• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Кофены сүү малын сүү мөн үү

Мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэтчилэн түүхий эдүүдийг байгалиас авч шууд болон дүрсийг нь хувирган боловсруулж хэрэглэхээс гадна өөр өөр хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтүүд ашиглан өөр түүхий эдийг орлуулан хэрэглэх хэрэгцээ шаардлага байдаг. Үүний нэг нь кофены сүү.

Non dairy creamer (NDC) нь кофе, цай, халуун шоколадыг цайруулах (манайхаар бол сүлэх), амт чанарыг сайжруулах зорилгоор сүүний оронд хэрэглэгддэг нийлмэл найрлагат бүтээгдэхүүн юм.

Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд халуун кофены уусмалд ороод ээддэггүй, маш амархан тарж уусдаг, лактозын агууламж багатай учраас сүүнд харшилтай хүнд тохирдог, сүүг бодвол гарган авах эх үүсвэр хангалттай байдаг тул үнэ хямд гэх мэтчилэн шалтгаанаас өнөөдөр энэ бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байна.

Зөвхөн энэ бүтээгдэхүүний жилийн эргэлт 2020 оны байдлаар 1.3 тэрбум доллар байжээ. 

Уг бүтээгдэхүүн нь мальтодекстрин, глюкоз, уураг, ургамлын гаралтай тос, казейнат натри, цийдэм үүсгэгч, өнгө оруулагч, буфер давс, амт оруулагч гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг.

1. Глюкоз, мальтодекстрин: Энэ нь NDC-ны нэр төрлөөс хамаарч эрдэнэшиш, төмс, улаанбуудай, арвай, цагаан будаанаас гарган авч болдог сүүний амт, биет байдлыг бий болгодог үндсэн түүхий эд. Гадаад нэртэй боловч үр тарианаас гаргаж авсан цардуулын задралын бүтээгдэхүүн тул айх шаардлагагүй. Талх барьсан ч дулааны боловсруулалтын үед энэ задрал явагдаж л байдаг.

2. Уураг: Уураг нь NDC бүрдүүлэгч гол орцуудын нэг бөгөөд амт, биет байдал, тэжээллэг, өнгө бүрдүүлдэг. Сүүний казейн уургийг боловсруулан гарган авсан казейнат натри хэрэглэдэг. Сүүнээс авч байхад юунд ч эргэлзэх билээ.

3. Ургамлын гаралтай устөрөгчжүүлсэн тос: Сүүний тослогийг бий болгох, биет байдлыг үүсгэх, зуурамтгай чанарыг өөрчлөх, амтыг нэмэх зорилгоор хэрэглэдэг. Ургамлын гаралтай ханаагүй тосны хүчил түлхүү агуулдаг тос хэрэглэдэг тул харин ч шингэц хурдан байдаг байх нь.

4. Цийдэмжүүлэгч (эмульс үүсгэгч): Аяга кофендоо сүүгээ хийгээд хутгахад ус, тос хоёр нь ялгараад байвал ямар өөдтэй байх вэ дээ. Тосыг уусмалд нэгэн төрлийн, жигд тархсан маш жижиг дусал хэлбэртэй болгоход энэ нэмэлтийг хэрэглэдэг. Е код бол хор агуулсан гэсэн үг биш. Ургамлаас гаргаж авдаг тул асуудалгүй.

5. Өнгө оруулагч: Сүүн бус ургамлын гаралтай түүхий эдээр сүүг орлуулах гэж байгаа тул мэдээж цайвар шаргал байх шаардлагатай. Үүнд annato хэмээх модны үрээс гарган авсан бета каротин ( А аминдэм) агуулсан улбар шар, улаан өнгийн будагч бодис ашигладаг. Энэ будагч бодис цэвэр байгалийн гаралтай, аминдэм агуулдаг тул ямар ч асуудалгүй. Аннато нь онцгой ач холбогдолтой байдаг тул АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас баталгаажуулах шаардлагагүй хүнс гэж томьёолсон байдаг.

6. Буфер давс: Буфер гэдэг нь уусмалын рН буюу уусмал дахь (Н+) болон (ОН-) ионы харьцаа өөрчлөгддөггүй тогтвортой байдаг гэдэг утгыг илэрхийлдэг. рН- ийн утга ямар ч уусмалд 0-14 байдаг. 7-той тэнцүү бол саармаг, багасах тусам хүчиллэг, 7-оос ихсэх тусам шүлтлэг орчинг заадаг.

Буфер орчин үүсгэх давсаар бидний гамбир хайрдаг сода буюу NaHCO3-г ашигладаг. Энэ бодис тухайн кофенд найруулсан NDC-ны орчинг рН=6,8-7,2 хооронд барьж өгдөг. Ингэснээр агуулагдах уураг, тос гэх мэт бүрэлдэхүүнүүд тунадасжихгүй, ялгарахгүй, илүү тогтворждог.

Мөн үүнд тогтворжуулагчаар хэрэглэдэг K2HPO4 буюу калийн гидрофосфатыг зөвхөн сүү гэлтгүй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд тогтворжуулагчаар ашигладаг. Угаасаа фосфатын давсууд хүний биеийн бодисын солилцоо, энергийн солилцоонд орж байдаг бодис тул ямар ч хоргүй. 

7. Амт оруулагч: NDC-ын нэр төрлөөс хамаарч ямар ч амтлагч бодис хэрэглэж болдог ба тэр нь байгалийн гаралтай, эсвэл байгалийн нийлмэл найрлагатай, өөрөөр хэлбэл, гаргаж авсан бодис байж болно.

Эдгээр хольцыг тооцоолсон хэмжээнд холино, жигдрүүлэх төхөөрөмжөөр жигдрүүлж нэгэн төрлийн болгоно. Ингээд хатаах цамхагт хуурай сүү шиг хатаасны дараа кофенд хутгах NDC бэлэн болдог. 

Хүнсийг хийхэд ч мөн адил инженерийн тооцоолол шаардана. Ямар түүхий эдийг ямар хүнс болгож хувиргах уу, үүний тулд ямар боловсруулалт хийх ёстой, юунаас гаралтай ямар шинж чанартай хүнсний нэмэлт хэрэглэх вэ гээд л шууд идэж хэрэглэдэг тул бүр ч илүү хариуцлагатай, судалгаа шинжилгээг алхам бүрт хийж байдаг.

Юу хэрэглэх нь өөрийн дур боловч хэрэглэхдээ эргэлздэггүй байх ёстой. Үйлдвэрлэгчид ч шошгон дээрээ Е кодоо бичээд түүнийгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүнсний инженер О.Гал-Очир

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Аваргууд Даллас Мавирекс багийн...
NBA-ын талбайд болсон тоглолтын...

Кофены сүү малын сүү мөн үү

Kuzmo 2023-11-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Кофены сүү малын сүү мөн үү

Мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэтчилэн түүхий эдүүдийг байгалиас авч шууд болон дүрсийг нь хувирган боловсруулж хэрэглэхээс гадна өөр өөр хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтүүд ашиглан өөр түүхий эдийг орлуулан хэрэглэх хэрэгцээ шаардлага байдаг. Үүний нэг нь кофены сүү.

Non dairy creamer (NDC) нь кофе, цай, халуун шоколадыг цайруулах (манайхаар бол сүлэх), амт чанарыг сайжруулах зорилгоор сүүний оронд хэрэглэгддэг нийлмэл найрлагат бүтээгдэхүүн юм.

Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд халуун кофены уусмалд ороод ээддэггүй, маш амархан тарж уусдаг, лактозын агууламж багатай учраас сүүнд харшилтай хүнд тохирдог, сүүг бодвол гарган авах эх үүсвэр хангалттай байдаг тул үнэ хямд гэх мэтчилэн шалтгаанаас өнөөдөр энэ бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байна.

Зөвхөн энэ бүтээгдэхүүний жилийн эргэлт 2020 оны байдлаар 1.3 тэрбум доллар байжээ. 

Уг бүтээгдэхүүн нь мальтодекстрин, глюкоз, уураг, ургамлын гаралтай тос, казейнат натри, цийдэм үүсгэгч, өнгө оруулагч, буфер давс, амт оруулагч гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг.

1. Глюкоз, мальтодекстрин: Энэ нь NDC-ны нэр төрлөөс хамаарч эрдэнэшиш, төмс, улаанбуудай, арвай, цагаан будаанаас гарган авч болдог сүүний амт, биет байдлыг бий болгодог үндсэн түүхий эд. Гадаад нэртэй боловч үр тарианаас гаргаж авсан цардуулын задралын бүтээгдэхүүн тул айх шаардлагагүй. Талх барьсан ч дулааны боловсруулалтын үед энэ задрал явагдаж л байдаг.

2. Уураг: Уураг нь NDC бүрдүүлэгч гол орцуудын нэг бөгөөд амт, биет байдал, тэжээллэг, өнгө бүрдүүлдэг. Сүүний казейн уургийг боловсруулан гарган авсан казейнат натри хэрэглэдэг. Сүүнээс авч байхад юунд ч эргэлзэх билээ.

3. Ургамлын гаралтай устөрөгчжүүлсэн тос: Сүүний тослогийг бий болгох, биет байдлыг үүсгэх, зуурамтгай чанарыг өөрчлөх, амтыг нэмэх зорилгоор хэрэглэдэг. Ургамлын гаралтай ханаагүй тосны хүчил түлхүү агуулдаг тос хэрэглэдэг тул харин ч шингэц хурдан байдаг байх нь.

4. Цийдэмжүүлэгч (эмульс үүсгэгч): Аяга кофендоо сүүгээ хийгээд хутгахад ус, тос хоёр нь ялгараад байвал ямар өөдтэй байх вэ дээ. Тосыг уусмалд нэгэн төрлийн, жигд тархсан маш жижиг дусал хэлбэртэй болгоход энэ нэмэлтийг хэрэглэдэг. Е код бол хор агуулсан гэсэн үг биш. Ургамлаас гаргаж авдаг тул асуудалгүй.

5. Өнгө оруулагч: Сүүн бус ургамлын гаралтай түүхий эдээр сүүг орлуулах гэж байгаа тул мэдээж цайвар шаргал байх шаардлагатай. Үүнд annato хэмээх модны үрээс гарган авсан бета каротин ( А аминдэм) агуулсан улбар шар, улаан өнгийн будагч бодис ашигладаг. Энэ будагч бодис цэвэр байгалийн гаралтай, аминдэм агуулдаг тул ямар ч асуудалгүй. Аннато нь онцгой ач холбогдолтой байдаг тул АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас баталгаажуулах шаардлагагүй хүнс гэж томьёолсон байдаг.

6. Буфер давс: Буфер гэдэг нь уусмалын рН буюу уусмал дахь (Н+) болон (ОН-) ионы харьцаа өөрчлөгддөггүй тогтвортой байдаг гэдэг утгыг илэрхийлдэг. рН- ийн утга ямар ч уусмалд 0-14 байдаг. 7-той тэнцүү бол саармаг, багасах тусам хүчиллэг, 7-оос ихсэх тусам шүлтлэг орчинг заадаг.

Буфер орчин үүсгэх давсаар бидний гамбир хайрдаг сода буюу NaHCO3-г ашигладаг. Энэ бодис тухайн кофенд найруулсан NDC-ны орчинг рН=6,8-7,2 хооронд барьж өгдөг. Ингэснээр агуулагдах уураг, тос гэх мэт бүрэлдэхүүнүүд тунадасжихгүй, ялгарахгүй, илүү тогтворждог.

Мөн үүнд тогтворжуулагчаар хэрэглэдэг K2HPO4 буюу калийн гидрофосфатыг зөвхөн сүү гэлтгүй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд тогтворжуулагчаар ашигладаг. Угаасаа фосфатын давсууд хүний биеийн бодисын солилцоо, энергийн солилцоонд орж байдаг бодис тул ямар ч хоргүй. 

7. Амт оруулагч: NDC-ын нэр төрлөөс хамаарч ямар ч амтлагч бодис хэрэглэж болдог ба тэр нь байгалийн гаралтай, эсвэл байгалийн нийлмэл найрлагатай, өөрөөр хэлбэл, гаргаж авсан бодис байж болно.

Эдгээр хольцыг тооцоолсон хэмжээнд холино, жигдрүүлэх төхөөрөмжөөр жигдрүүлж нэгэн төрлийн болгоно. Ингээд хатаах цамхагт хуурай сүү шиг хатаасны дараа кофенд хутгах NDC бэлэн болдог. 

Хүнсийг хийхэд ч мөн адил инженерийн тооцоолол шаардана. Ямар түүхий эдийг ямар хүнс болгож хувиргах уу, үүний тулд ямар боловсруулалт хийх ёстой, юунаас гаралтай ямар шинж чанартай хүнсний нэмэлт хэрэглэх вэ гээд л шууд идэж хэрэглэдэг тул бүр ч илүү хариуцлагатай, судалгаа шинжилгээг алхам бүрт хийж байдаг.

Юу хэрэглэх нь өөрийн дур боловч хэрэглэхдээ эргэлздэггүй байх ёстой. Үйлдвэрлэгчид ч шошгон дээрээ Е кодоо бичээд түүнийгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүнсний инженер О.Гал-Очир

ФОТО:

Сэдвүүд : #Сэрэмжлүүлэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

20 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

20 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

20 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

20 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

20 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

20 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах