• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жолоо барьсан алуурчдаасаа ангижрах нь уу даа

“Согтуугаар машин барьсан тохиолдолд эхний ээлжинд эрхийг нь хасч 7-30 хоног хорино, харин  хоёр дахь тохиолдлоос 2.7-14  сая төгрөгөөр торгож зургаан сараас гурван жил хорино” гэдэг  хууль хэрэгжээд эхэлчихлээ.

Архидан согтуурах явдал хэмээс хэтэрч хоногт 110-160 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригддаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2024 он гараад эрс буурчээ. Гэлээ ч бас сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр нэгдүгээр сарын 5-нд гэхэд л 53 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан нь илэрсэн байна.  

Хүн дайрч амь насыг нь хохироож, бэртээж гэмтээж, бүр гарцаар гарч явсан сурагч охины амийг хөнөөн, нэгийг нь гэмтээсэн тохолдол гарч байлаа. Хоёр  хүүхдийг замын хашлагад нидэрчихсэн машин жолоодох эрхгүй хүүхнийг хэд гуравхан төгрөгөөр торгоод өнгөрөөж л байлаа. Ийм зөрчил өчнөөнөөрөө л гардаг. Чухамдаа жолоо барьсан ийм алуурчдад хүлээлгэх хариуцлага нь дэндүү сул байснаас л ийм  зөрчил, гэмт хэрэг хавтгайрсан.

Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин,  “Согтуугаар жолоо барьсан хүмүүсийг сараар гэмтлийн эмнэлэг, моргт ажиллуулж, зам дээр зогсоон хөдөлгөөний аюулгүй байдлыг явганаар мэдрүүлж, согтуу машин барих ямар аюултай болох тухай өөрсдөөр нь согтуучуудад яриа ухуулга хийлгэх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхний зардлыг өөрсдөөс нь гаргуулдаг болох ёстой. 

Энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр шоронд жил тэжээж хэвтүүлснээс дээр үр нөлөөтэй” гэж хэлээд л байсан. 

Эрх баригчид дуулсан ч дуулаагүй юм шиг, сөрөг намын нөхөр ч гэдэг юм уу, өнгөрөөгөөд байсан болохоос биш үнэхээр тэднийг ард түмний татварын мөнгөөр тэжээж шоронд амраагаад яах ч  юм билээ.

Харин Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр жолоо барьсан алуурчидгүй болгох эхлэлийг тавьчихлаа. 

“Согтуугаар жолоо барьсан хүнд арай дэндүү өндөр торгууль, шийтгэлтэй байна” гэсэн санал, бичвэр олон нийтийн сүлжээгээр  шуугьж л байна, үүнийг тоогоод яахав. Хөнгөн шийтгэл, бага ялтай байвал яана гэж согтуурсан үедээ машин барьж л байя гэж үү. Үгүй дээ......согтууруулах ундаа уусан үедээ машин барихаа л больчих л доо. 

Гэхдээ юм хоёр талтай. Согтуугаар машин барьж яваад эрхээ хасуулах, бүр арав хорин сая төгрөгөөр торгуулах дээрээ тулсан хүн яах вэ. Цагдаатай, замын зохицуулагчтай  тохиролцох юм биш байгаа...

“Ар гэрийн амьдрал хэцүү байна, намайг зам дээр зохицуулагч хийлгэж өгөөч” гэдэг чинь замын цагдаагаас өөрсдөөс нь гарсан үг шүү. Муугаар бодоход хэн машин жолоодох эрхээ хасуулж, 14 сая төгрөгөөр торгуулахыг бодох юм бэ. Түүний оронд хөөрхий “амьдрал нь хүнд” байгаа цагдаад сая төгрөг өгөөд салахыг бодох хүн захаас аваад гарна. 

Ийм тохиолдолд яах вэ, үүнийгээ хэрхэн яаж зохицуулж, шийдэх юм. Манайх уг нь цахим сайдтай, гудамж талбай нь бүгд камертай. Цагдаа нараа хариуцлагажуулж шударга болгож чадвал Монгол Улс согтуу жолоочгүй болж болмоор л байна. Эс тэгвээс “өө болдог л юм, цагдаад хэдэн цаас атгуулчихад юу л болоо аж” гэсэн хэнэггүйтэл газар авч, жолоо барьсан ухаан мэдрэлгүй алуурчид гудамжаар хөлхөлдөөд л байх юм биш байгаа хэмээн сэтгэл зовином. 

Хөөрхий амьдралаа авч яваа жолооч нартаа хатуурхаж машин  тэрэг барих эрхийг нь хасч торгууль цуглуулах гээд байгаа юм огт биш, согтуугаар машин барихыг нь болиулчих гээд байгаа юм шүү дээ. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 11. Пүрэв. №003 (5921)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний...
Шинжлэх ухаан технологийн сан...

Жолоо барьсан алуурчдаасаа ангижрах нь уу даа

ӨЛЗИЙБАЯР 2024-01-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жолоо барьсан алуурчдаасаа ангижрах нь уу даа

“Согтуугаар машин барьсан тохиолдолд эхний ээлжинд эрхийг нь хасч 7-30 хоног хорино, харин  хоёр дахь тохиолдлоос 2.7-14  сая төгрөгөөр торгож зургаан сараас гурван жил хорино” гэдэг  хууль хэрэгжээд эхэлчихлээ.

Архидан согтуурах явдал хэмээс хэтэрч хоногт 110-160 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригддаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2024 он гараад эрс буурчээ. Гэлээ ч бас сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр нэгдүгээр сарын 5-нд гэхэд л 53 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан нь илэрсэн байна.  

Хүн дайрч амь насыг нь хохироож, бэртээж гэмтээж, бүр гарцаар гарч явсан сурагч охины амийг хөнөөн, нэгийг нь гэмтээсэн тохолдол гарч байлаа. Хоёр  хүүхдийг замын хашлагад нидэрчихсэн машин жолоодох эрхгүй хүүхнийг хэд гуравхан төгрөгөөр торгоод өнгөрөөж л байлаа. Ийм зөрчил өчнөөнөөрөө л гардаг. Чухамдаа жолоо барьсан ийм алуурчдад хүлээлгэх хариуцлага нь дэндүү сул байснаас л ийм  зөрчил, гэмт хэрэг хавтгайрсан.

Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин,  “Согтуугаар жолоо барьсан хүмүүсийг сараар гэмтлийн эмнэлэг, моргт ажиллуулж, зам дээр зогсоон хөдөлгөөний аюулгүй байдлыг явганаар мэдрүүлж, согтуу машин барих ямар аюултай болох тухай өөрсдөөр нь согтуучуудад яриа ухуулга хийлгэх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхний зардлыг өөрсдөөс нь гаргуулдаг болох ёстой. 

Энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр шоронд жил тэжээж хэвтүүлснээс дээр үр нөлөөтэй” гэж хэлээд л байсан. 

Эрх баригчид дуулсан ч дуулаагүй юм шиг, сөрөг намын нөхөр ч гэдэг юм уу, өнгөрөөгөөд байсан болохоос биш үнэхээр тэднийг ард түмний татварын мөнгөөр тэжээж шоронд амраагаад яах ч  юм билээ.

Харин Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр жолоо барьсан алуурчидгүй болгох эхлэлийг тавьчихлаа. 

“Согтуугаар жолоо барьсан хүнд арай дэндүү өндөр торгууль, шийтгэлтэй байна” гэсэн санал, бичвэр олон нийтийн сүлжээгээр  шуугьж л байна, үүнийг тоогоод яахав. Хөнгөн шийтгэл, бага ялтай байвал яана гэж согтуурсан үедээ машин барьж л байя гэж үү. Үгүй дээ......согтууруулах ундаа уусан үедээ машин барихаа л больчих л доо. 

Гэхдээ юм хоёр талтай. Согтуугаар машин барьж яваад эрхээ хасуулах, бүр арав хорин сая төгрөгөөр торгуулах дээрээ тулсан хүн яах вэ. Цагдаатай, замын зохицуулагчтай  тохиролцох юм биш байгаа...

“Ар гэрийн амьдрал хэцүү байна, намайг зам дээр зохицуулагч хийлгэж өгөөч” гэдэг чинь замын цагдаагаас өөрсдөөс нь гарсан үг шүү. Муугаар бодоход хэн машин жолоодох эрхээ хасуулж, 14 сая төгрөгөөр торгуулахыг бодох юм бэ. Түүний оронд хөөрхий “амьдрал нь хүнд” байгаа цагдаад сая төгрөг өгөөд салахыг бодох хүн захаас аваад гарна. 

Ийм тохиолдолд яах вэ, үүнийгээ хэрхэн яаж зохицуулж, шийдэх юм. Манайх уг нь цахим сайдтай, гудамж талбай нь бүгд камертай. Цагдаа нараа хариуцлагажуулж шударга болгож чадвал Монгол Улс согтуу жолоочгүй болж болмоор л байна. Эс тэгвээс “өө болдог л юм, цагдаад хэдэн цаас атгуулчихад юу л болоо аж” гэсэн хэнэггүйтэл газар авч, жолоо барьсан ухаан мэдрэлгүй алуурчид гудамжаар хөлхөлдөөд л байх юм биш байгаа хэмээн сэтгэл зовином. 

Хөөрхий амьдралаа авч яваа жолооч нартаа хатуурхаж машин  тэрэг барих эрхийг нь хасч торгууль цуглуулах гээд байгаа юм огт биш, согтуугаар машин барихыг нь болиулчих гээд байгаа юм шүү дээ. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 11. Пүрэв. №003 (5921)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

9 цагийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

9 цагийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

9 цагийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

19 цагийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

20 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

20 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах