• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Амарсайхан: 4 төрлийн вакцины нийт 8.620.950 тунг татан авч, хүн амыг вакцинжуулсан

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2023.01.18) хуралдлаа.  

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Б.Баттөмөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталж, энэ хууль 2 жил 8 сарын хугацаанд хэрэгжээд, үйлчлэх хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймээс өнөөдрийн Түр хорооны хуралдаанаар энэ хуулийн хэрэгжилт, биелэлт, зарцуулсан төсөв санхүүжилт, хуулийн хүрээнд төрийн албанд томилсон, чөлөөлсөн зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас сонсохыг тэмдэглэв. 

Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.  Эхлээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.

Мэдээлэлдээ, дэлхийн болон Монгол Улсын өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт, сургамж, саналыг танилцуулсан. Тэрбээр, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлснээр шуурхай шийдвэр гаргуулах эрхзүйн орчин  бүрдсэн, эрүүл мэндийн салбарын урсгал төсөвт тодотгол хийх, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр зардлын зориулалт арга хэмжээ, зардал хооронд шилжүүлэх боломжийг хангаж, санхүүжүүлэх боломж бүрдсэн, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, дуусаагүй барилга байгууламжийг дуусгах, ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор шийдвэрлэгдсэнийг тэмдэглэв. Мөн, санхүүжилтийн гүйцэтгэл /тэрбум төгрөгөөр/-ийн тухайд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон “Эрүүл мэндийн салбарын чадамжийг сайжруулах” хөрөнгө оруулалтад нийт 1,617.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн гэлээ. Сургамж, саналын талаар эм эмнэлгийн хэрэгсэл нөөцлөх агуулах бэлэн болсон ч худалдан авах эрх зүйн орчин бүрдээгүй байсан, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийн байгууллагаас бүрэн хамааралтай байсан, өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах шаардлагатайг харуулсан,  дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах шаардлагатай эрсдэлийн санг бий болгох шаардлагатай нь харагдсан хэмээн танилцууллаа. 

Дараа нь Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулав. Манай улсад КОВИД-19 батлагдсан тохиолдол 1.007.843 бүртгэгдэж, 2136 хүн нас барсан талаар түүний танилцуулсан мэдээлэлд дурдагдлаа. Мөн, Монгол Улсын Засгийн газар  цар тахал анх дэгдсэн үеэс эхлэн шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн талаарх мэдээлэлдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан нийт санхүүжилт, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн мөнгөн хандив зэрэг тоон мэдээллийг танилцуулсан. Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд Засгийн газар гадаад харилцааны шугамаар болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг, оролцоотойгоор 4 төрлийн вакцины нийт 8.620.950 тунг татан авч, хүн амыг вакцинжуулсан талаар мөн тэмдэглэв. 

 Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлдээ, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах суурь зарчмыг баримталж, төрийн албаны сул орон тоог нөхсөн. Харин хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон томилгоог Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчим зөрчигдөж байна хэмээн үзэж, томилгооны зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох төрийн байгууллага, салбар зөвлөлүүдэд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэв. Тэрбээр мөн 2020-222 оны сонгон шалгаруулалт, төрийн албанд түр томилогдсон болон чөлөөлөгдсөн албан хаагчдын талаар тоон мэдээллийг танилцуулсан. Хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2808 иргэн төрийн албанд томилогдсоноос хуульд заасан тусгай болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй 794 иргэн чөлөөлөгдсөн, 823 иргэн чөлөөлөгдөөд, сонгон шалгаруулалтад орж, жинхэлсэн. Шаардлага хэрэгжүүлээгүй, томилгооны зөрчилтэй 194 иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон гээд цаашид төрийн албаны бүтэц, чиг үүрэг, ажиллах хэлбэрийг төрийн албаны цахимжилт, технологи ашиглалттай хослуулах зайлшгүй шаардлага гарч байна. Үр ашиггүй нүсэр бүтэц, бүтээмж багатай, өрсөлдөх чадваргүй төрийн албан хаагчийг хөгжүүлэх, шинэлэг арга барилаар ажиллах хөрвөх чадвартай болгох нь төрийн албаны шинэтгэлийн хамгийн чухал асуудал байх болно гэлээ. 

Хуулийн биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хийсэн танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байгааг хэлж, яагаад зөрүүтэй байгаа талаар болон олон улсын байгууллага, иргэдээс хандивласан мөнгөний зарцуулалтын задаргааны талаар, мөн цар тахлын санхүүжилтийн зарцуулалтаас “мөнгө угаасан” гэж олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын дэвшүүлж байгаа асуудлын талаар тодруулж, хариулт авлаа. Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түргэвчилсэн оношлуурын жагсаалтад байдаггүй оношлуур оруулж ирсэн, энэ оношлуураар КОВИД-той өвчтөний 10 тохиолдлын 2-ыг илрүүлсэн, 8 тохиолдлыг илрүүлж чадахгүй байсан. 25 ам.долларын үнэ бүхий "Файзер" вакциныг 39 ам.доллараар авсан, мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаа, хяналтгүйгээр их хэмжээний вакцины нөөцийг бий болгож, нийтдээ 198,2 мянган тун вакцин устгалд оруулж, үргүй зардал гаргасан тухай аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан асуулт, асууж хариулт авсан юм.  

Гишүүдийн асуултад Түр хорооны хуралдаанд мэдээлэл хийхээр ирсэн ажлын хэсэг буюу Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон аудитын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд хариулт өглөө.  

Төгсгөлд нь Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Түр хороо тайлант хугацаанд 14 удаа хуралдаж, хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 31 удаагийн мэдээллийг сонсож, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажилласан талаар болон Түр хорооны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
ҮББХ: Байнгын хорооны тогтоолд...
Өдөртөө 21-23 градус хүйтэн байна

С.Амарсайхан: 4 төрлийн вакцины нийт 8.620.950 тунг татан авч, хүн амыг вакцинжуулсан

Kuzmo 2023-01-18

ФОТО:

Сэдвүүд : #Улсын Онцгой Комисс   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

4 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

4 цагийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах