• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хурдны зам, төмөр замын өргөтгөлийг хурдасгах шаардлагатай

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Монголчууд бидний хамгийн ихээр зорчдог газар бол Эрээн хот.  Тус хот нь нь БНХАУ-ын хөгжлийн  чухал бүс төдийгүй манай улс руу хандсан хамгийн том боомт хот юм. Мөн Торгоны замын эдийн засгийн бүс болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын дагуух чухал зангилаа хот. 1990 оны тэртээх хөдөөгийн буйдхан Эрээн, өнөөдрийн Эрээн хоёр тэнгэр газар шиг ялгаатай болж танигдахын аргагүй хөгжжээ. Хилээ хаасан цар тахлын жилүүдэд тэд маш их хөдөлмөрлөсөн нь хот төлөвлөлт нь цэгцтэй, авто зам нь өргөн, түгжрэлгүй, замын хоёр талаар найгах модод, цэцэг навчис, ногоон байгууламж нь харц булааж шинэ, хуучин зээлийн газрууд, барилга байшин бүтээн байгуулалт зэргээс нь ил байв. Тэд намрын налгар шар нар ээсэн энэ өдрүүдэд цар тахлаас үүдэлтэйгээр дөрвөн жил завсарлаад байсан  Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн чуулган, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах бэлтгэлээ хэдийнэ хангаж зочид төлөөлөгчдөө угтан авч байлаа. Эрээн хотноо болсон уг чуулган  “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор болж өнгөрсөн. Уг экспо  2009 оноос өнөөдрийг хүртэл 11 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Эрээн хотын Ардын засгийн ордон ажилласан юм.

Эрээн боомтын бараа эргэлт ирэх гурван жилд хоёр дахин нэмэгдэж, 24 цагийн ажиллагаатай болно

Чуулганы нээлтэд гурван улсын дээрхи байгууллагуудын  хүндэт зочид үг хэлж зорилгоо тодорхойлж байв. Тухайлбал, Хятадын Худалдааг дэмжих хорооны орлогч, Олон улсын худалдааны нийгэмлэгийн дарга Чан Жэ Ана хэлэхдээ “Хятад, Монгол, Орос гурван улс  эдийн засгийн төвийн коридорыг хөгжүүлж, өргөжүүлэхэд  Эрээн, Замын-Үүд яаж оролцох вэ. Харилцан ашигтай  байх хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байна. Мөн “Бүс ба зам”санаачлагад манай гурван улсын нөлөө, оролцоо ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн ОХУ, Монгол,БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэхээр тохиролцсоны дагуу бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгааг онцлоё. Энэ жил Эрээн боомтоор хоёр сая жуулчин хүлээн авлаа. Цаашид Эрээн боомтын бараа эргэлтийг ойрын гурван жилд хоёр дахин нэмэгдэхүүлэхийг зорьж байна” гэсэн юм. Түүнчлэн МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Жил бүр болдог гурван улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн нь улс  хоорондын бизнес, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оноос хэрэгжүүлж буй  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хилийн боомтуудын дэд бүтцийг  хөгжүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа нь худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжиж буй томоохон боломж юм. Өнгөрсөн долоо хоногт болсон “Монгол Хятадын хилийн боомтуудын менежмент хамтын ажиллагаа” V хуралдаанаас боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх 40 зүйл заалт бүхий протоколыг баталсан. Ингэснээр боомттой холбоотой асуудлууд түүн дотроо Замын-Үүд-Эрээний тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдэж Эрээн боомтыг 24 цагийн болгох саналыг хоёр тал нааштайгаар хүлээн авч баталгаажуулсан нь гадаад худалдааны эргэлтийг улам эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн үзэж талархан хүлээн авч байна” гэлээ. Тэрбээр цааш хэлэхдээ эдийн засгийн төв коридор буюу Эрээн-Замын-Үүд-Алтанбулаг-Хиагтын хурдны зам барих төслийн үр ашиг, ач холбогдол, төмөр замын өргөтгөл, сайжруулалтыг хурдасгах шаардлагатай байгааг хэлсэн үгэндээ онцолсон.

Цахим худалдааг өргөжүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ

Экспо зохион байгуулсны үр дүн эхнээсээ гарсан байна. Цаашид цахим бараа  борлуулдаг тогтолцоог хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцож байгаа мэдээлэл өгч байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид тогтоосон Гаалийн хяналтын талбайд бараагаа байрлуулж цахимаар борлуулалт  хийж мөнгө нь дансанд нь  орж ирсний дараагаар татвараа төлдөг  тогтолцоо руу шилжихийг Хятадын талаас зохицуулж өгөхөөр болж байгаа аж. Үүнийг Өвөрмонголын худалдааг дэмжих хороо дэмжиж гаалийн талбайг үнэ төлбөргүй гаргаж цахим сүлжээний хөгжүүлэлтийг хийхээр болж байгаа юм байна.  Тэгэхээр нэгэнт зарагдах нь тодорхой болсон барааг татахын тулд экспортын барааны санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ үүснэ гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тодотгосон.

Чуулганаар  Монгол ,Хятад, Орос гурван орны хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа солилцоо, Монголын Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, Монгол, Хятад Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл зэрэг таван сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бий болгоход Монгол Улсын хувьд бүс нутгийн хэмжээнд одоогоор  төвийн коридор буюу Эрээн, Замын-Үүд, Алтанбулаг, Хиагт гэсэн боомтын өргөжүүлэлт, хөгжүүлэлт онцгой чухал ач холбогдолтойг  талууд онцолж байна. Монголын талаас албаны 100 орчим төлөөлөл оролцлоо. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгийн хорооны дарга Б.Саранчимэг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БОАЖЯ болон Гадаадын иргэдийн харьяатын газар, хил залгаа аймгуудын Засаг дарга нар болон  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ч.Эрдэнэсайхан тэргүүтэй салбарын төлөөлөл оролцсон юм. Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Хятад,Монгол, Оросын хил дамнасан тээврийн нөхцлийг сайжруулах” Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын талаар,  МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар “Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж  хэлэлцүүллээ. 2019 оноос өмнө манай бизнес эрхлэгчид олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсоноор түншлэгчээ нэлээдгүй олж хамтын ажиллагаатай байсан аж. Харин цар тахлаас үүдэлтэй харилцаа холбоо тасарч холбогдож чадахгүй болжээ.  Тэгвэл энэ жилээс эхлэн түншлэгчээ дахин шинээр олж, холбоо тогтоож байгаа талаар бизнес эрхлэгчид ярьж байв. Тиймээс өмнөх хамтын ажиллагааг сэргээж энэ есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд  “Монгол Хятадын экспо-2023” Өвөрмонголын  Хөх хотод зохион байгуулах гэж байна.  Эл хил орчмын үзэсгэлэн худалдааг Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮХАҮТ хамтарч зохион байгуулахаар  болжээ. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчид гадаад түншлэгчтэй холбоо тогтоож бараа, бүтээгдэхүүний борлуулалтад  нь түлхэц болно гэж үзэж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод тавигдах олон улсын стандартад манай улс анхаарах шаардлагатай

Үзэсгэлэн Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Хятад улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Нүүдэлчдийн соёлын танхим, Технологийн танхим гэсэн нийт дөрвөн хэсэгт нээгдсэн. Нийт  500 гаруй павилон ажиллаж байгаагаас 150-д нь Монгол Улсын 90 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм. Тодруулбал,  арьс шир,ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдан борлуулалт хийсэн. Хэдийгээр малын гаралтай түүхий эдийн бараа бүтээгдэхүүний экспорт, борлуулалт сайн байгаа ч уул уурхайн бус тэр дундаа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хоёр хөршийн зүгээс их ч  экспортод тавигдах олон улсын стандартад манай улс анхаарах шаардлага байгааг оролцогчид хэлж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ч.Эрдэнэсайхан хэлэхдээ “Бараа бүтээгдэхүүний тухайд манай “Говь”, “Эрдэнэт”компаниуд  салбараа Хөх хот болон Эрээн хотод нээсэн байгаа. Харин хүнсний бүтээгдэхүүн экспортлоход  нэлээд асуудалтай байна. Тиймээс хорио цээрийн хоёр улсын хоорондох протоколыг даруй батлах шаардлагатай байна. Хятадын талаас манай хүнсний бүтээгдэхүүнийг эко гэдгээр эрэлт хэрэгцээ их байдаг. Хятадын тал хорио цээр дээр маш хатуу шаардлага тавьдаг. Тухайлбал, манайд малын гаралтай өвчин сүүлийн 3-5 жилд  гараагүй байснаар уг бүтээгдэхүүний экспортлох тухай яригдана. Дор хаяж дөрвөн жил болж байж хилээр  гаргах тохироо бүрдэнэ. Гэтэл энэ хугацаанд дахин малын өвчин гарчихдаг. Ингээд дахин хоёр гурван жил хүлээгээд бичиг баримтаа бүрдүүлэх дээжээ шинжлүүлэх зэргээр  шинээр эхлэх болдог. Тэгэхээр манай тал малын өвчлөл гаргахгүй байх талд хяналтаа сайжруулж Хорио цээрийн хоёр улсын портоколыг шинэчлэн баталж тохируулга хийх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
  • •Кино, театр
  • •Байнгын хороо
ХУРААХ
Алслагдсан бүс нутгуудад хог...
Ураны Х лицензээ нүүрсний А...

Хурдны зам, төмөр замын өргөтгөлийг хурдасгах шаардлагатай

Kuzmo 2023-09-04

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

3 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

3 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

4 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

8 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

9 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

9 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

9 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

10 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

12 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

12 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

13 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

13 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

13 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах