• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гучин жил "Гахай" тэжээсэн бидний ганцхан гарц "...Зөвхөн зөв хүн"

Монголын улстөрчид өнгөрсөн өвөлжин өөр хоорондоо далдуур үзэлцлээ. Хажуугаар нь ирэх зуны сонгуульд бэлдэцгээв. Энэ чигээрээ цагаан сартай золгож байна. Харин цагаан сар өнгөрөнгүүт улс төр улайстал халж мэдэхээр байна. Учир нь сонгууль угтсан улс төр өрнөнө. Өөрсдийгөө PR-даж, өрсөлдөгчөө унагах “ажиллагаа”-нууд үргэлжилнэ.

Уг нь энэ бол улс төрийн урьдны, ул болж буй технологи шүү дээ. Учир нь, саяхан сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмсэн. Шинэ 126 гишүүн аймгаас, хороодоос биш бүсээс сонгогдоно. Сонсоход, харахад нэг их том өөрчлөлт болж харагдахгүй л байх шиг байна. Гэхдээ тоглоомын дүрмийн энэ өөрчлөлт Монголын улс төрийг үндсээр нь хөдөлгөж мэдэх юм. Наад зах нь гишүүн болох хүсэлтэй хүмүүс сум бус бүс ярих тархитай байх шаардлага үүссэн. Тэр хэрээр бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөж байж гишүүн болох боломжтой.

Нөгөөтэйгүүр нэг зүйл маш тодорхой болчихсон. Энэ улс яг энэ чигээрээ бол яагаад ч урагшлахгүй юм байна. Улс төрийн салалт, нийлэлт, тэдэнтэй бизнесийнхэн орооцолдчихсон. Товчхондоо, улс төр, бизнес нь холилдоод учир нь олдохоо больчихсон. Улстөрчид нь улс төрөөр бизнес хийдэг. Бизнесмэнүүд бизнесээ улс төр болгочихсон. Энэ хоёр дээр хууль хяналтынхан нэмэгдэнэ. Тэд хуулийг улс төр ч, бизнес ч болгож ашигладаг. Энэ гурав нийлэхээрээ дээрмийн бүлэглэл маягийн зохион байгуулалт үүсчихдэг. Ийм л нэг зүй тогтол манайд бий болчихсон байгаа юм. Нуудаггүй. Ичдэггүй. Бас баригдсан ч улайхгүй.

ЖДҮ-г мэднэ дээ, бүгдээрээ. Баахан улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд “...ЖДҮ хөгжүүлнэ” гээд сангийнх нь мөнгийг авчихсан байсан. УИХ-ын баахан гишүүн, улс төрийн олон албан тушаалтан тэр асуудалд холбогдсон. Тэгээд зүгээр л өнгөрсөн. Сайд нь, сангийн захирал залуутай хамт л ял шийтгэл амссан. Хөгжлийн банкийг гадарлах биш доторлоно. Удахгүй давж заалдах шатны шүүх хурал нь болно. Гэхдээ тэдгээр шүүгдэгч дунд гол хүмүүс нь байхгүй. Анхнаасаа, мөрдөн байцаалтын шатанд мултраад явчихсан. Нүүрсний хулгайтай бол нэлээн дотно танилцсан. Энэ их өргөн хүрээтэй хулгай. Одоогоор жараахай төдий, бас хэл ам дэгдээж мэдэх хүмүүс л хуулийн аргамжаанд ороод байна. Хуулийн сайд Б.Энхбаяр саяхан телевизээр “...Хөгжлийн банкны хохирол нүүрсний хулгайн дэргэд бутархай мөнгө байсан” гэж ярьж байна лээ. Маш товч, тодорхой ойлгогдохоор үг шүү.

Ер нь тэгээд энэ бүхэн нөгөөх л 30 жилийн болохгүй, бүтэхгүйн овоолго юм л даа. Үнэн нь гэвэл тэр. Монголын улс төр 1990-ээд оны эхнээс л эмх замбараагүй эхэлчихсэн. Өмч хувьчлал, баялгийн хуваарилалт тэр үед л эрх мэдэл дагаж хийгдсэн. Тэр нь чинээндээ тулж, түүнийг эсэргүүцдэг С.Зоригийг 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшихэд аминд нь хүрсэн байх өндөр магадлалтай.

За тэгээд, “Эрдэнэт”, Оюу толгойтой холбоотой маапаантай асуудал их бий. Гэхдээ энэ хэрэгт буруутсан хүмүүс цайраад эхэлсэн. Хотын газрыг дураараа зарж байсан бүлэглэл бий. Тэндээс санхүүжиж, түүгээрээ нэрлэсэн бүлэглэл хүртэл байгуулчихсан. Одоогийн эрх баригч намд олон жил оршсон уг бүлэглэл хэвээрээ, байж л байна. Одоохондоо албан тушаалд байхгүй болохоор манайхан алга болчихсон мэт ойлгодог. Үгүй л дээ. Тэдний нэг нь хаа байсан гаднаас баригдаж ирээд хэдхэн сар хоригдоод одоо хэрэг түвэг нь сураг алдраад унаж байна.

Сая Монгол авлигын индексээр арагшаа явсан мэдээ гарлаа. Тэр аргагүй л дээ. Олон жилийн хурааж хуримтлагдсан хэрэг “илэрч”, статистик нэмсэн. Гэхдээ дараа дараагийн жилд улам унах магадлал бас харагдаад байна. Яагаад гэхээр, тэгж илрүүлсэн хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй байгаа юм. Шулуухан хэлэхэд, шүүх байгууллага акулуудын авлигын хэргээс баахан халгадаг. Тэр ч байтугай өмнө шүүж буруутгаснаа эргээд хүчингүй болгодог. Олон хэрэг “...Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаав” гэдэг шийдвэртэйгээр шүүхээс буцаж байна. Зарим хэргийг шүүлгүй хойшлуулаад л байна. Одоо тэдгээр хэрэг дээр ногоон автобусны хэрэг нэмэгдэх бололтой. Тэр хэргээр хоригдоод шалгуулж байгаа “Тэнүүн огоо” компанийн захирал ил захидал бичсэн байна. Түүндээ “...Би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй. ...Автобуснуудыг үйлдвэрлэсэн газар, тодорхой компани байхгүй мэтээр бичээд байгаа нь ор үндэсгүй худлаа гутгэлэг беөгөөд бид үйлдвэр дээр нь очоод нэвтрүүлэг хүртэл хийлгэсэн нь телевизээр гарсанаас гадна одоо ч үзэхэд интернэтэд бэлэн байгаа Солонгосын “Дэү” компани нь бүх эд ангиудыг Солонгост үйлдвэрлэдэг, Вьетнам улсад зөвхөн угсардаг гэж тайлбарлаад Солонгос, Вьетнам дахь үйпдвэр, агуулахаа үзүүлж, Вьетнам дахь үйлдвэртээ загвар автобусыг бидэнд танилцуулсан ба бидний үзэж танилцсанаас шал өөр автобус нийлүүлэгдсэн байсан. Намайг гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж буруутгахдаа яагаад үйлдвэрлэгч биш гэдгийг анхаарч авч үзэхгуй байгааг би огт ойлгохгуй байгаа. Хэвлэл мэдээллээр хуучин гэж шуугиулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн автобуснууд нь шинээр үйлдвэрлэгдсэн боловч үйлдвэрлэлийн бус аргаар үйлдвэрлэгдсэнийг ирсэн хойно нь мэдэж алдааг засварлуулах, дахин үйлдвэрлүүлэх боломжтой байсан боловч намайг цагдан хорисоор байсан тул юу ч хийж чадахгүй байна. Солонгос компани доголдолтой автобус нийлүүлсэн атлаа шинэ автобус, бид ингэж л хийдэг мэтээр биднийг доромжилж байгааг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж дүгнэж байна. Монголын стандарт бидэнд хамаагүй гэх боловч олон улсын жишиг стандартаар хийгээгүй, зарим зүйлийг гар аргаар угсарсан, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, үзэмжийн талаас нь доголдлыг арилгаж өгнө, танай улс автобус үйлдвэрлэдэгүй байж яаж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна гэх зэргээр хандаж байгаа нь биднийг үл ойшоож байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Монголын хуулийн байгууллагыг доромжилж байгаа тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож тэднээс хохирлыг гаргуулах шаардлагатай” гэжээ. Эндээс харвал, энэ захирал “...Ногоон автобусны хэргийн буруутныг Монголоос биш Солонгосоос хайх хэрэгтэй” гээд байх шиг байна. Уг нь энэ хэрэгт хоёр асуудал бий. Нэгт нь, автобусны тендерээс мөнгө зувчуулсан, хоёрт, хуучин автобус оруулж ирсэн гэж байгаа юм. Бүгд л мэдэж байгаа, үүнийг. Тэгэхээр бас л мөдхөн “...“Тэнүүн огоо”-гийн захирлын үгийг нягтлах хэрэгтэй” гээд хэргийг сонгууль давуулаад шидэж мэдэхээр л харагдаж байна. Ингээд байхаар авлигын индекс арагшлах нь тов тодорхой юм.

Сая хий дэлбэрсэн хэрэг ч буруутангүй үлдэж мэдэхээр болчихлоо. Гэтэл энэ чинь олон хүний амь, олон олон айл, байгууллагын эд хөрөнгийг устгачихсан байдаг. “Дашваанжил” гэдэг компани олон нийтийн хараанаас тун овжин мултарна лээ. Харин хариуцлагаас тэр маягаар нь бултуулж болохгүй. Зөвхөн энэ компани ч биш, төрийн байгууллага, тэр дундаа Салбарын хяналт хэрэгжүүлдэг газрууд, Онцгой байдлын албаны удирдлагууд гээд хариуцлагыг шат шатаар нь ярихаас өөр гарц байхгүй. Энэ явсаар нөгөө л 30 жил буруу өрсөн тогтолцоотой л холбогдоно. Араас нь утаа, түгжрэл гээд гацаанд орчихсон асуудлууд байна. Ерөөсөө өнгөрсөн зуны үер, энэ өвлийн хотын зам ингэж л тайлбарлагдана. Энэ хүртэл бид Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг зохиолын амьтад шиг хэдэн гахайнд итгэж, тэднийг тэжээсээр л ирсэн. Тэнд эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилсөн тухай гардаг.

Тэгэхээр энэ бүхнээс гарах ганц гарц нь ирэх сонгуулиар л олигтойхон сонголт хийх хэрэгтэй болж байгаа юм. Уг нь энд улс төрийн намууд ихээхэн үүрэгтэй. Харамсалтай нь намууд нэр хүнд муутай байна. Тиймээс хүссэн хүсээгүй, аль нэг намаас, эсвэл бие дааж нэр дэвшсэн хүмүүсээс “...Зөвхөн зөв хүн”-ийг сонговол зохихоор байна. Тэр жил Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ аваргын “...Нэр минь цэвэр, гар минь цэвэр” гэдэг шиг л хүмүүс Монголд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын баялгийг сорж, монгол хүний боломжийг хулгайлсан нөхдүүд өөрсдөө татгалзаж, аль эсвэл нам нь тэвнийг дэвшүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Тэгж байж л Монгол зөв зам руу орно. Тэгж л харагдаж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Орон нутгаас хулгай хийгээд...
NBA-ын 15 дахь долоо хоногийн...

Гучин жил "Гахай" тэжээсэн бидний ганцхан гарц "...Зөвхөн зөв хүн"

ДАМДИН-ОЧИР 2024-02-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гучин жил

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах