• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Монголын сайдын 10 сая доллар" гээд "шүгэл"-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...

Ард түмэн нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж байна. Энэ нь хүчээ авч төв талбайд тасралтгүй таван өдөр гарч ирлээ. Эцэст нь эх орныхоо баялгийг цөлмөсөн эрх мэдэлтнүүдийн эсрэг төр, түмэнтэйгээ хөдөлж эхэлсэн нь сайн ч, уг үйлдэл Монгол Улсыг дэлхийд шившиг болгож байна. Хил дамнасан нүүрсний хулгайн асуудал албан бусаар хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэж байна гэх зэргээр янз бүрийн л тоо энд тэндээс “хаяж” байгаа. Гэхдээ гол нотолгоог хадгалж буй гэх урд хөршийн хэвлэл 13 тэрбум ам.доллар гэсэн тоо “хэлжээ”.

Монголчуудын бужигнаж буй дүр зургаас харвал нүүрсний хэрэг одоо л сөхөгдөж, яригдаж байгаа мэт. Гэвч тийм юм биш. Анх 2019 оны хавар “Зууны мэдээ” сонин нэгэн ноцтой мэдээллийг дэлгэж, "шүгэл" үлээж байв. Манай сонин гурван жил гаруйн өмнө тавдугаар сарын 10-ны дугаартаа “Сайд 10 сая долларын авлига авсан байж болзошгүй байна” гарчигтай  мэдээндээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа. Ерөнхий сайд болсныхоо дараа ч “Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой” гэж нийтэлсэн. Манай сонин дээр мэдээлэл гарсны дараа 10 сая ам.долларын авлига авсан сайдын эрэлд хэвлэлийнхэн гарч, энэ яриа хөөрөө Төрийн ордонд хүртэл өрнөсөн байдаг. Мөн тухайн үед "Юун гуя" гэдэг шиг Засгийн газрын хэд хэдэн сайд “Би аваагүй” гэж тайлбар мэдэгдэл хүртэл хийж байлаа.

Хэрвээ Монголын төр гурван жилийн өмнө "Монголын сайдын 10 сая ам.доллар" гэснийг тоож шалгаад шийдчихсэн бол нүүрсний хулгай иймдээ тултал гаарахгүй байсан болов уу.

Үүний дараахан буюу 2019 оны тавдугаар сарын 13-нд  мөн л “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн “Монголын сайдын 10 сая доллар” гарчигтай нийтлэлдээ "У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Зарим сайд нь  “Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “Тийм” гэж ам нээхгүй. Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм. Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм. Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гарагт Засгийн газраа хуралдуулжээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна” гэж бичиж байв. Энэ бүхний дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгэм даяар  баахан хэлэлцүүлэг өрнөсөн. Үүний дотор хэрэв 10 сая ам.долларын асуудал бодитой бол ямар ажил гүйцэлдүүлэхийн төлөө авлига авсан байж болох вэ. 10 сая ам.доллар гэдэг 26 тэрбум төгрөг. Мөнгөний хэмжээг харвал ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхой.  Тендер, орон сууц төдийхнөөр 10 сая ам.долларыг алчуур болгоод шидчих мөнгөтэй компани Монголд бараг үгүй. Тиймээс эдийн засаг талаасаа 10 саяас хэд давсан эрх ашиг учраас гаднаас авсан уу, эсвэл зориудын өгөөш үү зэрэг таамаг, анализ ч багагүй өрнөсөн. Гэхдээ эцэст нь бүгд чимээгүй болсон. Шалгана гэсэн нь ч, шалгуулна гэсэн нь ч дуугарсангүй. Үүнийг нуршсаны учир нь хэрэв тэр үед 10 сая ам.долларын авлига дээр төр засаг, хууль хяналтынхан дорвитойхон хөдөлж, шахаж шаардаж нам “дарж” авсан бол тэр үеийн 26 тэрбум төгрөг өнөөдөр хэдэн тэрбум ам.доллар болтлоо өсөхгүй байв. Дотооддоо цар тахлын үед эдийн засаг ингэтлээ доройтохгүй, гадаад ертөнцөд шившгээ дэлгэхгүй байсан.

Энэ асуудлыг эргэн сануулсных тухайн үед хэн хэн ямар тайлбар өгч байсныг сийрүүлбэл, Ерөнхий сайд Хууль зүйн сайддаа чиглэж өгч, шалгахыг даалгасан гэдгийг ЗГХЭГ-аас хэлж байв.  Харин Ерөнхий сайдаас шалгаж тогтоох чиглэл авсан тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн тайлбартаа “10 сая ам.доллартай холбоотой шуугиан гаргаад л байгаа юм. ТЕГ, ЦЕГ, АТГ-тай ярьсан, бичиг авсан. Ямар ч мэдээлэл байхгүй. Нэг сонин дээр худал мэдээлэл тавиад түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Хамгийн зовлонтой нь ийм мэдээлэл гаргасан хүмүүсийг энэ талаараа мэдээлэл өг гэхээр байхгүй. Улс төрийн зорилгоор шалгах гэлээ гэж байна. Үнэхээр байсан бол баримттай нь тавиад хуулийн байгууллагад сайдын нэр, авсан мөнгөний баримттай нь гаргаж тавихад болно шүү дээ. Улс төрийн зорилготой, захиалгатай худал мэдээлэл тараадаг. Шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэлээ гээд зугтдаг” гэсэн.

Мөн Засгийн газрын хоёр ч сайд гарч ирж мэдэгдэл тайлбар хийж байв. Ингэхдээ “Надад 10 сая байтугай 1000 ам.доллар шингээх зүрх зориг байхгүй. Санаанд багтах битгий хэл зүүдэнд ч оромгүй тоо яригдаж байна. Би бодохдоо ирж байгаа сонгуультай ч холбоотой байж мэдэх худал мэдээлэл гэж бодож байгаа. Дараа дараагийн гүтгэлгээс хамгаалж байгаа хэрэг. Худлаа мэдээлэл юм чинь дараагийн гүтгэлгэнд итгэх хүн байхгүй. Зүгээр  энгийнээр бодоход дээшээ сэвсэн маш том тоо яригдаж байна. 20 тэрбум төгрөг хэдэн машин дүүрэх хэмжээний мөнгө. Надад 10 сая ам.доллар авах битгий хэл 1000 ам.доллар авах сэтгэл байхгүй” гэсэн бол бас нэг сайд “Би 10 сая ам.долларын авлига аваагүй. Энэ талаар гүтгэлэг явж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд яваагүй. Хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Эл асуудалтай холбоотойгоор сөрөг хүчин ч байр сууриа илэрхийлж бичиг сачиг өгч байсан удаатай. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдаас тайлбар авахаар хүргүүлсэн албан бичигт “Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбоотой эсэх талаар мэдээллийг ирүүлнэ үү” гэжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн” гэх зэргээр нэлээн өндрөө авсан ч төд удалгүй намжсан юм. Хэрвээ Монголын төр гурван жилийн өмнө "Монголын сайдын 10 сая ам.доллар" гэснийг тоож шалгаад шийдчихсэн бол нүүрсний хулгай иймдээ тултал гаарахгүй байсан болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Ж.Байгалмаа: Омикроны гурав дахь...
Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад...

"Монголын сайдын 10 сая доллар" гээд "шүгэл"-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...

УЯНГА 2022-12-09

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

19 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах