• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ

Жил бүрийн өдийд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгддэг. Энэ жилийн хувьд томуугийн улирал харьцангуй хожуу эхэлсэн, идэвхжилийн оргил үед хүрээгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдэж, амархан хүндэрч  эмнэлгүүдийн ачаалал өдөр өдрөөс өсжээ. Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын  25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан.

Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 40 ор, “Цэргийн төв эмнэлэг”-т 30 ор,  Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвд нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна. Ер нь томуугийн үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн нийт 1190 ор дэлгэжээ. Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II”, “Цэргийн төв эмнэлэг”-т энэ сарын  01-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэлтээр Хүүхэд судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулахаар заасан. Ингэхдээ оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг  тооцон олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийг амралтын өдрүүдээр ажиллуулах, гэрийн эргэлтийг идэвхжүүлэх зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн томуу томуу төст өвчний идэвхжил нэмэгдвэл орны хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор “Ор зохицуулах баг”-ийг томилоод байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор долоо хоног бүр эмнэлзүйн баг гарган эмнэлгүүдэд ажиллуулж байна. Уг багт ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, хүүхдийн зөвлөх эмч нар ажиллаж эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм.

Тэгвэл бид Эрүүл мэндийн яамнаас ажиллаж буй багийнхантай хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргээс сурвалжиллаа.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА М.ЧИМГЭЭ: ОР ОЛДОХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ ХҮҮХДЭЭ БИТГИЙ ХҮНДРҮҮЛЭЭРЭЙ

-Ор олдохгүй байх вий гээд ээж нар хүүхдээ хүндрүүлдэг. Тиймээс битгий хүндрүүлээрэй. Хамгийн түрүүнд эмчдээ итгэ, өрх дээрээ оч, амбулатори, эмнэлэгт  хүрээд ир. Бид яаж ийж байгаад хүүхдээ аврахын төлөө зүтгэнэ. Энэ хамгийн чухал. Ээж аав нарт хэлэхэд хүүхдээ хайрла. Илүү их хайрла. Тэр нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шүү дээ. Бид  цар тахалтай тэмцэж үзсэн ард түмэн. Тэр үед ээж аав нар хүүхэддээ болон өөртөө маш сайн маск зүүлгэж байсан. Хөл хорионд байлгаж чадаж байсан үед мундаг байсан мөртлөө  одоо ямар ч маскгүй ирж байна. Гүйгээд л ороод ирнэ. Хүүхдийнхээ амыг ч боохгүй орж ирж байна.

Хүүхэд анатоми, физиологийн хувьд өвөрмөц. Том хүний амьсгалын зам урт, нарийхан байдаг. Хүүхдийнх богино, өргөн байдаг. Хүйтэн, бактеритай агаар, вирустай шууд уушги руу ордог.

Хатгалгаа авахуулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэм бариулж, халуун амьсгалаар амьсгалуул. Маск зүүх, амыг нь ороолтоор ороох их чухал. Хүүхэд өөрийнхөө амьсгалыг гаргалаа, бүлээхэн амьсгалаа  ноосон ороолт дотроо барьж бүлээцүүлээд дахиад бүлээхэн амьсгалаар амьсгална. Шууд гадны хүйтэн амьсгалаар амьсгалахгүй гэсэн үг. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмээс гадна хүүхдийнхээ цусыг шингэн байлга, дархлааг нь сэргээ. Хүний цусны эргэлт сайн эргэж байвал хүүхдийн, том хүний ч дархлаа сэргэнэ. Чихэртэй, газтай ундаа бага өг. Бүлээн ус уулга.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ Х.УЛАМБАЯР: АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ ХООЛ ХҮНС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-Эрчимт эмчилгээний тасагт долоон  хүүхэд эмчлүүлж байна. Ихэнх нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалтай. Хатгалгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдлын шинжүүд буюу цээж хонхолзох, амьсгаадах, амьсгалахад яргалах, хамар уруулын гурвалжин хөхрөх шинж тэмдэг илэрнэ. Бид стандарт удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ болгоныг хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихаас гадна амин дэмээр баялаг хоол хүнс өгөх хэрэгтэй. Шингэн зүйлийг ердийн үеэс их хэмжээгээр уулгана. Мөн олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг зөвлөе.

ЭХЭМҮТ-ИЙН АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Б.АРИУНХИШИГ: ТОМЧУУД ӨВДӨХГҮЙ Ч  ТЭЭГЧ БОЛДОГ

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт  аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс өмнө бол хүн болгон ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцин хийлгэснээр томуу тусах магадлал багасдаг. Өвдлөө гэхэд хүндрэхгүй. Томчуудын дархлаа маш сайн байгаа учраас өвдөхгүй ч  тээгч болдог. Тиймээс хүүхдүүддээ ханиад хүргэхгүйн тулд гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлж, хувцсаа бүрэн солих, гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гэрт байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна.

НЭМГ-ЫН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Н.МЭНДСАЙХАН: ХОЁР ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАТГАЛГАА БОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

-Энэ жил томуугийн дэгдэлт харьцангуй хожуу эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеийг бодвол 3.9 хувиар томуу томуу төст өвчний үзлэг  бага хувьтай байна. Амбулаторийн үзлэг энэ долоо хоногт 6.5 хувьтай байна . Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал харьцангуй хэвийн, хэвийн дээд түвшинд байгаа. Гэхдээ нэмэлт орнуудыг дэлгэсэн. Дээр нь уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр  өглөө 8:40-20:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллаж байгаа бол ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд томуугийн амбулаторид шилжиж 21:00 цаг хүртэл үзлэг хийж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд үзлэгээ хийж байна. Уртасгасан цагаар зохицуулалт хийсэн учраас амбулатори дээр хүлээгдэл харьцангуй гайгүй. Гэсэн ч хоёр хүртэлх насны хүүхдийн өвчлөл дундаа ялангуяа  томуугаар хүндрээд  хатгалгаа болох тохиолдол их бүртгэгдэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөх бар өдөр
Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
ХУРААХ
Яндан цөөлөх шинэ “хууль”-аар...
Ж.Ганбаатар: АИ92 болон дизелийн...

Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ

УЯНГА 2023-12-11

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөх бар өдөр
Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна
Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна
Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

12 цагийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

12 цагийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

12 цагийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

22 цагийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

23 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

23 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

23 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах