхэлсэн бөгөөд 2012 онд үр дүнтэй болсон, гэрээний үүргээ биелүүлсэн. Тиймээс дуусгавар болох ёстой байсан аж. 2012 оноос хойш өнөөг хүртэл шийдээгүй, хөрөнгө оруулалт хийж, үр дүнгийн менежментийн гэрээг хэрэгжүүлсэн тал өдий хүртэл хохирч байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн “Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд “Шударгаар явж болохгүй юм байна” гэдэг сөрөг мессеж өгч байгаа  кейс” гэсэн нээлттэй ил захидал /http://mminfo.mn/news/view/41102/- д тодорхой дурдагдсан байсан.

Товчоолбол:

-Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг үр дүнг харгалзан менежментээр хувьчлах тендерийг хотоос зарлаж.

-Тэрэнд нь орж өрсөлдөөд Хатанбаатар гэдэг ахлагчтай баг ялж.

-3 жилийн хугацаатай нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй гэрээ байгуулж.

-Явцад нь Нийслэлийн өмчийн харилцааны газар гэдэг байгууллага төлөөлөгч томилж байгаад хянаж.

-3 жил дуусахад аудит гэх мэт холбогдох хяналт шалгалтыг хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хөрөнгө оруулсан, үр дүнтэй ажилласан тул дуусгавар болгоод Менежментийн багт шилжүүлэх ёстой гэдэг шийдвэрийг гаргая гэдэг дүгнэлтэд хүрч.

Гэтэл нийслэлийн өмчийн харилцааны газар өмч хувьчлалын комисс руугаа асуудлыг оруулж эцэслэсэн шийдвэр гаргуулалгүй өнөөг хүрсэн байна.

Энэ хооронд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 12 сарын 18-нд гарсан шийдвэрт “... Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасугай” гэжээ. Нөгөө тал нь эсэргүүцэж, давж заалдаж, эцэст нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.05.18-нд гарсан 127 дугаар тогтоолд анхан шатны шүүхийн энэ тогтоол хэвээр үлдсэн байна.

Дээд шүүхээс Менежментийн хувьчлалыг  дуусгавар болгохыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан шийдвэр гарснаас хойш 10 жил өнгөрөхөд Нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжүүлээгүй.

Одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан болон хотын даргын лайв-уудад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай огт яригдахгүй байгаа. Тиймээс ИТХ болон тэргүүлэгчдэд энэ талын мэдээлэл байгаа гэдэг эргэлзээтэй.

Олон нийтэд нэг талыг барьсан мэдээлэл баахан өгсний дараа Иргэдийн хурал, түүний тэргүүлэгчид хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргах нь.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид хотын даргын хүссэн шийдвэрийг гаргах уу, хуулиа дагах уу гэдэг  сонин асуулт шүү.

Хуулиа дагаагүй, даргын хэлснийг гүйцэтгэснээс болж хэчнээн олон хүн АТГ, Цагдаагийн хаалга татаж, бүр хэрэгтэн болж байгаа билээ дээ. Олон олон. Лавтайяа НИТХ-ын дарга байсан Билэгт, тэргүүлэгч байсан Дуламсүрэн нарын хүмүүс  хоригдож,  зарим нь одоо насаараа төрийн албанд ажиллах эрхгүй болсон. Одоо Тавантолгойтой холбоотой асуудал дээр ч дарга нарын үгийг шийдвэр болгочихоод шоронд сууж байгаа хүн зөндөө байна.

Эцэст нь, төрийн алба хашиж байгаа хүн, хууль, УДШ-ийн шийдвэр гэх мэт бодитой баримттай юм аа л барьж таарах биз ээ.

Угтаа бол бас улстөрчид биш, хуульд шүүхийн хүчинтэй шийдвэрт найдах нь хожмоо АТГ-ын үүдэнд дуудагдаж суухаас хамгаалах “ерөндөг” ч байж мэдэх юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Д.Тогтохсүрэн: Д.Амарбаясгалан...
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар...

НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу

УЯНГА 2024-04-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчид яаралтай хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарын  давхиж очоод байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмнэлэг сувиллын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, эмийн үйлдвэрийн байшинг нурааж газрыг чөлөөлж авах зэрэг асуудлыг  хэлэлцэж шийдэх гэж байгаа юм байна.

ИТХ, түүний тэргүүлэгчид ч  яахав хотын даргынхаа хэлснээр үг дуугүй ёсчлоод одоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгаа элэгний эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчил, хураа, нураа гээд шийдвэр гаргаад өгчихдөг юм байж. Гэтэл үүний цаана Монгол Улсын Улсын дээд шүүхийн 2015 онд эцэслэн гаргасан шийдвэр байгааг ИТХ-ын гишүүд, тэргүүлэгчдэд хотын дарга хэлсэн, мэдээлэл өгсөн болов уу гэдэг сонин.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хөрөнгө оруулалт хийж, үр дүнгээр менежмент хийх хувьчлалын асуудал 2008 онд эхэлсэн бөгөөд 2012 онд үр дүнтэй болсон, гэрээний үүргээ биелүүлсэн. Тиймээс дуусгавар болох ёстой байсан аж. 2012 оноос хойш өнөөг хүртэл шийдээгүй, хөрөнгө оруулалт хийж, үр дүнгийн менежментийн гэрээг хэрэгжүүлсэн тал өдий хүртэл хохирч байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн “Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд “Шударгаар явж болохгүй юм байна” гэдэг сөрөг мессеж өгч байгаа  кейс” гэсэн нээлттэй ил захидал /http://mminfo.mn/news/view/41102/- д тодорхой дурдагдсан байсан.

Товчоолбол:

-Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг үр дүнг харгалзан менежментээр хувьчлах тендерийг хотоос зарлаж.

-Тэрэнд нь орж өрсөлдөөд Хатанбаатар гэдэг ахлагчтай баг ялж.

-3 жилийн хугацаатай нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй гэрээ байгуулж.

-Явцад нь Нийслэлийн өмчийн харилцааны газар гэдэг байгууллага төлөөлөгч томилж байгаад хянаж.

-3 жил дуусахад аудит гэх мэт холбогдох хяналт шалгалтыг хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хөрөнгө оруулсан, үр дүнтэй ажилласан тул дуусгавар болгоод Менежментийн багт шилжүүлэх ёстой гэдэг шийдвэрийг гаргая гэдэг дүгнэлтэд хүрч.

Гэтэл нийслэлийн өмчийн харилцааны газар өмч хувьчлалын комисс руугаа асуудлыг оруулж эцэслэсэн шийдвэр гаргуулалгүй өнөөг хүрсэн байна.

Энэ хооронд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 12 сарын 18-нд гарсан шийдвэрт “... Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасугай” гэжээ. Нөгөө тал нь эсэргүүцэж, давж заалдаж, эцэст нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.05.18-нд гарсан 127 дугаар тогтоолд анхан шатны шүүхийн энэ тогтоол хэвээр үлдсэн байна.

Дээд шүүхээс Менежментийн хувьчлалыг  дуусгавар болгохыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан шийдвэр гарснаас хойш 10 жил өнгөрөхөд Нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжүүлээгүй.

Одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан болон хотын даргын лайв-уудад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай огт яригдахгүй байгаа. Тиймээс ИТХ болон тэргүүлэгчдэд энэ талын мэдээлэл байгаа гэдэг эргэлзээтэй.

Олон нийтэд нэг талыг барьсан мэдээлэл баахан өгсний дараа Иргэдийн хурал, түүний тэргүүлэгчид хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргах нь.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид хотын даргын хүссэн шийдвэрийг гаргах уу, хуулиа дагах уу гэдэг  сонин асуулт шүү.

Хуулиа дагаагүй, даргын хэлснийг гүйцэтгэснээс болж хэчнээн олон хүн АТГ, Цагдаагийн хаалга татаж, бүр хэрэгтэн болж байгаа билээ дээ. Олон олон. Лавтайяа НИТХ-ын дарга байсан Билэгт, тэргүүлэгч байсан Дуламсүрэн нарын хүмүүс  хоригдож,  зарим нь одоо насаараа төрийн албанд ажиллах эрхгүй болсон. Одоо Тавантолгойтой холбоотой асуудал дээр ч дарга нарын үгийг шийдвэр болгочихоод шоронд сууж байгаа хүн зөндөө байна.

Эцэст нь, төрийн алба хашиж байгаа хүн, хууль, УДШ-ийн шийдвэр гэх мэт бодитой баримттай юм аа л барьж таарах биз ээ.

Угтаа бол бас улстөрчид биш, хуульд шүүхийн хүчинтэй шийдвэрт найдах нь хожмоо АТГ-ын үүдэнд дуудагдаж суухаас хамгаалах “ерөндөг” ч байж мэдэх юм.

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

15 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах