• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бидний мэддэг & мэддэггүй Чиндао хот

М.Даваа

Аялал жуулчлал тэр дундаа далайн эргийн аялал жуулчлалыг  жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүнчлэн өөрсдийн давуу тал болох үйлдвэржилтийг  дэлхийн түвшинд хүргэж буй Шаньдун мужийн  Чиндао хотыг бид тэр бүр сайн мэдэхгүй.  Шаньдун хойгийн өмнөд хэсэгт оршдог, Хятадын умард нутгийн сэтгэл татам, үзэсгэлэнт сайхан байгальтай далайн эргийн хот юм.  Чиндао бол Хятадын хүчирхэг хөгжлийг харуулсан,  стратегийн чухал ач холбогдолтой хотуудын нэг. Бидний мэддэг Haier, Hisense, Tsingtao шар айраг  зэрэг дэлхийд алдартай үйлдвэрүүд тэнд байдаг.

Энэхүү далайн эргийн хот  сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа ба гол аж үйлдвэр нь худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуучлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг юм байна. Нөгөөтэйгүүр  Чиндао хот Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа өндөр хөгжилтэй бусад хотуудаасаа онцлогтой аж.  Энэ хот байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ихээхэн  ач холбогдол өгч, өнөөдрийн байдлаар агаарын бохирдолтой хоногийн тоо 70 гаруй хувиар буурсан гэдгийг албаныхан хэлсэн юм.

Түүнчлэн  хамгийн олон хүн цугладаг далайн эргийн амралтууд энэ хотод байдаг тул  өвлийн улиралд ч энд олон мянган хүн ирдэг  гэнэ. Чиндао усан боомт бол  Шаньдун мужийн эдийн засгийн гол түшиц төдийгүй Дэлхийн 10 том боомтын  нэлээд дээгүүрт   бичигддэг юм байна. Тэр утгаараа 180 гаруй орны 700 гаруй боомттой худалдааны чиглэлээр хамтран ажилладаг гэнэ. Зөвхөн энэ тоо л бидэнд энэ хотын чанар чансааг шууд хэлээд өгч байгаа юм. Байгаль орчин, түүх соёлын дурсгалт газрууд, бас орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн энэ  муж, энэ хот хүнээ төв болгож, хөгжлөө хурдасгаж чаджээ. Эндээс сүүлийн үеийн техник технологийг  нэвтрүүлсэн  салбар салбарын үйлдвэрлэл, бүрэн автаматжсан том боомт, татваргүй бүс гээд олон зүйлийг харж болно. Тэр хэрээрээ  дэлхий нийтийн  анхаарлыг татаж, давуу байдлаа  орлого болгож, өнгө төрхөө  шинэчлэн орчин үеийн том хот болсон нь гайхах зүйл биш аж. Энэ байдал тэнгэрээс унаж ирээгүй, гагцхүү тэр хотын иргэдийн бүтээлч хөдөлмөрөөс бий болжээ, цаашдаа ч өргөжин тэлэх нь сар жилээр бус өдөр хоногоор хэмжигдэж байна гэдгийг нүдээр үзэж, чихээр сонссон хүний хувьд хэлэх хэрэгтэй биз ээ.

Haier-ийн төрсөн нутаг бол Чиндао 

-Анх 1920 онд БНХАУ-ын Чиндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар Haier  компани бий болжээ. Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлснээр өдгөө Haier корпораци гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр 2009 оноос эхлэн  дэлхийд эхний байрт орж байгаа төдийгүй  дотоодын зах зээлдээ хамгийн үнэ цэнэтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чаджээ.

Үйлдвэрийн музейг үзээд музей гэж ийм л байдаг байх гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Эндээс Haier-ийн бүхий л хөгжил,  шинэ техник технологийн дэвшлийг харж болно. Нүд эрээлжилж, толгой эргэм гял цал бүтээгдэхүүн. Бид харин ямрыг нь хэрэглээд байгаан бүү мэд, ямартаа ч тэнд олж харсангүй, гэхдээ хараагүй орхигдуулсныг үгүйсгэхгүй.

Ямар нэгэн зүйлээ тууштай, орхигдуулахгүй хийж чадвал, юу ч байсан дэлхийн түвшинд хүрч болдог гэдгийг энэ үйлдвэр, энэ компаниас харж болох аж. Түүнчлэн 2022 онд Чиндао Haier угаалгын хэрэгсэл ХХК нь орлого таван тэрбум 280 саяд хүрч, улсдаа 131 сая юанийн татвар оруулж, 1381 хүнийг ажлын байртай болгожээ. 

Бидний мэддэг Цинтао шар айраг

Цинтао энэ бол хятад шар айрагны хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай нь гэхэд маргах нэгэн үгүй байх. 1903 оноос хойш Чиндао хотод үйлдвэрлэж эхэлжээ.  Чиндао хотод ирсэн хүн бүр энд Цинтао шар айраг хүртэж, бас тус үйлдвэрийн музейг үздэг нь бидний ярьдгаар бичигдээгүй хууль мэт. Эх нутагт нь ирсэн хүн мэддэг, уух дуртай  шар айрагныхаа  үүх түүх, соёл, уламжлал, хэрэглээ гээд мэдэхийг хүсэх нь дамжиггүй шүү дээ.  

Цинтао шар айрагны үйлдвэр 120 жилийн түүхтэй бөгөөд  Германы колончлолоос үүдэлтэй гэнэ. Гэвч тэд  100 гаруй жилийн түүхтэй үйлдвэрийнхээ хуучин барилгыг нураалгүй, музей болгон шинэчлэн засварлаж дэлхийд гайхагдсан музей болгон хөгжүүлжээ. Германчуудад анх зориулж хийсэн энэ пивоны үйлдвэр хожим япончуудын мэдэлд шилжиж байсан ч амт чанар өнгө зүсээ алдаагүй өнөөдрийг хүрчээ.

Германчууд 1903 онд шар айрагны энэ үйлдвэрийг тухайн үеийн хоёр  сая юаниар байгуулж байсан бөгөөд 1945 онд Хятад улс өөрийн болгожээ. Үйлдвэрийн тухайд автомат ажиллагаатай төдийгүй нэг  секунтэд 16 ширхэг пиво савладаг гэх. Бидэнд дэлхийд танигдсан амтыг үйлдвэрээс нь шууд амсах аз тохиосон юм. Хөхүүрийн айраг гэдэгчлэн үйлдвэрээс шууд гарч буй шар айраг гашуун бус уруул чимчигнэсэн нэг л өвөрмөц,  өөр амтыг мэдрүүлж байсан юм. Экспортод гаргахад хадгалалт, хамгаалалт гээд нарийн юм  байдаг л байлгүй, бид түүнийг нь л ууж байснаас шинэхнийг нь ууж байсан биш. Өнөөдөр  дэлхийд  нэртэй брэнд болж чадсан нь энэ үйлдвэрийн хөгжлийг илтгэх  байх.  Далайн эргийн дагуу Цинтао шар айрагны мухлаг,  худалдаа үйлчилгээ, бэлэг дурсгал гээд холбоотой зүйл их, түүнтэй зэрэгцээд хүний хөл хөдөлгөөн ч битүү байдаг юм байна. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 05. Пүрэв. №155 (5883)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Дулаан-Ерөө хоорондын 1.3 км...
Таван толгой түлшийнхэн ажлын...

Бидний мэддэг & мэддэггүй Чиндао хот

Kuzmo 2023-10-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бидний мэддэг & мэддэггүй Чиндао хот

М.Даваа

Аялал жуулчлал тэр дундаа далайн эргийн аялал жуулчлалыг  жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүнчлэн өөрсдийн давуу тал болох үйлдвэржилтийг  дэлхийн түвшинд хүргэж буй Шаньдун мужийн  Чиндао хотыг бид тэр бүр сайн мэдэхгүй.  Шаньдун хойгийн өмнөд хэсэгт оршдог, Хятадын умард нутгийн сэтгэл татам, үзэсгэлэнт сайхан байгальтай далайн эргийн хот юм.  Чиндао бол Хятадын хүчирхэг хөгжлийг харуулсан,  стратегийн чухал ач холбогдолтой хотуудын нэг. Бидний мэддэг Haier, Hisense, Tsingtao шар айраг  зэрэг дэлхийд алдартай үйлдвэрүүд тэнд байдаг.

Энэхүү далайн эргийн хот  сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа ба гол аж үйлдвэр нь худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуучлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг юм байна. Нөгөөтэйгүүр  Чиндао хот Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа өндөр хөгжилтэй бусад хотуудаасаа онцлогтой аж.  Энэ хот байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ихээхэн  ач холбогдол өгч, өнөөдрийн байдлаар агаарын бохирдолтой хоногийн тоо 70 гаруй хувиар буурсан гэдгийг албаныхан хэлсэн юм.

Түүнчлэн  хамгийн олон хүн цугладаг далайн эргийн амралтууд энэ хотод байдаг тул  өвлийн улиралд ч энд олон мянган хүн ирдэг  гэнэ. Чиндао усан боомт бол  Шаньдун мужийн эдийн засгийн гол түшиц төдийгүй Дэлхийн 10 том боомтын  нэлээд дээгүүрт   бичигддэг юм байна. Тэр утгаараа 180 гаруй орны 700 гаруй боомттой худалдааны чиглэлээр хамтран ажилладаг гэнэ. Зөвхөн энэ тоо л бидэнд энэ хотын чанар чансааг шууд хэлээд өгч байгаа юм. Байгаль орчин, түүх соёлын дурсгалт газрууд, бас орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн энэ  муж, энэ хот хүнээ төв болгож, хөгжлөө хурдасгаж чаджээ. Эндээс сүүлийн үеийн техник технологийг  нэвтрүүлсэн  салбар салбарын үйлдвэрлэл, бүрэн автаматжсан том боомт, татваргүй бүс гээд олон зүйлийг харж болно. Тэр хэрээрээ  дэлхий нийтийн  анхаарлыг татаж, давуу байдлаа  орлого болгож, өнгө төрхөө  шинэчлэн орчин үеийн том хот болсон нь гайхах зүйл биш аж. Энэ байдал тэнгэрээс унаж ирээгүй, гагцхүү тэр хотын иргэдийн бүтээлч хөдөлмөрөөс бий болжээ, цаашдаа ч өргөжин тэлэх нь сар жилээр бус өдөр хоногоор хэмжигдэж байна гэдгийг нүдээр үзэж, чихээр сонссон хүний хувьд хэлэх хэрэгтэй биз ээ.

Haier-ийн төрсөн нутаг бол Чиндао 

-Анх 1920 онд БНХАУ-ын Чиндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар Haier  компани бий болжээ. Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлснээр өдгөө Haier корпораци гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр 2009 оноос эхлэн  дэлхийд эхний байрт орж байгаа төдийгүй  дотоодын зах зээлдээ хамгийн үнэ цэнэтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чаджээ.

Үйлдвэрийн музейг үзээд музей гэж ийм л байдаг байх гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Эндээс Haier-ийн бүхий л хөгжил,  шинэ техник технологийн дэвшлийг харж болно. Нүд эрээлжилж, толгой эргэм гял цал бүтээгдэхүүн. Бид харин ямрыг нь хэрэглээд байгаан бүү мэд, ямартаа ч тэнд олж харсангүй, гэхдээ хараагүй орхигдуулсныг үгүйсгэхгүй.

Ямар нэгэн зүйлээ тууштай, орхигдуулахгүй хийж чадвал, юу ч байсан дэлхийн түвшинд хүрч болдог гэдгийг энэ үйлдвэр, энэ компаниас харж болох аж. Түүнчлэн 2022 онд Чиндао Haier угаалгын хэрэгсэл ХХК нь орлого таван тэрбум 280 саяд хүрч, улсдаа 131 сая юанийн татвар оруулж, 1381 хүнийг ажлын байртай болгожээ. 

Бидний мэддэг Цинтао шар айраг

Цинтао энэ бол хятад шар айрагны хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай нь гэхэд маргах нэгэн үгүй байх. 1903 оноос хойш Чиндао хотод үйлдвэрлэж эхэлжээ.  Чиндао хотод ирсэн хүн бүр энд Цинтао шар айраг хүртэж, бас тус үйлдвэрийн музейг үздэг нь бидний ярьдгаар бичигдээгүй хууль мэт. Эх нутагт нь ирсэн хүн мэддэг, уух дуртай  шар айрагныхаа  үүх түүх, соёл, уламжлал, хэрэглээ гээд мэдэхийг хүсэх нь дамжиггүй шүү дээ.  

Цинтао шар айрагны үйлдвэр 120 жилийн түүхтэй бөгөөд  Германы колончлолоос үүдэлтэй гэнэ. Гэвч тэд  100 гаруй жилийн түүхтэй үйлдвэрийнхээ хуучин барилгыг нураалгүй, музей болгон шинэчлэн засварлаж дэлхийд гайхагдсан музей болгон хөгжүүлжээ. Германчуудад анх зориулж хийсэн энэ пивоны үйлдвэр хожим япончуудын мэдэлд шилжиж байсан ч амт чанар өнгө зүсээ алдаагүй өнөөдрийг хүрчээ.

Германчууд 1903 онд шар айрагны энэ үйлдвэрийг тухайн үеийн хоёр  сая юаниар байгуулж байсан бөгөөд 1945 онд Хятад улс өөрийн болгожээ. Үйлдвэрийн тухайд автомат ажиллагаатай төдийгүй нэг  секунтэд 16 ширхэг пиво савладаг гэх. Бидэнд дэлхийд танигдсан амтыг үйлдвэрээс нь шууд амсах аз тохиосон юм. Хөхүүрийн айраг гэдэгчлэн үйлдвэрээс шууд гарч буй шар айраг гашуун бус уруул чимчигнэсэн нэг л өвөрмөц,  өөр амтыг мэдрүүлж байсан юм. Экспортод гаргахад хадгалалт, хамгаалалт гээд нарийн юм  байдаг л байлгүй, бид түүнийг нь л ууж байснаас шинэхнийг нь ууж байсан биш. Өнөөдөр  дэлхийд  нэртэй брэнд болж чадсан нь энэ үйлдвэрийн хөгжлийг илтгэх  байх.  Далайн эргийн дагуу Цинтао шар айрагны мухлаг,  худалдаа үйлчилгээ, бэлэг дурсгал гээд холбоотой зүйл их, түүнтэй зэрэгцээд хүний хөл хөдөлгөөн ч битүү байдаг юм байна. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 05. Пүрэв. №155 (5883)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах