• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жагсаалыг “хулгайлж”, С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирсон нь илэрчээ

Нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардсан эсэргүүцлийн иргэдийн жагсаал 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Хууль хяналтынхан жагсаал эхэлснээс дөрөв хоногийн дараа найман хүнийг баривчилсан. Түүнээс хойш ч баривчилгаа үргэлжилсээр байна. Бас АТГ-аас өчигдөр /2022.12.13/ нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг албан ёсоор зарлалаа. Энд экс Ерөнхийлөгч, ЕТГ-ын Тамгын газрын экс дарга нар, өмнө нь ХХЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, ГЕГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүд зэрэг хүмүүс багтжээ. Жагсаалт цааш үргэлжлэх нь тодорхой үлдэв. Учир нь үүнийг “...Нүүрсний хулгай хэмээх мөсөн уулын орой төдий хэдэн хүний нэр байна” гэцгээж байгаа юм.

Тэгэхээр төв талбай дээрх иргэдийн жагсаал хэр удаан үргэлжилж, хэзээ дуусахыг одоогоор хэлэхэд эрт гэсэн үг.

Энэ сацуу нэгэн “цочир сонин” мэдээлэл ил болж байна. Учир юу гэвэл, Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Энэ үйл явдлын дараахан тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэд хэдэн ноцтой “хөдөлгөөн” хийжээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр нэрийг нь зарласан экс Ерөнхийлөгч, ЕТГ-ын экс дарга нартай уулзжээ. Ингэхдээ “...Байдал эвгүйтлээ. Та бидэн рүү “орох” нь тодорхой байна. Цаг хугацааны л асуудал боллоо. Бэлэн байдалд байх хэрэгтэй байна” гэжээ. Энэ дагуу “экс”-үүдийн зүгээс “улс төрийн ТББ”-ынхаа сүлжээгээр дэмжиж ажиллахаар болжээ. Уг үйл ажиллагааг хариуцаж, Б.Ганхуягтай шууд харьцаж ажиллах хүнээр бас нэг ЕТГ-ын экс дарга тохоогдсон байна.

Ингэж “улс төрийн дэмжлэг” авахаар тохирсон Б.Ганхуяг энэ уулзалтынхаа дараа МОХ-ныхоо үе үеийн ерөнхийлөгч, удирдлагад ажиллаж байсан нөхдийг цуглуулжээ. Тэрбээр Н.Удаанжаргал, С.Энхтүвшин, Х.Батсайхан нартай уулзаж хэрхэхээ сайтар ярилцсан байна. Тодруулбал, хоёр “ТББ”-ын сүлжээ нэгдэж, өөрсөд рүү нь онилсон засгийн эсрэг ажиллахаар болсон байгаа юм. Ингэхдээ их хэмжээний мөнгө “босгож” засгийг эсэргүүцэх үйл ажиллагаандаа зарцуулахаар тохирсон байна.

Ингээд бэлтгэлээ хангаж байтал нь нүүрсний хулгайч нарыг нэхсэн иргэдийн жагсаал эхэлсэн байгаа юм. Тэгмэгц төлөвлөсөн ёсоор МОХ-ны одоогийн ерөнхийлөгч Г.Анударийн “Х” банк дахь дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийж, “...Оюутан бүрт 500 мянган төгрөг” хэмээн тооцож тараажээ. Хууль хяналтынхан Б.Ганхуягийг баривчлах үеэр Г.Анударийн дансыг нь “царцааж” гүйлгээнүүдийг баримтжуулаад байгаа аж.

Ийн иргэдийн “органик” жагсаалыг хулгайлах оролдлого хоёр хоногийн туршид үргэлжилсэн байдаг. Гэвч энэ нь хууль хяналтынхны хараанаас мултарсангүй. 

Төрийн эрхийг авах оролдлого гэх үү, эсвэл үймээн самуун дэгдээх хуйвалдаан гэх үү, энэ үйл явдлын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч цаг тухайд нь мэдээлээд байсан байгаа юм.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд “...Урьд шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.  ... Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр нүүрсний гэх хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тод болгож зарла гэдэг иргэдийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа илүү эрчимжиж байна. Харамсалтай нэг мэдээлэл байна. Сүхбаатарын талбайд үнэхээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, энэ улс оронд шударга ёс тогтоох, иргэдийн амьдрал ахуйг эрчимтэй сайжруулах, төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан дийлэнх иргэдийн чин зүрхний дуудлагаар хийгдэж байгаа жагсаал цуглаан байна.

Үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьсон, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн жагсаал цуглаан байгааг иргэдэд дуулгах нь зөв гэдгийг би Хууль зүйн сайдын хувьд хэлье.

Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хэд хэдэн хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олноороо ажилласан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд сүүлийн жилүүдэд МОХ-ны үе үеийн удирдлагууд бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид бөөнөөрөө ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн МОХ, тэр дундаа их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА-наас шалган тогтоох ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг дэлгэх, энэ Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, магадгүй Төрийн ордон руу дайрч орж, засаг төрийн хямрал үүсгэх гэсэн ийм бусармаг жагсагчид шударга жагсагчдын дунд байгаа. Тиймээс жагсаал цуглаанд ирж буй, оролцож буй иргэд маань илүү хашир хандаж, шаардлагаа тавьж ажиллаарай. Иргэдийн өөрсдийн дуу хоолойгоо өргөх шударга ёсны хүсэмж бусармаг луйварчдын бусармаг үйлдлээр хазайж, улс төрийн хямрал руу явах вий гэсэн болгоомж байгааг энэ дашрамд хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Тэр өдөр бас нэг ноцтой зүйл хэлсэн. “...Энэ жагсаал дээр Зандаахүүгийн Энхболдын идэвхжиж оролцож байгаа нь ихээхэн сонирхол татахуйц байнаби лээ. "Хишиг арвин индустриал" компанитай З.Энхболд маш их хамааралтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа” хэмээсэн.

Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд “...Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээг авдаг. Одоогийн байдлаар оффтейк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга. АТГ-аас мэдээлэл өгөх байх” гэсэн байдаг.

Эдгээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна, олон жилийн өмнө УИХ-д бие дааж нэр дэвшээд гишүүн болсон, түүнийхээ дараа улс төрийн намын нүүр царай болж явсан. Сүүлд сайдаар ажилласан. Хэд хэдэн нам байгуулсан. Ийм хүн бас оролцжээ. Тэрчлэн түүнтэй нутаг нэгтэй, туслахаар нь ажиллаж, мөн л сүүлд  сайд болж явсан эмэгтэй улстөрч тун чиг идэвхтэй оролцсон байдаг байна. Сайд асан эмэгтэйн маш ойрын хамаарал бүхий этгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим тендерийг “хуурайлдаг” байсан нь шалгах явцад илрээд байна. Нэгэн цагт дарга цэрэг, сүүлхэндээ хоёулаа сайд болсон нутаг нэгтэй хоёр хэдэн жилийн өмнө Б.Ганхуягтай өөр нэртэй Оюутны холбоог наймаалцаж явсан түүхтэй аж. Энэ талаар дараа өгүүлэмз.

Харин энэ бүхний үзүүрт маш “цочир сонин” нэг явдал зүүгдэж байжээ. Үүнийг хууль хяналтынхны мэдээлэл, мөрдлөг шалгалтаар тогтоогдож эхлээд байна. Тэр нь юу юм бэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшх нууц уулзалтуудаар нэлээд зүйл ярьж төлөвлөсөн талаар дээр дурдсан. Тодруулбал, тэд нүүрсний хулгайч нарыг нэхсэн жагсаал цуглааныг “хулгайлж”, улмаар засгийн эрхийг авахаар ажиллаж байсан нь илрээд байна. Тэд Ерөнхий сайдаар “өөрийн хүн”-ээ залахаар тохироод байжээ. Тэр нь одоогийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байгаа С.Бямбацогт болж таарсан байгаа юм. Нэгэнт нуух аргагүй ил болсон энэ “тохироо”-г дагасан үйл явдлууд өнөөдрөөс улс төрийн хүрээнд нэлээд халуухан өрнөх нь тодорхой болоод байна. Бас “...Хэдэн жил бугшсан улс төрийн учир битүүлэг олон үйл явдлын учиг тайлагдана” гэх тайлбар, зүүлтүүд ч дуулдаж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
АТГ-ын мэдэгдэл ба Ш.Раднаасэд,...
Аргентин алтан цомын төлөө...

Жагсаалыг “хулгайлж”, С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирсон нь илэрчээ

ДАМДИН-ОЧИР 2022-12-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах