• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН "их цэвэрлэгээ" хийж, АН "хаалга, тооно"-оо манаж чадах уу?!

Сонгуулийн тогтолцоог хэлэлцэж байна. Пропорциональ, мажоритар хоёр тогтолцоог хольж сонгох бололтой юм. Гишүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй аж. Ингэлээ гэхэд гишүүдийн "хүртээмж"-ийг хоёр дахин нэмэх, эрх ямбыг нь хоёр дахин хорогдуулах талаар намууд ярьж буй гэнэ.

Ингэхээр УИХ-ын 2024 оны сонгууль шинэ хууль, шинэ тогтолцооны дагуу явах магадлал өндөрслөө. Судлаач Л.Сумати "...Намууд ирэх сонгуульд шинэ хүмүүс дэвшүүлэхгүй бол амжилт гаргахгүй" гэжээ. Яг үнэндээ, лав том намууд ингэхээс өөр аргагүй болсон. Тодруулбал, МАН, АН л гэхэд шинэ тутам байгуулагдсанаас ялгаагүй өөрчлөлтүүдийг дотроо хийчихсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш намуудад маш их өөрчлөлт орсон.

МАН өнгөрсөн жил хүн төвтэй хөгжлийн бодлого гэгддэг социал демократ үзэл баримтлалыг сонгосон. Тус намын гишүүнчлэл, удирдлагын түвшинд "үеийн шинэчлэл" хэд хэд үсэрч хийгдсэн. Энэ намын ерээд оны залуус сайд болоод эхэлсэн. Хамгийн гол нь МАН-ын дарга нар томоохон хулгайг өөрсдөө гаргаж ирэх болсон. Том хулгайд холбогдсон албан тушаалтнуудын дийлэнх нь тэдний намынх байх аж. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гээд хар даа. Харин дарга нар нь "...Хамгаалахгүй" гэж шууд хэлсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "...Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй" гэчихсэн. Энэ үгээ Хөгжлийн банк, нүүрсний хулгай, бусад асуудал дээр үйлдэл болгохыг оролдож байна. Хөгжлийн банкны асуудал дээр гэхэд МАН-ын генсек Д.Амарбаясгалан "...МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон.

Мөн хурлаар нэр бүхий таван гишүүнийг намаас гарсанд тооцож, Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн.

Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийг үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.

Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг өөрийн санаачилгаар хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүд хүсэлтээ гаргаагүй бол намаас түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" гэсэн. Яг одоо Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал үргэлжилж байна. Түүнчлэн тэдний энэ байр суурь нүүрсний хулгай дээр ч ижил байх шиг байна. Намынхаа хоёр ч гишүүнийг УИХ-аас чөлөөллөө. "...Прокуророос дахиад нэр орж ирвэл хамгаалж авч үлдэхгүй" гэдэг дээр эднийхэн нэлээд сайн тохирчээ. Тэр ч байтугай "..."Ажнай" Д.Бат-Эрдэнийг авч үлдье" гэж санал өгсөн 19 гишүүндээ улс төрийн хариуцлага хүлээлгэх талаар ярьжээ. Тэднийг "...Нүүрсний 19" гэх болсон байна.  Энэ талаасаа, МАН ирэх сонгууль гэхэд дотроо "их цэвэрлэгээ" хийчихсэн байх ёстой болж байна. Сонгууль хүртэл дахиад жил гаруйн зай байна. Олон хулгай "дэлбэрнэ", тэр хэрээр МАН-ын гишүүд холбогдоно. Тэгэхээр "...МАН-ынхан үгэндээ эзэн байж чадах уу" гэдэг л гол шалгуур нь болно доо. Үгнээсээ буцвал жилийн дараа "годройтно" гэсэн үг.

Харин АН бол 2020 онд хэдэн тийшээ болсон. Саяхнаас, гурван жилийн дараа туган дороо эргэж нэгдэж байна. Ингэж эвлэх гэж их л будилаан, маапаантай явдлууд болж байх шиг байна. Нэг үеэ бодвол, намын дарга Лу.Гантөмөр тамгатай, гэрчилгээтэй болчихлоо. Одоо тэр намаа цэгцлэх үүрэгтэй.

Тэгэх нь түүнд амаргүй л байх шиг байна.

Олон нялх хүүхэдтэй айл адил эндээс хоол нэхээд, тэндээс орилж дуудаад, энд өмдөндөө харваад, тэнд онхолдож ойчоод... Ер нь бол асуудал байна.

Яг одоо л гэхэд АН-ын хамгийн бат бөх "институци" болох УИХ дахь бүлэгт нь томоохон доргио орохоор болсон байна.

Тэр нь юу юм гэхээр Бүлгийн дарга Л.Цогтгэрэл нь удахгүй хуулийн хариуцлага хүлээж болзошгүй болжээ. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зодоон хийсэн. Тодруулбал, үдийн 13:00 цагийн үед Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нарын хамт  Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд үдийн цай уугаад сууж байжээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн орсон байна. Тэгэхэд нь О.Цогтгэрэл "...Чи намайг гүтгэсэн" гэснээс болж маргаан болжээ. Д.Ганбат ч яаж дуугүй байх билээ дээ. Улмаар барилцаж аваад, О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг заамдаж, цамцных нь хоёр товчийг тасалсан байна. Бас 2-3 удаа цохиж нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Гишүүдийн зодооны талаар Д.Ганбатын зөвлөх "...УИХ-ын гишүүн Д.Ганбат бусдад зодууллаа" гэсэн дуудлагыг цагдаад өгсөн байна. Үүний дагуу хууль хяналтынхан ажиллажээ. Ямартай ч Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд "...Хохирогч Д.Ганбатын биед учирсан баруун хацар, доод уруулын салстын зулгаралт, баруун нүдний торлогийн цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. Ингээд энэ зодооны асуудал дээр 2023 оны нэгдүгээр сарын 24-нд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.  Цагдаагийнхан Л.Цогтгэрэлд шинжээчийн дүгнэлт танилцуулж, гэрчийн мэдүүлэг авахаар найман удаа дуудсан боловч очоогүй байна.

Харин тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 6-нд "... Д.Ганбат нь нэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, Олимпын аварга хүн, Улсын начин хүнийг хооронд нь маргалдуулах боломжийг бий болгож, орон байрыг нь бэлдсэн хэмээн мэдэгдэж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан" гэх гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргажээ. Үүнийх нь дагуу 2023 оны хоёрдугаар сарын 2-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгажээ. Тэгэхэд "... Д.Ганбат нь О.Цогтгэрэлийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон" гэжээ. Үүнээс үүдээд "...О.Цогтгэрэл нь Л.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан" гэж буруутаж буй бололтой. О.Цогтгэрэл Увсад томилолттой яваа. Ирээд мэдүүлэг өгөх аж. Харин журмын нөхөд нь үүгээр далимдуулсан "хөдөлгөөн" ч хийж магадгүй нь. "...Түүний оронд Ж.Батсуурийг зүтгүүлнэ" гэж дуулдаж байна.

Түүнчлэн АН-ын удирдах албан тушаалуудын хуваарилалт ид яригдаж байна. Генсек дээр л гэхэд С.Баярцогт нар Ч.Өнөрбаярыг, Х.Баттулга талаас О.Алтангэрэлийг, Лу.Гантөмөр өөрөө Э.Одбаярыг зүтгүүлж байгаа аж. Яг одоогоор тохироонд хүрээгүй байна. С.Эрдэнийн тухайд "...ҮБХ-ны дарга болно" гэж тохирсон. Түүнийгээ ажил хэрэг болох цагийг хүлээж буй гэнэ. 

АН-ын эвлэрэл нэгдлийн эргэн тойронд иймэрхүү мэдээ сэлт яригдаж байна.

Угаасаа АН бүтэн болох нь чухал. Гэхдээ "...Бүтэн боллоо" гэж хөөрөөд "хаалга, тооно"-оо дэлгэж хаяад байж болохгүй. Эс тэгвээс цэнхэр дээл өмссөн хэнбугай ч ороод хойморт нь ханхайж мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Уур амьсгалын ногоон сангийн...
Б.Жавхлан: Төсвийн орлого...

МАН "их цэвэрлэгээ" хийж, АН "хаалга, тооно"-оо манаж чадах уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-04-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах