• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөөний 10.20 цагаас гишүүдийн 54 хувийн ирцтэйгээр эхлэв.   Хуралдааны эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай төслийг хэлэлцэн дэмжлээ.  Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу ирэх сонгуулийн үр дүнд бүрдэх 126 гишүүнтэй парламент хэрхэн  ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ.  УИХ-ын чуулганы хуралдааны протоколыг хүргэе.

“Г.Батхүү агсны хэрэг дээр олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой”

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-аар хэлэлцэх чухал асуудал олон байхад гишүүд хуралдаа суухгүй байна. Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тэгсэн хэрнээ хүний тойргоор өлмөн цөлмөн царайлаад явах юм. Өвөрхангай аймаг манай аавын нутаг. Сав сааль тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж бодож хүлээж байгаа байгаа шүү.  Бид өнөөдөр хоёр асуудлыг анхаарах шаардлагатай байна.  С.Зориг агсны асуудал байна. Амь насаа алдаад 26 жил болжээ. Сонгууль дөхөхөөр л эрх баригч нам хэргийг нь илрүүлнэ гэж ярьдаг.  Гэвч өнөөдрийг хүртэл эцэслэж чадсангүй.  Ар гэрийнх нь ч хүсдэг хэргийг нь нууцаас гаргаж, олон улсын мөрдөгч авч ирж, хэргийг нь шалгуулах хэрэгтэй.  Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан парламентын дэд дарга байсан хүн. Хэн тэр хүнийг тангаргийн буг гэдэг байлаа. Хэн тийм нэвтрүүлэг цацдаг байлаа.  Энэ хэрэг дээр мөн олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой. Дараа дараагийн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэх баталгаа алга. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-  УИХ-ын тухай хуулийн төсөлд Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулах зарим зохицуулалтыг нэмлээ. Тухайлбал, УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй.  Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байна. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар боллоо. Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, төсвийн харилцааг зохицуулна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа иргэдэд эд зүйл тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж оруулах ёстой. УИХ -ын гишүүд дөрвөн жилийнхээ гуравт нь ул боов, чихэр жимс тараадаг. Энийгээ болимоор байна. Тайлангаасаа өөр ямар нэг эд зүйлс тараахгүй л байх хэрэгтэй. Монгол Улс авлигын индексээрээ пуужиндаж байна. УИХ-ын гишүүн сонгогчдынхоо талд 30 мянган төгрөгийн ул боов тараахад, зарим нь 30 мянгаас 100 мянган төгрөгийн эд зүйл тараадаг. Сонгогчдынхоо талд тараахад 75-150 тэрбум.  УИХ-ын гишүүний цалингаас давсан орлого. Энэ бол авлига нэмэгдүүлж байгаа эх үүсвэр. Ард иргэдтэй уулзахаар сонгогчдын боловсрол өндөр болсон байна. “Баярын арга хэмжээ хийх гээд хэрэггүй, тэтгэврийн шинэчлэлээ хий, үнийн хөөрөгдлөө зогсоо. Дүүргийн жижиг ажилтай нарыг зовоохгүй, улсаа хөгжүүлэх үндсэн ажлаа хийгээч ээ” гэж зөвлөж байна.  Зарим УИХ-ын гишүүн чуулгандаа суудаггүй, нэг ч төсөл санаачилдаггүй, хуулийн хэрэгжилтэд анхаардаггүй. Юм л тараадаг. Тойрог томсохоор бэлэг сэлт тараах нь багассан болов уу гэтэл дөрвөн аймагт 40 тэрбумыг тараана гэж байна. Тиймээс бэлэг сэлт тараадгийг хориглох заалтыг заавал оруулах ёстой. Хоёрдугаарт, Агаарын бохирдлын түр хороог яагаад байхгүй болгов?

-С.Одонтуяа гишүүний хэлсэнтэй санал нэг байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд оролцох үеэр биш бүхий л үйл ажиллагаанд оролцох бүхий л үеэрээ авлига гэж үзэж болох үйлдлүүд гаргадаггүй байх тухай томъёоллоо гаргаад явахад дэмжээд явахад бэлэн. Зарчмын зөрүүтэй санал гаргаад явахад хууль санаачлагчийн хувьд татгалзах зүйл байхгүй.

“Гишүүд бүлэг байнгын хорооны хурал дээрээ голлон үг хэлнэ”

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: -УИХ 126 гишүүнтэй болоход замбараагүй болно, 76 байхдаа ийм байгаа юм чинь.  Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалдаг зүйлийг хаагаад хууль тогтоож, иргэд олон нийтийг төлөөлдөг л байгаасай.  Энэ парламент саналыг хүлээж аваасай гэж бодож байна. УИХ-ын 126 гишүүн холимог тогтолцоогоор сонгогдоно. Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахаар хэлж ярих зүйл их гардаг. Хэлж ярих эрхийг нь хаах хэрэг байна уу. Хоёр тогтолцоондоо тохирсон өөрчлөлт хийж болох уу. Амьдрал дээр хуулийг хэрэгжүүлэх ч хэцүү байх хэцүү юм их гардаг. Хэрэгжүүлэхгүй болохоор хэрэгт орчих гээд, хэрэгжүүлэх гэхээр утгагүй юм байгаад байдаг.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Та нар ард түмэн дээр очоод сонгогдох болохоор ард түмнийхээ дуу хоолой болж ажиллана гэж сонгогдчихоод, Дэгийн тухай хуулиар ард түмний дуу хоолой болж ажиллах эрхийг хасах нь. Хууль батлах бол бидний нэг л үүрэг. Гүйцэтгэх засаглалд чиглэл өгөх ажлыг тодорхой хэмжээгээр хийх ёстой.  Ж.Сүхбаатар гишүүн хэлээд байгаа. “Таны УИХ дээр сум, багийн иргэний үгийг хэлдэг чинь УИХ -ын гишүүний үндсэн ажлаа хийж байгаа нэг ажил” гэж зөвлөөд байгаа. Энэ боломжийг хаана гэдэг, хүмүүсийн үгийг дамжуулахгүй юм бол иргэдтэй уулзаад яах юм. УИХ төрийн бодлогыг тодорхойлдог газар. Тойрог томссон, ард иргэдтэйгээ уулзалт хийх явцад цахимаар оролцох боломжийг олгох ёстой.  Иргэдийн дуу хоолой болох зохицуулалтыг хаалгана гэж байхгүй, тэмцэнэ.

 -Үг хэлэх хугацааны хувьд бодлогын цөм болсон бүлэг дээрээ төвлөрүүлж ярихгүй бол 126 гишүүн бүгдээрээ цаг авч ярьдаг болбол УИХ-ын ажил цаг их алдах болов уу гэдэг үүднээс авсан суудлынх нь цагтай уялдуулаад гишүүн үг хэлж, ярьж байхаар зохицуулсан. Одоо ч гэсэн аливаа  хууль хэлэлцэхэд 76 –уулаа үг хэлдэггүй, хэлье гэсэн нь санаа зовсон асуудлаараа ярьдаг. Байнгын хороон дээр ярих чөлөөтэй, бүлэг дээрээ ярих зэрэг нь чөлөөтэй. Бүлэг л асуудлаа зангидаад бодлого болгоод оруулаад ирвэл ийм зарчмаар явах нь зөв болов уу гэж оруулж ирсэн. Ингэхгүй одоогийнхоороо явна гэвэл санал хураалтаар шийдээд явах боломжтой.

“Ц.Туваан гишүүн ээ, улстөржөөд яах уу”

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Хуулийн төсөлд гишүүний үг хэлэх эрхийг нь хязгаарлах заалт орж ирж байна. Сүүлийн үед цөөнхдөө  хүндэтгэлгүй хандах, тэдний өргөн барьсан хууль журмын дагуу явж байгаа юмыг хааж боох асуудал хэрээс хэтэрлээ. УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл санаачлаад өгсөн. Хоёр сарын хугацаанд өргөн барих товыг нь гаргаж өгөхгүй явж болдог юм уу. Хуулийн төсөл УИХ-д өргөн барих товыг нь хүртэл тогтоож өгөхгүй байна. Хуулийн төсөлд сөрөг хүчин нь үгээ хэлдэг,  хуулийн төслөө санаачилдаг асуудлыг зааж өгмөөр байна. Эрх баригч хүчин нь хувийн үзэмжээр  сөрөг хүчиндээ хандаад байвал ард иргэдийн хүсэж байгаа зүйлийг яаж хуулийн төсөлд тусгах юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  -Ц.Туваан гишүүн ээ улстөржөөд цөөнхийн үг хэлэх эрхийг өөр болголоо гэж ярьж болохгүй. Төсөлд ямар зохицуулалт байгаа вэ гэхээр аливаа хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэх цагаа гаргая. Ингэхдээ УИХ-д хэдэн суудал авсан байна түүнд нь тохируулж цаг олгоё. Бүлгүүд дотроо асуудлаа яриад цөөнхөө хүндэтгээд олонхын шийдвэр гарч байх үүднээс энэ бүх зүйлийг хийсэн. Үгийг нь огт хязгаарлаад байгаа юм байхгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж өгөх байх, тэр үед саналаа оруулаад яв.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо
С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж...
Торри Крэйг, Андре Драммонд...

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

БАТСАЙХАН 2024-04-12

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо
С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

10 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2 өдрийн өмнө өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-03 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах