• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!

Нүүрсний хулгай ил далд яригддаг л байв. Олон ч жил болсон. Энэ нь Тавантолгойн нүүрсийг худалдах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрөл бүрийн гэрээ, цаашлаад тээвэрлэлттэй холбоотой асуудал л даа. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэг хэрэгт хамаарах Мөргөцгийн хэрэг, төмөр замын хэрэг, С зөвшөөрлийн хэрэг мэт байсгээд л хууль шүүхийн байгууллага дээр очиж байсан. Нэлээд нь мөрдөх байгууллага, прокурорын шатанд гацаж, нэг хэсэг нь шүүхээр шийдэгдсэн. Иймэрхүү л байдалтай явж ирсэн. 

Гэхдээ нүүрсний хэргийг яг ингэж багцлаад, ажил хэрэг болгоод барьж авсан субьект, тэр дотроо ямар ч Засгийн газар байгаагүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд “...Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн. Ингэхдээ их ноцтой үг хэлсэн байдаг.  Тэрбээр “...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан. Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ” гэсэн. Энэ нь тэр үед ихээхэн шуугиан тарьсан. Гэхдээ олон нийтэд “...Нүүрсний хулгай илрээсэй, байхгүй болоосой” гэсэн хүсэл байсан ч Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг “...Популизм хийж байна” л гэж ойлгосон. Тэгсгээд намжсан. 

Тэгтэл Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. За ер нь, нүүрсний хулгай ингээд л олны өмнө гарч ирсэн дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайч нар ч тал талд уулзалдах зэргээр хөдөлгөөнд орж эхэлсэн. 

Одоогоос 20-иод хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний ням гаригт нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхэлсэн. Тэд нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг шаардсан. Энэ зөв. Угаасаа тэгж байж хулгай зогсож, хулгайч төрөөс явах ёстой юм. Гэсэн ч жагсаалын хоёр дахь өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагууд, ЕТГ-ын дарга байсан хүмүүстэй нийлж оюутнуудыг, “партизан”-уудыг олноор нь нийлүүлсэн байдаг. Тэр жагсагчид “...Засгийн газар огцор” хэмээж байсан юм. Ийм жагсаал хоёр хоног үргэлжилж, улмаар зохион байгуулсан этгээдүүд нь баригдсан. Оюутнууд ч сургууль руугаа явсан. 
Жагсаалын дөрөв дэх өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзсан.  Тэрбээр “...Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой” гэсэн. 

Түүнчлэн нүүрсний хулгай тойрсон бужигнаан эхлэх үед энэ хэргийг шалгах АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүний, 9-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг, 18-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд нарыг саатуулсан.

Мөн энэ сарын 12-нд АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан. Тэнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр нар багтсан. Тэднээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар авахаар болсон гэх мэдээлэл бий.

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын үеэр эрх баригчид эрх зүйн нэг том өөрчлөлтийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах төслийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталсан.

Ингэснээр өмнө нь хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөн ялаар “өршөөгдөж” ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгсэд хатуухан шийтгүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ ийм хэрэгт холбогдсон хүмүүст уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж албажих хүртэл өмнөх хуулиар шийтгүүлэх хэдхэн хоногийн боломж бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд ингэж шийдүүлэхээр мэдүүлгээ өгч байгаа аж. 

Бас эрх баригчид нүүрсний хулгайгаар Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр товлосон. Тэр нь уржигдар болсон. Гэвч Төрийн ордонд уг үйл ажиллагаа эхлэх үед нам, нутаг нь тодорхой нөхдүүд үймээн дэгдээж, гадаа жагсагчдын дунд үл таних хүмүүс орж нүцгэлэв. Энэ нь Ерөнхий хяналтын сонсголоос бодитой мэдээллийг сонсохоор хүлээж байсан олны бухимдлыг ч төрүүлээд авсан. Тэгвэл үүнд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбогдож болзошгүй болсон.

Уг үйл явдлын талаарх хууль хяналтынхны мэдээллээр түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл үүссэн байна. Үүнээс гадна Сүхбаатарын талбай дээр нүцгэн хүмүүс суулгах ажлыг зохион байгуулсан гэх Э гэдэг эмэгтэйн тухай нэлээд яригдаж байна. Тэрбээр өмнө нь АТГ, ТЕГ, Татварын ерөнхий газарт, одоо “АПУ” ХК-д ажилладаг. Баригдах үедээ бүх нотлох баримтаа устгасан ч хууль хяналтынхан гар утасных нь мэдээллийг сэргээх зэргээр маш ноцтой баримтуудыг олж авсан байна. Мөн түүнийг ТЕГ-ын дарга асан эрхэмтэй холбоотой гэх мэдээлэл байгаа юм. 

Нэгэнт ингэж хүчээ авсан нүүрсний хулгайгаас улс төрийн намууд “зай”-гаа авч байна. “...Нүүрсний хулгайчийг хамгаалахгүй, харин эсэргүүцнэ” хэмээж буй юм.  МАН-ын дарга нь “...Яваад шалгуулаад ир. Нам хамгаалахгүй” гэсэн бол АН-ын С.Эрдэнэ “...Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалүтнуудыг нам харгалзахгүй шалгаж, гэм бурууг нь тогтоон хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв. Харин Х.Баттулгын АН өөр байр суурьтай байгаа юм. Түүнийг нь нийтээрээ харж байна. АН-ынхан нь “..Хайран туг, сүлд минь” хэмээн халаглаж л харагдана лээ.

Ингээд нүүрсний хулгайн асуудалд холбогдсон хүмүүст олон нийтийн ч, улс төрийн ч дэмжлэг байхгүй болж байгаа юм. Гэвч жагсаал цуглааныг өөр тийш эргүүлэх, олон нийтийн арга хэмжээг бужигнуулах зэргээр зогсолтгүй ажиллаж байна. Учир мэдэх хүмүүс “...Үхэхдээ үхэр буугаа тавьж байна” гэх аж.

Нөгөөтэйгүүр, энэ хэрэг улс төрийн жүжиг үү, эрх баригчид, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн үнэхээрийн зорилго уу гэдэг асуулт нийгэмд тавигдаж байна. Ямартай ч эх сурвалжууд Л.Оюун-Эрдэнийн сүүлд УИХ-д хэлсэн үгийг “...Үнэнээ хэлжээ” хэмээж байна. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд “...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ” гэсэн юм.

Харин нөгөө талд нүүрсний хулгайг бүрдүүлж буй зарим томоохон хэрэг “жонхуурах” тал руугаа орчих шиг боллоо. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухай” чиглэлийн төмөр замыг барихдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг алдагдалд оруулсан гэх асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан нарыг буруутгаж байгаа юм. Тэгтэл өнгөрснө долоо хоногийн пүрэв гаригт АТГ-т очиж тайлбар өгсөн Х.Баттулга ням гаригийн өглөөгүүр Солонгос руу нисээд явчихсан. Тэрбээр АТГ-ынхан тайлбар авчихаад яллагдагчаар татах тогтоол танилцуулахад “...2-3 асуудалд хариулах боломжгүй байна. Асууж, сэргээж санаж байгаад эргэж ирье. Тэгээд хариулъя.

Тэгэхдээ энэ тогтоолд гарын үсэг зурна” гээд гарсан гэдэг. Маргааш нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Бодь”-ийн Д.Баясгалан хэвлэлийнхэнд хандсан.

Тэр үеэрээ “...Манайхыг “Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн шийдвэрээр л сонгосон. Энэ төслийг,  төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэчихэв.

Ингэж  Д.Баясгалан “...Уг асуудлын эзэн” гээд тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар руу заачихав. Бас гүйцэтгэлийг “...“Тавантолгой төмөр зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай л ярь” гэчихэж байгаа юм. Гэтэл тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал хоёр гадаад руу явчихсан байдаг. Нэг л “жонхуурах” тал руугаа орчихсон. Бас Мөргөцгийн хэрэг гэж олон жил болсон ужиг хэрэг бий. АН-ын ч, МАН-ын ч гишүүнчлэлтэй нөхдүүд холбогдоно.

Энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бараг нотлогдсон гэх мэдээлэл байна. За тэгээд, одоо шалгагдаж байгаа хэргүүд олон бий. Удахгүй шинээр тээвэрлэлт, хөрс хуулалттай холбоотой нүүрсний хулгай дэлбэрнэ. АТҮТ-ийн Б.Гүрсоронзонгийн С зөвшөөрлийн асуудал гээд хөвөрнө. Ийм байдлаар нүүрсний хулгай лав л ирэх хаваржин үргэлжилнэ. Хууль хяналтынхан бол энэ нүүрсний хулгайн ард гарах итгэл үнэмшилтэй л ажиллаж байгаа харагдана. Харин олон нийт шахалт шаардлагаа зогсоож, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчид байр сууриасаа ухарчихвал нүүрсний хулгай “жонхуу” болоод л дуусна. 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Самар түүж байсан 90 гаруй...
Чуулганы хуралдаанаар дараах...

Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-12-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

20 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

20 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

21 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

21 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

21 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах