• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Пап Францис: Монгол Улс хүний эрх, энх тайвныг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэж байна

П.АМГАЛАНБАЯР

Монгол Улсын нэгэн цаг үеийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлал тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-нд хүрэлцэн ирж, түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авсан билээ. Айлчлалын хүрээнд  Гэгээн Ширээт улсын албаны хүмүүс, 150 орчим гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирcэн юм. Нэгэн эгнээнд живхийтэл зогссон харц дээгүүр Монголын цэрэг эрс,  цагаан идээгээр бялхсан мөнгөн аяга, алд цэнхэр хадгаа дэлгэн угтсан Монголын өвөрмөц соёл, ондоошлыг дэлхийд харуулсан сайхан үйл явдал болсон.

Айлчлалын хоёр дахь өдөр Сүхбаатарын талбайд албан ёсны угтах ёслол болж, Монголын ард түмэн найрсагаар хүлээж авсан юм. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс Пап Францисыг шүтэн биширдэг сүсэгтэнүүд хүрэлцэн ирсэн нь Папын хэлсэн “Бид бүгд ахан дүүс” айлдварын илэрхийлэл гэлтэй.  Айлчлалын гол арга хэмжээний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлсэн үйл явдал байлаа. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэе.

У.Хүрэлсүх: Байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана

-Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм.  Эрхэм хүндэт Пап Францис таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж буй. Тиймээс цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт улстай бүх талаар хамтран ажиллах болно. Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно. 

Пап Францис: Монгол Улс даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах зорилго тээж яваа улс

-Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас  алсыг ширтэх адил даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай. Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм.

Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ.

Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.  Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ.  Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна. Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн.  Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм.

Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францист бараалхсан юм. Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын түүхэн айлчлалд Монголын хийгээд дэлхийн улс орны хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас хэвлэлийнхэн ярилцлага авсан юм. Тэрбээр Гэгээн Ширээт улсад  очиж, энэхүү түүхэн айлчлалын урилгыг Пап Францисд гардуулан өгсөн билээ.

Н.Энхбаяр: Монгол Улсын соёл, Пап Францисын хэлсэн үг хоорондоо нийцэж буй нь сайхан санагдлаа

-Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал Монгол Улсыг дэлхийд таниулах, хайрлах, хүндэтгэх сэтгэлийг төрүүлэхүйц  түүхэн айлчлал болж байна. Аливаа улс хоорондын харилцаа бол зөвхөн  бичиг цаас, солилцох харилцаа байдаггүй.  Мөн  хүмүүсийн сэтгэхүйн харьцаа оршиж байдаг. Монгол Улс, Ватиканы хоорондын харилцаа 800 гаруй жилийн түүхтэй. Энэ  мартагдсан түүх, тасарсан холбоо сэргэж байна. Монголын үргэлжилж байгаа түүхийн нарийн нандин холбоог дахин сэргээж, тасарсанг нь зангидаж, холбож буй нь их чухал юм. 

Пап Францис байгаль орчинтой холбоотой олон сайхан зүйлийг ярилаа. Байгаль, орчны тухай сэдэв сүүлийн үед их анхаарал татаж байна. Монголчууд байгаль орчиндоо их хүндэтгэлтэй ханддаг сайхан соёлтой ард түмэн. Манай улсын соёл, папын хэлсэн үг хоорондоо нийцэж буй нь сайхан санагдлаа. Тэгсэн мөртлөө манай энэ соёл дэлхийн өнөөдрийн хүн төрөлхтний санаа зовоож байгаа   асуудлыг шууд холбож оруулсан байна. Тийм учраас папын хэлсэн үгийг  үндэслээд судлаач, эрдэмтдийнхээ хэлсэн үг, дэлхий дахин болон улсынхаа  тэргүүнүүдийн хэлсэн үг, хийж буй ажил дээр тулгуурлан байгаль орчноо хамгаалах тал дээр хичээж, зүтгэе гэж Монголчууддаа хандан уриалж байна.

Мөн айлчлалын хүрээнд Пап Францис Ватиканы номын санд хадгалагдаж буй Гүюг хааны Папын элч санваартан Жон Плано Карпинид монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьсан юм. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай гэдгийг Пап Францис онцоллоо.

“Бид бүгд нэгэн дээвэр доор хамтдаа цугласан нь  нэгийг өгүүлж байна”

Есдүгээр сарын 3-ны өдөр  Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис “Хүн” театрт шашин хоорондын уулзалт хийж,  мөн  “Степпэ  Арена”-д  “Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа” боллоо.  Энэхүү арга хэмжээ нь уг айлчлалын үнэ цэнийг тодотгосон үйл явдал болсон юм.

Шашны хоорондын уулзалтын үеэр Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис “Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор  христэд итгэл нэг ахан дүүсдээ, ахын хувиар мөн та бүхэнд  анд нөхрийн хувиар үг хэлэхийг минь зөвшөөрнө үү.

Шашин шүтлэгийг илэрхийлэх хүсэлдээ хөтлөгдөн тэнгэр өөд ширтэхийг нь харахдаа хүн төрөлхтнийг дэлхий дээр аялж буй аянчин, жинчдийн нэг цуваа мэтээр зүйрлэж болно. Энэ өнцгөөс харвал  холоос ирсэн  тэнгэр бурханд итгэгч  нэгэн би  тэнгэр газраас өөр  юуг ч олж харалгүйгээр тэнд аялж байсан хэмээн монголын талаар баталсан  үнэхээр  утга учиртай байжээ.

Цэлмэг хөх тэнгэрийн доор сүр жавхлант уужим газар нутаг, хүний амьдралын хоёр хэмжүүрийг сануулж, өрөөл бусадтай  харилцах харилцаанд үндэслэсэн дэлхийн  хэмжүүр, биднээс  чинадад орших  агуу нэгний эрэн хайх  эрэл хайгуулд түшиглэсэн  тэнгэрийн хэмжүүр юм.  Товчхондоо  эргэл мөргөлчид, аялагчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх  аялалынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд  алсыг харж явах ёстойг  Монгол Улс бидэнд сануулж байдаг.  Энэхүү чухал уулзалтын цаг мөчид  миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай  байна.   Бид бүгдийн эргэцүүлэл, илэрхийлэлд хувь нэмрээ оруулсан хүн бүрд чин сэтгэлээсээ талархая. Бид бүгд нэгэн дээвэр доор хамтдаа цугласан нь нэгийг өгүүлж байна. Шашин шүтлэг  янз бүрийн уламжлалууд өөр өөрийн гарал үүсэл, онцлогоороо дамжуулан  нийгмийн төлөөх сайн сайхны  гайхалтай нөөц бололцоог бүрдүүлж байдаг. Хэрэв улс үндэстний удирдагчид бусадтай яриа хэлэлцээр хийх замыг сонговол олон ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг таслан зогсооход шийдвэрлэх хувь нэмэр оруулах юм. Шашин шүтлэгийн янз бүрийн  уламжлалууд    нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн бидэнд хамтдаа байж, бие биеэ илүү их таньж мэдэх боломжийг олгож байна” хэмээлээ.

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц “Хутагт гурван эрдэнэ нар бишрэнгүйгээр мөргөмүй.  Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн  Ширээт Улсын тэргүүн Пап Францис танд амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр Гэгээн Ширээт улсын  тэргүүн Пап Францис ламтны төрийн айлчлалыг тохиолдуулан  эл шашин хоорондын түүхэн уулзалт зохион байгуулж буйд миний бие нэн талархалтай байна.  Монголын бурхны шашин, христийн шашин, ислам, хинду шашин зэрэг дэлхийн голлох шашнуудын ертөнцийг  үзэх үзлийн хувьд өөр хоорондоо ялгаатай  ч даян дэлхийн  нийт хүн төрөлхтний сайн сайхны  төлөө залбирал, үйл ажиллагааны зорилго нь нэг чигтээ байдаг гэдэгт миний бие итгэдэг. Өдгөө 21-р зуунд хүн төрөлхтөн  оюуны хөгжлийн хүчээр мэдээлэл, техник технологи хурдацтай өндөр дэвшилд хүрч буй ч сэтгэлийн дотоод асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, үйлийг үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашнуудын үйл ажиллагаанд сэтгэлийн  дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах учиртай” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ураны Х лицензээ нүүрсний А...
Ж.Болд өргөдлөө өгчээ,...

Пап Францис: Монгол Улс хүний эрх, энх тайвныг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэж байна

Kuzmo 2023-09-04

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

15 цагийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

16 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

16 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

16 цагийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

16 цагийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

16 цагийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

16 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

16 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

1 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

1 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

1 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилнө

2 өдрийн өмнө өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2 өдрийн өмнө өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-13 өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

2 өдрийн өмнө өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-13 өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах