• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

200 үйлчлүүлэгч, нэг зурагчинтай төрийн үйлчилгээ

Б.НАРАНГОО

Иргэд гадаад паспорт захиалахдаа хувийн зурагчинд 5000 төгрөг төлж зураг даруулаад улсын бүртгэл дээр очдог байв. Гэтэл 14 хоногийн өмнөөс бүртгэлийн байгууллагын үүдэнд суудаг байсан хувийн зурагчид ажилгүй болж төр өөрөө зурагчин болов. Үүнийгээ иргэдийн халааснаас гардаг байсан 5000 төгрөгийн хэмнэхээс гадна дундын зуучлал, хуурамч паспорт хувилахаас сэрэмжилж байгаа хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дээр очиход оочер дараалал их, иргэд бухимдалтай угтлаа.

Өдөрт  гадаад паспортын 100-150 дугаар тараагддаг ч цайны цагийн өмнө дуусдаг байна. Шинэ зохицуулалтаар гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Үүний дагуу иргэд эхлээд зураг даруулаад дараа нь бүртгэлээ хийлгэх аж. Гадаад паспорт захиалах иргэд үүднээс дугаар авсан бол өөр нэг цонхонд очиж бүртгэлийн ажилтны өгсөн дугаараар цээж зургаа даруулах юм. Тухайн бүртгэлийн ажилтан зургийг дарж, янзлан системдээ оруулахад нэг хүнд 15-20  минутыг зарцуулж байв. Өөрөөр хэлбэл, цагт 4-5 хүнд үйлчлэх болж байна. Дугаар аваад амжаагүй үлдсэн нь маргааш нь дахиад ирэх юм байна. Ээлжээ хүлээсэн иргэд зураг авах хэсэгт ажлын цаг эхлэхээс цайны цаг хүртэл удаан хүлээж цөхрөнгөө баржээ. Тэд дугаараа дуудахыг хүлээх бус зураг авч буй ажилтнаа нэмэхийг шаардаж, удаан хүлээж буйдаа бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт захиалах үйлчилгээний зөвхөн зураг авах цонхонд л хүмүүс овоорсон. Харин бүртгэлийн хэсэгт хоёр ажилтнаас өөр хүнгүй байв. Гадаад паспорт захиалахаар ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонсч нөхцөл байдалтай холбоотойгоор албаны хүнтэй уулзаж тайлбар авлаа.

М.ХАНДАА: ШААРДЛАГА ХАНГАСАН ЗУРГИЙГ ЦАХИМ РУУ ОРУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Би гадаад паспортоо гээгдүүлээд захиалахаар өглөө 09:00 цагт ирээд 12:00 цаг гэхэд зураг даруулах дугаар боллоо. Өмнө нь зургаа үүдэнд нь 2-3 минутын дотор авахуулдаг байсан. Гэтэл одоо ийм утгагүй шийдвэр гаргаснаас иргэдийн алтан цаг дэмий үрэгдэж байна. Нэгэнт цахим болж байгаа бол өмнөх шигээ шаардлага хангасан зургийг хувь хүн өөрөө цахим руу оруулдаг болгох хэрэгтэй.  5000 төгрөгийн хэмнэлт нь 4-5 цаг хүлээлгэх байж болохгүй. Зурагчнаа нэмэхгүй юм бол буцаад хувь хүмүүсээрээ үйлчлүүлье.

Н.УРАНБАЯР: ЗУРАГЧНАА НЭМЭЭСЭЙ

-Анх удаа гадаад паспорт захиалах гээд дугаараа авч зураг авахуулах гэж хоёр цаг гаруй хүлээж байна. Иргэдийн бухимдалтай байгаа зүйл нь ганц зурагчин дээр хүлээгдэж буй асуудал юм. Нэгэнт бүртгэлийн газар зураг авч байгаа бол зурагчнаа нэмэх хэрэгтэй. Мөн бүртгэлийн ажилтан чихгүй, шаардлага хангахгүй маш хайнга зураг дарж төвөг удаж байгаа талаар саяхан нэг иргэн цахим хуудастаа бичсэн байсан. Засгийн газар нь төр, хувийн хэвшлийн өмнүүр орж бизнес хийхгүй гэж ярьж байгаа хэрнээ төр иргэдийн бизнесийг  хүчээр булааж байна. Тэр нь ямар ч чанаргүй, үр дүнгүй.

П. МӨНХБААТАР: ИРГЭД МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭС АЧААЛАЛ НЭМЭГДСЭН

Иргэдийн бухимдал эсэргүүцэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай уулзаж зарим асуултад хариулт авлаа.

-Иргэдийн гадаад паспортын зургийг төр өөрөө авч байгаа нь ямар давуу талтай вэ. Үйлчилгээний хөлс дээр зурагчны үнэ нэмэгдэж байгаа юу? 

-Иргэдээс зураг даруулахад гарах зардлыг хэмнэж, өөрийн биеэр ирүүлж байгаа учраас  хуурамч паспорт гаргах эрсдэлээс сэргийлнэ. Мөн бусад орны хил дээр манай улсын иргэдийн паспортыг шалгаж нягталдаг байдал багасаж, визийн болон бусад нөхцөл хөнгөрөх давуу талтай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагатай нийцүүлж байгаа. Бүртгэлийн ажилтан шууд системд бүртгэснээр цаасны, хүргэлтийн, шуудангийн зардал багасаж, цаасан зураг наах мөн бүртгэлийн хуудас хэрэглэхгүй учраас бүртгэлийн хурд сайжирна. Түүнчлэн дундын зуучлал буюу паспорт шуурхай гаргах нэрээр иргэдээс авлига авдаг байдал үгүй болно. Гадаад паспортын үнэ нэмэгдээгүй.

-Дүнжингарав салбар дээр нэг зурагчин байгаа нь ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Зурагчнаа нэмэх боломжтой юу?

-Иргэд мэдээлэлгүйгээс нэг цэгийн үйлчилгээ гэхээр Дүнжингарав, 100 айл, Драгоныг зорьж ачаалал нэмэгддэг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн газарт захиалах боломжтой. Өдөрт 350-400 хүн гадаад паспорт захиалж байгаагаас Дүнжингарав салбарт 200 гаруй хүн захиалга өгч байх жишээтэй. Харин “Дарь эх, Төр захиргааны хоёрдугаар байр, Жанжин клубт улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч хүнгүй шахам өдрийг өнгөрөөдөг. Иргэд ганц газар цаг алдан хүлээж суух биш дээрх нэг цэгийн үйлчилгээнээс эд хөрөнгө, гадаад паспорт гэсэн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой.

-Гадаадаас болон орон нутгаас хэрхэн захиалга өгөх вэ?

-Гадаадад суугаа иргэн тухайн газрын Элчин болон консул дээр очиж зураг даруулан системдээ бүртгүүлж захиална. Харин хүндэтгэх шалтгаантай иргэд эмчийн бичиг, итгэмжлэлээ үзүүлж мэргэжлийн зурагчнаар сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зургийг тухайн газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст өгч захиалах юм. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил Улсын бүртгэлийн хэлтэст  очиж зураг даруулан бүртгүүлж захиална. Хүсвэл Улаанбаатарт ирж захиалах боломжтой. Өмнө нь алслагдмал газраас захиалаад шуудангаар хүргүүлэхэд хүлээгддэг байсан. Харин одоо гадаад паспортоо гар дээрээ авах хугацаа багасаж 3-5 хоногт гардаг болох юм. Орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа хэмнэж байгаа.

-Цахим гадаад паспорттой болох ажил эхэлсэн үү?

-Бүртгэлийн ажилтан зургийг дарж системд оруулснаар цахим гадаад паспортыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн хилээр цахим гарц буюу e-gate 15-20 cекундэд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Өмнө нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дээр цахим гарц байхад QR код бүхий наалтыг паспортдоо нааж уншуулдаг байсан. Цаашид олон улсаас тавьж буй стандартыг хангаснаар өөрийн орны хилээс гадна бусад улсын хил дээрх цахим гарцаар нэвтрэх боломж бүрдэнэ. Улсын бүртгэлийн байгууллага ирэх жилээс хороо болгонд киоск машин ажиллуулна. Ингэснээр улсын бүртгэл, нийслэл, хороо, дүүрэг рүү очиж үйлчилгээ авах шаардлагагүй болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 197 (6929)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Ойгоос зулзаган мод шилжүүлэн...
Улстөрчдийн орооцолдсон хэрэг...

200 үйлчлүүлэгч, нэг зурагчинтай төрийн үйлчилгээ

Kuzmo 2022-10-11

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

8 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

8 цагийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

8 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

1 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах