• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны анхны хуралдаан өчигдөр /2024.01.02/  17 цаг 25 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.Хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны долоо нь орон тооны бус байна”, “4.2. Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.”, “4.5 Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-ын шийдвэр гарснаар эхэлж дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн нэр дэвшигчийн сонсголын үе шатыг баримтлан явуулсныг дурдав.

Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон гэж байлаа.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу УИХ-ын цахим хуудаст байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдын бүртгэх хуудас байршуулсан зарыг УИХ-ын цахим хуудас болон itoim.mn, Ikon.mn, 24tsag.mn, livetv.mn, eguur.mn, news.mn, news.press.mn, times.mn, tovch.mn, zarig.mn сайт болон MGL 88.3 fm радио зэргээр 19 хоногийн хугацаанд давтамжтай байршуулсан. Мэдээллийн дагуу нэг оролцогч бүртгүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж баталгаажуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэх бөгөөд Байнгын хорооны сонсголд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар хүрэлцэн ирж, ирц бүрдэж нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсныг Ж.Сүхбаатар гишүүн тайландаа онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайлан, сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан, эсэх дүгнэлт түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын таван өдрийн дотор нэр дэвшигч түүний санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулж болно гэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг батлан гаргасан гэж байлаа.

Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн СЕХ-ны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэв.

Тайлан болон нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 14.2-т “Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна.” гэж заасны  дагуу санал хураалтыг гар өргөн явуулав.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандорж чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул уг албан тушаалд Ноовойн Нанзаддоржийн нэрийг дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан.

Нэр дэвшигч Н.Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1990 онд нийслэлийн 47-р сургууль, 1995-2000 онд БНЭУ-д “Goman Monastery University /Datsan/” сургуулийн Парчин дамжаа, 2000-2002 онд тус сургуулийн Зод дамжаа, 2002-2004 онд Умын дамжааг тус тус дүүргэсэн. 1991-2008 онд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Дашчойнпэл дацан сургуульд ажилласан, Гавж цолтой нэгэн аж.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонгсолын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн Н.Нанзаддоржтой хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг томилох, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгасан байв. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон 10 гишүүний зургаа нь дэмжсэн юм.

Хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төрийн албаны зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлсэн  байна.

Монгол Улсын Засгийн газраас Лхагвын Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах санал ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татан авсан. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2022 оны 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд, бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн гэж байлаа.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай. 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар санал ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд дурдаад Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. дахь хэсэгт “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлж байна гэв.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан.1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны тогтоолын төсөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилох, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгасан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 10 гишүүний долоо нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Байнгын хороод хуралдана /2024-01-03/
NBA-ын 10 дахь долоо хоногийн...

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв

Kuzmo 2024-01-03

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах