• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөх луу жилд таны ажил амьдрал байх вэ

“Хилэнт эх” хэмээн модон луу жил морилон ирж байна. Ирж байгаа энэ нэгэн жилийг монголчууд бид хэрхэн яаж даван туулах вэ. Ард нийтээрээ  төрийнхөө дээд байгууллага УИХ-ыг өмнөхөөс өргөн бүрэлдхүүнтэй болгон сонгоно. Төр засаг улс орныхоо эдийн засаг, ард нийтийнхээ амьдралыг дээшлүүлэхээр олон арга хэмжээ авч, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ, авлигач, хулгайчдыг бүгдийг барьж хариуцлага тооцно хэмээж байгаа. Харин ирж байгаа луу жил  ямар жил төрсөн, иргэн танд ямраар нөлөөлж, санхүү, хувийн амьдрал чинь ямар байх вэ.

Хулгана (2020, 2008, 1996, 1984, 1972, 1960, 1948, 1936)

Ажил алба. Хэрэв та санаагаа хэрэгжүүлэхийг хичээж чадвал олон салбарт амжилт гаргаж чадна. Ажил эрж байгаа бол хичээвэл таны өмнө хаалга нээлттэй байна. Таны зөн совин, хурдан дүн шинжилгээ хийх чадвартай хосолсон нь энэ үеийг танд маш их ашигтай болгох хүчирхэг зэвсэг шүү. Гэсэн хэдий ч бодлогогүй  үйлдлээс болгоомжиж ухаантай, алхам алхмаар ургашил. Мөн хэд хэдэн төсөл дээр нэгэн зэрэг ажиллах хэрэггүй.

Санхүү. Энэ жил санхүүгийн хувьд тийм ч муугүй байх нь. Ганцхан мөнгөө хамаагүй үрэлгүй зардлаа нарийн тооцож бай. Том зүйл, үл хөдлөх хөрөнгө авах бол жилийн хоёрдугаар хагасыг хүлээх нь  зүгээр. Бусад үед хөрөнгө оруулах, санхүүгийн ямар нэг шийдвэр гаргахад ноцтой эрсдэлгүй.

Хайр дурлал. Хэрэв та хостой бол харилцаа улам сайхан болж гуравдугаар сар гэхэд бүр гоё болно. Ганц бие хулганууд оддын анхааралд өртөх чухал уулзалтад оролцоно, жилийн хоёрдугаар хагаст санамсаргүйгээр хосоо олно.  Зунаар хардах сэтгэл өрнөх ч гуравдугаар улиралд сайхан харилцаа сэргэнэ.

Эрүүл мэнд. Жилийн эхээр ноцтой зүйлгүй боловч эрүүл мэнддээ анхаар. Зөв хооллож, компьютерийн өмнө шөнө дунд хүртэл бүү суу. Зуны эхээр спортоор хичээллэхээ багасга, намраас хэвийн дэглэмдээ шилж. Дэглэм барихгүй бол нойргүйдэл, сэтгэлийн хямрал тохиож мэдэх. Оны сүүлчээр вирусээс болгоомжилж амин дэм хэрэглэ.

Үхэр  (2021, 2009, 1997, 1985, 1973, 1961, 1949, 1937)

Ажил алба. Энэ жил жинхэнэ өсөлтийн жил байх нь. Таны хариуцлага сахилга бат, хамт олонтойгоо найрсаг харилцаатай байх нь  албандаа ахих боломж олгоно. Хамтын ажиллагаа, зөрчил маргаангүй байх нь ажил мэргэжилд чинь маш чухлаар нөлөөлнө.

Санхүү. Энэ жил санхүүгийн байдал чинь сэргэнэ, гэхдээ мөнгөө бодлогогүй хий дэмий үрэхэд хүргэж мэдэх юм. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах гэж байгаа бол маш болгоомжтой байж мэргэжлийн хүнтэй зөвлөлд. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий.

Хайр дурлал. Шинэ учрал тохиож удаан хугацааны харилцаа үүснэ. Луу сюрпризэд дуртай болохоор гэнэтийн өөрчлөлт ирж магадгүй. Хосуудад харилцаагаа бэхжүүлэх боломж олгоно. Үүний тулд  хостойгоо гэр бүлийн амьдрал нөлөө бүхий зүйлийн талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй.

Эрүүл мэнд. Жилийн эхний сард бие сайнгүй байж, архаг өвчин ядахнаа л ханиад хүрч болзошгүй. Хоёрдугаар хагасаас зун намар бие чинь сайн. Оны сүүлийн гурван сард нойргүйдэх магад тул өтгөн цай, кофе, согтууруулах ундаанаас татгалз.

Бар (2022, 2010, 1998, 1986, 1974, 1962, 1950, 1938)

Ажил алба. Баруудад ажил мэргэжлийн ахиц хөгжилд тун таатай жил. Өөрийгөө хамгийн сайн талаас нь харуулж амжилт гаргах боломж ирнэ. Зорилгодоо хүрэхийн тулд хамт олонтойгоо хамтарч ажиллах хэрэгтэй. Мэдээж сөргөлдөөнөөс зайлсхийж нээлттэй харилц.

 Санхүү.Санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд тэвчээртэй, ухаалаг бай. Эхний хагас жилд байр машин засах зэрэг зардал таны тайван байдлыг бусниулж мэднэ. Гэхдээ төсвөө сайн тооцож зарцуулж чадвал бэрхшээлийг давж чадна. Томоохон хөрөнгө оруулалтыг тэвчиж таатай жилийг хүлээ.

Хайр дурлал. Сэтгэл хөдлөл ихтэй жил, одод сонирхолтой учрал санал болгож байна. Энэ боломжийг ашиглахдаа хүсэл тэвчээр хоёроо тэнцвэртэй байлга. Хамгийн гол нь хосоо сайн танихын тулд яарах хэрэггүй.

Эрүүл мэнд. 2024 онд тайван байх ч заримдаа хэт догдлолтой байх нь.  Энэ үед барууд онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй,  жин нэмэх, ходоод боловсруулах эрхтэнд  хүндрэл учирч  мэднэ. Болбол саахарын хэмжээгээ багасгах хэрэгтэй.Энэ жил  нойртой холбоотой асуудал үүсч түр зуурын нойргүйдэл архаг хэлбэрт шилжиж юу магад.

Туулай (2023, 2011, 1999, 1987, 1975, 1963, 1951, 1939)

Ажил алба. Эхний гурван сард луу таныг ивээж тун таатай боломж олгох нь.Нөхцөл байдал зөв чиглэлд явж, таныг өндөр үнэлнэ. Намар харин ажлын төлөвлөгөөндөө сэтгэл дундуур болно. Санаа зовохгүйгээр өөртөө шаардлага тавьж сайн ажилла, дорхноо сайжирна. Оны сүүлчээр ажилдаа сэтгэл ханамжтай болж цалин нэмэгдэж бүх зүйл сайхан болно.

Санхүү. Оны эхний хагаст санаа зовох зүйлгүй, бүх зүйл сайхан. Үүндээ сэтгэл ханаж мөнгөө үрсээр төсөв хүндэрнэ. Хамгийн гол нь ухаалаг, хэмнэлттэй бай. Зунаар гэнэтийн ашиг ирж магадгүй, хамаагүй бүү үрээрэй, зарлагаа сайн тооц. Хоёрдугаар хагаст байдал тогтвортой, ганцхан та тансаг гоёл чимэглэлтэй холбоотой ажилтай бол гэрээ хэлцэлдээ болгоомжтой байхгүй бол залиланд өртөх эрсдэл байна.

Хайр дурлал. Эхний хагас жилд  ердийнхөөрөө сэргэлэн,  хостойгоо хэвийн байж амьдралын сайн сайхныг мэдрэх үе. Ганц бие туулайнууд ганцаардлаас холдож илүү таатай болно. Хоёрдугаар хагаст зарим бэрхшээл тохиох учраас харилцаагаа эвдэхгүйн тулд болгоомжтой бай. Ганц биетнүүд чөлөөт бус хүнд дурлаж мэднэ. Хамгийн гол нь сайн бод.

Эрүүл мэнд. Жилийн эхээр багавтар бэрхшээл тохиох ч нэг их удахгүй. Архаг өвчтэй бол  ноцтой учраас эрүүл мэнддээ анхаар. Зунаар хоолны дэглэм баримталж өдөрт гурав хоолло. Шөнөөр битгий ид. Дархлаагаа бэхжүүлэн иллэг хийлгэж зүү тавиул. Хутга хайчтай болгоомжтой харьц. Өвөл вирусээс сэргийлж С амин дэм хэрэглэ.

Луу (2024, 2012, 2000, 1988, 1976, 1964, 1952, 1940)

Ажил алба. Луунууд их хөдөлмөрч учраас энэ жил амжилттай, маш олон боломж байна. Гэхдээ бага зэрэг эрсдэл гарч болох учраас хамт олонтойгоо мэргэжлийн байдлаар харьц. Ийм байдлаар эхний улиралд таатай үр дүн гарна. Дараа нь нэр хүнд чинь унаж мэдэх учраас янз бүрийн юманд бүү оролц. Хоёрдугаар хагаст сонирхолтой санаа төрж амжилт ирнэ.

Санхүү. Санхүүгийн хувьд тогтвортой, эхний хагас жилд том худалдаа хийхээс зайлсхий, амралтдаа зарцуулах мөнгөө хуримтлуулахыг зөвлөж байна. Намартаа болгоомжтой байж санхүүгийн ямар нэг гэрээнд гарыйн үсэг зурах хэрэг гарна. Магадгүй буруу тийш залах ч юм билүү. Сүүлийн улиралд орлого нэмэгдэнэ.

Хайр дурлал. Жилийн эхээр хосууд, ганц бие луунуудад биеэ энхрийлэх хэрэгтэй болох ч одод таныг орхихгүй. Зуны эхээр хосууд зөрчилдөж, бие биенээ хардаж магад. Гэхдээ хоёрдугаар хагасаас мөрөөдөмтгий болж шинэ танилтай болж мэдэх учраас болгоомжил. Сүүлийн саруудад харилцаа сэргэж, зөрчилдөөнөөс зайлсхийх нь.

Эрүүл мэнд. Оны эхээр биеийн тэнцвэр алдагдах ч хоёр гуравдугаар сараас эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй. Кофеноос татгалдаж фитнес, усанд сэлэлтээр хичээллэ. Болбол сайн унтаж амар. Гэмтэл бэртэл авч ажилд чинь садаа болж мэднэ анхаарал болгоомжтой байна.

Могой (2025, 2013, 2001, 1989, 1977, 1965, 1953, 1941)

Ажил алба. Оны эхээр өөрчлөлт гарах ч эхэндээ санаснаар биш мэт боловч аажимдаа танд тустай болж эргэнэ. Зунаар шинэ шинэ санаа төрж эрчимтэй ажиллаж санасандаа хүрнэ. Гуравдугаар улирлаас танд бүр таатай болж, оны сүүлч гэхэд төлөвлөсөн чинь бүтэж ашиг орж ирнэ. Гол нь санаачлагатай бай.

Санхүү. Жаахан асуудал байх ч ашиг орлого өснө. Гол нь сайтар төлөвлөж, сайн удирд. Оны эхээр үнэтэй зүйл худалдан авч магад. Зун бол санхүүгийн таатай үе. Эрсдэлээс болгоомжил. Сүүлдээ тайван,  хөрөнгө өвлөх юм уу, хосын чинь санхүү сайжирна.

Хайр дурлал. Хосууд харилцаагаа улам таатай болгохын тулд яах ёстойгоо сайтар ярилц. Ганц бие могойнууд анхны уулзалтаар бүү дурла, тэвчээртэй байж зөв сонго. Хоёрдугаар хагаст хардалт болж мэднэ,  хайртай хүнээ халамжилж үгийг нь сонс.

Эрүүл мэнд. Ер нь могойнуудад нэг их асуудал алга. Бухимдлаас зайлсхийж йог, биеийн тамираар  хичээллэ. Архаг өвчтэй улс эмчилгааний ачаар хоёрдугаар хагаст бие сайжирна.

Морь (2026, 2014, 2002, 1990, 1978, 1966, 1954, 1942)

Ажил алба. Өөртөө итгэлтэй байж төслөө амжилттай удирдвал оны эхний хагаст амжилт ирнэ. Шийдвэртэй байдал чухал нөлөөтэй. Хуучнаараа эрч хүчтэй ажиллавал оны сүүлчээр  зорилгодоо хүрч, ахиж дэвшихэд чинь тусална.

Санхүү. Том  зүйл худалдан авахгүй байхыг хичээ, долоо хэмжиж нэг огтол. Оны сүүлчээр ашигтай гэрээ хийж болзошгүй, гэхдээ та алдаж магадгүй учраас үүнийг нөхөх гэж нэлээд цаг зарна.Зээл төлж байгаа бол ахиад зээл авахаас болгоомжил.

Хайр сэтгэл. Хосуудад арав, арваннэг, арванхоёрдугаар сар таатай. Оны эхээр харин жаахан хүндрэл гарч магад. Ер нь хувийн амьдрал өмнөх жилээс сонирхолтой байх нь. Ганц биетнүүдэд чухал уулзалт тохиож хэвийн амьдралыг тань эрс өөрчилнө. Гэрлэх санал ирж ч мэдэх.

Эрүүл мэнд. Бүхэлдээ таатай байх ч архаг өвчин илрэх магадлалтай. Бухимдал, ядаргаа үүсч магадгүй учраас агаарт зугаалж бясалгал, йогоор хичээллэ. Хорт зуршлаас татгалзахад таатай жил. Имижээ өөрчлөхөд зүгээр.

Хонь (2027, 2015, 2003, 1991, 1979, 1967, 1955, 1943)

Ажил алба.  Энэ жил хонь жилтнүүдийн ажил амьдралд тун их нөлөөтэй жил. Ялангуяа эхний хагас жилд бүх зүйл сайхан гэхдээ нөхцөл байдалд зохицож дипломат байхыг шаардана. Жилийн туршид эрч хүчтэй байх нь. Зарим ажил саатах ч яарах хэрэггүй.

Санхүү. Мөнгөө ухаантай зарж, санхүүгээ зөв удирдвал энэ жил тогтвортой байна. Шаардлагагүй зүйл худалдан авах, хөрөнгө оруулах хэрэггүй. Өөрийн авьяасаа дайчлан нэмэлт орлого олох боломж байна.

Хайр  дурлал. Хосууд шинэ мэдрэмж хүсэл туршиж,  ганц бие хүмүүс  хайр, романтик учралтай тохиож магадгүй. Шинэ, сонирхолтой хүнтэй учирч цагийг аятай өнгөрүүлж үнэт зүйлсээ хуваалцаж мэднэ.

Эрүүл мэнд. Эрүүл байя гэвэл фитнесээр хичээллэхийг одод зөвлөж байна. Зуны эхээр зүрх судасны асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Эрүүл амьдралын хэв маягт шилжиж спортоор хичээллэ.

Бич  (2028, 2016, 2004, 1992, 1980, 1968, 1956, 1944)

Ажил алба. Хөх луу таныг ивээж бүх зүйл таатай. Хоёрдугаар хагаст сайхан санаа гаргаж амжилт дагуулна. Хамт олныхоо  уур амьсгалыг мэдэрч хурцдахаас болгоомжил. Оны сүүлч гэхэд чухал шийдвэр бүү гарга.

Санхүү. Оны эхээр гэнэтийн ашиг хүртэж, зунаар шинэ гэрээ хэлцэл байгуулан орлого нэмэгдэх нь. Хөрөнгө оруулалтад анхаарч болно. Намраас болгоомжтой байж, зарлагадаа анхаар. Оны сүүлч гэхэд ашиг орлого нэмэгдэх юм байна.

Хайр дурлал. Хосууд жилийн туршид тайван, халамжтай байх бол ганц бие бичнүүд  анхаарал болгоомжтой, учрал бүрт итгээд байхын хэрэггүй. Харин оны сүүлчээр ганц бие хүмүүс амжилтад хүрч мэднэ.

Эрүүл мэнд. Эхлээд тун сайхан байх ч зунаас нойргүйдэн бие суларч магадгүй, нам гүм байж ном уншин, хөгжим сонс. Сүүлийн хагас жилд байдал сайжрах ч сайхан амарч, чанартай хоол идээрэй.

Тахиа (2029, 2017, 2005, 1993, 1981, 1969, 1957, 1945)

Ажил алба. Хөх лууны ачаар ажил алба ахих төлөв байна. Зунаас бүр нааштай өөрчлөлт гарч, танд шинэ сайхан санал ирнэ. Бусадтай эвтэй байж хурцадмал байдлаас зайлсхий. Ер нь хэн  ч шаргуу хөдөлмөрлөж дарга удирдагчдынхаа хараанд өртөнө.

Санхүү. Худалдан авахдаа сайтар сонгож, мөнгөндөө хэмнэлттэй байх хэрэгтэй. Хөрөнгө оруулах шаардлага гарвал сайтар нягтал. Санхүү ерөнхийдөө тогтвортой жил.

Хайр дурлал. Хосууд өөр нэгэн  рүү  татагдан, хосынхоо байдалд тэвчээр алдран  салах эрсдэл гарч болзошгүй, гагцхүү тайвнаар зохицуулахад анхаар. Ганц бие тахианууд зунаар чухал уулзалтын хүчинд хүчтэй дурлаж хэцүүхэн сонголттой тулгарч магад. Өөрийгөө анхааралтай сонс.

Эрүүл мэнд. Өөрийнхөө романтик амьдралаас болоод бухимдах үе таарч, архаг өвчин сэдэрч мэдэх. Зунаар сайхан амарч, сэтгэл санаагаа өөд нь тат. Хурц хоолноос татгалзаж, шингэн юм сайн ууж бай.

Нохой (2030, 2018, 2006, 1994, 1982, 1970, 1958, 1946)

Ажил алба. Гайхамшгтай төлөв, маш олон боломж харагдаж байна. Аж ахуй эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломж байна. Ажлаа солих гэж байгаа бол зургаа, дооон сарыг сонгоорой. Мэргэжлээ дээшлүүлэх бол намар хөөцөлд.

Санхүү. Санхүү тогтвортой гэж хэлэхэд хэцүү, гэхдээ итгэлээ найдвараа бүү алд. Шинэ боломж хай. Жилийн хоёрдугаар сард нохойнуудын санхүү төсөв тогтворжиж намар гэхэд шинэ нэмэлт орлогын санал орж ирж татгалзахгүй бол санхүү нааштай болж бэхэжнэ.

Хайр сэтгэл. Луу жил харилцаагаа сайжруулах, гэр бүлээ өргөтгөх тухайд нохойнуудад жаахан завсарлага өгөх бололтой. Үл ойлголцол, маргаан байвал уян хатан байхыг хичээ. Ганц биетнүүд танилтай болох олон боломж байна. Ер нь харилцааны хүрээгээ тэл.

Эрүүл мэнд. Нохойнууд өөртөө анхааралтай бай. Эхлээд харахад гэмгүй мэт санагдах шинж тэмдгүүд нь ноцтой өвчний эхлэл байхыг үгүйсгэхгүй.  Эмчид байнга үзүүлж бай. Стресст бүү авт. Сайн унтаж, уулзалт арга хэмжээн оролцож өөдрөг байна.

Гахай  (2031, 2019, 2007, 1995, 1983, 1971, 1959, 1947)

Ажил алба. Их өөдрөг жил, албан тушаал ахих, үйл ажиллагаагаа өөрчлөхөд таатай жил. Ашигтай гэрээ байгуулан төсөл чинь урагш ахиж байх ч намраар жаахан асуудал үүснэ. Өөрийгөө зөв залж, эрч хүчтэй байвал оны сүүл гэхэд амжилтад хүрнэ. Гэхдээ хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч болзошгүй.

Санхүү.Хадгаламж, орлогоо зөв зарцуулбал санхүүгийн хувьд айлтгүй. Гэхдээ бөөн мөнгө орж ирнэ гэж тайвшран, элдэв сугалаанд итгэх хэрэггүй. Оны эцэс гэхэд орлого чинь нэмэгдэж, амьдрал сайжирна. Асуудал гарвал өөрөө л шийд.

Хайр дурлал. Энэ жил сэтгэл хөдлөл хайрын чухал үйл явдлууд тохиож, ашиглаж чадвал бөөн боломж. Шинэ хостой учирч магадгүй. Гэхдээ оны дундуур зөрчил үүсвэл цочмог шийдвэр бүү гаргаарай. Ганц бие гахайнууд өөрийн хүрээлэл, найз нөхдийнхөө дундаас хос хайх нь зүйтэй.

Эрүүл мэнд. Жилийн эхээр жаахан ядрах ч нэг их ноцтой биш. Сайн амарвал хэвдээ орно. Бясалгал, йогоор хичээллэж, эрүүл агаарт зугаал. Калорлог хүнс хэрэглэж, спортоор хичээллэ. Гэмтэл бэртлээс болгоомжил, сэтгэлзүйн хувьд өөдрөг бай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
  • •Кино, театр
  • •Байнгын хороо
ХУРААХ
Нэгдүгээр сард 317 мянган амьд...
Аваргуудыг талбайд нь...

Хөх луу жилд таны ажил амьдрал байх вэ

Kuzmo 2024-02-15

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

4 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

4 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

4 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

4 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

8 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

9 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

10 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

10 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

10 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

12 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

13 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

13 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

13 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

13 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

13 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах