• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайд аа дайснаа дарж дархан цолоо мандуулаарай

Т.Эрдмаа 

Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт “живж” буйг хүн бүр ярих, мэдэх болсон. тэгээд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаад шийтгүүлсэн төрийн өндөр албан тушаалтнууд төдийлөн байхгүй. Нийгэмд дуулиан тарьсан албан тушаалын томоохон хэргүүдээс эцэслэн шийдвэрлэгдсэн нь алга гэсэн шүүмжлэл их гардаг. 

“Транспэрэнси Интернэшнл”  олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан дүгнэдэг.  Энэ индексээс харвал Монгол Улс  одоогоор  дэлхийн 180 орноос 116 жагсаж байна. 

Сүүлийн таван жилийн хугацаанд авлигын индексээр ухарч ирсэн мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл авлига албан тушаалын хэрэг нэмэгдсэн, ийм төрлийн хэргийг  шалган шийдвэрлэх ажилд ахиц дэвшил гараагүйг  илтгэж  буй аж. Түүнчлэн “Транспэрэнси Интернэшнл”  олон улсын байгууллага авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгаагаар баталсан гэж байгаа юм. 

Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван “Ш” ажиллагаа хэрэгжүүлж авлига албан тушаалын хэрэгтэй тууштай тэмцэхээ  мэдэгдсэн. Үүний нэг нь “Шувуу”  ажиллагаа юм. Энэ  хүрээнд  авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, хууль хяналтын байгууллагад  ийм төрлийн хэргээр шалгагдаж байгаад гадаадад оргож гарсан хүмүүсийг барьж ирээд шалгаж хариуцлага тооцно гэсэн. 

Аливаа зүйлийг тэгнэ, ингэнэ гэж ярих нь амархан. Харин хэрэгжүүлэх нь хэцүү. Ерөнхий сайд ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямар ч бэрхшээл саад тохиолдсон шантралгүй хийх ёстой гэдгээ ч албан ёсоор хэлсэн. 

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2023.03.22/ хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд  ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатарт тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Ингээд “Шувуу” ажиллагааны хүрээнд  эх орноосоо гаднын улс руу оргон зайлсан иргэдийн Монгол дахь шилжүүлэг, төлбөр тооцоо хийж буй дансыг царцаах болжээ.  ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатарт  “Одоогийн байдлаар АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байна. Нийт 100 гаруй хүнийг хайж  Монголдоо авчирч, мөрдөн шалгах үйл ажиллагааг хэвийн явуулна. Тэдгээр иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил үргэлжлэн хийгдэж байгаа. Дөрөвдүгээр сард багтаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулж буй гол зарчмын өөрчлөлт бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэх явдал юм"  хэмээн мэдээлэв. 

Засгийн газраас дэвшүүлсэн "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагааг Гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж байгаа.

Үүнээс гадна ХЗДХ-ийн сайдын мэдээлсэн тэр 100 гаруй хүн авлига, албан тушаалын хэргээр улс эх орон, нийгэмд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, ямар ямар хөрөнгө чинээтэй болсон, түүнийг нь хэрхэн улсын орлого болгож буй талаар тодорхой мэдээлэх шаардлага байна. Төмөр замын нэг хурган даргын гэрээс 10 тэрбум төгрөг олдож байсан юм чинь тэр 100 гаруй хүний сейф, дансыг ухвал манай улсын нэг жилийн  төсөв хялбархан бүрдчих юм биш үү. Ерөнхий сайд эхлүүлсэн ажлаа эрчимжүүлж  амин хувиа бодож улс орноо хохироосон этгээдүүдийн хэргийг илрүүлж  хөрөнгийг нь хурааж чадвал эдийн засгийн хямрал нүүрлэсэн, улсын өр нэмэгдсэн өнөө цаг үед  маш их хэрэгтэй байна. Хэлсэндээ хүрж, ядарсан ард түмэн, хямарсан эдийн эдийн засгаа өөд нь татаж авлигачдад “дайн” зарлаж чадсан Ерөнхий сайд шууд л дайснаа дарж дархан цолоо мандуулсан “Ардын баатар” болох нь гарцаагүй. Ямартай ч хатуу,  хэцүү ажил эхлүүлж буй Засгийн газарт санаачилсан ажлаа амжилттай хийгээрэй хэмээн алга ташаад  хэрхэн ажиллахыг харж л байя даа.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны гуравдугаар сарын 23. Пүрэв. №045 (5773)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Тэнүүн Өлзий Металл дахин нэг...
Л.Энх-Амгалан: Боловсролын...

Ерөнхий сайд аа дайснаа дарж дархан цолоо мандуулаарай

Kuzmo 2023-03-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ерөнхий сайд аа дайснаа дарж дархан цолоо мандуулаарай

Т.Эрдмаа 

Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт “живж” буйг хүн бүр ярих, мэдэх болсон. тэгээд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаад шийтгүүлсэн төрийн өндөр албан тушаалтнууд төдийлөн байхгүй. Нийгэмд дуулиан тарьсан албан тушаалын томоохон хэргүүдээс эцэслэн шийдвэрлэгдсэн нь алга гэсэн шүүмжлэл их гардаг. 

“Транспэрэнси Интернэшнл”  олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан дүгнэдэг.  Энэ индексээс харвал Монгол Улс  одоогоор  дэлхийн 180 орноос 116 жагсаж байна. 

Сүүлийн таван жилийн хугацаанд авлигын индексээр ухарч ирсэн мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл авлига албан тушаалын хэрэг нэмэгдсэн, ийм төрлийн хэргийг  шалган шийдвэрлэх ажилд ахиц дэвшил гараагүйг  илтгэж  буй аж. Түүнчлэн “Транспэрэнси Интернэшнл”  олон улсын байгууллага авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгаагаар баталсан гэж байгаа юм. 

Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван “Ш” ажиллагаа хэрэгжүүлж авлига албан тушаалын хэрэгтэй тууштай тэмцэхээ  мэдэгдсэн. Үүний нэг нь “Шувуу”  ажиллагаа юм. Энэ  хүрээнд  авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, хууль хяналтын байгууллагад  ийм төрлийн хэргээр шалгагдаж байгаад гадаадад оргож гарсан хүмүүсийг барьж ирээд шалгаж хариуцлага тооцно гэсэн. 

Аливаа зүйлийг тэгнэ, ингэнэ гэж ярих нь амархан. Харин хэрэгжүүлэх нь хэцүү. Ерөнхий сайд ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямар ч бэрхшээл саад тохиолдсон шантралгүй хийх ёстой гэдгээ ч албан ёсоор хэлсэн. 

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2023.03.22/ хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд  ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатарт тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Ингээд “Шувуу” ажиллагааны хүрээнд  эх орноосоо гаднын улс руу оргон зайлсан иргэдийн Монгол дахь шилжүүлэг, төлбөр тооцоо хийж буй дансыг царцаах болжээ.  ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатарт  “Одоогийн байдлаар АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байна. Нийт 100 гаруй хүнийг хайж  Монголдоо авчирч, мөрдөн шалгах үйл ажиллагааг хэвийн явуулна. Тэдгээр иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил үргэлжлэн хийгдэж байгаа. Дөрөвдүгээр сард багтаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулж буй гол зарчмын өөрчлөлт бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэх явдал юм"  хэмээн мэдээлэв. 

Засгийн газраас дэвшүүлсэн "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагааг Гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж байгаа.

Үүнээс гадна ХЗДХ-ийн сайдын мэдээлсэн тэр 100 гаруй хүн авлига, албан тушаалын хэргээр улс эх орон, нийгэмд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, ямар ямар хөрөнгө чинээтэй болсон, түүнийг нь хэрхэн улсын орлого болгож буй талаар тодорхой мэдээлэх шаардлага байна. Төмөр замын нэг хурган даргын гэрээс 10 тэрбум төгрөг олдож байсан юм чинь тэр 100 гаруй хүний сейф, дансыг ухвал манай улсын нэг жилийн  төсөв хялбархан бүрдчих юм биш үү. Ерөнхий сайд эхлүүлсэн ажлаа эрчимжүүлж  амин хувиа бодож улс орноо хохироосон этгээдүүдийн хэргийг илрүүлж  хөрөнгийг нь хурааж чадвал эдийн засгийн хямрал нүүрлэсэн, улсын өр нэмэгдсэн өнөө цаг үед  маш их хэрэгтэй байна. Хэлсэндээ хүрж, ядарсан ард түмэн, хямарсан эдийн эдийн засгаа өөд нь татаж авлигачдад “дайн” зарлаж чадсан Ерөнхий сайд шууд л дайснаа дарж дархан цолоо мандуулсан “Ардын баатар” болох нь гарцаагүй. Ямартай ч хатуу,  хэцүү ажил эхлүүлж буй Засгийн газарт санаачилсан ажлаа амжилттай хийгээрэй хэмээн алга ташаад  хэрхэн ажиллахыг харж л байя даа.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны гуравдугаар сарын 23. Пүрэв. №045 (5773)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

15 цагийн өмнө өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

15 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

16 цагийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

18 цагийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

18 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

18 цагийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

20 цагийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

20 цагийн өмнө өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

20 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

1 өдрийн өмнө өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

2 өдрийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

2 өдрийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

2 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах