• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Алтан-Очир: Манай шигшээ баг бүх зүйлд бэлэн байсан

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөсөн билээ. Зургаа дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай оюутны шигшээ баг амжилттай оролцож, аварга болж, цом гардсан юм. Тэгвэл энэхүү тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагчдын багт орж ажилласан “Харцага” багийн дасгалжуулагч  А.Алтан-Очиртай  ярилцлаа.

-Монголын оюутны шигшээ баг Азийн аварга болж, түүхэн амжилт үзүүллээ. Энэ удаагийн тэмцээний талаар дүгнэж ярьвал?

-Манай шигшээ баг юунд ч бэлэн байсан. Зөвхөн дан ганц хамгаалалт ч биш. Хувийн хамгаалалтаас авахуулаад бүсийн дөрвөн хамгаалалтын тактикыг боловсруулж орсон. Довтолгооны хувилбаруудыг ч гэсэн янз бүрээр боловсруулсан. Нэг хувилбар нь гэхэд цаашаа 8-10 салдаг байхаар боловсруулж орсон. Гэх мэтээр бүх зүйлд бэлэн байлаа. Тамирчид маань ч сайн бэлтгэсэн. Талбайд тоглож байхдаа хэзээ, ямар хувилбар ашиглахаа өөрсдөө сонгоод, түүнийгээ ч сайн гүйцэтгэж чадсан. Тиймдээ ч энэ удаагийн тэмцээнд бид амжилттай оролцож, бүрэн утгаараа өөрсдийгөө харуулсан.

-Хэсгийн тоглолтод Тайваньд хожигдсон шүү дээ?

-Тайваньтай тоглохдоо хэтэрхий их “шатсан” тал бий. Талбайд гараад, “алаад өгье” гэж бодож тоглосон нь алдаа болчихсон болов уу. Яагаад гэвэл, хоёр жилийн өмнө Тайвань Хятадууд тэмцээнийг будилуулж, албаар бие биедээ хожигдож өгөөд, манайхыг мулталж байсан. Тэр үеийн будилуулсны хариуг авах гэж хэтэрхий “шатсан” нь хяналтаа алдахад хүргэсэн. Хэдий бид хяналтаа алдаад, чөлөөт шидэлтээ 46 хувьтай гүйцэтгэж, олон бөмбөг алдсан.

Хамгаалалтдаа их муу байсан ч гэсэн ойрхон  онооны зөрүүгээр хожигдсон. Би бодсон, алдаагаа засаад, чөлөөт шидэлтээ сайн гүйцэтгэвэл хожих юм байна гэж. Тэгээд ч байж болох хамгийн муу тоглолтыг л хэсгийн шатанд Тайваний эсрэг үзүүлсэн. Тийм болохоор ахиад таарвал илүү байна гэдгээ мэдэрч байсан. Тиймдээ ч аваргын төлөө Тайваньтай тоглохдоо илүү дутуу зүйл бодож хяналтаа алдахгүйгээр, бүгд дор бүрнээ хийх зүйлээ хийгээд, хангалттай илүү гэдгээ харуулж хожиж чадлаа.

-Аваргын төлөө тоглохдоо Тайванийн эсрэг тусад нь боловсруулсан тактиктай гарч ирсэн үү?

-Стандарт тоглолт л үзүүлсэн. Мэдээж нууц тактик байсан. Тэр нь, холбогч, шидэгч дээрээ төвийн тоглогч гаргадаг. Э.Дөлгөөн, н.Гансүх хоёр хаана ч тоглосон манай нууц зэвсэг байдаг. Тэр хоёрыгоо н.Дархантөгсийн оронд холбогчоор гаргачихаар өрсөлдөгч багийн холбогч манай хоёрыг хамгаалах шаардлагатай болно. Ингээд л манай холбогчид самбар дор илүүрхдэг тийм тактик байдаг юм. Харин энэ удаагийн тоглолтод нууц тактикаа ашиглахгүйгээр Тайванийг хожиж чадсан. Хэрвээ нөхцөл байдал эвгүйтвэл нууц тактикаа ашиглахад бэлэн байсан ч хангалттай илүү байсан учраас шаардлага гарсангүй.

-Хамгийн их эмээж байсан өрсөлдөгч гэвэл аль улсын шигшээ вэ?

-Мэдээж Тайванийн баг байсан. Тайванийн шигшээ шинэ бүрэлдэхүүнтэй, хамгийн сайн гэсэн тоглогчидтойгоо Монголд ирсэн. Дасгалжуулагч нь хүртэл Тайвань улсын шигшээ багийг дасгалжуулдаг хүн. Ирэх жил энэ залуучуудаа аваад Дэлхийн Универсиад наадамд оролцохоор одооноос бэлтгэж байгаа юм билээ.  Энэ хүн 12 жил NBA-д дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэгээд ч 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багтай ирсэн. Энэ удаагийн тэмцээнд оролцохдоо маш их ач холбогдол өгсөн. Тэр нь 12 тамирчин, найман дасгалжуулагчтай ирснээс харагдана. Тийм болохоор хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэвч бид хамгийн хариуцлагатай мөчид буюу аваргын төлөө хожиж чадсан.

-Хятадын шигшээ баг үеийн үед хүчирхэг байдаг. Манайх хэрвээ хэсгээсээ нэгээр гарсан бол Хятадтай тоглох байсан. Тэгж тооцож, Хятадын эсрэг тактик боловсруулж байсан уу?

-Бүх багийн эсрэг бид тактик боловсруулж, бэлтгэлээ базаасан байсан. Тайваньтай тулбал өндөр, хүчээрээ илүүрхэж тоглохыг бодсон. Харин Хятадтай таарвал өндөр, хүчний эсрэг хурд ашиглаж, хурдаараа илүүрхэх тактик ашиглах байсан.

-Энэ удаад манай шигшээ баг яах аргагүй маш сайн тоглолтыг үзүүллээ. Тамирчдын хувьд ч гэсэн өндөр болоод ур чадвараар бусад орны сагсан бөмбөгчдөөс дутахааргүй байсан. Тэгвэл шигшээ баг бүрдүүлэхдээ сонголтоо хэрхэн хийв?

-Сонголт маш тодорхой байсан. Өмнө нь Универсиадад тоглосон есөн тамирчин дээрээ нэмээд залуу, өндөр нуруутай тамирчид авахыг бодсон. Гэхдээ зүгээр нэг залуу тамирчин авах биш дараагийн Азийн аварга, Универсиад наадамд оролцох боломжтой гэсэн гурван тамирчинг сонгосон. Гурван залуу тамирчнаа том тэмцээнд оролцоод сандрах болов уу гэж бодсон ч тэгээгүй. Харин ч маш сайн тоглосон.

-Бэлтгэлийг маш удаан хийсэн гэсэн. Бүр Монголдоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, хүчтэй өрсөлдөнө гэсэн зорилготойгоор хэдэн жилийн өмнөөс л бэлтгэж эхэлсэн гэсэн үү?

-Зөвхөн энэ удаагийн тэмцээнд оролцох гэж зунжин цугларч, бэлтгэл хийснийг яриад хэрэггүй. Энэ тамирчдыг багаас нь зөв системтэйгээр бэлтгэж, дайчин чанар суулгаж өгсөн анхны багш нарт баярлалаа гэж хэлье. Үүний ачаар л бид амжилттай байж, түрүүлж чадлаа. Нэг зун бэлтгээд л тамирчдын сурсан техникийг сольж, сайжруулна гэдэг хэцүү шүү дээ. Зөвхөн тактикаа л ихэвчлэн бэлтгэдэг.  Нэг тэмцээнд орох гэж байна гээд л өдрийн гурав бэлтгэл хийгээд байна гэж байхгүй.

Тамирчид чинь хялайж унана биз дээ. Хэзээ амраах уу, хэдийд нь илүү эрчтэй, ачаалалтай бэлтгэл хийх вэ гэдгээ анхнаас нь төлөвлөнө. Бид ч тэр төлөвлөгөөгөө гаргачихсан байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу л бэлтгэсэн. Эртнээс энэ тэмцээнд бэлтгэсэн гэдэг дээр ярихад, бид тамирчдаа хэдэн жилийн өмнөөс л олон тэмцээн, уралдаанд оролцуулж байсан. Азийн аваргад ч хэд хэдэн удаа оролцсон. Тэр болгондоо бид бэлтгэлээ базааж, сурч мэдэх зүйлээ сураад л явж байсан гэсэн үг.

-Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд холын шидэлтээ өндөр хувьтай гүйцэтгэж байгаа харагдсан. Энэ тал дээр түлхүү бэлтгэл хийсэн байх?

-Манай төвийн тоглогч Э.Дөлгөөн гэхэд л 188 см өндөр. Гэхдээ л хоёр метрийн төвүүдтэй тоглодог. Ер нь л бид тамирчин болгондоо тааруулсан тусгай тактик боловсруулсан. Түүнийгээ сайн хэрэгжүүлээд явбал бид хэнээс ч дутахгүй. Хамгийн гол нь сул гараад шидэхэд алдахааргүй болсон. Тамирчид маань бие биедээ итгэж, багаараа маш сайн тоглосон.

-Амжилт гаргасны бас нэг нууц нь дасгалжуулагчийн баг ажилласан байгаа болов уу. Таван дасгалжуулагч энэ удаад шигшээ багаа хамтдаа удирдаж, Азийн аваргад оролцсон шүү дээ?

-Өмнө нь Дэлхийн Универсиад наадамд оролцоход зөвхөн ерөнхий дасгалжуулагч  С.Тулга ах бид хоёр л явж байсан. 12 тамирчинтайгаа, 14-үүлээ явж байлаа. Гэтэл Европын зарим баг гэхэд дасгалжуулагчийн бүхэл бүтэн багтай ирж байсан. 12 тамирчин байхад ард нь 17 дасгалжуулагч зогсч байгаа юм. Дасгалжуулагч болгон өөр. Хамгаалалтынх, хүчнийх гээд л. Тактикынх гэхэд л таван дасгалжуулагч байх жишээтэй. Тэгээд л бид багаар ажиллахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Хэдийгээр С.Тулга ах бид хоёр бүх зүйлээ ярилцаад, тактикаа боловсруулж байгаа ч гэсэн яах аргагүй зарим зүйлээ дутуу үлдээдэг.

Чухал гэсэн бүхнээ ярилцаад, жижиг сажиг зүйлээ хаяж байгаа юм. Харин дасгалжуулагчийн багтай бол жижиг зүйлээ ч орхилгүй бүгдийг нь маш сайн хардаг, боловсруулдаг. Энэ удаад анх удаа дасгалжуулагчийн багтай тэмцээнд оролцлоо. Завсарлага авлаа гэхэд бүх дасгалжуулагч санаа бодлоо хэлнэ. Өөр өөрийнхөө харж байгаа Ерөнхий дасгалжуулагчдаа хэлдэг. Ерөнхий дасгалжуулагч аль санааг нь хэзээ ашиглахаа шийдээд явчихдаг. Ерөнхий дасгалжуулагч ганцаараа бүх зүйлийг харна гэж байхгүй. Дасгалжуулагч нар ажлаа хуваагаад авчихдаг.

Нэг нь багийн ажиллах чадварыг, нөгөөх нь хамгаалалтаа харна. Харин гурав дахь нь эсрэг багийн довтолгоо, солилцоо, хамгаалалтыг харж байгаа. Тэр болгон дээрээ ямар нүүдэл хийх ёстойг харж, Ерөнхий дасгалжуулагчдаа хэлээд, шийдвэрээ хурдан гаргаад л явдаг. Тэр утгаараа маш том давуу талтай байсан.

-Манай баг Азийн аварга болж, түүхэн амжилт гаргалаа. Одоо дараа дараачийн ямар уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?

-Ирэх жилийн зун Дэлхийн Универсиад наадам болно. Энэ бол маш том тэмцээн. Гэхдээ манай багийн бүрэлдэхүүнд байгаа тамирчдын долоогийнх нь нас нь хэтэрчих юм. Тийм болохоор бид гурван шинэ тамирчин сонгохдоо Дэлхийн Универсиад наадамд оролцохоо бодолцож, 1995 онд төрсөн гурван тамирчин авсан. Энэ гурав маань дараа дараачийн 3-4 том тэмцээнд оролцоно. Одоо сайн тоглож байгаа тамирчид дахиад 2-3 жилийн дараа бол бүр мундаг тоглолт үзүүлэх боломжтой. Бидний хамгийн ойрын зорилго бол Дэлхийн Универсиадад амжилттай оролцох л байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)
NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)
Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа
"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Малайзын MH17 онгоцыг пуужингаар...
Гоэйдо Готаро: Эзэн хааны цом их...

А.Алтан-Очир: Манай шигшээ баг бүх зүйлд бэлэн байсан

Пунцагболд 2016-09-30

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)
NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)
Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа
"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

19 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах