• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

Түрүүч нь СҮ.БАТБОЛД: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ОЛОН ЖИЛЭЭР УХАРНА

Х.БАТТУЛГА: УРАГШАА НАРИЙН ЦАРИГТАЙ ЮМ УУ, ХИЛ СЭТЛЭЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДРИЙН ЯРИАД БАЙГАА ЮМ МОНГОЛД ШИНГЭХГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ бүс нутгийн хөгжилтэй холбоотой, аж үйлдвэр, уул уурхай ямар хавьд нь байх юм бэ. Энэ дотроо Тавантолгой ямар үүрэг гүйцэтгэх юм бэ.Тэгээд цаашдаа бид нар хөгжлийн модель, загвар, бүсчлэл маань ямар байгаа  юм бэ. Энэ нь Тавантолгойтой хэрхэн уялдаж байгаа талаар бодож санаж байгаа юм Засгийн газарт байна уу? 

Ерөнхий сайд Сү.Батболд: Засгийн газар өнөөдөр хэдийгээр  Тавантолгой, Оюу толгой орон сууцны томоохон хөтөлбөр, төмөр зам, дэд бүтцийн хөтөлбөрүүдийг ярьж байгаа ч гэсэн бүхэлд нь улс орныхоо хөгжлийн дараагийн 20 жилийн шилжилтийн биш, хөгжлийн 20 жилийн бодлого, мөн түүнээс цааш урт хугацаанд үргэлжлэх дунд бөгөөд урт хугацааны хөгжлийн стратеги, бүсчилсэн хөгжлийнхөө шинэ үзэл баримтлалтай уялдуулж оруулж ирэх ийм шаардлага байгаа. Энэ дээр Засгийн газар ажил эхлүүлж, боловсруулж байгаа. Үүнийг бид зохих хугацаанд нь энэ хөтөлбөрүүдтэйгээ уялдуулаад намрын чуулганаар оруулж ирэх бэлтгэл ажлыг хангаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: 

-Үндэсний компаниудыг өсгөн дэвжих, цаашид ажиллах нөхцөл бололцоог нь хангах, дэлхийд тэргүүлэх компаниудыг бий болгох “Монгол 999” гээд ч юм уу, энэ хэдэн компаниудын хүрээнд ойлголт яваад байна уу. Яаж эд нарыгаа компаниудаа сонгон шалгаруулах, эсхүл энэ дээр оролцуулах вэ. Хоёрдугаарт, манай Ерөнхий сайд Хөрөнгийн биржийн асуудал дээр нэлээд түлхүү анхаараад байгаа л даа. Ойр ойрхон ТУЗ-ийг солиод, янз бүрийн улсууд томилогдоод, гараад, ороод байна. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах асуудал дээр ямар бодлого бариад, энэ нь өөрөө Монголын Тавантолгой, Оюу толгойн энэ асуудлууд дээр ямар байр суурьтай байх вэ. Гуравдугаарт нь, монголчуудад ээлтэй, монголчууддаа хайртай, монголчуудад хэрэгтэй энэ төсөл хөтөлбөр явна гээд л ярьж байсан. Оюу толгой дээр мөн л  энэ төсөл хөтөлбөр ярьж байсан. Амьдрал дээр их өөр юм яваад байна гээд байна, Ерөнхий сайд аа. Дараагийн дугаарт, Макенза гэдэг банкийг ямар учраас хаана тендер зарлаад яаж сонгон шалгаруулсан бэ. Бид эх орныхоо хишгийг өгнө, их бүтээн байгуулалт хийнэ гэж яриад байх юм.. Энэ мөнгөнүүд чинь хаана яаж үүсэх гээд байгаа юм бэ. ТЭЗҮ-үүд нь хаагуур байгаад байгаа юм бэ. Оюу толгой, Тавантолгой гэж  яриад байгаа болохоос биш, ний нуугүй ярихад бидэнд тийм мэдээлэл байхгүй байна. Бидэнд ирээгүй байгаа юм чинь, ард түмэн бол бүр мэдээлэл байхгүй байгаа. Ард түмэн мэдээлэл өгөх асуудлыг сайн хийхгүй бол тэгээд л хардсан, сэрдсэн асуудлууд гараад ирэх вий. Энэ төсөлтэй холбоотойгоор Улаанбаатарчууд их горьдож байгаа  шүү. Бид энэ бүтээн байгуулалтаас агаарын бохирдлоосоо салчихна. Бүгдээрээ орон сууцанд орчихно. Зам харгуй сайхан болчихно. Хот гэрэлтэй, гэгээтэй,  өнгөтэй болно гээд олон юм хараад байгаа юм. Баахан юм ярьчихаад, эцсийн дүндээ энэ бүтээн байгуулалт чинь үр ашиггүй юм болчих вий  гэж би бол айгаад байгаа юм. Тэгээд Сайншандад их бүтээн байгуулалт хийнэ, төмөр замд их бүтээн байгуулалт хийнэ гээд энэ чинь өөрөө мөнгө. Бидний олж ирэх гэж байгаа юм бас тодорхой хэмжээтэй, энэ юмнуудыг яаж уялдуулан зохицуулах ажлыг  хийх гэж зохион байгуулж байна вэ?

Ерөнхий сайд Сү.Батболд: 

-Үндэсний компаниудын хувьд нийт ЗО гаруй мянган компани бүртгэлтэй. Уул уурхайн олборлолтод оролцох, нэмүү өртгийг шингэсэн үйлдвэрүүд гээд бид нар жагсаалт гаргасан. Засгийн газраас тэр жагсаалтаа нэлээн тодорхой тараасан. Материал тараагдсан.  Мөн төрийн өмчийн компанидаа  хувьцаа эзэмших энэ боломжийг оруулна гэж сая мэдээлэл өгсөн байгаа. Тийм учраас энэ боломжуудыг бид нар зөвхөн санал илэрхийлж байгаа компаниудаараа хязгаарлахгүй. Тэр компаниудаа дэмжиж оролцуулна. Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь оролцох боломжийг нь шударгаар хангаж өгнө. Харин тэр шударгаар хангагдсан боломжоо компаниуд маань өөрсдийнхөө боломж, чадвар, чадавхийн хэмжээнд ашиглах нь ойлгомжтой. Хөрөнгийн биржийн асуудлыг бид нар их тодорхой тавиад, би Засгийн газрын тэргүүний хувьд үүнийг зориуд их анхаарч байна.  Зах зээлийн эдийн засаг маань цааш нь боловсронгуй болгоод, бид шилжилтийн  20 жилээсээ, дараа нь хөгжлийн  20 жилд орно гэх юм бол зах зээлийн эдийн засгийн хамгийн гол санхүүгийн хэрэгсэл болдог хөрөнгийн зах зээл гэдэг энэ механизмыг жинхэнэ утгаар нь ажиллуулах ёстой. Бидний төсөөлөлд ягаан, цэнхэр тасалбар, ер нь нэг ойлгомжгүй, хувьцааг нь худалдаад авахаар нөгөө компаниуд нь ногдол ашгаа ч өгдөггүй. Хувьцаа нь ч ил тод биш, засаглал нь ч ил тод ойлгомжтой биш, эсхүл зарим банкууд нь дампуураад явчихдаг. Нэг ийм ойлгомжгүй зүйлүүд байгаа юм. Гэхдээ Хөрөнгийн биржийн чиглэлээр ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгийн зах зээл гэдэг даяаршилж байгаа ертөнцийн хамгийн том нэг механизм мөн л дөө. Энэ даяаршил руу нь холбож өгөхийн тулд Хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн бирж, Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай.  Энэ маш ойлгомжтой, нээлттэй зарчмаар явагдана. Энэ зарчмаар ч менежментийн тендер нь ил тод явагдаж байгаа. Ер нь Тавантолгой оронгуут л Улаанбаатарыг гэрэлтэй болгоод, тэгээд байшингууд өрөгдөөд явчихна гэж төсөөлбөл амаргүй л дээ. Бид нар олон жил хөгжиж,  зүтгүүлж байгаа. Одоо бол тийм бэлэн сэтгэлгээг хүлээдэг биш, ажил хийх ёстой. Асар их ажил ард талд нь зогсож байгаа. Энэ ажлыг бид нар эхлүүлье гэж байгаа. Дангаараа Засгийн газар хийх биш, төр, УИХ, Засгийн газар, үндэсний аж ахуйн нэгжүүд, ард иргэд, түншүүдтэйгээ хамт хийе. Хамт хийх тоглоомын дүрэм, үзэл баримтлалаа маш ойлгомжтой болгоё гэдэг асуудлыг Их Хуралд оруулж байгаа юм.  Түүнээс энд ямар нэгэн  гэнэтийн гэрэл гэгээг энд яриад, тэгээд маргааш бүх юм сайхан болно гэдэг биш. үүний ард талд асар их хөдөлмөр, асар их хамтын ажиллагаа, тэр нь ойлгомжтой, ил тод, ийм хөдөлмөр зогсож байгаа гэдгийг зориуд тэмдэглэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:

-Том төслийг анхнаасаа их зөв ойлголтыг хаа хаанаа авах хэрэгтэй байна.  УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор бол Тавантолгойн орд,  тэр чигээрээ 100 хувь төрийн мэдэлд байна гэж байгаа. Гэтэл одоо бидний энэ ярьж байгаа төрд  100 хувь гээд байгаад чинь  орон нутгийн өмчтэй жижиг “Тавантолгой”, Ухаа худгийн “Энержи Ресурс” бол ороогүй шүү дээ. Үүнийгээ бид нар анхнаасаа зөв ойлголт өгөх нь зүйтэй байх гэдгийг хэлж байна. Энэ дээр тайлбар өгөх байх аа. Хоёрдугаарт, Тавантолгойн лицензийг тодорхой хэмжээг нь төр эзэмшиж байгаа учраас гадаадын компаниуд тодорхой хэсгийг нь  гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа гэдгийг тод ярих хэрэгтэй байна. Орон нутгийн дотоодод ашиглах Тавантолгойн 10 хувийг нь хувьцаа хэлбэрээр гаргаж байгаа бол хэдий хэрийн хөрөнгийг хувьцаа хэлбэрээр гаргаж байгаа юм бэ. Одоо манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 400 гаруй  компаний нийт үнэлгээ нь 990 тэрбум төгрөг байгаа. Тэгвэл бид 10 хувь хэдэн төгрөгний үнэлгээтэй хөрөнгийг ард түмэндээ эзэмшүүлэх гэж байна вэ. 10 хувийг нь эзэмшүүлэх гэж байгаа гэдэг юм яриад байна. Ойлголтын их зөрүү гарах гээд байх шиг байна. Хамгийн эхлээд 100 хувь лиценз төрийн мэдэлд байхгүй шүү дээ, Энэбиш дарга аа. Энэ бол тодорхой 2-3 компанид үлдээд, үлдсэнийг нь бид нар 100 хувь гэж үзээд явж байна гэдгээ анхнаас нь сайн тодорхой ойлгуулах ёстой шүү?

Ерөнхий сайд Сү.Батболд: 

-Оруулж ирж байгаа төслийн асуудал бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн мэдэлд байж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрын тухай ярьж байна. Өнөөдрийн байдлаар төр эзэмшиж байгаа нүүрсний 100 хувь эзэмшиж байгаа орд газраа 100 хувь нь төр мэдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу мөн Ашигт малтмалын хуулийн дагуу хийх, хувьцаа гаргах асуудлыг би энд тодорхой тайлбарласан. Харин тэнд өмнө нь үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа, одоо ч үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын асуудал тусдаа. Үүнийг тодорхой болгох нь зүйтэй гэдэг Шинэбаяр гишүүний ярьж байгаа нь зөв. Энэ дээр тодруулгыг нь Зоригт сайд гаргаж өгөх нь зүйтэй байна.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт: 

-Ерөнхий сайдын хэлснээр УИХ-ын тогтоол дотор өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа Тавантолгойн лиценз нь өөрөө 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдгийг зориуд цохон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа энэ  100 хувь төрийн мэдэлд байгаа компанийхаа хувьцааг иргэддээ Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу эзэмшүүлэх, дээрээс нь Хөрөнгийн бирж дээр арилжаална. Ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолд тусгасан. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой” ХК   Цанхийн талбай дээр яг төв хэсэгт нь үйл ажиллагаа явуулдаг. 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмч.  Тэр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дотор жишээлбэл, “Ажнай” групп, бид нарын ойлгож байгаагаар хэд хэдэн үндсэн лиценз эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр тэнд лицензтэй компани бол 2007 онд лиценз авсан “Дацэкү” гэсэн компани байгаа. Үлдсэн хэсэгт төр урьд өмнө  2007 онд энэ талбайг, Тавантолгой орд газрыг төрд буцааж авахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” компани гэсэн ийм гурван аж ахуйн нэгж, Тавантолгойн орд газар дээр үйл ажиллагаа явуулж  байна.

Сангийн сайд С.Баярцогт:

-Компаний хувьцааг дотооддоо гаргахдаа шууд өөрийнхөө нэрлэсэн үнээр гаргана. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа анх удаа гаргаж зарахдаа компаниа маш их үнэд хүргэж байж, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж байж, тодорхой хэмжээний олборлолтууд гаргаж байж, дээрээс нь хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлж байж гаргана. Энэ хооронд дотоодын Хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа хувьцааны үнэ, анхны тэр хувьцааны үнийн хооронд маш их хэмжээний зөрүү гарна. Үүгээрээ харин монголчууд хувь хүн болгон маш их хэмжээний ашиг хүртэх ийм бололцоотой. Ашигт малтмалын хуулийн дагуу дотооддоо, иргэддээ нэрлэсэн үнээр бид нар гаргаж өгнө. Ийм маягаар зохион байгуулна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Б.Ганхуяг: Ерөнхий сайд...
Яармагийн замын нэгдүгээр...

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Kuzmo 2023-09-14

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах