• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Лалын улс” гэй клубыг онилж, Британийн улстөрч амиа алдсан долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 
 
“Лалын улс” гэй клубт халдлага үйлдэв 
 
“Лалын улс” бүлэглэлийн нэгэн гишүүн гэй клубт халдлага үйлдсэн харамсалтай мэдээтэйгээр өнгөрөгч долоо хоног эхэлсэн билээ. Тодруулбал, АНУ-ын Флорида мужийн Орландо дахь бэлгийн цөөнхийнхний үйлчлүүлдэг шөнийн клуб руу буутай этгээд халдаж, 49 хүний аминд хүрч, 53 хүнийг шархдуулсан  аймшигт хэрэг даваа гарагийн үүрээр гарсан юм. Гэй клуб руу халдлага үйлдэгч этгээд хэргийн газар дээрээ цагдаагийн алба хаагчид буудуулж нас барсан байдаг. Түүнийг “Лалын улс” бүлэглэлийн дайчин байсныг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдээлсэн.
 
Учир нь тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө 911 рүү залгаж, тус хэт даврагч бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан хэмээсэн аж. Мөн өөрийн фэйсбүүк хуудастаа “Ойрын өдрүүдэд Лалын улс бүлэглэл АНУ-д халдлага үйлдэхийг харах болно” гэж бичсэн байжээ.  Энэ удаагийн халдлагыг үйлдсэн 29 настай Омар Матин гэгчийг Холбооны мөрдөх товчоо 2014 оноос хойш тагнаж байжээ.   Тухайн үед Сирид амиа золиослосон Флорида мужийн иргэнтэй холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байсан аж.
 
Тэгвэл дээрх хэрэг гарсны дараа Лалын улс бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй Омар Матин гэгчийг тус бүлэглэлийн гишүүн байсан гэдгийг тодотгосон байгаа юм.  Нөгөө талаар хэрэгтний аав хүүгээс террорист бүлэглэлийн гишүүн биш хэмээгээд бэлгийн цөөнхийнхнийг үзэн яддаг байсныг гэрчилсэн байдаг. АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний амь үрэгдсэн зэвсэгт халдлагын дараа дэлхийн улс гүрний удирдагчид терроризмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Түүнчлэн дэлхийн алдартай барилгууд солонгын долоон өнгөөр гэрэлтэж хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ.
 
Токиогийн захирагч огцорлоо 
 
Японы нийслэл Токио хотын захирагч 67 настай Ёичи Масузоэ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсвийг шамшигдуулсан хэргийнхээ хариуцлагыг үүрч, албан тушаалаасаа огцорлоо.  Улмаар түүний өргөдлийг Токио хотын зөвлөл хүлээн авснаар энэ сарын 21-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон юм.  Түүнчлэн Хотын Ерөнхий зөвлөл болон Комэй нам өнгөрөгч лхагва гарагийн өглөө түүнд итгэл үзүүлэх асуудлаар хуралдаж, ихэнх нь эсрэг байр суурийг илэрхийлснээр Ёичи хотын даргын суудлаас огцрохоос өөр аргагүй болсон байна.
 
Эдүгээг хүртэл хотын Ерөнхий зөвлөл захирагчдаа итгэл үзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байсан тохиолдол бараг үгүй ажээ. Тэрбээр Токио хотын захирагчаар сонгогдсоноосоо хойш хоёр жил дөрвөн сарын хугацааны дараа огцорсон юм.  Ёичи Масузоэг төсвийн хөрөнгөөр гэр бүлийн аялал зохион байгуулж, урлагийн олон арван бүтээл худалдан авсан хэрэгт буруутгагдсан байдаг.  Японы зарим хэвлэлд бичсэнээр 67 настай Ёичи Масузоэ 2013 онд гэр бүлийн аялалд 2000 гаруй ам.доллар,  2014 онд  мөн дээрх зорилгоор 1200 ам.долларыг төсвийн хөрөнгөнөөс шамшигдуулсан байна.  
 
Мөн 2012-2013 оны хооронд 13.260 ам.долларыг урлагийн бүтээл худалдан авахад зарцуулсан байж болзошгүй гэж орон нутгийн сонинууд уламжилж байв.  Японы “Санкэй” сонинд бичсэнээр Ёичи “улс төр болоод мөнгө”-ний дуулианд нэр холбогдон Токио хотын захирагчийн үүргийг гүйцэтгэх хугацаагаа дуусгалгүй суудлаасаа бууж буй хоёр дахь хүн болжээ. Хотын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр Токио хотын захирагчийн сонгуулийн сурталчилгааг  ирэх сарын 14-ний өдөр эхлүүлж, 31-ний өдөр нь санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Британийн улстөрч эмэгтэй буудуулж, амиа алджээ 
 
Энэ долоо хоногт Их Британийн ард түмэн нэгэн чухал сонголтыг хийх билээ. Тус улсад энэ сарын 23-нд  Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдах юм.  Улс, тэр дундаа Европын холбооны цаашдын ирээдүйд том өөрчлөлт оруулж мэдэх санал асуулгатай холбоотойгоор дэлхийн томоохон удирдагчид хийгээд олны танил хүмүүс байр сууриа илэрхийлсээр байгаа.
 
Тэгвэл санал асуулгаас урьтаж нэгэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Их Британи ЕХ-нд үлдэх ёстой гэдгийг уриалж ирсэн конгрессийн эмэгтэй гишүүн гэмт этгээдэд буудуулж амиа алдсан ноцтой хэрэг гарсан юм. Цагдаагийн байгууллага хэргийн газрын ойролцоо гэмт хэрэгтнийг баривчилсан бөгөөд одоогоор сэтгэхүйд нь ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.
 
Хэрэг пүрэв гарагийн үдээс хойш 13.00 цагийн үед гарсан байна. Английн Уэст Йоркшир мужийн номын сангийн өмнө Хөдөлмөрийн намын конгрессийн гишүүн Жо Кокс гэгч эмэгтэйг үл таних нэгэн эрэгтэй буудаж, дараа нь хүйтэн мэсээр эрэмдэглэн амь насанд нь халдсан аймшигт хэрэг гарсан байна. Хэргийн дараа бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч, удалгүй нас баржээ. Үүнээс гадна хэргийн газарт байсан 77 настай эрэгтэй ч гэсэн шархадсан гэсэн мэдээлэл байна. Хэрэг үйлдсэн этгээд 52 настай байжээ. Кокс 41 настай хоёр ч хүүхдийн ээж байсан гэнэ.
 
Тэрээр сүүлийн үед сошиал сүлжээгээр дамжуулан ард иргэдэд ЕХ-нд үлдэх сонголтыг хийхийг уриалж байсан байна. Одоогоор энэ удаагийн хэрэг санал асуулгатай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм.  Гэхдээ хэрэгтэн анхны мэдүүлэгтээ “Би Их Британийн төлөө урвагчдыг цааш нь харуулах болно” гэсэн тухай зарим эх сурвалж онцолж байна. 
 
Иракийн арми Фаллужах хотын төв хэсгийг чөлөөлөв 
 
Иракийн арми лалын хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн хяналтад буй Фаллужах хотыг чөлөөлөх дайнаа өнгөрөгч сараас эхлүүлсэн байдаг.  Тэгвэл Иракийн цэргийн ажиллагаа үр дүнгээ өгч Фаллужах хотын төв хэсгийг хэт даврагчдаас бүрэн чөлөөлснөө тус улсын арми өчигдөр зарлалаа. Нийслэл Багдаад хотоос баруун тийш 50 км зайд байрлах Эль Фаллужах хот нь 2014 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил хагасын хутацаанд “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байжээ.  
 
Хотын төв хэсгийг эзэлснээр “Халифын вант улс” байгуулснаа зарлаж, өнгөрсөн хугацаанд маш өргөн газар нутгийн хяналтдаа аваад байсан Лалын улс бүлэглэлийн хувьд том цохилт болсон гэдгийг эх сурвалж онцолж буй. Гэхдээ арми Фаллужах хотын бүх газар нутгийг хараахан чөлөөлөөгүй байгаа юм.  Иракийн Ерөнхий сайд Хайдер ал Абади Фаллужах хотын Засгийн газрын төв байранд Иракийн тугийг мандуулж, Фаллужах хотыг эзэлснээ зарласан ч, хойд хэсгийн ихэнх газар нутаг нь одоо ч хэт даврагч бүлэглэлийн хяналтад байгаа билээ. Тиймээс тэд дараагийн удаа хотын хойд хэсгийн газар нутаг руу халдахаар бэлтгэж байна. Мөн дараагийн удаа “Лалын улс” бүлэглэлийн хамгийн том түшиц цэг болж буй Мосул хотыг чөлөөлөх зорилт тавин бэлтгэлээ эхлүүлжээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Хиллари Клинтон хоёр дахь...
Уншигчдад зориулж багц номын...

“Лалын улс” гэй клубыг онилж, Британийн улстөрч амиа алдсан долоо хоног

Даваахүү 2016-06-20

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

12 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

12 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

12 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

13 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

13 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

13 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

13 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

13 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах